Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван настай чацаргана, саваа мод, таван настай бургасыг 2500 төгрөгөөр худалдаалж байна

2015-4-30
0
ЖИРГЭХ

-Чацарганы мод эрэлт ихтэй байна-

 “Мод тарих нь нэг насны буян” гэсэн үг байдаг. Экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед мод, бут, сөөг тарих сонирхолтой иргэдийн тоо нэлээд ихэссэн.

 

Энэ ч утгаараа жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг зохион байгуулах болсон билээ. Мод тарих өдрийн өмнө тарьц суулгацын үзэсгэлэн гардаг уламжлалтай.

 

“Тарьц суулгац-2015” үзэсгэлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнд”-д оролцох иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тарьц, суулгацаар хангах, мод тарьж ургуулах дэвшилтэт арга технологийг олон нийтэд сурталчлах мэргэжил арга зүйгээр хангахад чиглэгдэж байгаа аж. Тус үзэсгэлэнд нийт 38 аж ахуйн байгууллага оролцож байгаа бөгөөд мод суулгацыг хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

 

Энэхүү үзэсгэлэн өнөөдрийг дуустал явагдах бөгөөд цаашид аймаг орон нутаг, дүүрэг бүрт салбарлан гарна. Ингэд манай сурвалжлах баг энэ жилийн үзэсгэлэн хэрхэн явагдаж байгаа болон мод бутны суулгац ямар үнэ ханштай байгаа зэргийг сонирхолоо. 

Чингэлтэй дүүргийн “Тарьц суулгац-2015” үзэсгэлэн барилгачдын талбайд хэдийнэ үүд хаалга нээжээ. Үзэсгэлэнд 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн оролцож, өөрсдийн бэлтгэсэн тарьц, суулгацыг авч ирсэн байв. Мөн төрөл бүрийн тасалгааны цэцэг, хөрс, бордоо, нэг наст цэцгийн үр, хүнсний ногооны үр зэргийг дэлгэн тавьжээ. Тэдгээрийг сонирхох хүмүүсийн хөл тасрахгүй хөвөрсөөр. Мод бутны суулгацыг сонирхох хүмүүс үзэсгэлэнд оролцогсодоос суулгацаа хэрхэн тариалах талаар заавар зөвлөгөө авч, санал бодлоо хуваалцаж байгаа харагдав. Түүнчлэн энэ жилийн суулгацны чанар сайн, үнэ боломжийн байгаа талаар ч үзэсгэлэнг үзэж сонирхох хүмүүс ярьж байлаа.

 

Үзэсгэлэнд гурван настай чацаргана, саваа мод, таван настай бургас зэргийг 2500 төгрөгөөр худалдаалж байв. Харин гурван настай үхрийн нүд 6500, Голт бор 18 мянга, Гацуур 25-60 мянга, нэг наст цэцгийн канад үр жижиг уут нь 500-1000, орос цэцгийн үр 1000-1500, зүлэг нэг кг нь 20 мянга, Хонгорзул, Хайтан цэцгийн үр 5000-20 мянган төгрөгөөр зарж байсан юм. Түүнчлэн тасалгааны цэцгийн жижиг бордоо 500, 25 кг-ын био ялзмаг 14 мянган төгрөгийн үнэ ханштай байлаа.

 

Тухайн үзэсгэлэнд оролцогч нарын дийлэнх нь өмнөх жилүүдэд оролцож байсан олон жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн хувь хүн, албан байгууллага байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Мод бутны суулгац, хүнсний ногоон үрийг тухайн хүн өөрсдөө тарьж, үрслүүлэн, хөрсөнд суулгахад бэлэн болгодог аж. Харин нэг наст цэцэг, нарийн ногооны зориулалтын савалгаатай үр, төрөл бүрийн бордоо зэргийг ХХААЯ-наас худалдан авч борлуулдаг болохыг үзэсгэлэнд оролцож буй хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн чацарганы мод эрэлт ихтэй байгааг ч онцолсон юм.

 

Сүүлийн жилүүдэд иргэд хашаандаа, зуслангийнхаа газар, байрныхаа гадаа ч гэсэн мод, гэр, ажлын байрандаа цэцэг ургуулах хүсэлтэй болсон. Биднийг сурвалжлага хийхээр очиход тийм ч их тасалгааны цэцэг байсангүй. Харин хэд хоногоос нэмэгдэж ирнэ гэдгийг хүмүүс хэлж байв. Гэхдээ тасалгааны цэцэгүүдийг үрслүүлж жижиг савтайгаар болон том ваартай гоёмсог цэцэг ч ганц нэг харагдаж байсан юм. Тухайлбал Зузаахай, Шимтгэлээ цэцэг найм мянга, Ичмээрээ 3-5 мянга, Хайтан 18 мянган төгрөг байна. Ингээд бид үзэсгэлэнд олон жил оролцож байгаа болон үзэсгэлэнг үзэж сонирхож байсан иргэдтэй уулзаж ярилцлаа.

 

                         Г.Долгор: 7-8 сая төгрөгийн борлуулалт хийдэг

 

-Та энэ үзэсгэлэнд хэдэн жил оролцож байна. Ер нь тарьц, суулгацын борлуулалт ямар байна вэ?

 

-Би энд үзэсгэлэн гарч эхэлсэн цагаас хойш тасралтгүй оролцож байна. Харин энэ удаагийн үзэсгэлэн нээгдээд удаагүй ч хүмүүсийн худалдан авалт нэлээд сайн байна. Ер нь жилээс жилд хүмүүс мод их тарьдаг болсон нь мэдрэгддэг шүү.

 

-Хүмүүс ямар төрлийн модны суулгац илүү сонирхож, худалдан авч байна вэ?

 

-Чацаргана, үхрийн нүд, бургас, гацуур зэргийг ихээр сонирхож байна. Гэхдээ хүн хүний сонголт янз бүр байдаг болохоор энэ үзэсгэлэнд төрөл бүрийн модны суулгац зарагдаж байгаа.

 

-Ер нь эдгээр суулгацыг анх хэрхэн үрслүүлдэг талаараа сонирхуулаач?

 

-20 см урттай ногоон мөчирийг тайран авч, хүлэмжинд бүтэн жилийн хугацаанд үрэслүүлнэ. Харин жил болсон суулгацаа задгай талбайд мөн 1-2 жил ургуулж байгаад авч ирж зардаг.

 

-Чацарганы модыг тийм ч хурдан жимсээ өгдөггүй гэж ярьдаг. Ер нь яг хэдэн жил болж байж жимсээ өгдөг юм бэ. Иргэд мод бут тарихад юуг анхаарах ёстой байдаг юм бол?

 

-Тиймээ. Чацаргана дөрвөн жил ургаж байж үр, жимсээ өгдөг. Ямар ч мод, бут тарьсан усалгаагаа сайн хийх хэрэгтэй. Мөн хортон шавьжнаас хамгаалах хорыг сайн цацаж байх ёстой.    

 

-Нууц биш бол та жилд хэдэн төгрөгийн суулгац зардаг вэ?

 

-Жил болгон янз бүр байдаг. Гэхдээ 7-8 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Энэ маань миний бүтэн жилийн цалин шүү дээ. /инээв/

 

-Энэ хугацаанд та нэлээд олон суулгац хүмүүст нийлүүлсэн байх. Хамгийн олон суулгацыг хаана, ямар хүнд худалдаж байв?

 

-Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд дөрвөн жил чацарганы суулгац нийлүүлж байна. Энэ жил ч мөн 4 мянган чацарганы суулгац авна гээд захиалгаа өгсөн. Нийт хэдэн суулгац нийлүүлснээ сайн санахгүй байна. Гэхдээ Сайхан-Овоо сум говийн сум гэхэд тэнд тарьсан суулгац эхнээсээ жимсээ өгөөд эхэлчихсэн гэсэн шүү.

 

Н.Эрдэнэцэцэг: Намар цэцгийнхээ үрийг түүгээд авбал улс орны эдийн засагт хэмнэлттэй

 

-Таныг ажиглаад байсан мэргэжлийн хүн юм шиг байна. Энэ үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

 

-Тийм ээ. Эгч нь МУИС-ын Биологийн ургамал судлалын группыг 1985 онд төгссөн боловсролын байгуулагад 20 гаруй жил ажиллаж байгаад одоо өндөр настай аав ээжийгээ асраад гэртээ сууж байна. Энэ хугацаандаа зүгээр суухаас гээд өөрийн хэрэгцээнийхээ хүнсний ногоо, гэртээ тасалгааны цэцэг тарьдаг. Жил болгон энэ үзэсгэлэнг үзэж сонирходог. Өөрөө мэргэжлийн хүн болохоор ч тэр үү аль сортын чацарганыг тарьвал хурдан жимсээ өгөх үү, аль бургасыг тарьвал гоё цэцэг гарах уу гэдгийг судалдаг гэх үү дээ.

 

-Үнэхээр сонирхолтой юм аа. Таны судалгааны дүнд аль сортын чацаргана хурдан жимсээ өгч, ургах чадвар сайтай байна вэ?

 

-Эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд Оросоос орж ирсэн Сибирийн чацаргана тохиромжтой, үр жимсээ хурдан өгдөг. Манай оронд бараг нутагшсан гэхэд болно доо. Ер нь иргэд үрээр бус бут суулгацаар модоо тарьвал үр дүн нь хурдан гэдгийг хэлмээр байна.

 

-Нэг наст цэцгийн үр энд нэлээд зарагдаж байна. Энэ цэцгийн ургалт хэр байдаг юм бол. Иргэд цэцэг суулгахад юун дээр анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ?

 

-Цэцгийн үрийг эхлээд амьд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд цэцгийн үрээ тасалгааны темпратурт байгаа усанд хийж, дэвтээнэ. Ингээд 2-3 хоног болоход үр дэвтэж зарим нь хөөж, зарим нь хөөдөггүй. Харин хөөсөн үр нь амьд гэж ойлгоод хөрсөнд суулгах хэрэгтэй.

 

-Иргэд нэг наст ургамалд их хэмжээний мөнгө зарж байна гэж шүүмжлэх тал байдаг. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

 

-Эко орчин бүрдүүлэхийн тулд нэг наст гэхгүй ургамал мод, зүлэг тарих нь зүйтэй. Үүнд буруу зүйл огт байхгүй. Харин хөрөнгө мөнгөний хувьд угаасаа л өөр хэрэгтэй, хэрэггүй зүйлд хэдэн тэрбумаар нь цацдаг манай оронд жилдээ нэг удаа нэг наст ургамалд мөнгө зарцуулах нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ жил болгон хөрөнгө цацахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой. Тухайлбал нэг жил тарьж ургуулсан цэцэгнийхээ үрийг түүгээд дараа жил нь тарьдаг жишиг тогтвол эдийн засагт ч хэмнэлттэй. Гэтэл манайхан хавартаа нэг юм суулгачихаад зун нь хэд усалсан болчихоод л намар хатсан хогийг нь түүдэг буруу зуршил яваад байгаа нь харамсалтай санагддаг шүү.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    16 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    36 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    39 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    48 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    1 цаг 0 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    1 цаг 13 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    1 цаг 16 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    1 цаг 26 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    1 цаг 31 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    16 цаг 47 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    16 цаг 52 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    16 цаг 55 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    17 цаг 4 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    17 цаг 22 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    18 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    18 цаг 44 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    19 цаг 14 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    19 цаг 44 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК