Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Чинчулуут уул”, “Охид хүүхэд уул”, Ерөө сумын “Баавгай уулын урд ам”, “Гуртын уул”, “Хазан царам” гэдэг газар гарсан 5 ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 агаарын хөлөгөөр алба хаагчдыг тээвэрлэн хүргэлээ.

Түймриийн голомтод Нийслэлийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 54 алба хаагчийг тээвэрлэн хүргэх ажиллагааг зохион байгууллаа.























































