
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд Government Safety Inspector (GSI) Operations – Air Operator Certification ITP/FSM/GSI OPS/005EN сургалт Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Тус сургалт нь ICAO-ын үндсэн сургалтын хөтөлбөрүүдийн нэг бөгөөд агаарын тээвэрлэгч байгууллагуудыг гэрчилгээжүүлэх чиг үүрэг бүхий иргэний нисэхийн хяналтын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд зорилготой юм.




















































