Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гандирсын цав

2012-5-16
0
ЖИРГЭХ
Оройн нар ташив. Элсэн манханаас цухуйх сүмийн час улаан дээврийг хараад бид цочин гайхацгаав. Хий үзэгдэл мэт гэнэт гарч ирсэн тэр аварга сүм аажмаар томорч өөдөөс дөхөж эхэллээ. Аагим халуунд аяншиж тамирдсан бидний нүдэнд “сүм” харагдсаар байлаа.
(Аяллын тэмдэглэл)

Оройн нар ташив. Элсэн манханаас цухуйх сүмийн час улаан дээврийг хараад бид цочин гайхацгаав. Хий үзэгдэл мэт гэнэт гарч ирсэн тэр аварга сүм аажмаар томорч өөдөөс дөхөж эхэллээ. Аагим халуунд аяншиж тамирдсан бидний нүдэнд “сүм” харагдсаар байлаа.

Гэвч энэ бол хэдэн өдрийн өмнөөс бидний зорин гарсан Хэрмэн цав байлаа. Биднийг дөхөж очиход нүд булаасан тогтоцууд улам тодрон, Говийн дээгүүр өндөр хавцал, цав асгууд сүндэрлэн өндийж байв...

Америкийн алдарт археологич Р.Ч.Эндрюс Монголын говийн иймэрхүү өвөрмөц тогтоцын тухай “Flaming cliffs” гэдэг үгийг 90 гаруй жилийн тэртээ дуу алдан тэмдэглэсэн байдаг. Хэрмэн цав бол тэрхүү “Flaming cliffs”-ийн нэг нь юм. Өглөө, оройн наранд шатаж байгаа мэт час улаанаар “асаж” гайхалтай өнгөөр харагддаг. 1963 он хүртэл энд хэн ч ирж байсангүй, нууцлаг газар. Энэ ангамал, аварга цөлийн гүн рүү хүмүүс зориглож явдаггүй байжээ. Заримдаа говийг ид шидийн нууц ертөнц гэж үздэг байлаа. ЗХУ-ын палентологичид ирж Үлэг гүрвэлийн баялаг олдворуудыг эндээс олсоноор  Хэрмэн цав анх нээгдсэн юм. Дэргэд нь Ингэн хөөврийн хоолой хэмээх халуун зэрэглээ ганирсан тоост хөндий униатна. Судлаачид тухайн үедээ Монголын хамгийн нам дор газар гэж үзжээ. Далайн түвшинээс 600 метрийн өндөрт энэ хөндий оршдог.
Энд галав эртийн тэнгис далай цэлэлзэн байв гэнэ. Хөрсний давхаргаас эртний далайн ул мөр бүдэг мэдэгдэнэ. “Тэнгисийн ёроол”-д өнөөдөр цөлийн сүрлэг өндөрлөгүүд үлдэж хоцорчээ. Эдгээр өндөр анаг хавцлууд нь сая сая жилийн усны элэгдэл, нар, салхиар хэлбэржин бүтээгджээ. Үүгээр алхахад, сөнөж мөхсөн аварга хотын гудманд, эсхүл сарны үхмэл гадарга дээр хаягдсан мэт зүүдний хачин санагдана. Үдэш бүрий болоход айдас хүйдэсээр хучна. Нэг ч хүний мөр алга. Маргаашхан гэхэд Зураглаачийн минь арзгар гутал пургисан нарийн ширхэгт гадаргын эмзэг дээр “бүжиглэж” орхих биз. Өндөрлөгүүдийн төрх нь алс холоос говийн зэрэглээнд үзэсгэлэнт орд харш, сүм хийд болон “босож” харагддаг. Монголчууд халуун зэрэглээнд аниргүй мяралзах ийм “орд харш”-ийг “Гандирсын хот” гэцгээдэг байжээ. Салхинд нь ч гар хүрэмгүй эмзэг, ид илбийн энэ ертөнцөд хааяа сүндэрлэх тэрхүү хий хотоос өөр хүнгүй байгаасай гэмээр, харамламаар санагдана.

Энд салхи ирвэл чимээ ирдэг. Бусад цагт үргэлж хэлгүй дүнсгэр ноёлно. Нам гүмд хязгаар гэж үгүйг мэдүүлэн үргэлж нягт дүнсийсээр, дүнсийсээр байх аж. Өчүүхэн төдий ч чимээгүйд бүгнүүлж бид хонов, бас өнжив. Өд хөдөлгөх ч сэвшээ ирэхгүй халуун бөгчим үргэлжилсээр,.. бас тархи толгой мэндүүрнэ. Хэт чимээгүйд хэлэх дуугарах минь ч намуун аяууд хувирах мэт. Дуу үл тархах бөглүүд өлгийдүүлж орхигдсон мэт, айх ч шиг, дахиад л хэт чимээгүйд сууж ажилласаар байлаа... Хоолны халбага унах хүртэл тэнгэр нурах мэт нүргэлэх юм, чимээгүйд. Үдшийн түүдэгээ асаахад хавь орчинд чимээ ирж шад пад, бас шөлний буцлах нь шор шор гээд шуугилдана. Энд ид халуундаа 60 хэм хүртэл шатам халуун болдог гэнэ. Юу гэсэн үг юм бол?, тийм халууны мэдрэмж авсан хүн монголд минь бий гэж үү...

Зарим нь энэ хавцал анагийг бас “Үхлийн цав” гэж нэрлэжээ. Зочиноор ирэхэд сонин хачин юм. Харин энд амьдарна гэвэл “Үхлийн цав”-д залгигдаж мэдэхээр аж.    

Нэр усгүй, үлэмж сонихон хэлбэр тогтоцууд нь аварга том хана хэрэмийг санагдуулдаг  байснаас “хэрэм цайз мэт хавцал” гэдэг утгаар археологич-судлаачид “Хэрмэн цав” гэдэг шинэ нэрийг энэ газарт өгчээ. Ийм төрхтэй хавцалууд Говьд цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн алслагдмал бөгөөд том нь Хэрмэн цав юм. 3 км өргөн, 12 км урт талбайг эзлэн орших энэ хавцал цохио, чулуужсан элсэн давхарга бүхий арсгар барсгар орчин нь өнө удаанаар цөлийн амьтад цугларах орон болж байжээ. Хүмүүс биднийг олж очих хүртэл л амьтадийн нууц орон байсан байх.

Хавцалын хөлийн зурвас төгөлд жаахан шанд нуугдаж бий. Тэр бяцхан баянбүрд биднийг татав. Шанд руу очих жалгыг хулс бургасны цуваа бөхийн хучиж далдалжээ. Бутлаг ургамалын битүү хөмөг дор нууцхан ундрах булгийн эх рүү очиход ширэлдсэн зэрлэг өвсөөр далдалсан жалгаар мөлхөж хүрэх аж. Өвсний толгойн дамжин нисэх усны үнэр ангасан бидний хамрын үзүүрийг шүргэж адтай сэрүү татна. Ширэлдсэн өвс шагшуурган доогуур нэгэн харанхуй хонгил шурган булаг эх рүү чиглэн оджээ. Хонгил нүх рүү зүрхэлж шагайхгүй хүлгэлзсээр хэн нэгнээ урьдаа оруулах гэж түлхэлцсээр ойртов. Ус улам ханх татна. Нүхний зузаан өвсөн хана налж хэвшсэн ба ургамалд хучигдсан зөрөг зурайн гүн рүү нь хөтөлж, зэрлэг амьтадийн чийр гарчээ. Уг нүхээр шурган явгалсаар булгийн устай золгох болов. “Энд хааяа цөлийн амьтад, халууны чоно, мөн мазаалай ирдэг, одоо ч...” хэмээн Байгаль хамгаалагч ярьж эхлүүт би огло үсрэв, жалгын амнаас алавхийн зайллаа. Зураглаач банди маань ч мөн л чавхдан зугатахаар биеэ хурааж сортогононо. Өвөл цагт чоно үүрлэж тухалсан ул мөр үлддэг гэнэ. Хүйтэнд хамгийн дулаан бүгэм газар энэ ажээ. Дулаан, эзгүйд нам жаргаж өвөлжих чонын тухай ярихад хэн нэгэн нь “хоолтой л бол атаархамаар” гэх сонсдоно. Цөлийн энэ булаг өнөөдөр ил усгүй болсон тул амьтад ирэхээ байжээ. Чийг л үнэртэх аж. Цөлийн хавцалаас бяцхан горхи өвсөн хонгилоо хөвүүлэн урсгасаар үерлэх нь 10 жилдээ тохиолдохтой үгүйтэй ховор гэнэ. Цавын усаар горхи хахаж, үерлэх үедээ Хөөврийн хоолой руу ус тээн уруудаж хүрнэ. Энэ нам дор газарт цөлийн эртний баялаг хурдас хуримтлагдсаар геологи, палентологийн сонирхолтой газар болжээ.
Хэрмэн цавд хүрэхийн тулд монголын говь дахь хамгийн захын жуулчны баазаас 2 өдөрийн турш цөлийн гүн рүү явах хэрэгтэй болдог.

50 гаруй метр өндөр байгалийн хэрэм доогуур алхахад хөл дор Үлэг гүрвэлийн аварга яс цайрна. Одоо бол говийн энэ “улаан цайз”-ийг, элэгдэн мөхөж буй байгалийн “сфинкс”-ийг цөөн ч гэсэн хүмүүс мэддэг болжээ. Жуулчид олноороо ирдэг болчихвол хүн төрөлхтөнөөс удаан хугацаанд нуугдсан эдгээр “бүтээл” хэрхэн өөрчлөгдөх бол. Алив юмсыг өөрчлөх дон шүглэгсэд ба тээгсэд нь хүмүүс бид билээ. Бидний энэ удаагийн ирэлт ч гэсэн нэг “өөрчлөлт” юм.

Үнэндээ энэ эзгүй хуурай дайд нь “гандирс”, “үхэл”, “хэрэм”-ийн аль алинийг агуулсан дүнсгэр алсын ажээ.
Ард минь Орос жийпний мөр дурайн үлдэв. Нарийн элсэрхэг амьгүй хөрсөнд энэ мөр аажимдаа тодрон гүвийсээр хорин жилийн дараа гэхэд бяцхан хос далан болж цор гагцаар зурайн тогтоно. Сул нунтаг нь салхинд үлээгдэн дэгдсээр дугуйны даралтаар нягтшиж үлдсэн хос зурвас хүмүүсийг орлон хоцордог... 

Хэрмэн цаваас хотод ирэхэд сүрдмээр юм. Толгой эргэм нүргээнд хутгалдаад ирэхээр хашгичаан, орилоонууд зүг бүрээс бие дундуур зүсэж  холилдох юм. Халбага унах бүү хэл тэнгэр нурсан ч энд үл сонсдом аж.

“Хэрмэн цав” нэвтрүүлэг гаруут нэгэн алдарт дуучин эмэгтэй утасдлаа. Тийш одож, зурагтаар гардаг дууны хавчуурга (клип) хиймээр боллоо гэв. Ингээд л “бүжиглэж” эхэллээ дээ гэж би өөртөө дахин нэг харамсаж билээ...

1999 он.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • asics singapore online (97.73.64.154)
    asics singapore online asics singapore online httpasicssg.underthesunstudios.net
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • bi (122.201.18.146)
    Goe
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • zayaamartuvshin (80.250.27.148)
    ene hun tusai tengertei bhoo..bas l manai ubsiinh shuu ...bi bas ingej bichih geed bdag ym zarimdaa ...ene xun chin egeliin egel daruuhan ah bgaa bi uulzaj bsan ym za za amjilt xusey ...minii baxarhal ...taniig ter mondoohoin obort torsoniig ene xumuus medexgui ee ..ene taniig shuteed bgaa xumuusiig tend ochij 10 n jil amidraad xuuxdee 18 nas xurtel n tend osgo gej xe teguul iim sxan aviyastai xuuxed torno oke..manai nutag chin tsaanaa l neg oor bdag ..dandaa aldartnuud torno ..
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.18.207)
    Амжилт хүсье. Өшөө олон сайхан уран бүтээл гаргаарай. Энэ бүхнээ нэгтгээд ном болгооч
    2012 оны 07 сарын 07 | Хариулах
  • (122.201.18.141)
    Neh sonin yadsan bichlegtei yum be dee
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • (202.131.225.226)
    Ter duuchin huuhen n Ariunaa biz dee. Tuunii Bi gedeg duunii havchuurga-iin Hermen tsavd avsan baihaa. Sayhan ochij uzsen gaihamshigtai gazar bna lee. Ter jijig bayanburd ch bol buur heleh ch ug oldohgui saihan bas aimaar gazar bna lee
    2012 оны 06 сарын 24 | Хариулах
  • zurh (202.131.235.69)
    zuv khun. mash medlegtei
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.19.190)
    shine setgelgeenii zag etseg... uran zokiold ch,,, bas uur zuild gdgiig ...
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.19.190)
    IIM KUMUUSIG URIJ ULS TUR GENUU EK ORNII TULUU ZUTGUULEK NI TULGAMDSAN KERNEE SHIIDBER SANAACHLAGAA KULEEJ BGAA BIZ E... BURHAN BIDNIIG HARJ BGAA, BULAN TOHOID NUUGDAH KGUI,,,,
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • NUSGAI JURAAS 2012... (202.179.19.190)
    GANTS NOM UNSHIJ UZEEGUI TENEG ILJIGNUUDIIN DERGED IIM OD TUN HOVOR CH DARUUHAN TURKUURUU AMIDRALAA ZALGUULAAD L GELDERCH BDG BHGUI YU DAA, NAIZ ARDUUD AA...
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.19.190)
    AMJILT KUSIYE... JINKENE UHAAN ENE KUNEES, BADAMSAMBUUGAAS L GARAH NI UNEN BH SHUU... DAAN CH IIM TUN TSUUN KUNII OROND ILJIG L GISHUUND NER DEVSHEED YAVIJ BNA ... MAN NAMAA...
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • uugii (124.158.107.89)
    saihan yumaa
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • uugii (124.158.107.89)
    hi cay
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • bishreb. (202.179.20.139)
    uneheer aguu setguulch shuu,hiisen buteel nebtruuleg temdeglel buriig in algasalgui huleen mash taatai bdg shuu tani ajillam ih amjilt husie
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • khaliun (182.160.35.119)
    gaihaltai ene saihan huntei uulzaj hicheel lectsiig ni sonsoh yumsan yamar goy durselj bichdeg yum be ta yamar negen aylal juulchlaliin damjaa yum uu surguulid hicheel zaadaggui yum u Badamsambuu gedeg huntei nuur tulj aylaliin sonin hachin yariulah yumsan.
    2012 оны 05 сарын 19 | Хариулах
  • Munkhtur (99.117.51.121)
    Tegeed saihan zuragaar bayajuulaad tawisan bol ulam l goyo boloh bailaa.
    2012 оны 05 сарын 19 | Хариулах
  • Ariukamo (202.70.39.253)
    Neg l ovormots daramt medregdev. Ariunaa ochij bala avaad bs sanagjin
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • azaa (202.179.11.42)
    nudend buuj setgeld zuragdtal bichjee6
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • azaa (202.179.11.42)
    ter homiin zurgiig niitleech harj nudee baysgah ymsaan
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (202.170.66.20)
    goy bichsen bn.
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    saihan yumaa
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 9 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 36 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 48 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 55 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 2 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 16 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 18 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 41 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 58 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 1 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 16 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 24 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 36 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 5 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 17 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 25 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 36 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК