зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

14 жилийн өмнөх террорист халдлага: Ихэр цамхагийн төгсгөл

2015-9-11
0
ЖИРГЭХ

Одоогоос яг 14 жилийн өмнө буюу 2001 оны 9 сарын 11-ны өглөө 8:47 минутанд Америкийн хоёр ихэр цамхагийг террористийн бүлгэм 2 онгоцоор мөргөж АНУ-ын 2,966 жирийн иргэд бас 19 террорист амь үрэгдсэн билээ.

9 дүгээр сарын 11-ны тухай баримтууд

 

2001 оны 9-р сарын 11, Нью-Йорк хот АНУ-ын телевизийн мэдээллийн сувгуудын мэдээллүүд ба гэрч нарын яриа :

 

- Энэ бүхэн яг дэлбэлэгчийн ажил шиг, яг л барилгыг зориудаар үйлдвэрлэлийн аргаар дэлбэлэн буулгаж байгаа мэт харагдаж байна.

 

- Харагдаж байгаагаас үзвэл хуучин барилгыг дэлбэлэгчээр тэслэн нурааж байгаа мэт санагдаж байна.

 

- Хэрэв та хэзээ нэгэн цагт дэлбэлэгчид байшинг хэрхэн нурааж байгааг харсан бол нураахын өмнө эхлээд байшин дотор тэсрэх бөмбөг тавьж холбодог гэдгийг мэдэх ёстой.

 

- Барилга яаж нуран унаж байгааг харахад энэ бол урьдчилан төлөвлөсөн зориуд нураалт гэдэг нь мэдэгдэж байна.

 

- Энэ бол тохиолдлын зүйл биш юм. Эхлээд нэг байшин нуран унасан, дараа нь хоёр дахь байшин яг тийм байдлаар нурж унасан.

 

- Яаж үүнийг хийсэн гэдгийг бид мэдэхгүй байна. Барилгууд ердөө тоос болон нурж унасан байна. Бид нэг ч ширээ, нэг ч сандал, нэг ч бүтэн телефон эсвэл компьютер олоогүй. Миний олсон хамгийн том зүйл бол телефоны нэг хэлтэрхий, иймхэн хэмжээнийх.

 

- Яг юу болсон юм бэ... Эргэн тойрон бүх юм тоосонд дарагдсан. Голын эргээс нөгөө голын эрэг хүртэл ийм их тоос байна. 5-7 сантиметр...Бүх зүйл тоосонд дарагдаад байна. Яг нэг тийм, байшин барилга нурааж байгаа мэт. Бүгд л ТВ-ээр харсан шүү дээ...

 

- Яг л байшинг дэлбэлж зориуд нурааж буулгаж байгаа юм шиг. Яг л дэлбэлэгч бөмбөг шиг, яг л байшинг нурааж буулгаж байгаа юм шиг бөн бөн бөн...

 

- Би 2 дахь дэлбэрэлтийг сонссон...Тэнд маш хүчтэй дэлбрэлт болсон...2 дахь дэлбэрэлт болсон, тэгээд бүх юм нурж унасан...Дэлбэрэлт болж бүгдийг нураасан... Миний бодлоор бол энэ дэлбэрэлт байсан. Яг их буугаар буудаж байгаа юм шиг бах бах бах ...дахиад 3 дэлбэрэлт... Бид маш том дэлбэрэлт болохыг сонссон...дараа нь байшингийн орой шууд л дэлбэрсэн...Бид ямар нэг дэлбэрэлт болохыг харсан... их том дэлбэрэлт...дэлбэлэж... 8-н давхарт том тэсрэлт болсон...Биднийг холл уруу гарч ирэхэд дэлбэрэлт болсон...Доод танхимд л дэлбэрэлт болох шиг болсон... Маш хүчтэй дэлбэрэлт болсон... Маш хүчтэй дэлбэрэлт болсон, бид бүгдээрээ харсан, бас мэдэрсэн...

 

- Бид дэлбэрэлт болохыг харсан...бид маш хүчтэй чанга дэлбэрэлт болохыг сонссон. 2-дахь дэмбэрэлт байшин номер 2..дахиад нэг бөмбөг дэлбэрчихлээ...тэр энэ бөмбөгнүүдийг байшин дотор тавьсан байна гэж байна...

 

9-р сарын 11-ний тухай үлгэр

 

Осама Бен Ладены удирдлагын дор 19 булаан эзлэгчид бичиг хэрэгслийн жижиг хутганы тусламжтайгаар 4 иргэний нислэгийн онгоцыг булаан эзэлж АНУ-ын агаарын эсэргүүцэн хамгаалах системээс бултаж харин өөрсдийн онилсон бүх зүйлийн 75 хувийг онож сөнөөсөн.

 

Дэлхийн худалдааны төвийн 1 , 2 ба 7-р барилгууд дотор нь гарсан түймэрийн улмаас барилгын хийцэд байсан доголдлоос болж дотогшоо эвхэгдэж нурж унасан. Харин Батлан хамгаалах яам - Пентагоныг мөргөсөн онгоц Шенксвиллид унасан онгоцны адил мөргөх агшинд замхарч “алга болсон” юм.

 

Энэ бүх үйл явдлыг мөрдсөн комиссоос ийм дайралт болох тухай ямар нэг урьдчилан сануулга байгаагүй ба тийм зүйлээс найдвартай хамгаалахад Засгийн газрын алдаа саад болсон гэж тогтоожээ. Ямар нэг урьдчилан сануулга өгөөгүй гэдэг талаар:

 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс:

Хэн ч тэднийг онгоц булаан аваад зэвсэг болгон ашиглаж болох юм гэдгийг урьдчилан хэлж чадахгүй байсан гэж бодож байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

Хамгийн наад зах нь манай Засгийн газар мөн ялгаагүй урьдах Засгийн газруудад хэн нь ч онгоцоор байшин барилга руу дайрч болох юм гэж бодож ч чадахгүй байсан.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дик Чэйни:

Дотоод мэдээллийн сувгуудаар дайралт болж болох тухай ямар ч аюулын дохиолол ирж байгаагүй. Мөн хотын засаг захиргаа, нислэгийн компаниудад ч тэр.


АНУ-ын ТТГ-ын захирал Тэнон:

Ямар нэг урьдчилан сануулга байсан тухай би мэдэхгүй.


 

Харин тэгвэл: “Ю Эс Тудэй” мэдээлэхдээ 9-р сарын 11-нээс 2 жилийн өмнө агаарын хамгаалалтын албууд онгоц булаан эзэлж зэвсэг болгож ашиглах аюулын эсрэг сургуулилалт мөн хийж байсан байжээ. Тэдгээр булаагдсан онгоцуудын мөргөх ёстой байсан байнуудын нэг нь Дэлхийн худалдааны төв байсан байна!?

 

Энэ бол АНУ-ын онцгой байдлын департаментын хорлон сүйтгэхтэй тэмцэх гарын авлагын хавтасны нүүрэн тал юм. 2000 оны 10-р сард Маскаль гэдэг нууц сургуулилтын үйл ажиллагааны явцад Пентагон дээр онгоц унах үйл явдлыг загварчилж сургуулилаж байсан байна.

 

“Си Эн Эн”-ий олж авсан Филипины нууц албаны баримтуудаас бүх төлөвлөгөөг уншиж болно. Энэ баримтад бичснээр бол тэр эхлээд Америк уруу нисч байгаа ямар нэг онгоцонд сууж нисгэгчдийн бүхээгийг булаан эзлээд Тагнуулын төв газрын төв штаб уруу шумбаж мөргөнө. Мөн эдгээр баримтад мөргөж устгах бай болгосон обьектуудын дотор дэлхийн худалдааны төв, Пентагон дурдагдаж байгаа юм.

 

Хорлон сүйтгэгчидтэй тэмцэх тусгай албадын урьдчилан мэдээлэх систем бүр дээд заалтаасаа улаан уруугаа хэтэрчихсэн байсан гэж Джорж Тэнон хэлсэн юм. Маш том дайралт болох гэж байгаа тухай эдгээр урьдчилсан сануулгууд маш ноцтой байсан ба шийдвэртэй арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай байсан боловч үүний оронд Ерөнхийлөгч маань сарын амралтаа аваад явчихсан байсан юм.

 

Онгоцоор дайрсан 19 булаан эзлэгчид ???

 

Пакистаны тагнуулын алба Ай Си Ай-гийн захирал, генерал Махмуд Ахмед нь Шейх Омараас онгоц булаан эзлэгчдийн толгойлогч Мохамед Атта-д 100 мянган доллар шилжүүлэхийг гуйж байжээ. Хөлсний онгоц булаан эзлэгч Мохамед Атта мөнгөний шилжүүлэгийг Пакистанаар дамжуулж авч байжээ.

 

Харин энэ мөнгийг Шейх Омар Саид гуйвуулж байсан гэж үздэг. Омар Саид Пакистаны засгийн газрын байгуулагуудын тагнуулын газраас дэмжлэг авч байсан гэж мэдүүлж байжээ. Генерал Ахмед чухам яг юунд зориулж Аттад мөнгө гуйвуулахыг хүсч байсныг илрүүлэх ямар ч мөрдөн байцаалт явагдаагүй байна.

 

- 9-р сарын 11-ны өглөө Вашингтонд Засгийн газрын зарим гишүүд генерал Ахмедтай өглөөний унд ууж байсан байна.

 

- 9-р сарын 11-ны үйл явдлыг мөрдөн шалгасан комисс өөрийн албан ёсны тайландаа энэ үйл явдлыг хэн санхүүжүүлсэн талаархи асуудлыг ач холбогдол багатай зүйл гэж тэмдэглэсэн байдаг.

 

Бидэнд тэдгээр 4 онгоц бүр дотор 4-5 булаан эзлэгчид байсан гэж мэдээлдэг. Хэрэв тийм байсан бол тэдний нэрс онгоцны суусан зорчигдын дунд байх ёстой. Тэдгээр булаан эзлэгчдийн нэрс дараа нь хэвлэлд гарсан жагсаалт дотор байхгүй байснаар барахгүй тэнд ямар ч нэр байхгүй байсан.

 

Тэдгээр онгоц булаан эзлэгчдийн амьдарч байсан байр, машин, АНУ-ын Засгийн газраас төлбөр хийсэн зээлийн картууд байсан гэдгийг бид мэднэ. Үнэндээ бол тэр хүмүүс агентууд байсан байна. Эндээс харахад эд мөрийн баримтуудыг зориудаар тэнд хаяж орхисон байна.

 

- 9-р сарын 11-ны тэдгээр онгоц булаан эзлэгчдийн нэгнийх нь паспорт нуранги дотроос олдсон гэж үздэг. Тэгвэл тэр цаасан паспорт тэр их гал дундаас, онгоцны их биеийг нэвтлэж ямар ч гэмтэл авалгүй назар унасан байж таарах нь. Гэвч нэг зүйл болсон юм.

 

6 сарын турш тэд тэр паспортыг олж авсан гэж батлаж байсан. Бидэнд хөдлөшгүй гэрчлэх баримт байгаа гэж байсан шүү дээ. Харин дараахан нь тэр залуу ид шидийн юм шиг амьд, тэрбайтугай ямар ч шарх гэмтэл аваагүй болж таарсан. Эдгээр 19 хүмүүсийн зарим нь өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байгаа болно.

 

“Дэ Телеграф” сонины 2001 оны 9-р сарын 23-ны дугаарт Абдуласис Аль Омари: Холбооны Мөрдөх Товчоо миний нэрийг энэ жагсаалтанд оруулсан байхыг хараад би нүдэндээ итгээгүй. Миний нэр, миний төрсөн өдрийг тэд тавьсан байсан. Гэвч би амиа золиослогч биш, би энд байна. Би амьд байна. Би тэрбайтугай онгоц яаж жолоодохыг ч огт мэдэхгүй. Онгоц булаан эзлэсэн гэх хүмүүсийн дор хаяж 6 нь амьд байгаа болно. Холбооны мөрдөх товчоо өөрийн тэр нэрсийн жагсаалтыг одоо болтол өөрчлөөгүй юм.

 

Тэдгээр онгоц булаан эзэлсэн гээд байгаа хүмүүс Усама Бен Ладентай ямар нэг холбоотой эсэхийг тогтоосон ямар ч нотолгоо, баримт байхгүй юм.


Осама Бен Ладен

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш: Мэдээж, бид тэр Саддам Хусейныг хайж байна, үгүй ээ биш ээ... тэр Бен Ладеныг...


Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

2001 оны 1-р сард Бушийн засаг захиргаа Холбооны мөрдөх товчоо, тусгай албадад Бен Ладены гэр бүлийнхэнтэй холбогдсон, түүний дотор Тагнуулын төв газрын гол оффисын хажууханд, Виржина мужийн Фоллс Чорч хотод тэр үед амьдарч байсан Бен Ладены хоёр хамаатан Абдулла, Омар нарыг ч мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоохыг тушаасан байна.


“Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

Тэр Америкийн хамгийн их эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн гэж мэдээлэгдэж байхад Бен Ладен Дубай дахь америкийн эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж эмчлүүлж байсан байна. Түүнийг америк эмч эмчлэж байсан ба тэнд ажилладаг Тагнуулын төв газрын ажилтнууд ирж уулзаж байжээ. 9-р сарын 11-ны үйл явдлыг зохион байгуулж бэлтгэсэнтэй Осама Бен Ладен холбоотой тухай нэг ч нотлох баримт байхгүй юм. Дараахан нь бидэнд үүнийг батлах ямар ч нотолгоо шаардлагагүй гэж ярьж эхэлсэн, учир нь Бен Ладен Афганистанд байхдаа хийлгэсэн гэх нэгэн видео бичлэг дээр хорлон сүйтгэх энэ үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Энэ хүлээн зөвшөөрсөн гэж гарч байгаа байгаа видео бичлэгийг хожим нь гол нотолгоо гэж тараасан юм. Гэвч энэ видео бичлэг дээрхи хүн бусад бичлэг дээр гардаг Бен Ладенаас илүү хар бор царайтай, өргөн шанаатай, том хамартай байгааг харж болж байна. Энэ нь зохиомол нотолгоо гэдгийг дахин батлаж байгаа юм.


Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

1976 онд Осама Бен Ладены том ах Салим Бен Ладен нь Джим Батт гэгчийг АНУ-д Бен Ладеныхны санхүүг хөтлүүлэхээр хөлслөн авсан байдаг. Джим Батт бол үнэн хэрэг дээрээ Джорж Бушийн багын найз ба олон улсын ажил хэрэгт түүний итгэмжлэгдсэн хүн байсан байна. Хэрэв том Буш Карлайл групп компанийн даалгавраар Саудын Аравид 1998-2000 онд ирж Бен Ладены гэр бүлтэй уулзаж байсан гэдгийг бид олж мэдсэний дараа Бушийн Бен Ладенгийн гэр бүлтэй нягт холбоотой байсан гэдэг нь илүү ойлгомжтой болох юм.

Карлайл групп бол дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч компаниудын нэг ба 9-р сарын 11-ны дараа зарласан терроризмын эсрэг дайн гэгчээс мөн Афганистан, Иракд хийж байгаа дайнаас асар их ашиг олсоор байгаа юм.

 


Пентагон

 

Хэн 60 тоннын жинтэй, 7,5 метрийн өргөнтэй, 13,5 метрийн өндөртэй онгоцоор энэ их олон саад дундуур нисэж гарсан юм бол? Пентагоныг мөргөхөөсөө өмнө 800 км/цаг хурдтай нисч байсан энэ онгоц чиглэлээсээ 270 градус!! огцом эргэж доошоо налуу цагирагын дагуу уруудаж нисэх ёстой байсан. Мөн энэ үед жижигхэн моторт онгоцоор ч олигтой нисэж чаддаггүй байсан Хани Ханжур гэгч энэ онгоцыг жолоодож явсан гэдэг.

 

Хани Ханжурын явж байсан нисэх сургуулийн багш. Нислэгийн курст байхдаа тэрээр ердөө ч хичээл зүтгэл гаргаж байгаагүй. Түүнийг Пентагоныг мөргөж чадсан гэдгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Тэр огт онгоц жолоодож нисч чаддаггүй байсан шүү дээ...

 

Онгоцны эвдэрч сүйдсэн суудлууд, зорчигсдын ачаа, цогцосууд огт байгаагүй ба зөвхөн тоосго, шаврын нуранги л байсан юм. Албан ёсны мэдээлэлд онгоцны түлшнээс дэгдсэн гал түймэрийн маш өндөр хэмийн халуунаас онгоц тэр чигээрээ шатаж ууршиж алга болсон гэж мэдээлж байсан.

 

Харин энэ онгоц ган ба титанаар хийсэн, тус бүр нь 6 тоннын жинтэй, Роллс Ройс-д үйлдвэрлэсэн хоёр хөдөлгүүртэй байсан юм. Шинжлэх ухааны үүднээс дан керосиноор 12 тонн ган, титаныг уурштал нь шатаах боломжгүй юм!

 


“Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

- Бидэнд хэлэхдээ бол цогцосуудын үлдэгдлийг гарын хурууны хээ, ДНК –аар нь таниулж тогтоох ажил хийгдсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл тэр их гал чинь яахаараа ган титаныг ууршуулж чадсан байж хүмүүсийн цогцосыг огт хөндөөгүй байж таарах вэ?

- Миний хийсэн судалгаагаар бол Пентагоныг мөргөх битгий хэл хажууд нь ч онгоц унаагүй юм. Гарт багтах жижигхэн хэлтэрхийнүүд л тэнд байсан гэдгийг би хэлж байсан.

- Онгоц унасны дараа Засгийн газрын агентууд үлдэглүүдийг түүж аваад явсан гэдэг.

- Тэр орчимыг шороо, хайргаар дарж булсан байсан. Тэнд болсон үйл явдлаас үлдсэн байх ёстой бүх эд мөрийн баримтыг маш нямбай шууд устгасан байсан.

- Яг юу Пентагон дээр унасан гэдгийг бичиж авсан хажуугийн буудлын 2 ажиглалтын камерийг тэр дор нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хурааж авсан байдаг ба эрх баригчид тэдгээрийг одоо хүртэл олон нийтийн хүртээл болгохоос татгалзсаар байгаа юм. Хэрэв эдгээр видео бичлэгүүд Пентагон дээр үнэхээр Боинг 757 унасан гэдгийг батлаж байгаа бол эрх баригчид тэдгээрийг заавал олон нийтэд үзүүлэх байсан юм.


Сүйрлийг мөрдөх албаны ажилтан Уэлли Миллер:

- Энд үлдсэн юм гэвэл нэг том нүх байна....Бидний зогсож байгаа газраас зөвхөн том нүх, хугарч унасан олон мод л харагдаж байна. Энд хүмүүс ажиллаж байна.

- Бидэнд харагдаж байгаагаар бол юу ч үлдээгүй юм шиг байна. Ямар нэг том хэлтэрхий харагдаж байна уу гэж үү Ямар ч хэлтэрхий алга, харагдахгүй байна...Энд онгоц унасан гэх ямар ч гэрчлэх зүйлс алга...

- Нигерт унасан иргэний нэсэх онгоц....аймшигтай олон хэсгүүд болсон зүйлүүд.....Шэнксвиллд унасан 93 рейсийн онгоц........!!?????

 

Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2 дахь цамхаг буюу 7-р байшин

 

Давхарласан гамбируудын тухай таамаг онол гэгчээр бол: Энэ онолоор бол гал түймэр ган багануудыг хайлуулаагүй ба харин түүний маш өндөр хэмийн халуун нь онгоцны мөргөлтөөс болж суларсан давхаруудыг ган багануудаас тасарч салахад хангалттай байсан, энэ нь цаашидаа гинжин урвал үүсгэсэн гэдэг. Албан ёсны тайлбарын энэ онолоор бол бүх давхарууд нэг нэгэн дээрээр давхарлаж унасан байх ёстой болж байгаа юм. Харин голд нь төмөр баганууд үлдэж хоцрох байсан. Эдгээр өндөр цамхаг барилгууд тус бүр нь голдоо 47 ширхэг маш бат бөх ган баганатай баригдсан байсан. Хэрэв давхарууд нь тасарч салсан гэж үзвэл эдгээр ган баганууд 300 метрт торойж хоцрох байсан юм. Онгоц эдгээр дотор талын багануудыг эвдээгүй юм.


