Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорихоос илгээсэн захидал: Бохир технологид гаршсаныг өөрийн биеэр үзлээ

2015-9-17
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх  Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа ашиглан улсад 3.6 тэрбум тегрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 7 дугаар сарын сарын 29-нд Төв аймаг дахь цагдан хоригдож байв. Тэрбээр наймдугаар сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч, УЕПГ, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нарт хандан захидал бичжээ. Захидлыг тав хоногийн өмнө дээрх хүмүүс хүлээж авсан байна. 

 

Улмаар уг захидлыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын  гишүүдэд 2014.08.18-нд тараасан байна. Сонирхолтой нь энэ захидлыг АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаяглаагүй байдаг.


Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

    “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо.



Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан юм.



АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал албан тушаалаа ашиглан намайг Эрүүгийн хуулийн 273-р зүйл буюу төсөв захиран зарцуулагч, 150-р зүйл буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, шүүхээр хоёр cap хорих шийдвэр гаргууллаа.



Нүүрс хөтөлбөр хэрхэн явагдаж байсан талаар дор дурдъя.

 

2012 он аравдугаар сарын эхээр хэвлэл мэдээллээр болон иргэд Ерөнхий сайдад хандан нэг тонн нүүрсний үнэ 200000 төгрөгөөс давсан тухай, үүнийг яаралтай шийдвэрлэхийг хүссэн хүсэлт олноор ирсэн. Ерөнхий сайд асуудлыг шуурхай судлаад улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр иргэдэд маш ашигтай, Багануурын уурхайд бас ашигтай хувийн аж ахуйн нэгж бүх зардлаа хариуцан менежмент хийх хувилбараар шийдвэрийг гаргасан. Энэ нь хөтөлбөрийн менежмент хийх аж ахуйн нэгж нь Багануурын уурхайн хашаанд шигшүүр, эксковатор, ачигчийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулан (700 сая орчим төгрөгийн үнэлгээтэй ) тухайн үед уурхай цахилгаан станцад нэг тн-ыг 20500 төгрөгөөр өгч байсан том, жижиг, нунтаг, чулуу холилдсон нүүрсийг гурван янзаар шигшин (0-2 см, 2-20 см, 20 см дээш) 2-20 см-тэй хэсгийг 27500 төгрөгөөр худалдан авч (уурхай үлдсэн 0-2 см хэсгийг цахилгаан станцад, 20 см-ээс дээш томыг уурхайгаас машинтай авах иргэдэд худалдаж байсан), Улаанбаатар хүртэлх зардлыг хариуцан вагоноор ачуулан Толгойт, Амгаланд тусгай зориулалтын талбайнууд бэлтгэн буулгаж дахин шигшиж саарал чулуу, ачих, буулгах, тээвэрлэх үед үүссэн нунтгийг ялгаж 40 кг-аар шуудайлан амыг оёж УБ хотын таван дүүргийн хороо бүрт хоёр буюу нийт 163 борлуулах цэг байгуулах, өдөр бүр энэ цэгээс борлуулалтын мөнгийг хураан авах зэргийг бусад бүх зардлуудаа шингээн нэг тонн нүүрсийг 80000 төгрөгөөр иргэдэд зарах үүрэг хүлээсэн шийдвэр байсан.


Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулалт хийж чанаржуулсан нүүрсийг гэрийнхээ хажуунаас хямд үнээр авах боломж нээгдсэн юм. Дашрамд дурдахад уг хөтөлбөрт менежмент хийсэн “Эм Жи Эл Эс Би” ХХК 2012-2013 оны өвөл дуусахад ажлын тайлангаа гаргаж өгөхөд нэг тонн нүүрсэнд гаргасан зардал нь 78000 гаран төгрөг байсан.


Ер нь АТГ-ын сурталчилж байгаа шиг  27500 төгрөгийн бэлэн бараа захаас аваад дэлгүүрт 80000 төгрөгөөр зараад ихээхэн ашиг олж (ямар ч зардал гаргахгүйгээр) байгаа үйлдэл биш юм.


Харин Багануурын уурхайгаас хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох том, жижиг, нунтаг, саарал чулуутай нүүрс авч, Багануурын уурхай дээр болон Улаанбаатарт хоёр дахин шигшиж саарал чулууг ялган 40 кг-аар шуудайлж, амыг оёж таван дүүргийн 163 цэгт борлуулалтын сүлжээ байгуулан тээвэрлэн хүргэж, нэмүү өртөг үүсгэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, бас 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон цогц үйл ажиллагаа Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулсан, чанартай, хямд нүүрсээр үйлчилсэн төр, хувийн хэвшлийн амжилттай хамтран ажилласан хөтөлбөр болсон.


Бас энэ хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн халаасанд 50 тэрбум орчим төгрөгийн хуримтлал үлдээсэн юм. Энэ хөтөлбөрт нэг ч төгрөг улсаас гаргаагүй учраас, улсын хөрөнгөөр худалдан авалт, үйлчилгээ хийгээгүй болохоор менежмент хийх аж ахуйн нэгжийг өрөнхий сайдын шийдвэрээр шууд сонгосон юм. Өөрөөр хэлбэл, компанийн сонголт хууль зөрчөөгүй.


Харин хоёр дахь жилийн буюу 2013-2014 оны өвлийн нүүрс нийлүүлэлт эхлэхэд “Эм Жи Эл Эс Би” ХХК банкны болон татварын ер бусад өглөгүүд, ажил эхлүүлэх бэлтгэл ажлын зардалд 800 гаран сая төгрөг түр олгох хүсэлтийн дагуу Засгийн газар 2013 оны есдүгээр сард мөнгийг олгон, авсан компани нь 2013 оны арванхоёрдугаар cap, 2014 оны хоёрдугаар сард хоёр хуваан төлсөн байдаг. Үүнийг Гансүх авсан мэтээр АТГ зарласан. Бас АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр Улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтэд зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь  бас л хууль зөрчсөн  үйлдэл.



Ичинхорлоогиин зохиосон хохирол гэгчийг тайлбарлая.


Ичинхорлоо мөнежмент хийсэн компанид нэг тонн нүүрсийг 27500 биш 39000 төгрөгөөр өгөх байсан. Үүний зөрүүгээс болон УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагуй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэжээ. Уг нь Ичинхорлоо 27500-гаар нэг тонн нүүрсийг менежментийн компанид өгөх шийдвэрийг ЗГ гаргасан, Гансүх гаргаагүй. Өөрөө ЗГ-ын шийдвэрийг дүгнэх эрхгүй гэдгээ тооцсонгүй. Нэг тонн нүүрс 27500- гаар өгч байгаа нь Багануурын уурхайд ашигтай (20500 биш) үнэ гэдгийг АТГ-ын даалгавар биелүүлэгч бас тоосонгүй. Хэрэв засгаас тн нүүрсийг 39000-аар менежмент хийх компанид өгсөн бол компани гарах зардлуудаа нэмэхэд 90000 гаран төгрөгөөр иргэдэд очих байсан.

 

Мөн хотод шигшсэн нүүрснээс үлдсэн нунтаг нүүрсийг Багануурын уурхайн охин компани иргэд, аж ахуйн нэгжүүдэд нүүрс жижиглэнгээр зарах зориулалтаар байгуулагдсан “Багануур илч” ХХК хүлээн авч цааш нь цахилгаан станц, уурын зууханд зардаг байсныг Ичинхорлоо маш сайн мэдзж байсан хирнээ ийм дүгнэлт гарган АТГ-тай хамтран гэмт хэрэг үйлдлээ. “Багануур илч” болон “Эм Жи Эл Эс Би” компаниуд нүүрсийг өдөр бүр вагон болгоноос гарсан шуудайны тоогоор акт үйлдэж хүлээлцэж байсан. 2-3 давхар хяналт бүртгэлтэй нэг ч шуудайг дутаах аргагүй юм.


АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг зохиохдоо мөн түүнийгээ хэрэгжүүлэхдээ маш олон бохир технологид (хууль зөрчсөн) гаршсаныг өөрийн биеэр үзлээ. Эхлээд зохиосон хэргийнхээ дагуу хэвлэл мэдээллээр ор үндэсгүй, хүмүүсийг цочирдуулсан онц хүнд хэрэгтэн мэтээр мэдээлэл тарааж нийгмийн сэтгэл зүйг бэлтгэдэг юм байна. Хэрэг зохиомжлохдоо хоорондоо ямар ч холбоогүй асуудлуудыг хооронд нь холбож олон шалгах зүйл байгаа мэтээр тогтоолуудаа гарган шүүгч прокуроруудаар хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна. Тэгээд хорьсныхоо дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын харьяа газруудыг өөрийн хүссэнээр хянаж дотоод хэрэгт нь орж ажиллуулдаг юм байна.

Төрийн болон хувиин ямар ч байгууллагаар хохирогчоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна. Энэ нь бүгдээрээ хууль зөрчсөн үйлдпүүд юм. Үүний жишээ нь Ичинхорлоогийн хийсэн дүгнэлт юм. Хүний эрхийг зөрчих, хууран мэхлэх ч энүүхэнд юм байна.



Өөрт тохиолдсон зарим тохиолдлыг сонордуулъя.


2014.7.29-ний өглөө АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал яаралтай хүрээд ирээч, нэг гарын үсэг зуруулаад явуулъя. Өмгөөлөгч хэрэггүй гэж дуудсан. Би 12 цагт очтол баахан зохиомжилсон яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Би өмгөөлөгчийг дуудахыг хүсэхэд 16 цагт ирнэ гэсэн. Би тогтоолд гарын үсэг зуралгүй 16 цагт гартал олон залуучууд намайг хүчээр чирж түлхэн, гулдарч АТГ-д оруулан саатуулах ямар ч шийдвэр үзүүлэлгүй 18 цаг хүртэл гавлан саатуулсан. Намайг чирж түлхэж байх үед УИХ-ын зарим гишүүн тааралдсан бөгөөд би залуучуудад хандан намайг саатуулах бичиг баримт байгаа бол УИХ-ын гишүүдэд үзүүлэхийг шаардахад юу ч үзүүлээгүй. Тэд нүдэн дээр намайг хүчээр авч явсан. 16 цагт миний өмгөөлөгч ирсэн байтал надтай уулзуулалгүй байж байгаад 18 цагт Золжаргал ирэхэд оруулсан. Золжаргал, 1-р тойргийн шүүгч Олзодын намайг 2 cap хорих тогтоолыг танилцуулсан. Шүүгч Олзод, прокурор Батжаргал нар хэрэггэй ийм богино хугацаанд танилцаж яагаад ухвар мөчид шийдвэр гаргасныг тухайн үед ойлгоогүй. Одоо бодоход эд хамсаатнууд эсвэл АТГ-ын шахалтанд дарамтанд орсныг ойлголоо.

Цагдан    хорих    байранд хоригдсоны дараа 2014.7.30, 2014.8.5-ны өдрүүдэд надтай уулзахаар ирсэн өмгөөлөгчийг АТГ -ын мөрдөн байцаагч Золжаргал хорих байр руу утасдаад уулзуулсангүй. Мөн 2014.8.1 өдөр 17:30 орчимд АТГ-аас зургаан хүн ирж хорих байрныхнаар миний өрөөг нэгжүүлж, тэмдэглэлийн дэвтрийг хураан авч хэсэг    хугацааны дараа буцааж өглөө. Энэ олон хууль бус үйлдлээ АТГ-ынхан ямар ч хяналтгүй хийж байна. Надтай улс төрийн хоригдол шиг харилцаж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын дэргэд аваачсан нь энэ газрын удирдлагуудыг ямарч хяналтгүйгээр, хязгааргүй эрх мэдэлтэйгээр хууль зөрчих, бүх хуулийн байгууллагуудаас эхлээд төрийн болон хувийн байгууллагууд түүгээр зогсохгүй улс төрийн зорилгоор ЗГ, Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн дарамтлах, хэлмэгдүүлэх боломжийг олгожээ.


Лхүмбийн хэрэг, Лоохуузын хэргийг ямар үед ямар Улсын захиалгаар зохиомжилж байсныг бид мэднэ. Гэтэл 21-р зуунд аль ч улсаас хараат биш Ардчилсан нийгэм байгуулж буй өнөө үед ЗГ, Ерөнхий сайдаа огцруулахын тулд зохиомол хэрэг үүсгэн улс төрийн зорилготой ажиллаж буй ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүчний байгууллагын аюулыг биеэр мэдэрсний хувьд яаралтай энэ гажуудлыг засах болжээ гэж шийдвэр гаргах түвшний хүмүүст сонордуулж байна. Ер нь энэ байгууллага Үндсэн хуулийн бус байгууллага гэдгийг олон хүмүүс хэлж ярьдас билээ. Энэ байгууллага мөрдөх цагдах үүргээ хуулийг уландаа гишгэж гүйцэтгэх бус харин соён гэгээрүүлэх чиг үүргээ анхаарах ёстой бус уу. Бас энэ байгууллагын гол удирдагч Хурц хууль зүйн дээд боловсролгүй тухай, түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тухай хэвлэлээс уншсан. Хэрэв энэ үнэн бол УИХ түүнийг томилсон шийдвэрээ яаралтай эргэн харах шаардлагатай болжээ.


Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын даалгавраар хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомол хэрэгт хэлмэгдүүлж чадаж байгаа улсууд төсөв захирагч ямарч албан тушаалтныг яаж ч гуйвуулан хэлмэгдүүлж ЗГ- ын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албан хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажлаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагчидтай улс яаж хөгжих юм бэ? АТГ-ын удирдлагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнгө авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон.


Намайг сэжигтнээр тооцоод 3 cap болсон. Энэ хугацаанд 2-хон удаа байцаасан. Сая хориод 14 хонолоо. Нэг ч удаа байцаагаагүй байна. Уул нь намайг хорих тэр дундаа шууд 2 сараар хорих шийдвэр гаргах нь үнэхээр инээдэмтэй хэрэг юм. Надад хоригдсон ч гадуур байсан ч энэ захианд бичсэнээс илүү мэдүүлэх юм юу ч байхгүй билээ.


Менежмент хийсэн компанитай намайг холбох гэж бас оролдсон. Тус компанийн бүх бичиг баримт, компьютер, тайлан, тооцоог АТГ хурааж авсан хэрнээ нягтлан охиныг нь одоо 4 дэх сардаа хорьж байна. Мөрдөн байцаагч Золжаргал Гансүхэд хэдэн төгрөг өгснөө хэлэхээс нааш гаргахгүй гэж хэлдэг гэнэ лээ. Хувийн компанийн дотоод хэрэгт АТГ ямар эрх хэмжээнд оролцох, хүнээр хилсээр хэрэг хүлээлгэхийн тулд (Гансүхэд мөнгө өгсөн гэж) хүнийг ийм олон cap хорьж болж байгаа зэргээ Золжаргал хэнд тдйлбарлах ёстой вэ? Ийм л хэнд ч захирагддаггүй хуулийн дээгүүр үйл ажиллагаа хэрээс хэтэрчээ. Миний энэ захиаг та еөрийн бүлгийн гишүүддээ хувилан өгч асуудалд анхаарал тавина уу гэж хүсэж байна. Мөн МАН-ын бүлгийн дарга Бямбацогт, Шударга ёс бүлгийн дарга Батцэрэг, Иргэний зориг намын дарга Оюун нарт хувилан өгч гишүүддээ цааш нь дамжуулж энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн хүсэлтийг минь хүргэж өгнө үү.


Дахин    хэлэхэд    АТГ-т  Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийнхээ халаасанд 50 орчим тэрбум төгрөг үлдээсэн, Багануурын уурхайдаа ашигтай, 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон, иргэдээ гэрийнхээ хажуунаас ялгаж шигшсэн чанартай нүүрсийг хямд үнээр авах боломж олгосон энэ хөтөлбөрийг мушгин  гуйвуулж зохиомол хэрэг үүсгэхээс өөр ажил байхгүй юм гэж үү!!!


Хууль зөрчин томилогдсон удирдлагатай

Хуулийг    уландаа    гишгэн ажилладаг

Үндсэн хуулийн бус энэ байгууллагын

Үйл ажиллагааг яаралтай шалган

Хуулинд нийцүүлэх цаг болжээ гэж

Улсын их хурлын эрхэм гишүүдэд уриалах байна.



Хүндэтгэн ёсолсон Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (103.26.194.164)
    TUZ
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.164)
    Энэ компани хумуунлэгийн ажил хийжээ. ХаХэха
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.164)
    Turiin archaagui baidal.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Алтанхуяг хичнээн их бахирнав тэр хэмжээгээр мөнгөнөөс нь идэлцсэн болж таарах байх даа ккк
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.95)
    ПЭЭ ЭНЭ ГАНСҮХ ЧИНЬ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, САЙД ГЭЭД Л ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ ЯВСАН ХҮН ГЭХЭД БИЧИГ ҮСЭГ НЬ ЯМАР АЙМААР БАЙНАА, 1-Р АНГИЙН ХҮҮХДЭЭС Ч ДОР ХАРАГДАЖ БАЙНА.АЛТАНХУЯГИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ИДЭЖ УУЛЦСАНЫХАА ГОРЫГ АМСЧ БАЙГАА ЮМ. АЛТАНХУЯГ АРД НЬ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА МЭТ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (113.36.205.163)
    ENE HERGIIN GOL EZEN BOL ELBEGDORJ SHUDEE HYMYYSEE!!!! HYNII MUUG YZEED OOROO NAAD SUUDLAASAA OIMSOO GODOLZUULAAD BUUH ODOR IRNEE CHAMD!!!!!
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Nuurs Oirhon, hyamd bailaa. (180.149.78.26)
    Yamar neg sain ajil hiigeed shorond oruulj bgaa ni ATG .n gol ajil boljee. Gehdee hen negen gar huluu het dureed bdag um b. Enkhbayariin ued bii bolson aalznii shuusiig Elbeg erunhiilugch odoo boltol gantsaara Arilgah gej zutgeed diilehgui bgaa ni harahad uneheer hetsuu b. Ard tumen unen ug heldeg, hiideg erunhiilugchuu l demjij b. Eruuden shuuh ajillagaaga bolioch gej heleed bga shu dee... Elbege erunhiilugch nuursend yamar buruu bnaa. Tuuniig muulaad bdag humuus ni bainga neted suugaad mungu avdag bhaa.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.196)
    Гансүх руу дайраад хүмүүс нээлттэй шүүх хуралыг үзээчээ eagle шууд дамжуулж байгаа
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.164)
    Zaa NO toi bolood shuuhdej b.gaa biz dee.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • энэ одоо 6_р ангийн хүүхдийн бичиг шиг юмаа сонин (103.229.120.185)
    p
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • энэ одоо 6_р ангийн хүүхдийн бичиг шиг юмаа сонин (103.229.120.185)
    p
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.51)
    Elbegdorjoo bi jiriin l irgen bn. 2 udur gansukhiin shuuhiig uzlee. Hun helmegduulehee ta zogsoo. Tanii ur huuhded gai ni irne shuu.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.145)
    hyataduud hoorondoo baildaad baigaa yum bishuu
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (194.230.155.224)
    Элбэгдорж ерөнхийлөгч энэ бүгдийг албаар хийгээд байгаа юм бишүү?
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    УИХ авилгатай тэмцэх хуулийг хүчингүй болгож АТГ-ыг татан буулгах хэрэгтэй болжээ. Энэ бол Ц. Элбэгдоржийг тойрсон ТЕГ -ын дарга Б. Хурц, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч. Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин, УЕПГ-ын орлогч Г.Эрдэнэбат нарын хөөрүү залуучуудын хийж байгаа ажил.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.243.132)
    Элбэгдорж үхвэл таарна
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • SS (203.194.118.92)
    Oyutolgoi, Tavantolgoig yavuulah gesen oligarhi bulguudiin l ajil shuu dee, neeh teren deer duff daff geed geed olon doloon yum gutsaad bh shaardlaga yun
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    gansuhiin hereg heregsehgui bolj avilgaltai temtseh gazriin ynen nuur tsarai olond haragdah bolno
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.140.51)
    Er ni hutluj asuudag, tulgadag, muu argaasaa salah yostoi shuu,
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.138)
    Uunii cin ard elbegee uuruu bigaa suu gee ardcilsam Namiig hyrdan zailuulan yumsan elbegdprjtoi njt
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (119.122.160.96)
    улсын хөрөнгийг дур зоргоороо хувааж идэх, тэдэнд саад болж байгаа нөхдүүдийг зайлуулах үүднээс энэ ардчилалыг уриалаад байгаа манай Ерөнхийлөгч Элбэгдорж түүний нам гээд байгаа бүлэг луйварчдын хийж байгаа зохион байгуулалттай ажил. Хамгийн сонин нь энэ АТГ эцсийн эцэст цагдаагийн байгууллагын тасгийн хэмжээнд прокурорын хяналтан дор үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэстэй. Харин өнөөдөр манай Тагнуулын байгуулага АТГ-ын хэмжээнд байх ёстой. Гэтэл Тагнуулын байгуулагыг өнөөдөр хэнч биш болгож чадсан гайхалтай мафийн бүлэглэл бол АН. Үүгээрээ монгол Улсын аюулгүй байдал, оршин тогтнох статус маш хүнд байдалд ороод байна. Дотоод гадаадын бодлого үндсэндээ энэ мафийн дотоодын мөнгө идэх буухиа тэмцээнээс болж хяналтнаас гарлаа.Үүнийг хямрал гэдэг энэ нь бидний амьдралд маш хүндээр тусаж үр дагвар нь нөхөж барашгүй болж байна.Миний хувьд энэ Гансүхийг танихгүй мэдэхгүй хийсэн ажил нь бодитой үр дүн гаргасаныг мэдэж байна. Тэгэхлээр АТГ маань өөрөө өөр зориулалтаар ажиллаж байгаа хамгийн
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    Улс төрийн зорилгоор захиалгаар ажилладагийг нүдээрээ үзэж чихээрээ сонссон. Байцаагч нь шууд дарамталж хорино цагдана ачина л гэдгийм байна лэ. Шууд тэр хүнд мөнгө өгсөн болгоод гүрдээд байдаг. Улс төрийн захиалга нь шууд ойлгогдсон. Ерөнхийдөө Алтанхуягийг намнах ажиллагаа юм аа да.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.26.194.95)
    Eronhiilogch n hurtel say ed nariihan iddeg yydagiug n huleen zovshooroid odoo bolimoor bna geed guigaad bgaa um bishuu neteer l neg tsatsaad bgaa biz dee
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    altanyagiig namah gesen eebiigiin daalgvarshvv dee.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Engiin irgen (103.26.194.95)
    Er ajilaa hiij bgaa humuusiig bitgii muu heleech ene zasgiin erhend bgaa buh namiinhan bugd l huviin bolon ah duugiihen neg Bol ah duugiihen naiz nohdoor n damjuulan buh muu muuhai umaa hiij chaddag uls shuu dee ed nar idsen n unen l bgaa shuu ingej horigdoj bj l unenee heleh blgui avilgagch nariig ingeh l heregtei zasgiin erhend baigaa yedee idej boloh buh nuh suviig n Hoosolj duusgaj Baij Sanaa n amrah bailgui gansuhiin shuuh hural hudalaa arga saam hiij hoishill Baij tsag hojij altanhuyg elbegdorj nar horoo nairuulj odoo buh umiig zohiomol bolgon ajilaa hiij bgaa humuusiig hudalaa gutgehee bolildoo muu novshnuud aa ATG sain ajil oshoo sain sudalaach naaduuliigaa !!!!
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    АТГ-ын удирдпагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнге авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын даалгавраар хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомол хэрэгт хэлмэгдүүлж чадаж байгаа улсууд төсөв захирагч ямарч албан тушаалтныг яаж ч гуйвуулан хэлмэгдүүлж ЗГ- ын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албан хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажлаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагчидтай улс яаж хөгжих юм бэ? АТГ-ын удирдпагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнге авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын дэргэд аваачсан нь энэ газрын удирдлагуудыг ямарч хяналтгүйгээр, хязгааргүй эрх мэдэлтэйгээр хууль зөрчих, бүх хуулийн байгууллагуудаас эхлээд төрийн болон хувийн байгууллагууд түүгээр зогсохгүй улс төрийн зорилгоор ЗГ, Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн дарамтлах, хэлмэгдүүлэх боломжийг олгожээ.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хууль зөрчин томилогдсон удирдлагатай Хуулийг уландаа гишгэн ажилладаг Үндсэн хуулийн бус энэ байгууллагын Үйл ажиллагааг яаралтай шалган Хуулинд нийцүүлэх цаг болжээ гэж Улсын их хурлын эрхэм гишүүдэд уриалах байна.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хувийн компанийн дотоод хэрэгт АТГ ямар эрх хэмжээнд оролцох, хүнээр хилсээр хэрэг хүлээлгэхийн тулд Гансүхэд мөнгө өгсөн гэж хүнийг ийм олон cap хорьж болж байгаа зэргээ Золжаргал хэнд тдйлбарлах ёстой вэ? Ийм л хэнд ч захирагддаггүй хуулийн дээгүүр үйл ажиллагаа хэрээс хэтэрчээ.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Мөрдөн байцаагч Золжаргал
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    5 цаг 20 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    12 цаг 26 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 9 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    15 цаг 10 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    16 цаг 10 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК