
“Өсөлттэй Өмнөговь-Хамтын Ажиллагаа 2025” арга хэмжээ 2025 оны 4-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлж, орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилготой явуулж байна.
Арга хэмжээнд 225 аж ахуй нэгжийн удирдлага, албаны бусад хүмүүс оролцож, нийт 340 гаруй хүн ирсэн байна. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар нар аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, илтгэл танилцууллаа.
Мөн МУ-ын төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нар тус арга хэмжээнд оролцож, өөрсдийн илтгэл, мэдээллийг танилцуулж байна. Эдгээр илтгэл нь Монголын эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдал, зах зээлийн шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх зорилготой.
Түүнчлэн эдийн засаг, бизнес, зах зээлийн мэдээний дүн шинжилгээний Bloomberg TV Mongolia хэлэлцүүлгийн модератороор оролцож байна.





















