Дэлхийн худалдааны төвийн архитектор инженер Лес Робертсон:

Бид зураг төслийг зохиохдоо Боинг 707 энэ барилгын хаанаас нь ч мөргөсөн нурж унахгүй, бат бэх зогсож байхаар хийсэн юм.


Дэлхийн худалдааны төвийг барьсан компанийн менежер Фрэнк Демартини:

Байшинг хэд хэдэн онгоц мөргөсөн ч бат нурахгүй, бат бэх баригдсан байсан.

Сурвалжлагч: Хэрэв онгоц нисч ирээд мөргөвөл...

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски: Тийм ээ тийм.

Сурвалжлагч: Тэгвэл Та онгоц мөргөсний дараа ийм том нүх гарсан ч гэсэн барилга тэсч үлдэх байсан гээд байна уу

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски: Яг тийм ээ...........


 

Хэрэв Та дэлхийн худалдааны төвийн барилга дээрээс, 110 дахь давхараас бильярдын шаар унагавал, хэрэв ямар нэг зүйл саад болохгүй бол ойролцоогоор 8-10 секундэд газар унах байсан. Тэгвэл хоёр барилга хоёулаа бараг чөлөөт уналтын хурдтайгаар 8-10 секундэд нурж унасан юм. 200 мянган тонн ган 110 давхар барилгаас доош унасан гэвэл 1 секундэд 10 давхар нурж байсан гэсэн үг юм.

 

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски: Гамбирын онолоор барилга чөлөөт уналтын хурдаар нурж унах ямар ч боломжгүй юм!

 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс: Тэгвэл юу энэ их зүйлийг тасарч унахад хүргэж чадах вэ... Дэлбэлэгч бөмбөгүүд!!! Хоорондоо холбогдсон 47 ширхэг маш бөх ган багана нэгэн зэрэг нурж унаж барилгын цөм алга болсон юм. Эндээс харахад эдгээр голын багануудыг урьдчилан хэд хэд тас татсан байна!

 

Барилга дэлбэлж нураадаг компанийн ажилтан: Та харж байна уу. Бид дэлбэлж нураахын тулд эхлээд барилгын баганыг налуу өнцөгөөр урьдчилан таслаж байгааг...

 

Дэлхийн худалдааны төв: Сүйрлийн дараахи барилгын цөм хэсэг

 

Төмөр баганын налуу тасархайнууд, асар их хэмжээний хайлсан металл байгаа дээр анхаарлаа хандуулна уу.

 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс: Би хайлсан металлыг шинжлэж судалж эхэлсэн. 3 байшингийн гурвуулангийн ёроолд хайлсан металл маш их байсан. Сүйрэл болсноос хойш 6 долоо хоногийн дараа тэнд байсан 1000 хэмийн халж байсан газруудыг тайланд оруулж баталгаажуулсан байдаг. Гэвч энэ нь керосины шатах хэмээс даруй 260 градусаар их байгаа юм !??

 

Сүйрсэн барилгуудын нуринга дотор ажиллсан ажилчид: Дээр дор хайлсан ган байсан, хайлсан металл тэнд суваг дотор байсан..яг л ган хайлуулах цех дотор байгаа мэт...Эдгээр хайлсан ганг мөн 7-р байшингийн унасан газраас олсон байна.

 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс: Албан ёсны тайлан, бусад баримт дотор хайлсан гангийн тухай юу гэсэн байсан бэ...энэ тухай юу ч хэлээгүй байдаг. Гэвч хүлээгээрэй, энэ бол маш чухал нотлох баримт юм шүү! Тэр хаанаас гарч ирсэн байх вэ? Термит бол маш өндөр хэм гаргадаг тэслэгч бодис юм. Тэр ганг зүгээр л хутгаар масло байгаа мэт хэрчиж орхидог. Энэ процессын үр дүнд ихэнхидээ тоос болж ялгардаг хайлсан төмөр хөнгөн цагааны исэл үлддэг. Үүл шиг маш их тоос гарч байсныг санаж байна уу ...энэ бол их хэмжээний термит тэслэснээс болж гарсан тоос юм. Хайлсан ганг электрон микроскопын тусламжтайгаар задлан шинжилсний дүнд Доктор Джонс зөвхөн термитийн ул мөрийг илрүүлээд зогсоогүй ба мөн хүхэр агуулагдсан байсан учир үйлдвэрлэлийн зориулалтаар барилга дэлбэлж нураахад тэсэлгээнд ашиглагддаг нанотермает гэдэг дэлбэлэх бодис олсон байна.

 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс: Хоёр цамхаг ба 7-р байшингийн нурж унасан газар хайлсан ган, термитийн үлдэгдэл гол шиг л урссан байсан...Харин 7-р байшинг юу ч мөргөөгүй шүү дээ!???

 

Хорлон сүйтгэх ажиллагаанаас болсон энэ сүйрлийг тойрсон асуудлуудыг ер нь маш их нууцлаж байсан тул 7-р байшингийн тухай бараг хэн ч мэдээгүй өнгөрсөн юм.

 

Энэ бол хажууханд нь байсан 47 давхар өндөр цамхаг байсан ба 5 цаг 25 минутад нурж унасан юм. Түүнийг ямар ч онгоц мөргөөгүй ба ердөө л 2-3 давхарт нь гал гарч байсан байна. Түүнийг зориуд үйлдвэрийн аргаар дэлбэлж нураасан юм...

 

Энэ бүхэн дараахи байдлаар явагддаг. Эхлээд төмөр багануудыг хэд хэдэн газар нь тэслэж тасладаг харин үүний үр дүнд барилга бараг чөлөөт уналтын хурдтайгаар нурж унадаг. Эхлээд тэд байшингийн голын багануудын нэгийг тэслэж унагадаг ба үүний дараа байшин дотогшоо эвхэгдэж нурж унадаг. Үүнийг ташиж унагах гэдэг.

 

7-р байшинг сонгодог таших аргаар нураасан бөгөөд ердөө хэдхэн метрийн цаана байсан байшингуудыг огт хөндөөгүй нурж унасан байдаг.

 

Харин Засгийн газар энэ 3 байшин нурж унасан шалтгааныг түймрээс болсон гэж тайлбарласан юм.

 

Гэвч 9-р сарын 11-нээс өмнө буюу хойно дэлхий дээр гангаар барьсан нэг ч барилга түймрээс болж нурж унаж байгаагүй байна.

 

Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2-р цамхаг, 7-р байшин нурж унасан нь бүгд барилгыг үйлдвэрийн аргаар дэлбэлж нураадаг загвартай яг таарч байгаа юм. Өө тийм үү...би доод давхарт нь дэлбэлсэн гэж бодсон шүү................................

 

Энэ бүхэн эхний онгоц мөргөхөөс хэдэн секундын өмнө болсон байна.

 

Дэлхийн худалдааны төвд 20 жил ажилласан Уильям Родригез: Манай оффис Б1 түвшинд байрладаг байсан юм. Би даргатайгаа яриад зогсож байтал 8 цаг 46 минут орчимд гэнэт маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон. Биднийг бүр дээшээ үсэртэл нь маш хүчтэй тэсрэлт болсон юм. Энэ тэсрэлт зоорийн давхарын Б2-Б3-р давхарын хооронд болсон юм. Тэгээд би ямар нэг юм хэлэх гэтэл дээд давхарт гэнэт дахиад маш хүчтэй дэлбэрэлт болсон.

 

Хойд талын цамхаг дотор зоорийн давхарт байсан Филипп Морелли: Би зоорийн давхарт нэг ачааны машины дэргэдүүр өнгөрч явтал бараг хажууд дэлбэрэлт сонсогдож намайг бүр аваад шидчихсэн. Дэлбэрэлтийн тэр их хүч......... тэсрэлтийн долгион намайг бүр унатал цохисон....Тэгж байтал дээр дахиад нэг дэлбэрэлт дээр болох шиг болсон.........Тааз, хана бутарч тоос гарч хавтан, гэрлийн чийдэн зэрэг бүх зүйл дээрээс унасан. Бүр доороос нь ухаж байж мөлхөж гарч ирсэн... 1-р цамхагаас 2-р луу гүйж ирсэн чинь тэнд дахиад л зоорийн давхарт дэлбэрэлт болж биднийг хана руу авч шидэж ер нь хана тааз бүгд чичирч ганхаж байсан. Миний мэдэхээр тэнд байсан хүмүүс амь үрэгдсэн, зарим нь хөлөө хугалсан байсныг санаж байна. Бас хана мөргөсөн нэг хүнд дараа нь хагалгаа хийснийг мэдэж байна.

 

Агаарын хамгаалалтын систем

 

Хэрэв диспетчер онгоц булаагдсан байж болзошгүй ямар нэг сэжигтэй зүйл гарвал авах ёстой арга хэмжээний хүрээнд өөрийн удирдлагадаа заавал илтгэх ёстой. Энэ бүгдийг минутанд хийх ямар ч бололцоогүй. Харин тэдний удирдлага Хойд Америкийн агаарын хамгаалалтын албанд мэдээлж онгоц хөөргөж юу болоод байгааг тогтоохыг илтгэдэг. Харин агаарын хамгаалалтын албаны удирдлагаас хамгийн ойр байгаа цэргийн нисэх хүчний баазад тушаал өгдөг. Сэжигтэй онгоцыг гүйцэж очиход ойролцоогоор 10-аад минут шаарддаг боловч яг энэ тохиолдолд сөнөөгч онгоцууд хөөртөл 80 гаруй минут өнгөрсөн байна. Энэ бол бүр яавч байж болохгүй, солиотой хэвийн бус зүйл юм.

 

АНУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд ямар ч онгоцыг хөдөлж ч чадаагүй шахуу байхад нь сөнөөж чадна. Эсвэл тэндийг зориуд төөрөгдөлд оруулсан байж болох юм...зориудаар бүр ямар ч зүйл хийж чадахгүй байдалд оруулж.........

 

Тэд анхандаа хаашаа нисэхээ мэдэхгүй байсан байна. Учир нь яг энэ үед хэд хэдэн газар онгоцтой цэргийн сургуулилалтууд хийж байжээ. Иймээс агаарын хамгаалалтын албаны Зүүн –Хойд штабын удирдлагын радарт хэд хэдэн сургуулилалтын онгоцууд нэгэн зэрэг харагдаж байжээ.

 

- Сайн уу. Бостон... Манай энд асуудал гараад байна. Нэг булаагдсан онгоц Нью Йорк уруу нисэж байна. Ф-16 юм уу өөр нэг сөнөөгч даруй хөөргөж юу болооод байгааг мэдэх хэрэгтэй байна.

 

- Энэ чинь үнэхээр юм уу.... Аль эсвэл сургуулилалт юм уу..........

 

Яг энэ үед “Сонор сэрэмжтэй дайчин” гэдэг нэртэй бас нэг сургуулилалт зэрэг явагдаж байсан байна. Энд агаарын хамгаалалтын албаны удирдлагаас яг булаагдсан онгоцыг замаас нь барьж авах сургуулилалт хийж байсан юм.

 

22 булаагдсан онгоцыг хос хосоороо нисэх ёстой ердөө 8 сөнөөгч онгоц замаас нь буцаах ёстой байжээ. Тэд сургуулилалтын онгоц булаалтыг жинхэнэ онгоц булаалттаас ялгах бололцоогүй байсан ажээ.

 

2000 онд агаарын хамгаалалтын алба 67 сөнөөгчтэй байсан. 100 хувь хамгаалалтын үр дүнтэй. 9-р сарын 11-нд нэг өдөр 4 гэмтэл гарсан байна.

 

9-р сарын 11-ны өглөө Цагаан ордны дор газар доор байрлах удирдлагын төвөөс агаараас эсэргүүцэн хамгаалах системийг Дик Чэйни удирдаж байв. Дор хаяж эдгээр сургуулилалтын нэгэнд онгоцыг зэвсэг болгон ашиглахтай тэмцэх сургуулилалт хийж байжээ.

 

Мөрдөн шалгах комисс

 

Хуудас № 162 .... Мөрдөн шалгах комиссоос 9-р сарын 11-ны үйл явдлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг шалган тогтоож чадаагүй.....энэ асуудал ач холбогдол багатай юм. АНУ-ын засаг захиргаа 9-р сарын 11-ны хорлон сүйтгэх ажиллагааг хэн санхүүжүүлсэн болохыг шалган тогтоож чадаагүй гэнээ...энэ бол бүр ховорхон худал мэдэгдэл байна.......... энэ асуудал ач холбогдол багатай гэнээ.....энэ бол асар их ач холбогдолтой асуудал юм.

 

9-р сарын 11-ны үйл явдлыг хэн санхүүжүүлсэн нь хамаагүй гэж үү...... Энэ үйл явдалтай зэрэгцэж 7-р байшин нурж унасан явдлыг ямар нэг үнэмшилтэй тайлбарлахад их хэцүү байгааг хүмүүс мэдэж байгаа....9-р сарын 11-ны үйл явдлыг мөрдөн шалгах комисс үүнийг яаж ч тайлбарлаж чадаагүй учир зүгээр л энэ тухай асуудлыг өөрийн шалгалтын дүнгийн талаархи тайландаа огт оруулаагүй болно.

 

Сурвалжлагч: Яагаад Та мөрдөн шалгах комиссын хурал дээр заавал дэд ерөнхийлөгчтэй хамтдаа очиж оролцохыг шаардсан юм бэ?

 

Джорж Буш: Комисс асуултууд тавьж байсан...тэгээд бид уулзацгаасан...би тэдний асуултуудад хариулахын тулд түүнтэй уулзахыг хүссэн...

 

Нөгөө сурвалжлагч: Үгүй ээ. Та яагаад заавал түүнтэй хамт очихыг хүссэн юм бэ....комисс та бүхнийг тус тусдаа ирэхийг шаардаж байсан шүү дээ...

 

Джорж Буш: Яагаад гэвэл комиссын тавьж байсан асуултуудад хариулах боломж бид хоёрт гарсан юм. Тэгээд ч би хариулахыг хүсч байсан...

 

Өөр нэг сурвалжлагч: Тэд тангараг өргөж олон нийтийн өмнө үг хэлэх ёстой байсан гэж бодож байна уу?

 

9-р сарын 11-ны Мөрдөн шалгах комисст Буш, Чэйни хоёр өөрсдийн нөхцөлийг тавьж байж сая мэдүүлэг өгсөн байна. тэд хамдаа очиж мэдүүлэг өгсөн тэд тангараг өргөөгүй хэвлэл мэдээлэл ба 9-р сарын 11-ны хохирогсдийн гэр бүлийнхэнийг нь оролцуулаагүй ямар нэг бичлэг хийхийг хориглосон байсан хуралдааны тэмдэглэл хийхийг хориглосон байсан.

 

Сурвалжлагч: Хохирогсдын гэр бүлийнхэнд ямар нэг бичлэг, бичмэл баримт нотолгоо хэрэгтэй болно гэж Та бодоогүй юу?

 

Джорж Буш: Надад иймэрхүү асуултыг өчигдөр бас тавьж байсан..Хариулт нь ч бас адилхан...

 

Юу гэнэ ээ?... Мөрдөн шалгах комиссийнхны хийсэн дүгнэлт бүр хэтэрхий ховорхон тохиолдох санал нэгтэй дүгнэлт гаргасан байсан юм.

 

Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэв комиссийн хэн нэг гишүүн өөр санал бодолтой байсан бол үүнийг тайланд огт тусгаагүй гэсэн үг юм. Бид түүнийг Бушийн шилжилтийн Засгийн газар урьд нь ажиллаж байсныг олж тогтоосон төдийгүй мөн энэ этгээд Бушийн Засгийн газарт Аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай тунхаг бичгийн анхны нооргийг бичсэн гэдгийг олж мэдсэн юм.

 

Мөн Иракт дайран ороход хэрэглэсэн Урьдчилан цохилтын довтолгооны стратегийг энэ нөхөр боловсруулсан юм. Тэрээр Кондолиза Райсын сайн найз юм. Бид түүнийг огцруулахыг шаардаж байна. Мөрдөн шалгах комиссын тайланд Бушийн Засгийн газраас баталж дэмжсэн нэг ч факт баримт, нотолгоо байдаггүй байна.

 

Одоо бид яагаад 9-р сарын 11-ны үйл явдлын бүх үнэнийг олж тогтооход хэрэг болох энэ бүх баримт, нотолгоог Зеликоффын толгойлсон комисс авч үзээгүй болохыг ойлгож байна. 9-р сарын 11 бол дээрхи номлолыг хуульчилж дэлхийн имперализмын шинэ дайнуудыг санхүүжүүлэх зорилготой зориуд санаатай өдөөн хатгалга гэдгийг бид ойлгож байна.

 

Хорлон сүйтгэх ажиллагаа буюу терроризм

 

Терроризм гэдэг бол хүмүүст айдас хүйдэс байнга төрүүлж байхын тулд хүчирхийллийг системтэй тогтмол далдаас хэрэглэхийг хэлдэг.

 

Джордж Буш: Хутгаар зэвсэглэсэн, биологийн зэвсэг, алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэгчид, 9-р сарын 11, хорлон сүйтгэгчид хорлон сүйтгэгчид Аль Кайда, цөмийн зэвсэг, 9-р сарын 11, хорлон сүйтгэл, алан хядах үйл ажиллагаа , хорлон сүйтгэл ...тероризм

 

Дик Чэйни: 9-р сарын 11, 9-р сарын 11 хорлон сүйтгэх ажиллагаа , дайн дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, алан хядах үйл ажиллагаа хорлон сүйтгэх ажиллагаа , алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэгчид дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, 9-р сарын 11....тероризм 9-р сарын 11, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэх ажиллагаа, цөмийн зэвсэг, алан хядагчид, тероризм

 

Эдгээр үгс хүмүүсийг ховсдоор.... бүр дахин дахин давтагдсаар.......алан хядах ажиллагаа, алан хядагчид, хорлон сүйтгэгчид, хорлон сүйтгэгчид, 9-р срын 11, тероризм, Аль Кайда.......гэх мэт.

 

Алан хядагчид, хорлон сүйтгэгчид гэгчтэй хоногийн 24 цагт, долоо хоногийн долоон өдрийн турш хийж байгаа дайн, тэмцэл бидний амьдралын цорын ганц утга учир гэж үү...

 

Бидний хойч үе түүхээ эргэн харж алан хядагчидтай хийсэн тэмцэлд яаж ялалт байгуулсан юм бэ гэж асууна. АНУ дахь бүх дээд давхаргынхан, бүх элитүүд үндэстнийг нягтруулах цорын ганц байж болох боломжийг тероризмтэй хийх дайн гэж үзэж байна...

 

Тэд нийгмийг нэг гарт нэг цул байлгахын тулд зориудаар нийгэм дотор гаднын дайсны дүр зургийг бий болгож байна. Карл Шмидтын неоконсерваторуудын онол ёсоор нийгэм оршин тогтнохын тулд заавал нэг дайсны дүр төрх байх ёстой гэж үздэг.

 

Энэ бол маш аюултай зүйл юм. Учир нь тэгвэл Засгийн газар, намууд олон нийтийн байгуулагууд, сэхээтнүүд бүгд аймаар худал зүйлээр амьдрах болно гэсэн үг шүү дээ... Тероризмд сэжиглэгдэж баривчлагдсан бараг бүх хүнийг хожим нь ямар нэг ял тулгалгүйгээр сулласан байдаг....Гэхдээ хүмүүс алан хядагчийг баривчласан тухай сонингуудаас олж уншсны дараа........

 

Алан хядах ажиллагаа буюу Тероризм: Засгийн газраас нийгмийн олон нийтийн бодол санааг өөрийн зорилгоор далдаас удирдаж хөтлөхийн тулд ашигладаг арга юм.

 

Тагнуулын төв газар манай улс эх орныг, бид бүгдийг ямар болгож орхисныг харж байна уу...Итгэхэд ч хэцүү юм. Энэ олон алан хядах хорлон сүйтгэх ажиллагааг харж байна уу Тагнуулын төв газар тэдгээрийн бараг нэг бүрийг зохион байгуулсан юм.

 

Ливанд дахь америкийн тэнгисийн цэргийн байрны халдлага, Кенид дэх АНУ-ын элчин сайдын яаманд халдсан халдлага, Панам уруу ниссэн 103-р рейс, шумбагч Ю Эс Эс Колл уруу довтолсон амиа золиослогч, Оклахома сити, 1993 онд дэлхийн худалдааны төв.... Эхний удаа 1993 онд дэлхийн худалдааны төвийн цамхагийг дэлбэлэхэд Тагнуулын төв газрынхан л тэдгээр хорлон сүйтгэгчдэд тусалсан. Тэд л тэслэх бөмбөг хийхэд бэлдэж өгсөн. Тэд л эдгээр хорлон сүйтгэгчдэд жолооны үнэмлэх авч өгсөн...

 

43 настай Египтийн армийн оффицер Салим энэ ажиллагаанд мэдээлэгч байсан ба түүнд бөмбөг хийх үүрэг өгсөн байна. Харин тэр цаагуураа Холбооны мөрдөх товчооны офицер байсан өөрийн удирдлагадаа очиж энэ тухай хэлсэн байдаг. Бид тэнд хуурамч бөмбөг тавих ёстой биз дээ гэж тэрээр асуужээ. Үгүй дээ... Жинхэнэ бөмбөг тавих ёстой гэж удирдлага нь хэлсэн байдаг.

 

Холбооны мөрдөх товчоо 1993 онд дэлхийн худалдааны төвийг довтлох ажиллагааг удирдсан байна. Тэд Ахмед Салимыг хөлслөж түүнд нэг сая доллар, тэслэх бөмбөгийг нь детонатортай нь өгсөн байна. Түүнд бөмбөг хийж бэлтгэх тэгээд түүнийгээ удирдаж байсан тэнэгүүддээ өгч бэлдүүлэхийг тушаасан байна. Дараа нь дэлхийн худалдааны төвд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг даалгасан байна. /Тээд Гундерсон, Лос Анжелес ба Мемфисийн мужийн Холбооны мөрдөх товчооны дарга асан/

 

Гэвч тэдний аз дутахад 6 хүн энэ дэлбэрэлтэд амь үрэгдсэн ба энэ нь Тероризмын эсрэг хуулийг батлуулж авахад хангалттай шалтаг болж чадаагүй ажээ. Гэвч 2 жилийн дараа 1995 оны 4-р сард Оклахомд МОР-ын байшинг дэлбэлсэн. ....168 хүн алагдсан ба жилийн дараа үндсэн хуулиар баталгаажсан олон эрхүүд, иргэний эрх чөлөөг үгүйсгэсэн Тероризмын эсрэг хууль батлагдан гарсан юм.

 

2005 оны 7-р сарын 7-нд Лондонд 3 вагон, нэг автобусыг дэлбэлж 56 хүн алагдсан билээ. Яг энэ өглөө тероризм эсрэг сургуулилт хийж байсан ба яг урьдчилан суурилуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох сургуулилалт явагдаж байжээ. Гэвч энэ бүхэн Яг энэ цаг минутад, Яг энэ метроны станци дээр, Яг ийм төрлийн тэслэх бөмбөгөөр алан хядах ажиллагаа үйлдэгдсэн байна.

 

Өглөөний 9,30 - т Лондонд нийтдээ 1000 орчим хүн оролцсон сургуулилалт хийж байсан.Сургуулилалтын төлөвлөгөө ёсоор яг тэр станци дээр бөмбөгүүд тэсрэх ёстой байсан юм. Гэвч ...одоо ч гэсэн миний үс босох шиг болж байна. Нэг үгээр хэлбэл та нар бөмбөг дэлбэрсэн тохиолдолд яах талаар сургуулилалт хийж байхад чинь жинхэнэ бөмбөг дэлбэрсэн гэж ойлгож болох уу Яг үнэн. Тийм зүйл сургуулилалт хийж байхад болсон юм. Бид энд бас л тохиолдлын зүйл боллоо гэж үзэх үү.....яг энэ өглөө тэнд метронд таьсан бөмбөгтэй сургуулилалт болж байсан...

 

Мөн 9-р сарын 11-ны өглөө агаарын хамгаалалтын алба онгоц булааж байшин мөргөх яг тийм аюул тулгарсан нөхцөл байдалд ажиллах сургуулилалт хийж байсан шүү дээ. Яг тэр цагт, яг тэр газар хорлон сүйтгэх ажиллагаанууд болоод байгаа нь Засгийн газраас урьдаас төлөвлөсөн байсан ажиллагааг далдлах халхавчлахад сургуулилалуудыг ашиглаж байсан гэдгийг батлаж байгаа юм./Дэвид Шэйлер, Британийн Ми-5 тусгай албаны ажилтан асан/

 

9-р сарын 11-ны тухай үнэн

 

АНУ-ын Засгийн газарт байгаа гэмт хэрэгтнүүд өөрсдийн ашиг сонирхолыг хангахын тулд иргэдийнхээ эсрэг өдөөн хатгасан алан хядах ажиллагааг зохион байгуулсан юм. Тэд иймэрхүү ажиллагааг олон жил хийж ирсэн юм. 9-р сарын 11 бол тусгай албадын зохион байгуулсан ажил юм. Манай хүмүүс эргэцүүлж бодож чадахаа болиод байгаа гэдэг нь намайг айлгаж байна.

 

2001 оны 9-р сарын 11-нээс хойш: АНУ-ын цэргийн зардал жил бүр 100 тэрбум доллароор өсч байна. Тэнд агуйд байгаа нэг араб бидний эсрэг хамгийн нарийн төлөвлөсөн энэ хорлон сүйтгэх ажиллагааг санхүүжүүлсэн гэж бидний тархинд чихэж хийхийг хичээцгээж байна. Та нар тэнд агуйд байгаа хэсэг хүмүүс америкийн агаарын хамгаалалтын системийг мэхлэж чадсан гэж хэлэх гээд байна уу........

 

Агуйн хүмүүс үүнийг хийж чадсан гэж бодож байна уу Хичнээн хүмүүс Нью-Йоркт алагдсан гэж бодох тусам энэ бол зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан гэдэгт улам бүр итгэх болсон... яг нацистууд Рейхстагийг шатаасан шиг...

 

Тэд ийм зүйлийг байнга хийж байдаг. Америкийг бас дахиад л хулхидчихлаа... Би та нарт бүх зүйл муу байна гэж ярих гээгүй..Доллар сохор зоос болж хувирсан...банкууд дээрэм хийж байна....дэлгүүрийн худалдагчид лангуун доороо гар буугаа бэлэн байлгаж байна...Хулгайч, дээрэмчид, танхай этгээдүүд гудамжаар дүүрэн байна...үүнийг яах ёстойг хэн ч мэдэхгүй.....Хэзээ дуусах нь бүү мэд... Энэ агаараар амьсгалах ямар ч боломжгүй, энэ хоолыг идэх ямар боломжгүй гэж бид бүгд мэдэж байгаа....

 

Харин бид телевизор гэх энэ хайрцагаа үзээд л өнөөдөр 15 хүн алагдаж 67 дээрэм гарсан байна гэхийг сонсоод сууж байна. Яг л ийм байх ёстой мэт... Үүнээс муу байна гэж юу байх вэ... Тэд бүр солиорчихож.....Бид ч бүр солиорсон...........Бид дандаа гэртээ л сууцгааж байна... Бидний амьдарч байгаа энэ ертөнц улам л жижигхэн болсоор байна...Бидний хүсч гуйж байгаа зүйл гэвэл ердөө биднийг өрөөнд минь тайван орхиоч, миний ширээний чийдэн, телевизор, үсний сэнс, миний дискнүүдийг битгий хөдөлгөөч...намайг л битгий оролд гэдэг шүү дээ...

 

Харин би Таныг оролдох болно. Таныг солиороосой гэж би хүсч байна... Та нар эсэргүүцэх хэрэгүй, та нар дургүйцэх хэрэггүй, өөрийн тойргоос Конгресст суугаа гишүүндээ ч бичээд хэрэггүй........Бид инфляци, төсөв, гэж юу байдагийг мэдэхгүй, бүр солиороход бэлэн болоод байна. Одоо болсоон, хангалттай!!!...

 

Харин та миний амьдрал үнэ цэнэтэй юм шүү гэж хэлэх ёстой..

 

Онгоц мөргөсөн ДХТөвийн цамхаг дотроос гар утсаар хэлсэн сүүчийн үгс: Эргэн тойрон утаатай байна. Энд аймаар байна........105-р давхар, 2-р цамхаг..........Аймшигтай байна...харанхуй.....амьсгалах агаар алга....... Эхнэр маань намайг зүгээр байгаа гэж бодож байгаа. Би түүн үрүү залгаад энэ байшингаас гарч байна гэж хэлсэн. Бүх зүйл гайгүй байсан.....гэтэл гэнэт БАХ...Бид гурвуулаа байна ...хоёр цонх хагарсан байна..ааа аааа ааа аа../нурж унах чимээ....../

 

Бид Ерөнхийлөгчийн үг хэлэхийг дамжуулах гэж энэ нэвтрүүлэгийг түр хаалаа....

 

Ноёд хатагтай нар аа. Нууцлах гэдэг ойлголт чинь өөрөө манай эрх чөлөөт, нээлттэй нийгэмтэй зөрчилдөж байна. Бид бол өөрсдийн дотоод үнэмшил, түүхийнхээ туршид нууц бүлэглэл, далд бүлгэм, нууц хуралдааныг сөрөн зогсож байсан ард түмэн билээ.

 

Дэлхийн хаа ч байсан хүмүүс бидний эсрэг нэг цул, ямар ч өршөөлгүй хуйвалдаан сөрөн зогсож байна. Энэ хуйвалдааны эзэд нууц арга хэрэслээрээ өөрсдийн нөлөөг улам өргөжүүлж довтлон орохын оронд дотор нь аажмаар нэвтрэх, сонгууль хийхийн оронд төр засгийг нь унагах, хүний эрх чөлөөг баталгаажуулахын оронд айлган сүрдүүлж байна. Энэ систем хүн хүч, материал асар их нөөцийг дайчлан байж бат бэх, өндөр үр ашигтай машиныг бий болгосон ба тэр нь дайн байлдааны, дипломатын, тагнуулын, эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны үйл ажиллагааг явуулж байна.

 

Тэдний бэлтгэл үйл ажиллагаа олон нийтээс далд байдаг ба тэд өөрсдийн буруугаас гарсан алдаа, эндэгдлийг илэн далангүй хүлээхийн оронд байнга нууж хааж байдаг. Энэ систем асар их зардал, олон нийтийн дунд байгаа дургүйцлийг үл тоон харин өөрийн нууцаа хадгалан чимээгүйхэн улам газар авсаар л байна.

 

Ийм зүйлийг гаргахгүй байхын тулд эртний Афинд мэдээллийг олон нийтээс нууцлахыг хориглосон хууль хүртэл үйлчилж байжээ. Америкийн ард түмэнд мэдээлэл өгч урьдчилан сануулж байх энэ чухал үйл хэрэгт надад та бүгдийн тусламж хэрэгтэй байна. Та бүгдийн тэр тусламжтайгаар хүмүүст төрөлхийн заяагдмал тэр эрх чөлөө, хэнээс ч хараат бус байдлыг эргүүлэн өгч чадна гэдэгт итгэж байна. /АНУ-ын Ерөнхийлөгч Джон Фитджеральд Кеннеди /

 

Эх сурвалж: ubman.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • монгол (202.21.118.98)
    АНУ-ын Ерөнхийлөгч Джон Фитджеральд Кеннедигийн хэлсэн үг Ноёд хатагтай нар аа. Нууцлах гэдэг ойлголт чинь өөрөө манай эрх чөлөөт, нээлттэй нийгэмтэй зөрчилдөж байна. Бид бол өөрсдийн дотоод үнэмшил, түүхийнхээ туршид нууц бүлэглэл, далд бүлгэм, нууц хуралдааныг сөрөн зогсож байсан ард түмэн билээ.Дэлхийн хаа ч байсан хүмүүс бидний эсрэг нэг цул, ямар ч өршөөлгүй хуйвалдаан сөрөн зогсож байна. Энэ хуйвалдааны эзэд нууц арга хэрэслээрээ өөрсдийн нөлөөг улам өргөжүүлж довтлон орохын оронд дотор нь аажмаар нэвтрэх, сонгууль хийхийн оронд төр засгийг нь унагах, хүний эрх чөлөөг баталгаажуулахын оронд айлган сүрдүүлж байна. Энэ систем хүн хүч, материал асар их нөөцийг дайчлан байж бат бэх, өндөр үр ашигтай машиныг бий болгосон ба тэр нь дайн байлдааны, дипломатын, тагнуулын, эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны үйл ажиллагааг явуулж байна. Тэдний бэлтгэл үйл ажиллагаа олон нийтээс далд байдаг ба тэд өөрсдийн буруугаас гарсан алдаа, эндэгдлийг илэн далангүй хүлээхийн оронд байнга нууж
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    13 цаг 18 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 34 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    13 цаг 44 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    14 цаг 4 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    14 цаг 46 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 33 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    16 цаг 36 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    18 цаг 4 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    18 цаг 48 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    19 цаг 11 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    19 цаг 36 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    20 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    20 цаг 6 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    20 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    20 цаг 52 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    21 цаг 15 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    21 цаг 20 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    21 цаг 39 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    21 цаг 47 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    22 цаг 3 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК