Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамба лам казиногийн тухай ийн өгүүлснийг мартах ёсгүй

2015-7-21
0
ЖИРГЭХ

Хорвоогийн амьдрал нүглээр дүүрэн гэсэн үг байдаг. Үнэний ортой шүү. Амьтад л гэхэд хүчтэй нь хүчгүйгээ барьж идэн амь зогоож иржээ. Одоо ч ялгаагүй. Чоно хонийг, чоныг хүн хөнөөж байх жишээтэй. Чоно хониноос юу ч үлдээлгүй иддэг. Хүн өдгөө чононоос юу ч үлдээлгүй цохиж байна. Ер нь энэ араатан амьтад дотроос хамгийн муу аргатай, зальтай новш гэвэл хүн шүү дээ. Хоолоо олж идэхийн тулд түүнд сэдээгүй арга, бодохгүй зүйл гэж байдаггүй. Тэгэхээр нээрээ л хорвоогийн амьдрал нүглээр дүүрэн гэдэгт итгэхгүй байхын арга алга. Хүн л гэхэд оршин тогтнож ирсэн түүхийнхээ туршид нэг нэгийгээ алж, шулж ирсэн байдаг. Түүхээ эргээд харахад л нил цус.

 

Ингэхэд “шулж” гэдэг үгийг энд махтай холбож хэлээгүй юм шүү. Харин бооцоо тавьдаг тоглоомыг хэлэв. Голио замын голоор алхаж азаа үздэгийн адил хүний төрөлхийн араншинд мөн л азаа үзэх хорхой мөнхөд гозгонож явдаг. Түүнийгээ дарахийн тулд янз бүрийн юм бодож олсон байгаа юм. Тэдгээрийн нэг нь мөрийтэй тоглоом. “Таван гараас” өгсүүлээд казино хүртэл есөн шидийн тоглоом наадам бий.  Эдгээрээс хамгийн алдартай нь казино. Ингэхэд мөрийтэй тоглоом ерөнхийдөө анх хятадуудаас гаралтай гэж үздэг бол казиног италчууд үүсгэжээ. XV зуунаас эхтэй юмдаг уу даа. Ер нь анх хэзээ, хаана үүссэнийг нь тогтооход нэн бэрхтэй гэлцдэг юм байна. Яг манай монголчуудын 1950-иад оноос өмнө төрсөн хүмүүс шиг. Тэр үед хүн амын нарийн бүртгэл байгаагүйгээс хэзээ төрснөө мэддэг хүн ховор байдаг юм. Таамгаар л авна. Аав, ээжээсээ асуухаар, “За байз, нөгөө хэн гуай аянганд ниргүүлдэг зун л төрсөн юмдаг” гэж байх жишээтэй.

 

Ингэхэд энэ тоглоомыг франц, англичууд хүлээн авч, германчууд төгөлдөржүүлэн, улмаар даян дэлхийд түгэн дэлгэрчээ. Одоо казиногүй орон бараг алга. Гагцхүү ил, далд хэлбэрийн тухай л яриа байна.

 

Монголд казино байгуулагдах шахсан үе бий. Даанч байгуулах гэж байгаа хүмүүсийнхээ өгсөн мөнгө төгрөгийг хуваах дээрээ тохироогүйгээс УИХ-аар батлагдаагүй байх. Үр дүнд нь дөрвөн нөхөр “Казино” гэсэн давхар овогтой болж, шоронд суусан. Тэгээд л нөгөө казино Хойд Солонгос руу “дүрвээд” дашийн шог.

 

Казино уг нь тийм ч аймаар аюултай юм биш бололтой. Түүхийг нь харвал зарим улс нээгээд л, хаагаад л ирсэн байх юм. Гэхдээ казиногоос онцлох зүйл ганцхан байна. Хаана казино байгуулна, тэнд хамгийн өндөр хөгжил бүхий хот босч сүндэрлэсэн түүхтэй байх аж. Казиногоо ч балгас болсон газар босгохоо мартдаггүй юм шиг байна. XVII зуунд  Монака манай нийслэлийн эхэн үеийн эсгий хот гэдэг шиг юм байжээ. Гэтэл казино байгуулаад хэдхэн жилийн дотор хүн танихын аргагүй болж, Европтоо хөгжил хөдөлгөөнөөрөө тэргүүлэх болсон байна. ХХ зуунд Макао гэж мөн л үзмэрийн юм байв гэнэ Түүнийг мөн л казино өөд нь татаж, Азидаа бар улсын тоонд оруулаадахжээ.

 

Европын Монака, Азийн Макао. Хоёуланг нь казино ийм түвшинд хүргэсэн байна. Өөр юу ч биш. Яадгийм золиг, мөрийтэй тоглоом гэхээр хорхой нь гозгоноод сууж чаддаггүй хүмүүсийг шулаад сайхан хот босгоход буруу юу байна. Товчхондоо Казино руу донтонгуудын мөнгө урсаж, нөгөөх нь баялаг болон сүндэрлээд үлдэж байна шүү дээ. Монголд яагаад тэгж болохгүй гэж. Өмнөд хөршөөр л гхэд дүүрэн мөрийтэй тоглоомын донтонгууд. Мөн казино байгуулаад алдсан оносон амьд туршлага ар, өврөөр дүүрэн байхад түүнийг байгуулна, байгуулахгүй гэхийн оронд журам дүрмийг нь маш сайн тогтоож өгөөд л, за мөнгө их олоорой гээд тавих хэрэгтэй. Тэртэй, тэргүй интернэт казино гэдэг юм аль хэдийнэ нэвтрээд, энэ дэлхийн хорхойтнуудыг аалзны шүлс шиг холбочихсон байхад хорьж, цагдаад нэмэргүй л дээ.

 

Казиног ингэхэд италчууд анх “Ридотто” гэж нэрлэдэг байж. Энэ нь “хувийн өрөө” гэсэн үг юм байна лээ. Манайд иймэрхүү юм тоглодог хувийн өрөө хаа сайгүй байдаг. Хааяа цагдаагийнхан илрүүллээ, УИХ-ын гишүүн түүний дунд тоглож суулаа гэх зэрэг сүржин мэдээ гарч л байдаг юм. Миний бодоход мөнгөө гөвүүлсэн нэг донтон, цагдаа нарт матсанаар хорхойгоо даран “таван гардаж” байсан нөхдүүдийг нааш цааш нь болгож айлгадаг юм шиг билээ. Ингээд хэрэггүй л дээ. Тоглодог тэр том казиног нь байгуулаад өгчих. Тэндээ хөрөнгөтэй хүн хэдийгээ алдаж, хэдийг хожно маньд ямар хамаа байна. Тэртэй тэргүй наадуул чинь өмнө зүгийн хэдэн орны казиногийн босгыг элээдэг юм биш үү. Тэнд мөнгөө алдаж байсанд орвол эндээ алдаг л дээ. Тэр алдсан мөнгө нь түүний хүүхдийн багш, бидний эмчийн цалин болоод хувирах ч юм бил үү, хэн мэдлээ. Гэхдээ монгол хүн донтох өвчинд тун өртөмтгийг маш сайн бодолцох хэрэгтэй. 1930-аад ороос орос архинд орж, одоо донтоод түүнээсээ салах гэж мөн ч зүдэрч байна шүү дээ.

 

Математикч Паскаль мөнхийн хөдөлгүүр хийх гээд “Рулетка” зохион бүтээжээ. Гэвч нөгөөх нь огт өөр зорилалтаар үнэхээр “мөнхийн хөдөлгүүр” болсон байна. Хаана. Казинод. Тэгэхээр манайд тун удахгүй казино байгуулагдаж, ноён Паскалийн “мөнхийн хөдөлгүүр” тавтай морилох болтугай хэмээн ерөөе. Мөн, “Хэдийгээр казинод гараа тохойгоо хүртэл хүний цусанд дүрсэн нөхдүүд цагаан цамц өмсөн ордог ч энэ тоглоом телевиз үзэхээс хамаагүй дээр юм даа” хэмээх нэгэн үгийг хамтад нь дайя. Үүнийг Ромын II хамба лам олон жилийн өмнө айлдсан байдаг юм. Ингэхэд нээрээ өнөөдөр манайд хэдэн телевизийн суваг байдаг юм бол?   

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Soongo (122.201.21.51)
    Зөв бичсэн байна аа. Анхнаасаа байгуулах газраа зөв тогтоогоод нарийн зохион байгуулалттай, зөв дүрмээр нь байгуулбал болохгүй гэх газаргүй байлгүй дээ. Дагалдаж гарч ирдэг буруу зүйлсийг нь сайн хянах механизмтай л болчихвол болох байлгүй дээ. Тэгээд л дуртай, мөнгөтэй хүмүүс нь тоглоод л бай, хэнд хамаатай юм
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    kovboi
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 23 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 47 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 50 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 2 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 9 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 16 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 30 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 32 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 55 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 12 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 15 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 30 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 38 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 50 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 19 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 31 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 39 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 50 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК