
Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс говийн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг Өмнөговь аймагт зохион байгуулж 500 гаруй төрийн албан хаагчид ирж оролцож байна.
Зөвлөгөөнөөр албан хаагчдад олон талт мэдлэг олгох хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулж байгаа.
Эхний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд хууль тогтоомж, эмэгтэйчүүдийн манлайлал, цахим хэрэглээ зэрэг олон чиглэлээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан. Өдрийн дараагийн хэсэгт аймгийн ХЖТ-д дараах зөвлөгөө, лекцүүдийг оролцогчдод хүргэлээ.
“Дижитал төр ба AI Бүтээмж ба технологийн шийдлүүд”
”Бидний шийдвэр гаргах үндэс-Үнэт зүйл ба төлөвшил”
“Ажил амьдралын тэнцвэр” лекц, илтгэлүүд тавигдлаа.





















































