Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даяаршлын энэ эринд монгол үндэстэн нэгдэж, ойр байна гэдэг хамгийн чухал

2012-5-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын  жүжигчин Нацагийн Жанцанноровтой ярилцлаа. 


Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын  жүжигчин Нацагийн Жанцанноровтой ярилцлаа.  

-жанцанноровТантай ихэвчлэн уран бүтээл болоод урлаг соёлын талаар ярилцаж байжээ. Харин эл удаа арай өөр сэдвээр ярилцах гэсэн юм. Шинэ оны босгон дээр буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж элэг нэгт ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би бол талархан хүлээж авсан. Учир нь та намайг олон жилийн өмнөөс “Дэлхийн монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан”-г гадаадын эрдэмтэдтэй зөвшилцсөний улмаас байгуулаад тэр чиглэлээрээ багагүй ажил хийж, хөөцөлдөж гүйдгийг мэдэх байх. Тийм болохоор энэ асуултыг надаас асууж байна аа гэж ойлгож болох уу.


-Болно оо.

-Тэгвэл таны асуулттай холбогдуулж хэд хэдэн зүйлийн талаар эхлээд ярих нь зүйтэй байх. Манай байгууллагын хийж зүтгэж явдаг ажил их тодорхой. Ерөөсөө л дэлхийн өнцөг булан бүрт, орон оронд аж төрж байгаа монгол үндэстэн угтсаатан олонд хамааралтай. Мөн Монгол Улсын иргэн хэрнээ гадаадад удаан хугацаагаар амьдарч, тэндээ үр хүүхэдтэй болж, үр хүүхэд нь өөр улсын хэл соёлд автаж байгаа хүмүүст ч хамааралтай. Ерээд хойш манай улс үндэстнийхээ хувьд тарамдах байдалтай болсныг уран бүтээлчид бид ажиглаж байсан л даа.

Монгол угсаатнууд маань үндэсний соёл урлаг, зан заншил, өв уламжлалаараа биднээс багагүй холдчих юм бол ирээдүйд сайн нөлөө үзүүлэхгүй. Нөгөө талаар гадна байгаа иргэдийн үр хүүхэд одоо арван найм, хорин нас хэдийнэ хүрчихлээ. Миний бие гадны хэд хэдэн орноор явж, тэнд амьдарч байгаа монголчуудтайгаа уулзаж л байсан. Тэдэнд бид өв соёлоо үлдээх асуудал ихээхэн чухал байна. Үүнд л төрийн бодлого хэрэгтэй байгаа юм аа. Ухаандаа, өнөөдөр халимаг хүн хорчин хүн хоёр уулзахдаа орчуулагчаар дамжуулж ойлголцож байна. Хоёулаа л монгол үндэстэн шүү дээ. Энэ бол харамсалтай.


-Тиймээс соёл, эрдэм шинжилгээний түвшинд монгол туургатнуудаа хамтран ажиллахыг эрмэлзсэн хэрэг, тийм үү?


-Ерөөсөө л тийм учиртай. Жаахан сүржин хэлбэл, Монгол угсаатны соёлын нэгдлийг хангахад уран бүтээлчид бид зүтгэх хэрэгтэйг сайтар ойлгосон. Үүний үндсэн дээр “Дэлхийн монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан” гэдгийг байгуулсан юм. Манайх жил бүр өөрийнхөө чуулганыг хийдэг. Монгол бичгээ хэрхэн дээдлэх үү, за тэгээд монгол цагаан идээгээ хэрхэн боловсруулах уу, монгол малын бэлчээр, монгол бөхийн уламжлал гээд олон зүйлээр симпозиум зохиосон байгаа. Энэ бүгдийг нарийвчилж ярина гэвэл барагдахгүй.


-Зарим нэг зүйлийг нь онцолж болно шүү дээ?


-Тэгвэл бөхийг онцолъё. Үндэсний бөхөө бид баяр цэнгэлийн зүйл гэж үздэг боловч монголчуудын сэтгэлд олимпийн хөтөлбөрт оруулчих юмсан гэсэн нууцхан бодол байдаг. Тэгж бодох ч хэрэгтэй. Олимпийн хөтөлбөрт оруулна гэж хүсэж л байгаа бол буриад бөх гэж ямар бөх юм, халимаг барилдаанд ямар онцлог байна, тувад ямар барилдаан байна, алша, үзэмчин, халх бөхийн барилдаан юу болж байна гэдгийг сайтар нягталж үзэх хэрэгтэй. Харахад, бүгд л хоорондоо ноцолдоод байгаа боловч цаанаа нарийн дэг жаягтай, ёс уламжлалтай шүү дээ. Үүнийг л эрдэмтэд сайн судлах учиртай. Үндэснийхээ онцлогийг аль нь хадгалж байгааг мэдрээд түүнийгээ сайн хөгжүүлэх ёстой. Тиймийн учир монгол үндэстний бөхчүүд хоорондоо барилдаж үзэх нь чухал.


-Монгол туургатны бөхийн барилдаан гэж болсон доо?


-Тийм ээ, бид дөрвөн жил дараалан зохиосныг хүмүүс мэдэж байгаа. Эхлээд Улаанбаатарт дараа нь Өвөр Монгол, Буриад, Тувад хийлээ шүү дээ. Мөн Монгол туургатны уртын дууны наадмыг зохион явуулсан. Цаашдаа монгол уламжлалаар эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвисан эрдэмтдээ урамшуулах, монгол туургатны авьяаслаг залуусыг дэмжих, улс үндэстнийхээ хооронд багш нарын солилцоо хийх гээд олон ажил зохион байгуулна гэж бодож байгаа. Даяаршлын энэ эрин үед монгол үндэстэн олон нэгдэж, ойр байна гэдэг хамгийн чухал. Наад зах нь монгол үндэстнийхээ өв соёлыг цогцлоон байгуулна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол үндэстнээ, ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан үгийг талархан хүлээж авсан минь ийм учиртай. Ер нь ерээд оноос хойш Монголын төрийн тэргүүлж байгаа шинэ цагийн удирдагчид миний саналыг, манай байгууллагын ажлыг дэмжиж ирсэн.


-Тухайлбал?

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Монгол туургатны уртын дууны их наадам”ыг өөрийн оронд зохион байгуу лахад ивээлдээ авч байлаа. Тэр бол анхны наадам байлаа. Ерэн гурван он юм. Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, амаргүй л байсан цаг. Тэгэхэд төрийн тэргүүн ивээлдээ авч байсан. Миний бие бол эртнээс энэ ажилд ханцуй шамласан. 1983 онд намайг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар сонгосон юм. Энэ нь ЮНЕСКО-гийн гишүүн орны хувьд Олон улсын хөгжмийн зөвлөлийн Монголын үндэсний хорооны дарга автоматаар болж байгаа хэрэг. Ингэж л гадаад харилцаагаа соёл урлаг, хөгжмийн талаас хөгжүүлэх эрх дарх боломж нээгдсэн дээ. Дараа нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай Морин хуураа дээдлэх зарлиг гаргасан шүү дээ.

Тухайн зарлигаар айл бүхэн хуураа дээдлэх тухай хэлээгүй. Ерөөс Монгол үндэстний хөгжмийн, өв соёл уламжлалын сэтгэлгээнд томоохон өөрчлөлт болсон гэж боддог. Морин хуурын олон улсын наадам тухайн цагаас хойш манай улсад зохиогдлоо. Өнөө жил гурав дахь удаагаа болж байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед бас л уртын дуу, монгол үндэстний өв соёлын тухай яригдсан. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа ч соёл урлагийнхаа ажлыг орхиогүй шиг санагдана. Хоёр жилийн өмнө байна уу, “Алтаргана” Буриадын их наадам болоход түүнд оролцсон монгол үндэстний төлөөлөл болсон уран бүтээлчдийг “Монгол шилтгээн”-д хүлээн авч уулзаж байлаа. Хөлөнбуйрын буриад, Агийн буриад, Хэнтий, Дорнодын буриадуудтай оройжингоо л ая дуу, найр наадам болж байсныг санаж байна.


-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалсан нь эдийн засаг, улс орны хөгжлийн хувьд ч ихээхэн ач холбогдолтойг Дашийн Бямбасүрэн гуайгаас аваад олон хүн хэлж байгаа. Та бол үндэстний хээ соёл, уламжлалын талаас нь ярьж байна л даа. Өөр хэлэх зүйл юу байгаа бол?


-Өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан. Түүнд Монгол гэсэн нэртэй тусгаар тогтносон орны хувьд монгол үндэстэн, угсаатан олныхоо хүнийх нь чадвар, оюуны чадамж зэргийг өөрийн оронд бий болгож, за тэгээд түүх соёл, өв уламжлалаа дээдлэн авч явах өндөр хариуцлага ганцхан манай улсад тохогдоод байгаа. Үүнийг л Монгол Улсын Ерөнхийлөгч сайтар мэдэрч элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалсан болов уу. Үндэсний хувьсгалын зуун жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр энэ тухай хэлсэн нь бас учиртай байх. Зуун жилийн өмнө монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олоход монгол үндэстэн олны тус дэм их байсан санаа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийнх нь малгай толгойд цухалзаад явчихна билээ. Тэр аясаар л элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалчихав уу гэж тухайн үед би анзаарч байлаа. Харин нэг зүйлийг онцлоод хэлэхэд, монголчууд бид дэлхий дахинд байгаа монгол үндэстнүүдээсээ оюуны чадвар чадамж, авьяас билгийн хувьд толгой илүү байж тэднийгээ манлайлах учиртай шүү. Тиймгүйгээр энэ асуудал цаашаа сайн явахгүй. Үндсэндээ монгол үндэстний цаашдын ирээдүй нэг их гэрэлтэхгүй байх магадлалтай. Бас нэг ярвигтай зүйл байна аа.


-Тэр нь юу билээ?


-Манай ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй, хэн нэгэн хүн улс төрийн ч бай, өөр зүйлийн ч бай, ямар нэгэн юмны талаар яриа өгөхөөр дандаа хардаж сэрдэх юм. “Энэ нөхөр хэний ч өмнөөс яриад байна. Хэний бууны нохой болчихоод үгийг нь дамжуулаад байна. Аль намын талд орчихоод байна. Хэнтэй дайсагнах гээд ийм юм яриад байна” хэмээн үргэлж хардах юм аа. Энэ нь хувь хүн үзэл бодлоо илэрхийлэхэд, ялангуяа төрийн өндөр албан тушаалтны тухай ярихад маш их дарамт учруулдаг болсон. Үүнийг танай сониноор дамжуулж хэлье.


-Ерөнхийлөгчийг монгол үндэстнээ эх орондоо ирэхийг уриалсны дараа Н.Энхбаяр хоёр хөршийн харилцаанд эвгүй байдал үүслээ, улс төрийн алдаатай үг хэллээ гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Н.Энхбаяр дарга ямар мэдэгдэл хийснийг бит мэдээгүй. Сонсоогүй, дуулаагүй юм байна. Өөрөөс тань л сонслоо. Тэгэхээр энэ асуултад тодорхой хариулт өгч чадахгүй. Яахав, Н.Энхбаяр дарга хоёр хөршийн харилцаанд муугаар нөлөөлнө л гэж үзсэн юм байна л даа. Энгийн би бодоход тийм зүйл гарахгүй биз дээ. Улс орнуудад ийм жишиг байдаг ш дээ. Наад захын жишээ татахуйд, манай хажууханд байгаа Казахстан улс иргэдээ татаж байсыг бид мэднэ. Бээжингийн олимпийн үеэр Хятадын уугуул иргэд эх орондоо ирэхэд хятадууд баярлаж л байсан. Энэ бол дэлхий нийтэд нээлттэй байдаг зүйл. Байгал нуураа Агийн буриадуудтайгаа, Хөлөнбуйрыг юм уу, Шилийн гол аймгаа Өвөр монголчуудтайгаа хамт өгчих гэж Ерөнхийлөгч хэлээгүй. Ерөөсөө л элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалсан. Тийм болохоор хоёр хөршийн харилцаанд эвгүй байдал үүсч, эмзэглээд байх асуудал гарахгүй байх аа. Харин ч өндөр хөгжилтэй орнуудад бүтээн байгуулалт өрнүүлж үнэт капитал болсон үндэстэн олон минь ирж Монгол Улсаа дэлхийд мандуулах юм биш үү. Ийм л сайхан ирээдүй харагдаад байгаа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.160.63.205)
    САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖ ҮНЭН ШҮҮ
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (202.170.67.30)
    badarchaan tenegt oor sedev bichsen baina unshaad oilgodogui yum uu
    2012 оны 05 сарын 04 | Хариулах
  • naagii (180.149.95.50)
    gaihaltai hun shuu
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • badarchin (122.201.18.151)
    mgl...ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЧЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 9 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 16 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 18 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 24 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК