
“Бид хүүхдийн байгууллагынхан-100” форумд хүүхдийн салбарын үе, үеийн ажилтнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Форумын үеэр ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Хүүхэд, гэр бүл төвтэй шинэ зууны бодлого, тогтолцооны шинэчлэл” илтгэлээ танилцуулав.
Хөгжлийн шинэ зууны гараан дээр хүний хөгжлийн бодлогод хүүхдээ дээдэлсэн, ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө энэхүү салбарыг хамтдаа бүтээлцэж ирсэн үе, үеийн ахмадууд, ажилтнуудын санал, байр суурийг нэгтгэн дүгнэх нь чухал ач холбогдолтой билээ.
Эдгээр саналыг холбогдох дээд шатны байгууллагад уламжлан ажиллах болно. ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан илтгэлдээ Хүүхдийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулсан олон шинэлэг ажлууд, үр дүнтэй шийдвэрүүд гарч буйг дурдсанг дуулгахад таатай байна.
























































