Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гансүх гэж хэн бэ?

2015-9-18
0
ЖИРГЭХ

Хүнийг танья гэвэл нөхрийг нь тань гэдэг дээ. Сүүлийн хэдэн өдөр олны анхаарлын төвд байгаа Л.Гансүхийн шүүх хурлын үйл явц энэ үгийн учгийг тайлж байна хэмээн цахим ертөнцийнхөн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл Л.Гансүхийн шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилж, энэ өдрүүдэд хэн юу хэлэв, үнэн мөнийг хэн ялгах гэж оролдов гэдэг нь өнгөцхөн гүйлгээд харахад л мэдрэгдэж байна.

 

ХҮНИЙГ ТАНЬЯ ГЭВЭЛ НӨХРИЙГ НЬ ТАНЬ

 

Н.Алтанхуяг гэдэг улс төрчийг магтах гэсэндээ биш. Шүүх хурлын дуулиан шуугиан зэрэгцсэн энэ өдрүүдэд түүний мөн чанарын тухай хэдэн үг унагахгүй байж тэвчсэнгүй. Гэхдээ сошиал ертөнц тэр чигээрээ Н.Алтанхуягийн талаар шуугиж байна. "1000 найзтай явахаар Н.Алтанхуяг шиг 1 найзтай бол" гэсэн үг ч гарч.

 

Үнэндээ зуун солигдсон мөчөөс хойш би л лав хувьдаа хэрэгт холбогдсон нэгнийгээ өмөөрч хамгаалаж шүүхийн өмнө зогсож байгаа УИХ-ын гишүүнийг хараагүй. Өмнөх зууны сүүлчээр ч хараагүй. Тэр эрүүгийн хэрэг үйлдсэн ч бай, үйлдээгүй ч бай лав л бидний үед мартагдсан "Мөн чанар, мөс чанар" гэгчийг харууллаа. Сайн ч муу ч энэ хүн нөхөрлөлдөө үнэнч, хүнийг унасан дээр нь дэвсээд хаячихдаггүй, бас хүний мөсөөр дажгүй эр юм гэх бодол төрлөө. Тэгэхээр түүний нөхөрлөсөн Л.Гансүх гэдэг залуугийн мөс чанар бас хаачив гэж. Тэдний нөхөрлөлийн, мөн чанар, мөс чанарын тухай асуудал дээрх хэрэг явдлаар олон нийтэд хангалттай танигдлаа.

 

ӨӨ МУУ ЛУЙВАРЧИН

 

Яг үнэндээ би Л.Гансүх гэдэг залууг ингэж л боддог байлаа.

 

Энэ бол миний буруу биш. Ингэж бодох үндэслэлийг нь өнгөрсөн хугацаанд хангалттай өгсөн шүү дээ. Энэ шүүх хурлаас өмнө Л.Гансүх гэгч хүнийг харах болгондоо "Төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь идсэн муу луйварчин" гэж дотроо бодно. Бас шоронгоос сахал үсэндээ баригдаад гарч ирэхийг нь хараад "Болж" гэж тавладаг ч байлаа. Бүр чанга дэглэмтэй шоронд хорьж хашраах хэрэгтэй гэж мэдэмхийрдэг байв.

 

Гэхдээ миний энэ бодол өөрчлөгдсөөн. Яагаад гэвэл өнгөрсөн гурав хоногт шүүх хурлын шууд дамжуулалтыг хараад өөрийн бодолдоо эргэлзэж, Л.Гансүх гэх залууг өрөвдлөө. Эхний өдрийн хуралдааныг үзээд "Энэ Монгол орны минь шүүх үнэн мөнийг тогтооно доо. Шүүхэд итгэхгүй бол өөр хэнд итгэхэв" гэж итгэлээр эхэлсэнсэн. Хоёр дахь өдөр хэрэг явдал өөр тийшээ хэлбийгээд байх шиг болов. Өмгөөлөгчийн асуулт, гэрчийн хариулт нэг л биш ээ.  Жиргээчдийн хэлснээр энэ нүүрсний хэрэг гэгч айхавтар эрүүгийн хэрэг чинь "Эрүүгийн биш, иргэний хэрэг байсан юм биш үү" гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Харин гурав дахь өдрийн гэрчүүдийн мэдүүлгийг хараад бачимдлаа. Гутарлаа. Миний Монголын шүүх ийм дээрээ тулчихсан юм уу. Миний эх орныг авч яваа түшээд ингэж улс төр хийдэг болчихсон юм уу гэж...

 

Багануур ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмэгтэй хөөрхий, "Би шахсан хүнээ хэлмээргүй байна" гээд шүүхийн өмнө дальдчин зогсох нь монголын эмгэнэл. Аудит н.Ичинхорлоо гэх эмэгтэй сүүлдээ шалдаа бууж өөрөө өөрийнхөө мэдүүлэг, гаргасан дүгнэлтдээ ороогдлоо. Магад өөрт нь эрүүгийн хэрэг ч үүсгэхийг үгүйсгэхээгүй байдалд орчихлоо. Хотод ажиллаж амьдарч байсан эгэл жирийн аудит бүсгүй Говьсүмбэрийн аудитын газрын даргаар оччихсон хөдөө ажиллаж байгаа гэнэ. Арай Л.Гансүхийг "гүтгэсэнийнхээ" шанд даргын суудалд тухалсан юм биш байгаа даа гэх хардлага ч сэрхийн төрөв. Түүний мэдүүлэг ингэж бодоход хүргэлээ.

 

Эцэст нь өнөөдөр. Шүүх хурлын дөрөв дэхь өдөр боллоо.

 

Шинжээч нар дүгнэлтээ үгүйсгэж татварын акт торгууль тавиагүй хэмээн мэдүүлж байна. Одоо боллоо, хангалттай. Гэрчүүд ээлж дараагаар “бууж өгөөд байна”. Гүйцээ, Л.Гансүх хэлмэгдсэн хүн юм байна.

 

АРДЧИЛАЛ БИШ АРДЧИЛАНГУЙЛАЛ БОЛОХ НЬ

 

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Нэг хэсэг Л.Гансүх туг барьж явсаан. Гэхдээ түүний барьж явсан туг өндөрт байсан юм байна, одоо бодохнээ.

 

Өөрөөр хэлбэл Л.Гансүхийн туг барьж явах үед буюу УИХ дахь АН-ын “бүлгийн” дарга байх үе нь. Үүнийг хэн ч билээ дээ, нэг жиргээч “2004-2008 онд АН бүлэггүй байх үед сайн ажилласан хүн бол Гансүх шиг санагдахын” гэсэн байна лээ. Үнэндээ тийм л дээ. Байнга зурагтын мэдээ, тэр дундаа улс төр сонирхдог хүний хувьд Л.Гансүхийг мэдэх юм.

 

АН-ын удирдлагууд ганц үг ганхийсэнгүй. Журмын нөхрөө яав ийв ч гэсэнгүй. Газарт ганц үг унагаадаггүй З.Энхболд, Ардчиллын үр үндсийг Монгол хөрсөн дээр суулгасан “Ардчиллын алтан хараацайнууд” хаачив аа.

 

Тэр хууль ёсны бүлэггүй байх үеийн “бүлгийн дарга”-аа маш сайн хийж, тэр хэрээр АН-ын нэр хүнд өсөж байсан юмдаг. Ер нь УИХ дахь бүлгийн дарга сайн байх тусам тэр бүлэг, тэр нам хүчирхэгжиж байдаг.

 

Тухайн үедээ бол Л.Гансүхийн толгойлсон сөрөг хүчин үүргээ сайн биелүүлж байсан. Чухамдаа УИХ-ын танхим дахь шатрын нүүдлийн хожлыг авдаг байсан санагдана. Товчхондоо тэр АН-ын хүчтэй лидерүүдийн нэг “байлаа”. Гэтэл АХ намтай нь харьцуулбал хуруу дарам цөөхөн лидертэй АН энэ лидертээ “Шилээ харуулчихсан” юм биш үү. За өмнө нь бол яахав. “Хэрэгт холбогдож шүүх цагдаагаар шалгуулаа л биз. Хуулийн байгуулллага үнэн мөнийг олоод хэргийг шийднэ л биз” гээд зөнд нь орхичихсон байх талтай.

 

Гэтэл шүүх хурал “Жүжгийн” эмгэнэлт хэсэг болчихоод байхад АН-ын удирдлагууд ганц үг ганхийсэнгүй. Журмын нөхрөө яав ийв ч гэсэнгүй. Газарт ганц үг унагаадаггүй З.Энхболд, Ардчиллын үр үндсийг Монгол хөрсөн дээр суулгасан “Ардчиллын алтан хараацайнууд” хаачив аа.

 

Та нарын тарьсан ардчиллын үр үндэсийг энэ хэлмэгдүүлэлт сугалаад арчаад хаячихаж байгаа юм биш үү. Хэрэв одоо Л.Гансүх гэдэг хүн ял сонсох юм бол энэ чинь та нарын тарьсан ардчилал биш ардчилалгуйлал болох нь. Нөгөө Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чи авхайн хэлсэн алдарт үг манай ардчилалд биелэлээ олох гээд байгаа юм бус уу. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой” гэж.

 

ТОГЛООМ ШОГЛООМ

 

Тоглоом хатуу гэж хэлэх хүн олон бий. Ялангуяа улс төрийн тоглоом. Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахаас үүдэлтэй гэх “Нүүрсний хэрэг” гэгч тоглоом чинь арай хатуудаж шоглоом болж байгаа юм биш үү. Ганцхан зүйлийг эрх баригчидаас асууя. Л.Гансүх гэгч хүн улс төрч ч байна уу,  луйварчин ч байна уу хамаагүй. Би бол зүгээр л иргэн Л.Гансүх гэнэ.

 

Иргэн Л.Гансүхийн эрүүл мэнд, бие эрхтэний нэгээхэн хэсэг, тодруулбал хуруу нь улс төрчийн эрх мэдлийн үнэтэй юм гэж үү? Хэлээд өгөөч.

 

Н.Алтанхуяг гэгч даравч дардайж, булавч бултайдаг тэр хүчтэй Ерөнхий сайд чинь уначихлаа. Гэхдээ түүнийг золиослоход Л.Гансүхийн эрүүл мэндийг хохироож, хуруу хумсаа тайруулахад хүргэдэг тэр улс төрч хэн бэ?

 

Одоо больцоо таминь. Иргэн Л.Гансүхийн нэр хүнд, түүний нөхөр Н.Алтанхуяг гээд цааш дараалсан олон хүний нэр хүнд хангалттай будагдлаа, хараар. Хүссэн үр дүн чинь аль хэдий гарч Шинэчлэлийн Засгийн газар унаж, Н.Алтанхуяг сул гишүүн болчихлоо. Хожим энэ хүмүүс цагаадана. Нөгөөдүүл нь хүссэн суудалдлаа тухлана биз. Харин Л.Гансүхийн хуруу эргэж ургахгүй, тэр чигээрээ үлдэнэ. Та нарын улс төрийн тэмцлийн ул мөр үүрд үлдэнэ. Харин одоо надаас

 

-Л.Гансүх гэж хэн бэ? гээд  асуу л даа.

 

 

Иргэн Н.Болдтөмөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хаха (182.160.2.236)
    Тэгээд Гансүхийг яг хэний захилгаар шоронд оруулав. Нэр байна уу?
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • луйварчин (202.126.89.150)
    гансүх алтанхуяг нар эдгээр шинжээчдийг мэдэрлийг нь муудуулах дарамт үзүүлсэн нэг бол мөнгө өгсөн тэгээд л ээрч муураад л ухаан нь балартаад байна илт шүүдээтээ
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.196)
    АН ын ачаар бүх эрх мэдэлд хүрсэн Элбэгдорж АН ыг хүнд үед Америк руу зугтаж байхад Алтанхуяг галаа сахиад үлдэж байлаа Алтанхуягийг давхар дээлээр загнаж байсан Порно Зоригт өөрөө давхар дээл өмсөж сайд болчихсон ичихгүй сууж байна Порно Зоригт давраад МИАТ ын хөрөнгө идэж шийтгүүлсэн МИАТ ын удирдлагуудыг буцааж ажилд нь оруулна гэж хуцаж байна
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Нэргүй (112.72.13.123)
    УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн сайд байхад нь ажлын шугмаар хөдөө хамт явж л байлаа их дөлгөөн, даруухан, хэлсэндээ байдаг,энгийн тийм л хүний төрхийг харж байлаа одоо ч хэвээрээ гэдэгт итгэл төгс байна.Энэ зан төрх нь говийн хүн болохоор ч тэрүү нийтлэг талдаа.Миний сонссоноор Дундговийн угшилтай хүн гэсэн байх.Шүүх хурлын явцыг харахад яг л 1930-аад оны Лхүмбийн хэрэг гэж зохиосон хэрэг байдаг гэсэн түүн лүгээ нэгэн адил санагдаад байх юмаа.Шүүх шударга байж чадвал хэрэгсэхгүй болно.Харин хэлмээр санагдсан нэгэн зүйл бол хуралд оролцож байгаа прокурорууд нэг л бишээ ёжилж инээгээд л.
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.72.245.165)
    Луйварчинд зусардагч.
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.123.5)
    луйварчид баатар болдог цагдөө
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК