Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдуурсан анхны минь хайр...

2012-4-27
0
ЖИРГЭХ
Насанбат эхнэрийнхээ захиасыг нэг бүрчлэн цуглуулсаар хэдэн тор юм барин машин руугаа алхаж явтал замын эсрэг талд нэг л танил царай нүдэнд туслаа.  Юу билээ хэмээн бодох завдалгүй Ариунаа гэж амандаа шивнэн хэлэв. Нээрэн тийм байна Ариунаа мөн байна. Өчнөөн олон жил сураг тасарсан, зурган дээр л байдаг тэр бүсгүй энд байдаг байх нь...
Насанбат эхнэрийнхээ захиасыг нэг бүрчлэн цуглуулсаар хэдэн тор юм барин машин руугаа алхаж явтал замын эсрэг талд нэг л танил царай нүдэнд туслаа.  Юу билээ хэмээн бодох завдалгүй Ариунаа гэж амандаа шивнэн хэлэв. Нээрэн тийм байна Ариунаа мөн байна. Өчнөөн олон жил сураг тасарсан, зурган дээр л байдаг тэр бүсгүй энд байдаг байх нь...

Насанбат, Ариунаа хоёр нэг анги.  Ариунаа даруухан, бондгор цагаан охин, сурлагаараа тэргүүлж ангийн нүүр тахалдаг болохоос бусдаараа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам тийм л охин. Ангийн гайгүй охид түүнтэй найзархана.   Насанбат  бол хөдөлгөөнтэй, алиа хошин, сахилгагүй ямар сайндаа шинэ жилээр алиалагч болдог тийм л хүү байлаа.

ladyБие биедээ дургүй, би Ариунааг хэтэрхий номын гээд, Ариунаа намайг далчиганасан амьтан гээд үг ч сольж үзээгүй байсан даа. Тэр хавар төгсөлтийн шалгалтанд бэлдээд завгүй байсан үе. Бид ангидаа хэн нь аль хичээлдээ сайн байна тэр нь тэр хичээлээрээ бусаддаа давтлага өгч, үүр цайхаас шөнө дунд болтол хичээлээ нухдаг тийм л үе. Нэг удаа Ариунаа бид хоёр  давтлаганаас хоцорч гарч ирээд  харих гэсэн  ширүүн бороо ороод гарч чадахгүй, бороо намдтал  сургууль дотор юм ярьж суулаа. Түүний намуухан хоолой, үе үе ичингүйрч, доош харах нь ямар хөөрхөн байсан гээч. Түүнээс хойш бид хоёр орой болгон болзож, юм ярьж шөнө дунд хүртэл суудаг байлаа.

Тэр хавар,аравдугаар анги төгсөх хавар ямар  сайхан байж вэ?

Төгсөлтийн зугаалгаар Ариунаагийнхаа өөдөөс харан суугаад харц шидэлцэн, төгсөлтийн дуу дуулан, ангийнхаа багшийг уйлуулж, бие биенийхээ хөгжилтэй явдлуудыг дурсан инээлдээд л сайхан байж дээ. Би тэр үедээ Ариунааг зүгээр шохоорхсон байсан юм болов уу даа...

Тэр зугаалган дээр нөгөө ангийн банди Ариунааг дагаж гүйгээд, Ариунаа маань сонин царайлаад байхаар нь охидууд ийм л амархан шдээ ухааны юм бодоод тоогоогүйг яана аа. Тоогоогүйгээр барахгүй нөгөө ангийн том хөхт хочтой Урнаатай унтчихсан. Энэ ч Ариунаагийн чихэнд хүрээ байлгүй.  Би ч тоохгүй явсаар хичээл дуусч, тал тал тийш таран одов оо.

Ариунаа маань зэргэлдээ сумын хүүхэд болохоор сум руугаа яваад өглөө. Явахдаа уулзаж баяртай ч гэсэнгүй.  Би ч тэрэнд нь шаралхсаар унаанд суугаад явахад нь гэрийнхээ цонхоор харсаар байгаад явуулчихаж билээ.  Явсан хойно нь хачин их уур хүрч билээ. Юунд ч юм бүү мэд...

Ариунаа их шазруун зантай хүүхэд байсан юм. Олон жаахан дүүтэй айлын том хүүхэд болохоор их сургуульд сурч чадаагүй, ажил хийж явсаар нилээд бие даасан хойноо найзуудтайгаа уулзсан гэсэн. Угаасаа хүнд муугаа харуулах дургүй, хүн царай алдахгүй гэдэг хүн. Найз охиноос нь надад хайртай хэвээрээ гэдгийг нь олж мэдэв. Тэр үед одооны эхнэртэйгээ үерхэж эхлээд байсан үе шүү дээ. Гэтэл эхнэр буюу тэр үеийн найз охин жирэмсэн болсноо над хэлэлгүй үр хөндүүлсэн байв.

Би гэдэг хүн хачин их гутарч, найз охиндоо гомдоод аймагтаа хашиж байсан ажлаа хаяад хотод ирлээ.  Ангийхнаасаа сурагласаар Ариунаагийн дугаарыг олж мэссэж бичилцсээр ялихгүй зүйлээс болж бие биеэ буруугаар ойлголцсоноо мэдэж ахин уулзалдсан сан.

Ямар хөөрхөн, ямар ялдам энхрийхэн, тэгсэн хэрнээ бие даасан ухаалаг сайхан бүсгүй болсон байсан гээч. Намайг гэсэн сэтгэл нь хэвээрээ байж бид дахин үерхэж эхэллээ. Хамтдаа залуу хосын амталдаг аз жаргал бүхнийг эдлэж, сайхан байсан ч нэг л амархан бүтсэн юм шиг, хажуугаар нь нөгөө найз охин минь уйлж дуулан, эргэж нийлэхийг гуйсаар байлаа. Уг нь би тэр бүсгүйтэй сууна амьдрана гээд бодчихсон байсан болохоор хэцүү, бас Ариунаагаа яахаа мэдэхгүй хэсэг явлаа.

Төд удалгүй Ариунаа маань ажлаар гадагш явах болов.

Хөөрхий минь гадаадаас байнга ярина. Хичнээн ч минут ярьдаг байсан юм бүү мэд. Тэгэхэд би хуучин найз бүсгүйтэйгээ амьдрахаар болоод байлаа.

Ариунаа гэнэт ярихаа больчихов. Найзууд намайг зэмлэж байсан ч би амьдрал зохионо гээд гарч өглөө. Эхнэр маань жирэмсэлж “анхны” хүүхэд гараад амьдрал сайхан байлаа. Аав болчихсон, өрхийн тэргүүн болчихсон би гэдэг хүн хаа хол хүний нутагт нэгэн бүсгүй үр  үдэш бүр намайг бодож, надад гомдож уйлж байсныг мэдэх биш.

Амьдрал минь бодсон шиг сайхан байгаагүй ээ, хадмууд чинээлэг айл, хадам эгч нар гэж мөнгө ярьсан хүмүүс намайг бутач, гуйлгачин энэ тэрээр дуудаж дүүтэйгээ суулгахгүй гэж байсан ч ном ёсоор нь эхнэрээ аваад тусдаа гарлаа.  Гэвч нэг л дарамттай байлаа.

Тэр үеийн жишгээр Солонгос явж орох орон, хөл дүүжлэх унааны мөнгө хийхээр санаа шулуудаж, "Со"-д байгаа найзаараа татуулав. Ариунаа Монголдоо байгаа сураг дуулдана. Хажуугаар нь элдэв яриа ч сонстоно. Явдалтай болсон, шоучин болсон, залуучуудыг гүйцээж байгаа гэхчлэн элдвийн л юм сонсогдоно.

Өдий хүртэл ганцаараа, алдаж, хэл амны бай болж яваад нь би буруутай юм шиг бодогдоно. Утсыг нь олж аваад ярьдаг боллоо. Жил гаруй утсаар холбоотой байлаа. Сүүлдээ миний ярихыг хүлээдэг болсон байсан. Би уг нь түүнийхээ сэтгэлийг бодож ярьдаг байсан ч, аваад суухгүйгээс хойш, ахин зовоогоод яахав гэж бодоод ярихаа болив. Эр хүн ер нь амиа бодсон зантай байдаг юм уу даа.

Со-д хэдэн жил биеэ зовоож, өөрөөсөө харамлан зүтгэснийх  орох орон, унааны мөнгөтэй ирсэндээ. Ирээд бараг хагас жил эмнэлэг сувилалаар явсан. Найзууд нэг өдөр эргэж ирлээ. Тэгснээ цаад Ариунаа чинь гадагшаа бүрмөсөн явж байгаа гэнэ. Гаргаж өгөхгүй бол гэлцэж байна.  Тэр үдэш  олон жил уулзалдаагүй ангийнхан цуглацгааж, их л гоё уулзалт болсон юм даг.  Ариунаа тэр үдэш тэндэх ангийн охидуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь байсан.

Найз залуутай болсон, тэр нь үе үе залгаад л, ангийн ганц биеэрээ залуус Ариунаад нүд унаган, хүүхнүүд нь өмссөн зүүсэнд нь атаархуу харц чулуудан, харин би чамайг алдсандаа, чамайг хайрлаагүйдээ харамсан суусан..

Айл болгонд байдаг харын хэрүүл тасрахгүй. Эхнэр юм л бол Ариунаатайгаа банзалдаж яваад ирэв үү гэх нь зэвүүн.

Ариунаа тэгж яваад хэдэн жил сураг тасрав. Найз нөхөдтэйгээ,ялангуяа багын найзуудтай хаа нэг уулзалдах юм даа.  Ангийнхан гэж ярихад хэдэн хөгшин хар юмнууд болчихоод гэж авгай намайгаа даапаална аа.

Тэгтэл өчнөөн жил сураггүй байсан хүн өнөөдөр ингээд таарах гэж. Аж амьдралын төлөө зүтгэсээр сэтгэлийн сайн сайханаа гээчихдэг юм уу даа. Өнөөдөр шиг ингэж догдолж байсангүй. Хоёрдахь хүүхдээ төрөхөд ч, эхнэрээ тушаал дэвшихэд ч, шинэ машин авахад ч, шинэ байр авахад ч ингэж догдолж, зүрх хурдан хурдан цохилоогүй...

Ариунаа маань хөл хүнд, царай нь  жаргал дүүрэн гэрэлтээд, хөтлөн яваа харь хүн рүү эрхлэнгүй мишээсээр дэлгүүр рүү орж явчихлаа…

Одоо бодохнээ анхны хайр минь Ариунаа байжээ. Даанч би зөвхөн сэтгэлээ дундарч шаналахад чамаараа сэтгэлээ дүүргэчихээд, халиад ирэхийн цагт хаяад явчихсан муу хүн юм биш үү. Алдаж явахад чинь надаас л болсон юм шиг эмзэглэдэг байсныг минь чи мэдэрдэг болов уу.  Ингэж л амьдрах ёстой байсан юм болов уу…
0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.55.191.35)
    goy boljee
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • chı olj uzvel namaıg lav tanıh bh (176.237.34.41)
    bı hen be 11.24 chı uunııg martaaguı bh naıdaj bna
    2012 оны 07 сарын 09 | Хариулах
  • baynaa (176.237.34.41)
    hun er nı haırlaj durlaad hesegtee saıahn l baıdag sh dee gehde hun buhen tıım bısh bh l daa durlal haır hurhuud etsest nı salaad haırıın gashuunııg amtlaad ıreheer evguı muuhaı aımshıgtaı gantsaardaj ehelne hayasan hun maanı nadaas deeguur amıdraad ıreheer dahın durlahguıg hıcheej hunıı tuılıın gol zorılgo nı mungu bolj ehelne sh dee yag l nad shıg mınıı amıdarlıın tuılıın zorılgo odoo mungu bolon huvırsaan medehguı dee burhan mını bı buruu ch amıdraad bh shıg
    2012 оны 07 сарын 09 | Хариулах
    • bolor
      chi tegeed her ih mongotoi bolj chadsan be bi bol mongotoi ch bolj chadahgui l bna.
      2012 оны 07 сарын 09
  • secret (116.58.209.135)
    vvrdin haira aldsanda nasaara gutarch yvax iim tam shig amidraliig hze ch biti songooroi hvmvvsee.mungu bl hicheewel hvred l irne vvrdin hair bl chmg hvsed hvsed irexgvi shvv.:-
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
  • (1.112.147.231)
    iim ym olonhund baidag baihaa
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • Buteltei hair (202.131.233.59)
    bi CHAMD L hairtai
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    hahaha teneg zohiol bna daa
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    12 цаг 49 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    15 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    15 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    15 цаг 57 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 33 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 2 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    17 цаг 13 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    17 цаг 32 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 57 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    18 цаг 8 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 30 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    18 цаг 34 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    18 цаг 52 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    19 цаг 14 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    19 цаг 21 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    19 цаг 46 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    19 цаг 53 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    19 цаг 59 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    20 цаг 3 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК