Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Филиппин асрагч

2012-4-18
0
ЖИРГЭХ
Миний нэгэн танил өөрийн хувийн бизнесээ амжилттай эрхэлж буй ганц бие бүсгүй байдаг. Тэр хоёр настай хүүтэй. Нэг удаа бид хоёр хамт хоол идэнгээ ярилцан суутал тэр: "Миний хүүгийн асрагч нь ирээгүй байна. Нэг компаниар дамжуулаад хүүхэд асрагч захичихсан" гэв. Тэгэхэд нь би "Хаанаас? Хаанаас танай хүүхэд асрагч ирэх юм бэ" хэмээн сониучирхан асуулаа. Тэгсэн хүүгийнхээ асрагчийг Филиппинээс захиалснаа хэлсэн юм.

   Миний нэгэн танил өөрийн хувийн бизнесээ амжилттай эрхэлж буй ганц бие бүсгүй байдаг. Тэр хоёр настай хүүтэй. Нэг удаа бид хоёр хамт хоол идэнгээ ярилцан суутал тэр: "Миний хүүгийн асрагч нь ирээгүй байна. Нэг компаниар дамжуулаад хүүхэд асрагч захичихсан" гэв. Тэгэхэд нь би "Хаанаас? Хаанаас танай хүүхэд асрагч ирэх юм бэ" хэмээн сониучирхан асуулаа. Тэгсэн хүүгийнхээ асрагчийг Филиппинээс захиалснаа хэлсэн юм. Түүнээс хойш нэг их удаагүй байтал бас нэг танил бүсгүй маань филиппин хүүхэд асрагчаа дагуулчихсан юм үзүүлэх гээд явж байгаатай нь таарав. Ингэж л би гэдэг хүн филиппин няня Монголд моод болсныг ойлгож билээ.

   Манайхны бэл бэнчинтэй хүмүүс сайн хүүхэд асрагч Монголоос олдохгүй тул Филиппинээс авчирч ажиллуулдаг болж. Тэр ч бүү хэл, ийм хүмүүсийг зуучилдаг компани хүртэл байгуулагдсан гэнэ.

   Дээрх хүмүүс Филиппинээс хүүхэд асрагч авчруулдгийн гол шалтгаан нь хүүхэд асрагч энд олдохгүй байгаад биш, харин хүүхдэд эелдэг зөөлөн хандаж, гэр орныг нь чин сэтгэлээсээ хайрлан хамгаалах ёс суртахуунтай, ажилдаа хариуцлагатай хүмүүс хэрэгтэйд байгаа юм.

   Ийм л учраас монголчууд маань өөрсдөө гаднаас ажилчин хөлсөлж ажиллуулдаг ажил олгогч нар болж шүү дээ. Энэ бол нөгөө л нэг бидний цөөнгүй жил ярьж бичиж ирсэн Монголоор нэг ажилгүйчүүд байсаар атал Хятадаас барилгачид оруулж ирдэг тухай ярианы бас нэг сэжүүр. Эрэгтэй ажилчдын ихэнх нь хятад ажилчид болоод байдаг. Үүнтэй адилхан эмэгтэй хүмүүс илүүтэй ажилладаг гэр орны, хүүхэд асрах энэ талбарт гадны ажилчид орон зайгаа эзэлж эхлэх нь энэ.

   Энэ нь гадны хүнд ажил өгсөн тэр хүмүүсийн буруу юу? Гаднаас ирж ажиллаж буй хүмүүсийн буруу юу? Үгүй ээ. Ажил өгөгч хүн түүнийгээ хамгийн найдвартай хүнээр хариуцуулан хийлгэхийг хүснэ. Ямар ч хүн үүнийг л хүсдэг. Гол нь ажил олгогчид өөрсдийн монгол хүмүүстээ итгэж найдаж чадахгүйд оршиж байна. Түүнээс биш гэрийн ажил хийх, хүүхэд асрах сонирхолтой хүмүүс Монголоор нэг байна. Филиппин асрагч хөлслөгч хүмүүст ч гэсэн хүүхдээ харуулаад гэртээ байлгачих хамаатан садангаас авахуулаад танил тал зөндөө хүн бий.

  Хүн хариуцлага алдахад түүнд итгэх бусдын итгэл алдардаг. Манай хүмүүсийн дунд байдаг нийтлэг алдаа бол энэ юм. Үүнийг тэдний сайн сайхан амьдрахад саад болж буй хамгийн том бул чулуу гэлтэй. Ялангуяа хүний юманд чин сэтгэлээсээ хандах төлөвшил, сэтгэл гаргах хүмүүжил байхгүйгээс ийнхүү ажлын байраа гадныханд алдахад хүргэсээр.

   Миний бага дүү түүний нөхөр хоёр нэгээс гурван насны хоёр хүүхэдтэй. Тэд ойрын нэг танилаараа дамжуулан олон хүүхэдтэй, нөхөр нь аваарт ороод хэвтэрт орсон нэг эгчээр хүүхдээ харуулах болсон юм. Тэр эмэгтэйд ажил хэрэгтэй, дүү нарт маань хүүхэд асрагч хэрэгтэй байлаа. Ингээд эмэгтэй ирж ажилдаа оров. Ямар ч байсан хүүхдүүдийг нь харах хүнтэй болсон дүү маань ажилд орж, хамт олонтой, цалин мөнгөтэй байх боломжтой болсондоо баяртай байлаа. Тэгсэн дүүг маань хоёр ч удаа гэртээ ирэхэд гурван настай хүү нь хаалгаа онгойлгож өгч, асрагч эгч диван дээр унтаж байхтай таарчээ. Дүү асрагчаа "гомдоохыг" хүсээгүй тул эелдгээр сануулаад өнгөрч. Энэ алдаа дахин давтагдвал яанаа гэж дүү минь айсаар. Дараагийн удаа гурван настай хүү хэнд ч хаалгаа тайлж өгч мэдэх учраас. Миний бас нэг танил эмэгтэй нөхөртэйгөө уурхайн хаягдал дээр ашигт малтмал боловсруулах бизнес эрхэлж байгаад ажлаа зогсоосон шалтгаан нь нэгдүгээрт, орон нутгийн засаг захиргаанаас ашиг тустай энэ ажлыг дэмжихийн оронд байнгын дарамт шахалт үзүүлдгээс, нөгөөтэйгүүр, ажилчид нь үнэнч биш байснаас гэж тэр ярьсан юм. Тэд залхуу, ажлаа хийдэггүй, ажил хариуцуулж орхиод явчихаад ирэхэд хийгээгүйгээр барахгүй хулгай хийчихсэн байдаг аж. Тэгсэн хэрнээ янз бурийн зовлон тоочин цалингаа урьдчилж авах дуртай. Авсан цалингаараа эрчүүд нь уучихна, тэр хавиар эргэлдцэг биеэ үнэлэгчдэд мөнгөө барчихна. Эмэгтэйчүүд нь ч гэсэн гал тогоо хавиар хоол хүнс хулгайлаад амар заяа үзүүлэхгүй тун хэцүү байж. Ийм байж тэр хүмүүсийн амьдрал яаж өөдлөх вэ? Өөрсдөө өөдлөхгүй, өрөөл бусдад саадтай хэмээн аргаа барсан сайхан сэтгэлтэй тэр эмэгтэй өгүүлж билээ. "Өөрсдөө иймхэн байж төр засгийг буруутган шударга ёс шаарддаг гээд бодохоор дургүй минь хүрдэг" гэж ярихыг нь сонсоод өрөвдөх, ойлгохын зэрэгцээ бас түүний зөв гэдэгтэй би санал нийлж байлаа.

   "Гар хөдөлбөл ам тосдоно", "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй байх нь. Мэдээж төрийн ухаалаг бодлого дутагдаж байгаагийн улмаас ажилгүйдэл оршин буй ч, ажилгүйдлийн бас нэг шалтгаан нь сайн сайхан амьдралын дайсан болсон залхуурал, худал хуурмаг, үнэнч бус байдал мөн гэдгийг бид хулээн зөвшөөрч өөрсдөө хичээн өөрчлөгдөхгүй л бол ажилгүй нь ажилгүй чигээрээ үлдэж ажлын байрууд маань гадныханд оногдох нь байна шүү.

   Байдал нэг иймэрхүү гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл энэ байдлаас хүмүүсээ яаж гаргах вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Хүмүүсийн бусдыг үл хайрласан, хариуцлагагүй, хөдөлмөрч бус, ёс зүйгүй байдлыг яаж өөрчлөх вэ? Хүмүүс өөрчлөгдөж байж л нийгэм өөрчлөгдөнө. Ямар ч байсан хойч үедээ одооноос оюуны, ёс зүйн хөрөнгө оруулалтыг боловсролын бодлогоор дамжуулан хийх хэрэгтэй. Хөдөлмөрч бус, шударга бус, үнэнч бус, ёс зүйгүй байдлын уршигт үр дагаврын талаар багаас нь сэтгэл зүрх, тархинд нь итгэл үнэмшлээр нь дамжуулан суурилуулах ажлыг сургууль, эцэг эх, сүм хийд болон төр засаг, төрийн бус байгууллагууд хамтран хийх хэрэгтэй гэж бодогдоно. Ядуурал сэтгэлгээний, оюун санааны хоосролтой шууд холбоотой байдаг тул олон нийтийн гэгээрлийн ажлыг үр дүнтэй тууштай явуулах хэрэгтэй ажээ. Олон нийтийн сэтгэл зүйд чиглэсэн сурталчилгаа ядуурлаас гарахад нөлөөлдөг болохыг олон орны туршлага бас харуулдаг.

   Эзэндээ үнэнчээр үйлчлэх сэтгэлгээ бол өөртөө туслах хамгийн сайн зүйл юм. Бусдын итгэлийг олж амьдарна гэдэг бүр ч сайн зүйл ажээ. Хариуцлага үүрч чадсан хүмүүс л итгэлтэй хүмүүсээр шалгардаг. Өчүүхэн юманд ч гэсэн итгэл дааж үнэнч хандсан хүмүүс эздийн тааллыг олдог. "Хөдөлмөрч, ажилдаа чадвартай хүн хаадын өмнө зогсоно" гэдэг үг бий. Бас Виктор Хюгогийн хэлсэн "Хөдөлмөр бол амьдрал, бодол, гэрэл" гэсэн алдарт үг байдаг. Ажил өгсөн хүндээ үнэнчээр үйлчилснээр гэр бүлээ гэдэс цатгалан амьдруулах төдийгүй улс орныхоо төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж үзэх хэрэгтэй. Ажил олгогчийн бизнес амжилттай хөгжсөнөөр тэд улс орондоо татвар төлдөг, энэ татвар нь эрээд хэзээд хөдөлмөрлөсөн хүмүүстээ ашигтай тусаж байдаг зүйл шүү дээ. Үүнийг хамгийн ойрхноор төсөөлөхөд дор хаяж эзнийх нь бизнес орлого ашиг сайтай бол ажилтныхаа цалинг нэмэх бас нэг боломж гарна. Тэгэхээр хөдөлмөрийн бутээмж бол хамтын үйлчлэл юм. Энэ нь харилцан хамааралтай үйлчлэл учир үр дагаврыг нь ганц та болон таны гэр бүл төдийгүй булт олноороо хүртэх учраас улс үндэстний эрх ашиг мөн.
"Үнэ цэнэ" номноос
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • босс (112.72.11.114)
    Тийм л юм бол бүгдээрээ босс ажлаа олоод хийхгүй юу. Боолын ажил хийх гэж сонирхож ирчихээд боол шиг харьцлаа ч гэх шиг. Бүгдээрээ боломж л гарвал хулгай хийдэг чинь үнэн л биз дээ. Малнууд чинь.
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.147)
    БАЯЧУУДЫГ УСТГАЯ ДАХИН НИЙГЭМЧЛЭЕ
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.122.147)
    манжид дагаар орохын өмнө монгол улс иим байсан монгол хүн монгол хүндээ итгэхээ байсан ОДОО ЦАГ БОЛЖЭЭ
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (180.235.184.207)
    Флирин хүн наанаа сайн цаанаа хүн биш дээ хүүхдийг яг л өөр шиг ээ барлаг хүмүүжил олгочихсон ээж ааваас нь тэс тэс өөр хүн болдог юм билээ тэр нь л нэг онцгүй тийм болохоор монгол хүн бол хүүхдийг байгаагаар нь хүмүүжүүлнэ л дээ гэхдээ сонголт бол өөрсдөө л юм болохоор сонгож дээ
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Оюунгэрэл (183.177.99.74)
    Кинонд тогловол амжилт олж болох юм
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • Оюунгэрэл (183.177.99.74)
    Нээрээ их худлаа инээдэг хуурамч эмэгтэй шүү. 2008 оны сонгуулиар ялагдчихаад Хоол идсэн тооцоогоо хийхгүй уйлаад яваад өгсөн гэнэ лээ.
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.174.31.2)
    Бүх буруу гэрийн үйлчлэгчээс гаралтай гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Ер нь манай томоохон аж ахуй нэгжүүдийг эс тооцвол жижиг компаниуд ажилчидтайгаа боол шиг л харицдаг шүү дээ. Хөдөлмөрийн гэрээ хийхгүй, ямар ч даатгалд хамруулахгүй, ажлын байранд гүйцэтгэх ажил үүрэг нь тодорхойгүй, дээрээс нь ажлын цаг барихгүй боолын хөдөлмөр хий гээд байдаг. ААН ийм байхад жирийн нэг гэрийн эзэгтэй гэрийн үйлчлэгчтэйгээ хүн биш малтай харицаж байгаа юм шиг харьцах бол энүүхэнд. Цалин өгөх гэж өөрөөс нь хэдэн төгрөг гуйж байгаа юм шиг, ажлын цаг байхгүй үргэлж боол шиг байлгах гээд байдаг болохоор хэн тийм хүнд сэтгэлээсээ хандах вэ дээ. Филипини хүн бол боолын хөдөлмөрийг хүлээн зөвшөөрдөг болохоор асуудал үүсэхгүй байгаа байхгүй юу даа. Яг л монголчууд гадны оронд ажилдаг шиг. Тэрнээс тэд хүн сайтайдаа биш, тэдэнд өөр сонголт байхгүй болохоор, гэрээс гараад таньж мэдэх хүн байхгүй байхаад гэрээс гараад хаа очих вэ дээ. Хүнээс өөрчлөлт шаардаж байгаа бол өөрөө эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй...
    2012 оны 09 сарын 05 | Хариулах
  • BOOVT (178.196.159.45)
    filipin huuhnuud ugaasaa aldartai sain zeverlegch asragch nar baidag deer n ih unench.. Manaihan bol hulcchi hudalch hulgaich...hen ch gesen bolomjtoi bol gaigui huneer l huuhdee haruulna zuv zuv
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • үнэн (113.210.225.187)
    Монголчууд ядуугаа мэдэхгүй хар ажил хийхгүй, хүний боол болку гэдэг, тэгвэл одоо яая гэхэв дээ гуйлгачин л чигээрээ байхаас даа. Хүний итгэл даагаад айлд сайн ажиллаад цалин аваад бх хөдөөний дурак ч олдохгүй бна. Бүгд БОСС болох дуртай. Хулгай хийнэ, худлаа ярина, хүүхэд зодно...тийм хүнийг хэн ажиллуулах юм бэ, гадны хүн нт хамаагүй дээр шд
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • хэхэ (202.21.106.1)
    филиппин зарцтай нөхрөө хуваалцана гэсэн үг. филиппин хүүхнүүд аймаар нэлээд замбараагүй
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • АД (183.89.94.154)
    Хууль эрх зүйн хамгаалалтгүй шахуу хүн амиа алдсан байна, нөгөө хүний эрх гээд байсан чинь хаа олдсон бэ Өргөмжит консулын яариагаар бол хууль бусаар монголд ирсэн, бүртгэлгүй, ажиллах зөвшөөрөлгүй байсан юм билээ ухааны тайлбар хийсэн байсан. Энэ хүүхнийг өмгөөлөх хүний эрхийн байгууллага байвал дуугарна уу. С.Эрдэнэбатыг бол хүн танихгуй, харин Монголд асрагч хүүхэн амиа алдсан гэдэг өөрөө их эмзэг байна шүү дээ.
    2012 оны 04 сарын 29 | Хариулах
  • AD (183.89.94.154)
    Чи гадаад нөхрөөс хэл сурдаг бол хүүхдүүд Филлипин хүнээс хэл сурна ш дээ, ажлын хариуцлага энэ тэр гээд битгий балаарайд бай л даа.
    2012 оны 04 сарын 29 | Хариулах
  • Ò¿ìýí (124.158.69.57)
    ßìàð ÷ öàã ¿åä íýã èéìýðõ¿¿ þìòàé, îðîí ãàðàí, îëíû àíõààðàë òàòàõ äóðòàé, àìüòàí õ¿íä àä ¿çýãäñýí àëöàãíóóð õ¿¿õí¿¿ä áàéäàã ãýëöäýã. Ýíä òýíä î÷îîä ë õººãäºæ ÿâàõûíõàà îðîíä íýã áóÿíû áàéãóóëëàãàä àæèëëààä, õýäýí ñàéõàí õ¿¿õýä òºð¿¿ëýýä, ìîíãîë ýðèéí íºìºðò ìàëèëçààä ÿâæ áàéæ áîëäîãã¿é ýã÷ þì áàéõ äàà. Èéìýðõ¿¿ íèéòëýë ìàÿãèéí þì áè÷èæ ñýòã¿¿ë÷äèéí äîîã áîëîîä ÿàõíàâ äýý È÷ýí è÷ýí ýã÷ ýý.
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • tuk (122.201.24.66)
    terni helsen tiim ug enenii helsen iim ch ug geed l bichih ymdaa, ene uran tsetsen ug aphorizmuud ayultai, neg l huurmag. ternees engiin shudarga yriatai hund l hun itgeh yostoi ym shig... bas ch gej bodoltsmoor avmaar ym bnaa bna . manaihan olsoj uzeegui zovlon uzeegui uls gej unen shu, hun bur dor burnee oosdiigoo ur huuhdee zov humuujuul uhamsartai bmaar...bur tartagtaa tullaa sh dee, oyu tolgoi 5 tolgoigoos oor ediin zasag uls ornoo ood tatah zuil bhgui ym shig l bugd uls tor uul uurhai...
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • зочин (202.5.202.21)
    нээрээ манайхан ажилсаг хичээнгүй завгүй байцгаая. үр хүүхдүүдээ ч мөн тэгэж хүмүүжүүлбэл танай хүүхдэд хэрэгтэй шүү
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.34.59)
    vhi odoo boliochee yah geed ingeed hend vh hereggui yum bj ynz ynziin jujig toglool bdin chamaig odoo hench toohgui sdee ternii orond bie e uneldeg ajilaaraa heden togrog olj bor hodoodoo tejee iruu n unjsan emee min
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.202)
    Монгол иргэн хөдөлмөрийн харилцаанд ороход заавал хариуцлага хүлээх тогтолцоо бий болгох хэрэгтэй. Манай хууль ажил олгогчийг хамгаалахдаа муу шүү
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.28.100)
    өмнөөс нь ичээд байхынмаа юун хүүхэд асрагч вэ нөгөөх мишээл охин гээд худлаа унгаад байсан яасан тэр охин чинь одоо их өрөвдөлтэй байгаа л юм байна лээ шүү дээ ичиг ичиг гээд байсан үнэн юмаа хөөрхий
    2012 оны 04 сарын 23 | Хариулах
  • Норовоод (116.84.246.131)
    Та одоо яаж ч жүжиглэсэн таныг хүн тоохгүй. Өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, Өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй гэдгээр,
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • ghjg (49.0.194.38)
    pillipin huuhed ch duurchee mongold hamargyi har yumnuud zunduu l bn shdee humuus urguj avdag yum .
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • setguulch (203.194.116.94)
    enhbayaryn hergees bolj setgel hudluluu barihgui bol Manjaagiin ohin shig bolno shu gesen helts ug garchee. Odoo neeree yu ch uhaantai tsarailaad nemergui
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.191.37)
    chi odoo yuu ch bicheed hereggui. Magnaitai gerel, esvel bolnitsod uzuul
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • unen (182.160.55.159)
    yag unen bichjee.barilga deer bol yag tiim l yum bolj bgaa yum chin medeej ajil guitsetguulegch ni gadnaas barilgiin materalaa oruulj irne terniig ni shunu oroi haraa hyanaltiig ajiglaj bgaad hulgailaad awaad ywna awch ywsanaa arhi bolgono arhidaj sotuu ircheech ajlaa hiij chadku ajil alduulna eruul uyedee amaaraa bol saihan altan zagasnii ulger yarina.iim baihad hen ch ajlaa suitguulehguig hicheene bizde.niiteer ni heleeguilde amidral deer ajil deer iil l bgaa yum chin gadnaas ajilchid awahku yahiin ajil hiij chadwal ajliin bair zunduu l baina.manaihan iim l archaagui yum cjin yaj hugjih yum be.deeguur dooguurgui belen mungu orood irehiig harsan humuus darga ni awilgal heel hahuuli geed belen mungu l harsan amitad boltson uudluhguiee mongol uls.odoo bur hyatadiin koloni boloh deeree tiltsan yaya gehewde.uuduu haysan chuluu uuriin tolgoi deer gej ene dee.
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.18.136)
    Yag ynen bichijdee. Bi nanny gaasaa zalxaad xoogood yavuulsan zalxuu xuviin asuudal n duusaxgyi, tuslaad bxaar davardag, oodgyi shdee muuxai zalxuu ajil xiij amidrax eostoi xariutslagaa oilgodoggyi, xynd ataarxaj yalarxaj amidardag. Commitment gej medkui. Argagyi shdee xodooniixon tatvar ch tolj yzeegyi eostoi davartsan garuud. Ogloo malaa xoogood gargalaa, mal n oroi ergeed irlee, saalaa allaa uulaa idlee, gyitsee.
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • hi (122.201.18.138)
    Чи өөрөө хэний ч итгэл даадаггүй, адилхан хулхи байж...
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • зочин (182.160.11.137)
    үнэн муу бичих юм аа.
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 9 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 16 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 18 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 24 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК