зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Энхээ: Э.Бат-Үүлээ ”Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” юм

2015-9-21
0
ЖИРГЭХ

Юуны өмнө амрыг чинь эрж, эрхэлж байгаа ажилд чинь амжилт хүсье.             

 

Чи бид Ардчилсан хөдөлгөөнд хамт оролцож, гол цөмийг нь бүрдүүлж, нэг санаатай, оволзсон халуун сэтгэлтэй явсныхаа хүчинд амжилтанд хүрсэн тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрч, их ч юм өөрчлөгджээ. Хэдийгээр гол цөм гэдэг дотор дагуулж, хошуучилж намирсан, дагаж дууриаж явсан нь хамт багтаж байсан боловч, тэр тусмаа дагуулж намирсны нь дотор би байж, дагаж явсны нь дотор Элбэгдорж та хоёр багтаж байсан боловч би хувьдаа ингэж ялгах дургүй. Гэхдээ ялгахаас өөр аргагүй үе бас байх юм, учир нь өнгөрсөн хориод жилийн дотор хамгийн их өөрчлөгдсөн хүмүүсийн нэг нь чи.

 

Ардчилсан холбоонд тээр хойно гуйж орж ирчихээд, анхны цуглаанд ч оролцолгүй бултаж, шившгээ дэлгэж явсан чи өнөөдөр өөрийнхөө хулчгар зан, дутуу ухаан, дундуур соёлоо ихэрхэг, мэдэмхий зангаар далдалж, даруу зан гээчийн тухай ор тас мартаад, байгуулаагүй гавъяа, хийгээгүй үйлсээ дэвэргэн магтахад бүхнээ зориулдаг нэгэн болжээ. Чи дөчин мянгатын атаман байгаагүй, далжиганаж байгаад зодуулчихаараа цагдаад гомдоллож, заргалддагаараа л нэртэй байсан. Чамайг ганц өшиглөчихснөөс болж шүүхээр таслагдаж, ял эдэлсэн хүн одоо ч байж л байна, адгийн муу би хүртэл чамайг шөргөөснөөсөө болж хорин таван төгрөгөөр торгуулаад салсныг чи мартаагүй л байх.

 

Даварчихаад, "Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр хэдэн залуучууд байгаль хамгаалах тухай л ярьсан, харин би тэднийг улс төрийн чигтэй болгосон гэж халихыг чинь сонсоод хэлэх ч үг олсонгүй. Дарьсүхбаатар, Чимидийн Энхээ тэргүүтэн ойн цагдаа нарын холбоо байгуулах гээд ухнатаж байхад нь Владимир Ильич Бат-Үүл гуай ирээд л чиг замыг нь зааж ухааруулсан юм биз дээ? Тэгж ярих юм бол улстөрийн байгууллага байгуулахад чамаас илүү түлхэц үзүүлсэн мөртөө өнөөдөр таг даруу явж байгаа хүн бий. Анх зөвлөгөөн дээр бид улс төрийн байгууллага байгуулах санааг дэвшүүлэх үеэр эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэд өөрчлөн байгуулалтын хүрээнд асуудал аяндаа шийдэгдэж магадгүй гэсэн санааг зөвлөгөөний индэр дээрээс дэвшүүлж, эрх баригчдад уриалах талыг барьж байсан юм. Тэр үеэр драмын найруулагч Баатар /одоо УГЗ/ огт өөр хүний нэр дуудсаныг далимдуулан индэр дээр гарч ирээд:

 

-Та нар энэ эрх баригчдаас гуйгаад ямар ч нэмэр байхгүй. Эд нар та нарын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргана, эд нар юуг ч өөрчлөхгүй, өөрчлөх чадвар ч байхгүй. Залуучууд өөрийнхөөрөө л яв.- гэж билээ. Энэ үг эргэлзэж байсан хүмүүсийг /бид дотроо тэднийг "умеренные радикалы” гэдэг асан/ дор нь эргүүлснээр МоАХ-ны эх үүсвэрийг тавьсан юм. Тэхээр "би эднийг улс төрийн замд оруулсан” гэж хэлэх эрх чамаас илүү, одоо бараг тэгж хэлж байснаа ч мартчихсан байж магадгүй Баатар найруулагчид бий шүү.

 

Ардчиллын нэрийн дор зөвхөн өөрийнхөө нэр төр, хангалуун амьдрал, албан тушаалын төлөө явсаар байгаад, сүүлдээ ардчилсан хөдөлгөөнийг үүсгэгч бидний хамгийн их шүүмжлэн тэмцэж байсан шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ. Ардчиллын тухай ямар ч ойлголтгүй байхдаа /чи Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн хойно орж ирсэн гэдгийг дахиад сануулъя, Элбэгдоржийн хувьд Ардчилсан хөдөлгөөний эхний үед юунд орчихоод, юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй явсан гэдгээ номон дээрээ дурдсан юм чинь давтаад яах вэ/ Ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирсэн та хэд ерөөс ардчилал гэдэг нь хувийн ашиг завшааныг нэн тэргүүнд тавихыг л хэлдэг юм байна гэж ойлгоод, хэрэгжүүлээд эхэлсэнд л өнөөгийн ардчиллын эмгэнэл оршиж байгаа юм. Энэ үйл ажиллагаа чинь дангаараа жирийн тэнэгтэл мэт боловч өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд буруу, халдвартай үлгэр, загвар, жишиг болгож тогтоосон нь та нарын хамгийн том нүгэл мөн.

 

Дэлхий даяар хамгийн шударга, хүнлэг гэж үнэлэгдэн зөвшөөрөгдсөн ардчилсан хууль ёсыг хүртэл хамгийн хүнлэг бус, хууль бус үйлдлүүдийг хамгаалах, улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож хувиргасныг чинь юу гэх вэ? Ардчилсан хөдөлгөөний эхэн үед хамгийн их тэмцэж байсан боловч та нар эрх мэдэлд хүрэнгүүтээ амь тариа хийн сэргээсэн төрийн хүнд суртлаараа халхавчлан, шударга ёсны замд чулуу овоолж, тэр чулууг зайлуулахын тул хувийнхаа хөрөнгө зоорийг шавхан ТББ байгуулж, цуглаан, жагсаал хийсэн шударга эх орончдын өөдөөс бууны нохойнуудаа турхирах болжээ.

 

Та нарын "Ардчилал” гэдэг нэрийн дор тэжээсэн "хувийн ашиг сонирхол” гэсэн өлөн нохойн цустай аманд нь наад захын соёл, үнэнч нөхөрлөл, шударга ёс, тэр бүү хэл садан төрлийн холбоог ч ямар ч эргэлзээгүйгээр хаяж өгдөг боллоо. Энэ нохойг та нар төрүүлээгүй бол нийгмийн амьдрал хэдийнэ голдрилдоо ороод, бид бүгдээрээ ардчиллын үр шимийг хүртээд, тайван сайхан амьдарч байх байсан даа гэж би үргэлж харамсдаг. Нийт ард түмэндээ хүртээхээр бидний зорьж зүтгэсэн эрх чөлөөний үр шимийг өнөөдөр чам мэтийн хэдхэн хувиа хичээгчид эдлэх болоод, харин жирийн иргэдийг төрийн анхаарал халамжийн гадна зөнд нь хаячихаад, түүнийгээ "бид та нарт эрх чөлөөг чинь олголоо шүү” гэж молиго үмхүүлэв. Энд ганц жишээ хэлэхэд хангалттай. Хувийн өмчийн эрхийг баталгаажуулах хүрээнд төрийн өмчийн зарим нэгжүүдийг хувьчлах асуудал яригдсаныг чи одоо санадаг уу? Социалист хөгжлийн үед байгуулсан аж ахуйн байгууллагуудын ашиг орлогыг хоёрдугаар зэрэгт үзэж, зөвхөн хэрэгтэй гэдэг үүднээс ханддаг байснаас тэр үед байгуулсан үйлдвэрийн нэлээд нь ашиггүй ажиллаж байсан, тэгж ч төлөвлөгдсөн байсан. Бид ярилцаад, хэрэв тийм нэгжүүдийг хувьчлах бол эхний ээлжинд техник, технологийн шинэчлэл хийхэд нь туслах зэргээр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хөл дээр нь босгох тухай ярьсан даа. Гэтэл ингэж хэрэгжүүлээгүйгээс хувьд очсон аж ахуйн нэгжүүд тэр дороо унаж, бутарч, өнөөдрийн ажилгүйдлийн эхийг тавьсан. Жирийн хүмүүсийг зах зээлийн нөхцөлд хөлөө олтол нь арга зүйн туслалцааг төрийн зүгээс байнга үзүүлж байх тухай ярьсан маань ч лөөлөө боллоо. Тэгвэл ажилгүй, ядуу хүний эрх чөлөө гэдэг ойлголт энэ дэлхийн бөмбөрцөг дээр байдаггүй юм.

 

Өнөөдөр америкийн улс төрчид, солонгосын үйлдвэрийн эзэд та нарын дотны найзууд болж, ардчиллын төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан хүмүүс, бусад шударга эх орончид та нарын дайсан болж хувирсны цаад учир ердөө л энд байдаг шүү дээ.

 

Эцэг өвгөдийн маань байгуулж, ард түмний итгэл ухаанаар гагнагдан зуун зууныг туулсан монгол үндэсний төрт ёс, үндэстний онцлог шинж болон, гадныханд гайхагддаг асан тусч нөхөрсөг, цагаан цайлган сэтгэлийн хэлтэрхийнүүд сүүлийнхээ хоногуудыг өнгөрөөж байна. Хүнд өвчлөөд хоног хоногоор доройтсоор байгаа эх орноо хайрлаж, эдгээж, босгохын оронд, үлдээд байгаа сүүлчийн үнэт зүйл нь болсон газар шороо, байгалийн баялгийг нь хиртэй гараараа сүйтгэн хамж, америк, канад, хятад, солонгосчуудад найр тавин өгөөд, өөрийнхөө халаасыг түнтийлгэн, хилийн чанадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгөөрөө гайхуулах нь хэрээс хэтэрч байна. Үүнд чиний сэтгэл өвдөхгүй байна уу?

 

Бидний тунхагласан ардчилсан зарчим тэр даруйдаа маш олон хүний үзэл санаа, итгэл үнэмшил болж хувирсан. Тэд өөрсдийн нь анх төсөөлж байснаас шал өөр, "ардчилсан” гэдэг нэрээр халхавчилсан шударга бус явдалтай хожим нь олонтаа тулгарсан боловч ардчилсан үзэл санааны түүхэн үнэн зөвд итгэх итгэл нь мохоогүй өнөөг хүрчээ. Ийм хүчтэй үзэл санааг бид анх тавьж чаджээ гэдгээрээ бахархах нь зүй боловч, нөгөө талаас нь харвал энэ үзэл санаанд тулгуурласан нэгдмэл байдалд бидний үеийнхний хүч чадлаас гадна эмгэнэл оршиж байгааг харахгүй өнгөрөх аргагүй. Чухамдаа бидний үеийнхэн ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг тэргүүлж, шилжилтийн үе болон өнөөгийн шударга бус явдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал ноёрхсон цагийн хамаг хүнд бэрхийг нуруундаа үүрлээ.Бидэнд итгэж, дэмжээд, эцсийн бүлэгт хууртаж орхисон ард түмнийхээ өмнө би ч, чи ч адилхан хариуцлага хүлээх ёстой.

 

Өнөөгийн хуурамч ардчиллын үнэн төрхийг ганцхан жишээгээр хэлье. Тухайн үедээ биднийг эсэргүүцэж, ардчиллын өрнөлтөд саад учруулж байсан зарим хүмүүс өнөөдөр улаан ардчилагчийн дүрд тоглож, та нарт долигонож байгаад өндөр албан тушаалд хүрэх, "ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулсан” гэдэг үндэслэлээр төрийн дээд шагнал хүртэх явдал юу ч биш болсон байна. Бүр байчихаад, ардчиллын ач буянаар дээшээ гарч ирсэн энэ хэдэн дураакууд ардчилсан хөдөлгөөнийг анх зохион байгуулж, удирдахад гар бие оролцож явсан мань мэтийг хүртэл дэвсэлж, доромжилж, таашаал авдаг боллоо. Нэрээр нь хэлвэл нэлээд урт жагсаалт гарах тэднийг та нар л турхирч байгаа шүү дээ, худлаа гэх үү?

 

Ардчилсан нийгмийн хамгийн гол шинж гэж бидний тодорхойлж байсан нэг зүйл бол нийгэм өөрийнхөө хэрэгцээ, зардлын ихэнхийг өөрөө нөхөх чадвар байлаа. Тухайн үеийн МАХН-ыг бид үүгээр нь хамгийн их шүүмжилж, Зөвлөлтийн зээл тусламжгүйгээр өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй, гаргасан зардал, хүн амынхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чаддаггүй, "байнгын угжтай”, "өлгийндөө өтөлсөн” нийгмийг байгуулсан гэж балбасаар байгаад унагаасан даа. Бид ардчиллыг бүтээн байгуулалт гэж харж байснаас биш, өмнө буй болгосон, барьж байгуулсан бүхнийг нураачихаад сэвсэн дээр нь майхан барьж, маангаа татаж амьдрах явдал гэж харж байгаагүйг энэ гэрчилнэ. Тэгээд яав? Монгол улс бусад улсаас, тэр дотроо бидний адилаар 90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэн улсуудаас нийгмийн зардлыг өөрийнхөө бүтээн босголт, баялгийн үйлдвэрлэл, иргэдийнхээ хөдөлмөрөөр нөхөх чадвараараа улам хоцорч, гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтаас хараат байдал нэмэгдсээр байгааг статистик харуулна. Одоо болохоор өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн баялгийн сүүлчийнх болох ашигт малтмалаа харийнханд үнэгүй шахуу өгөх замаар хэсэгхэн хугацаанд ч гэсэн "статистикийн өнгийг хувиргаж” албан тушаалдаа үлдэх аргыг олсон юм биз дээ? "Зардлаа нөхөх чадвар” гэж бид энийг ч хэлээгүй л юм даа.

 

Гэх мэтээр яриад байвал их л юм байна. Гэхдээ үүнээс бидний ардчилсан зорилт огт биелээгүй юм байна аа гэсэн ганцхан дүгнэлт хийнэ. Ардчиллын төлөө анхнаас нь үнэнчээр зүтгэж, үүнд сэтгэл оюунаа зориулсан хүмүүс үүнийг хэлнэ, үнэхээр тэдний тухайн үед мөрөөдөж байсан зүйл одоо ч мөрөөдөл хэвээр үлдэж, ярьж байсан зүйлийн олонхи нь таг мартагджээ. Ардчиллыг цаашид улам гүнзгийрүүлэх, ололтыг нь түрүүлж далбаганасан хэдхэн хүнд биш, нийгмийн бүх давхрагынханд хүртээмжтэй болгох тал дээр хэрэгжүүлж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээ, шийдлүүд нь шинэлэг, сэргэг байдлаа хэдийнэ алдаад, хэн хүн авсаар ойлгохооргүй, ерөнхий, тархи угаах шинжтэй боллоо. Ажаад байхад бид өнөөдөр зөвхөн өмнөх үеийнхээ "баасыг цэвэрлэх” ажил л хийж байна. Хамгийн инээдтэй нь, энэ "баас” нь социализмын үеэс үлдсэн зүйл биш, чухамдаа ардчилсан өөрчлөлтийн үед л гарч ирсэн зүйл байх юм. Авилга, ажилгүйдэл, архидалт хэдийд нийгмийг хамарсан гамшгийн хэмжээнд хүрсэн юм бэ, тураалтай цэрэг, траншейны амьдрал гэдэг ойлголт хэдийг гарч ирсэн юм бэ гэдгийг чи үүр шөнийн оддоос нэг асуугаарай. Ардчилсан нийгмийн тогтолцоог гүнзгийрүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй гаргалгааг олж, нийгмийн өмнө үзэгдэхүйц, үнэмшигдэхүйц шинэ зорилтыг тавихын оронд "Одоо жаахан тэсчих, та нар ч бас бидэн шиг амьдрах цаг хариу мөдгүй ойрхон байна” хэмээн шилний цаанаас чихэр долоолгосоор хорин хэдэн жилийг ардаа хийжээ. Үүнээс үзэхэд та нар ардчилал гээч юмыг цааш яаж хөгжүүлэхээ мэдэхээ байгаад, харанхуйд тэмтчиж явдаг болжээ гэсэн ганц дүгнэлтийг хийж болно.

 

Чи бид нар анх ардчиллын төлөө тэмцэж байхдаа мэдээллийн өлсгөлөнд хатаж байсан. Бид наашаа гэсэн хүн бүрийг сонсч, олдсон бүхнийг уншдаг байсан. Гэтэл ардчиллын нэр хүнд өсөхийн хэрээр та нар өөрсдийгөө бурхнаас заяагдсан онцгой тавилантай гэдэгт гэнэт үнэмшиж, хэн нэг хүн ардчилсан үзэл санааны тухай надаас илүү мэддэг байж болно гэсэн бодлоо хуу хамж жорлон руугаа хийчихээд эрдэмтэй мэдлэгтэй хүмүүсээс, тэр дотроо Ардчилсан холбоонд байсан арай дөмөг мэдлэгтэй, унаган гадаад хэлтэй, удам дамжсан сэхээтний хэсгээс зайгаа барин хөндийрч эхэлсэн нь бас үнэн. Өнөөдөр Ардчилсан тэмцлийн эхэн үеэс шахагдсан хүмүүсээ нэг бүртгээд үзээрэй, Бошигт гуай, "Малыш” Энхтүвшин, Нинжээс эхлээд Нэргүй доктор, философич Оюунбилиг, А.Мурат, би ч бас өртсөн. Тухайн үед би эд нараас илүү юмыг уншиж, сонссон байсан гэж чи хэлж чадах уу? Та нараас, ядахдаа орос хэл дээр улс төрийн ном уншаад ойлгочих чадвартай нь ганц Зориг байж, бусад нь паг, "дараас дэрийс”-ээс цаашгүй амьтад байсан, чи ч бас адил. Англи хэлний тухайд бол дурсаад ч хэрэгггүй. Би эхлээд гайхдаг л байлаа. Тэмцлийг хамт эхэлсэн нөхөдтэйгөө нийлж ардчиллыг цааш нь өрнүүлж, бэхжүүлэхгүй юм бол өөр хэнтэй нийлдэг хэрэг вэ гэж боддог байлаа. Намайг ардчиллын тухай ярихаар ам ангайгаад гайхан сонсдог байсан Элбэгдорж та хэдийг хэдийдээ ийм мундаг мэдлэгтэй болчихов оо гэдэг байлаа.

 

Гэтэл мэдлэгтэй болсондоо биш, ардчиллын төлөө тэмцэл ялалтанд хүрэх найдлагатай гэдгийг олж харангуутаа шинэ нөхцөлд эзлэх өөрийнхөө байр суурь, тав тух, албан тушаалын тухай бодож эхэлсний анхны шинж тэгж илэрсэн юм билээ. За яах вэ, биднийг явуулж, та нар бидний эхэлсэн зүйлийг үргэлжлүүлж чадсан уу? Үгүй шүү дээ. Элбэгдорж та хэд эрдэм ухааныхаа савыг ёроолд нь хүртэл шавхаад шавхаад, шинэ коммунист үзэл санаанаас өөр олигтой юм гаргаж ирж чадаагүй. Үүгээрээ та нар Коминтерний Монгол дахь хамгийн сүүлчийн төлөөлөгчид, өөрсдийгөө ил зарласан хамгийн сүүлчийн коммунистууд болж түүхэнд үлдсэн. Азаар ард түмэн, ялангуяа сэхээтний давхарга үүнийг хүлээж аваагүй. Үүнээс хойш хорин хэдэн жил өнгөрсөн ч чи биднээс сурсан "ард түмний эрх ашиг” гэдэг үгнээс өөр ардчиллын үзэл санааг зөв илэрхийлэх ганц үг цээжилж чадсангүй. Гэхдээ "миний л зөв” гэдэг булчирхай чинь энэ хугацаанд зогсолтгүйгээр, дээд цэгтээ хүртэл хөгжиж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс болоод ардчилсан тогтолцооны хөгжил зогсонги байдалд орж, ардчиллын үр шимийг нийтээр хүртэх, тэр дундаа баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэж, шударгаар хуваарилах гэх мэт тулгамдаад байгаа асуудлууд өөрийн гэсэн шийдэлгүй өнөөдрийг хүрлээ.

 

Монгол улс гайгүй хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбартай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжиж байсан орон байснаа одоо зөвхөн байгалийн баялагт дулдуйдан зүүний үзүүрт дөнгөн данган тогтох эдийн засагтай, амиа аргацаасан хэмжээнд хүртэл тарж жижгэрсэн үйлдвэрлэлийн салбартай, түүхий эдийг нь дотооддоо боловсруулж чаддаггүй мал аж ахуйтай, иргэдийн олонхи нь тохиолдлын наймаагаар гол зогоосон, соёлын түвшин нь тогтвортой доошилж, бие даасан тусгаар улсын улс төр, эдийн засгийн болон нийгмийн сэтгэл зүйн шинж нь байнга суларч байгаа орон болжээ. Үүнд ч чи бид нар адилхан буруутай, гэхдээ миний хувьд үнэхээр жинхэнэ, нийтэд хүртээмжтэй ардчилсан өөрчлөлтийг хүсч, эхлүүлснээрээ уучилж болох талтай байх. Харин чи? Намайг бодвол анхны сонгуулиас эхлээд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө нэг ч удаа алдаж үзээгүй намын даргаас эхлээд хамгийн нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж, эрх барилцаж явсан чи энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийсэн юм бэ?

 

Бид эдийн засгийн тогтолцоог муутгах биш, сайжруулах л гэж өөрчилсөн, гэтэл өнөөг хүртэл үйлдвэрлэлийн нэг ч салбар /хямд үнээр баялгаа өгөөд өөрөө хоосон хоцордог уул уурхайн салбарыг эс тооцвол/ хөгжсөнгүй. Харин төрийн хөрөнгөөр хөлжиж баяжих өргөн боломжийг нээсэн нь одоо ч үргэлжилсээр. Үүнтэй тэмцэх тэмцлийг эхлүүлсэн нэр хэмээсэн боловч үүнийгээ өрсөлдөгчөөсөө улс төрийн өс хонзон авах арга болгож бүр ч дампууруулав. Өмнө төрт ёсны мэдлэг багатай, төрийн үйл ажиллагааны соёл дутмаг хүмүүс эрх барьж байсныг бид буулгаж чадсан мөртөө эргээд, өмнөхөөсөө долоон дор, төрт ёсны мэдлэг, үйл ажиллагааны соёл огт байхгүй хүмүүст эрхийг нь өгчихжээ. Үүнийгээ ардчиллын ололт гэх үү?

 

Өнгөрсөн социалист нийгмийг бид их муулдаг. Муулах юм ч их байсан, гэхдээ тэр үед хүн амынхаа сонирхлыг нэг зүгт чиглүүлж, хүчийг нь нэгтгэж чаддаг байсныг хүлээн зөвшөөрөх нь зүй. Тэр үеийн хүмүүс коммунизмын ялалтад үнэн сэтгэлээсээ итгэдэг, түүнийг ойртуулахын тулд биеэрээ зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэр эрмэлзлээрээ атар газрыг эзэмшиж, мал аж ахуйн салбарт илгээлтээр гарч, Дархан, Эрдэнэтийг босгож, дэлхийн хэмжээнд хүрсэн сонгодог урлагийн баазтай, спортын салбартай, шинжлэх ухаантай болсон.

 

Өнөөгийн монголчууд, яг тэр үед коммунизмын үзэл санаанд итгэдэг байсан шигээ ардчиллын үзэл санаанд итгэдэг боловч түүнд биечлэн оролцох сонирхолгүй болжээ. Өмнөх үеийнхэн энэ их үйлсэд би өөрийнхөө хувь нэмрийг заавал оруулах ёстой гэсэн итгэлд шууд хөтлөгддөг байсан бол, одоо яваад байгаа зам нь хаа хүрэх нь тодорхойгүй болсон учраас, магадгүй зарим хүмүүсийг ерөөс ардчиллын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн, үүнээс цааш явах газаргүй, явах шаардлагагүй гэсэн бодолд хүргэж орхисон учраас, зарим нь зөвхөн мөнгөнд хөтлөгдөх болсон учраас, хэдий итгэдэг ч гэсэн ардчиллыг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцох ямар ч сонирхолгүй болсонд гайхах юмгүй. Өнөөгийнхөн зөвхөн өөрийнхөө ирээдүйг л бодож, хийснээрээ би бусдаас илүү баян, бусдаас илүү албан тушаалтай болно гэх найдлагатай л бол ажилдаа сэтгэл, хүчээ зориулахаас биш, "эх орон, ард түмэн” ч гэх шиг хаа хамаагүй юмны төлөө зүтгэх нь ичгүүртэй гэх үзэл баттай тогтлоо.

 

Нэг үгээр хэлэхэд монголын нийгмийг нэгтгэж, хүчийг нь төвлөрүүлж чадах, хүрэх арга зам, шат дараалал, хугацаа нь ойлгомжтой тодорхойлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй том зорилго байхгүй болжээ. Нийгэм нь өөрөө нэг зорилгын төлөө явж байгааг тусгаар тогтносон улсын хамгийн гол шинжүүдийн нэг гэж үздэг, энэ шинжээ бид алджээ гэсэн үг. Зорилгогүй болохоор хүмүүсийн идэвх мохож, амьдрал өөрөө сонирхолгүй болдог. Энэ нь ерөөс "нийгэм” гэдэг ойлголтыг задлаад, өөр өөрийн ашиг сонирхолд захирагдсан хувь хүмүүсийн цуглуулга төдий болгодог, энэ нь дагаад ар араасаа үргэлжилсэн ужиг хямралын эх үүсвэр болдог, энэ тохиолдолд эрх баригчид суурь суудлаа хадгалахын тулд дарангуйллын тогтолцоог бий болгодог. "Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг хөдөлбөргүй, түүхээр шалгагдсан үнэн гэвэл энэ л байна даа.

 

Чи бол хүний нүдэн дээр л зогсоолдоо ирсэн тэх шиг архайж дархайж чадахаас биш нарийн дээрээ зурам шиг хулчгар амьтан, өөдгүй новш, албан тушаал, эрх мэдлийн төлөө хэнийг ч, тэр дундаа ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд чиний өмнөөс зогсож, цохилтын хүндийг өөр дээрээ авч байсан мань мэтийг ч хайрлахгүй гишгээд гарах хүн гэдгээ нэгэнт харуулсан. Гэхдээ чи бидний өнөөгийн харьцаа тэндээ л биз, ямар ч гэсэн бидний хамтын тэмцлийн дүн болсон ардчилал ийм байдалд хүрчихээд байгаа энэ үед чиний судсаар Монголын удам дамжсан, эх оронч сэхээтний цус гүйж байгааг санавал санах цаг боллоо. Чи худлаа ярьж явахаа түр ч гэсэн зогсож, орчин тойрноо нэг харж, ардчилал маань хаана халтирчихаад байгаа талаар бодох цаг болоогүй юу? Нэгэнт зогсчихоод байгаа ардчиллын тэргийг түлхэж, суучихаад байгаа намаг шавраас нь гаргахаар ханцуйгаа шамлах цаг ирсэн биш үү?

 

Өнөөдөр чамд бий болсон бүхнийг дан өөрийнхөө эрдэм ухааны ач буянаар олсон биш, бидний бүгдийн оролцож явсан ардчиллын үр шимийг л бусдаас булааж, өөртөө төвлөрүүлж яваа гэдгээ дахин нэг санаж, хэрэв одоо цадаж ханасан бол ард түмэндээ энэ үр шимээс бага ч гэсэн хүртэх боломжийг эрж хайхад Ардчилсан нам, ардчилсан хүчний дунд босгосон нэр хүндээ ашиглах талаар бодох болсон юм биш үү? "Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа.

 

                                                   Чимидийн Энхээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (203.194.114.211)
    Ардчилсан нам Оюутны картыг тараахгүй удаашруулж олсон оролгоороо 2016 онд сонгууль оролцох гэж байна. 113000 оюутан өнөөдрийг хүртэл 10 хоног мөнгөөр зорчиход 3н тэрбум гаруй төгрөгийн ашиг олсон байна. Энэ асуудал арай дэндлээ шдээ Ардчилсан нам Ард түмнийг арай л шулж мөлжиж байна да
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • хүүгийн бодол (202.179.10.74)
    ардчилалыг өмчлөгсөд бүгд хуучин нийгэмд сурч боловсрол эзэмшсэн шүү дээ.Нөхдүүд ардчилал ярьж, эрх мэдэл албан тушаалд шунан дурлагчид.Ардчилалыг 1990 ээд оноос хойш төрсөн залуучууд байгуулна.Тэдний үе удахгүй эхэлнэ.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • haraa (112.72.11.134)
    MoAHnii anhnii loozonguud socializmiig saijruulah tuhai bsan.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Irgen (43.242.243.160)
    AN iin archaagui hulgaichuud hudalaa neg ih ajil hiij bga hunii dur esgeedvl ulsiin hurungiig idej bayjij bga nowsh nuud ard tumnee bodohgui uursduu l hagartlaa bayjaad l
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • IJIL DUGUI (94.214.189.218)
    KOMMUNIST DEGLEMEES SHUUD ZAH ZEELIIN NIIGEMD SHILJSEN BIDEND SHINE NIIGEMDEE DASAN ZOHITSOJ BUGDIIG BAIRAND NI ORUULHAD DENDUU IH MEDLEG MERGEJIL BOLOVSROL TOLOVSHIL DUTUU BAILAA.ODOO CH TER HEVEEREE ZEREMDEG KOMMUNISTUUD HUUCHNAASAA SALJ CHADAAGUI.ZUUN EUROPIIN EX KOMMUNIST ULSUUD ODOO BOLTOL TOLOVSHOOGUI BAIHAD TUUN DOTROO HAMGIIN OIRHON TORLUUDTEIGEE NIILSEN ZUUN GERMAN ODOO BOLTOL KOMMUNIZMIIN SHOKNOOSOO GARAAGUI BAINA SHUU DEE.ODOOGIIN ENE TOR BATIJ BAIGAA AN MAN NI HAMAAGUI NOHDUUD CHINI NOGOO L HUUCHIN SISTEMIIN ULDEGDELUUD BOGOOD SHINEER HARAH SETGEH BILGIIN NUD NI ODOO BOLTOL HAALTTAI ENHEE TANII BICHIJ BAIGAA HURTEL KOMMUNIST AYALGUUTAI SHUU DEE.UUL BAS L ZEREMDEG KOOMUNISTAARAA TA 2 YG IJIL DUGUI
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Монгол Улсыг Ардчилал гэдэг нэрийн дор хэсэг нөхөд урд нь байгуулсан бүхнийг 25 жилийн дотор хувааж авахыг нь авч, нураахыг нь нурааж, одоо бүр Төрийг нь хүртэл хүчгүй, үнэ хүндгүй болгосон. Гэтэл бидний үзэн яддаг Хятадын төрийн бодлогыг хар даа. Хятад улс, бодлогоор улс орон, ард түмнээ биш дэлхийг хямрааж байгаа юм. Бүх зүйл хяналтад нь байна. Асар их түүхий эд, баялагийг хэдхэн жилийн дотор гадны улс орнуудаас худалдан авч нөөцлөөд одоо тоглолтоо хийж байгааг харж л байна. Бүх баялаг, түүхий эд маш хямдхан болохыг хүлээж байна. Тэр бол үйлдвэрлэгч орон. Бид тулга тойрсон хэрүүлээ хийсээр л байна. Хэнд ашигтай гэж...
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Иргэн (103.26.193.200)
    Том үйл бүтээсэн ч даруухан явдаг хүний нэг бол Ч.Энхээ. Хэрэв монголчуудын хүссэн ардчилал мөн байсан бол Энхээ ч бид ч ингэтлээ бухимдахгүй. Харамсалтай нь Ан сан су чигийн хэлсэн дүр эсгэсэн гэхэд зөөлдөх бохир, балмад ардчилал монголд цэцэглэв. Ардчилсанчуудын цөөнх цүдийтэл баяжиж, олон түмэн махийтал ядуурав. Улс маань дампуурлын өмнө ирж, төрт ёс АН-ын удирдлагын өлмийд сөхрөв. Бид цаашаа ингээд яваад байх юм уу.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.193.200)
    Ч.Энхээ үнэн л юм бичнэ. Түүнийг ер нь шударга, шулуухан гэдгийг бид мэднэ дээ. Үүл баатарын нүгэл даравч далайж, булав бултайгаад болохгүй нь дээ.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (180.149.78.29)
    буруу зөнөсөн ардчилал. батүүл хүүтэйгээ мөнгө идээд зогсохгүй элбэгдоржийн авгай болормаагийн ах болдбаатар гэгчид асар олон тэрбумын тендер өгч мөнгө шамшигдуулсан нь үнэн гээ биз дээ. ганцаараа идсэн элбэгдорж батүүл хоёр гахай . яг нарийн дээрээ батүүл хэдэн хөшөө нураасан. өөр юу ч хийгээгүй. чингэс бондны асар их мөнгөөр тоглож хэдэн уулзвар ногоон уут хатсан цэцэг шээдэг гүүр гэж нүд хуурсан шүү дээ.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Уншигч (202.179.20.120)
    25 Жил болж байгаа нялх ардчилалыг чи бид хоёр шүүнэ гэж юү байхав алдаа оноотой ч урагшилсаар л бна. Бат үүлд алдаа бий юү байгаа зөндөө байгаа, гэхдээ түүн шиг сайн ажиллаж байгаа хүнийг үнэхээр сүүлийн жилүүдэд харсангүй. Гомдож явдаг гомдолоо өөрөө уулзаад эр хүн шиг ярьж сураа Энхээ ах минь.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.181)
    ОДООГИЙН ЗАЛУУС Л ШҮТДЭГ БОЛТОЙ ЮМ ШИГ ҮНЭНДЭЭ ТУХАЙН ЦАГТАА ЭБЭ ҮҮЛ 2 БОЛОВСРОЛГҮЙ МАЛНУУД БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ НИЙГЭМДЭЭ ГОМДСОН АМИА ЯАЯ ДАА Л ГЭСЭН НОВШНУУД БАЙСАН ЖАГАА БОЛ ӨӨР
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Уул (103.229.120.183)
    Гээндээ ч гоондоо ч байдаг биз. Гэхдээ Баатар бодох хэрэгтэй. Унэн юм их байна шуу дээ. Нийгмээ нэг хар даа.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • зочин (112.72.13.143)
    сайн буриад сарын найз.Оросын буриадууд монголчуудад ямар новшидог гэж бодноо. тэдний л нэгш дээ. Шар Энхээд бөлдөгдүүлж сэргийлэх рүү матаж бөөн юм болж байж арай гэж салж байсан.тэрнийхээ хүчинд матдаг нэр зүүж атмаанууд хулигаанууд нээх оролдохоо больсоныг өөрийгөө атмаан байсан мэт хуцаж явдагын.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.180.220.68)
    Хэрүүлч гар вэ
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • zochin (150.129.143.229)
    Batuuliin baatar gej yu baisan yum zorigiin alalgiig sain zohion baiguulsan gej hujaa elbegee ni ogoo bizdee yarihaas tsaashgui amitan bur durdee ortson baina lee
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.122.98)
    Ер нь жинхэнэ хийсэн хийж чаддаг хүмүүс дуугүй даруу энгийн амьдарч нэр алдарт дуртай салбагнуур далдагнуур хүмүүс олноо яааж ийгээд танигддаг жишиг аль ч салбарт байх юмаа.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • зараа (182.160.40.69)
    үнэн бол их л хэцүү юм даа. кккк. үр хүүхэд нь тэр чигтээ эцэг эхийн тусгал гэдэг. монголын улс төрийн ахлах тогоочийн нэг нь болсон нөхөр улс төр бохир гэдгийг мэдсээр байж хүүдээ тендер авч өглөө гээд л хэл ам гаргаад төрсөн хүүгээ хүртэл муу юмнаас хол байлгахыг хүсдэггүй нь хачин л юм.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    oo tsagdaad matdag xogiin gar bsan yum uu kkk novsh gej.ooriigoo 40 myangatiin ataman geed l xutsaad bsan sh dee naad golog chin.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.242.243.227)
    muu taliigch aaviigaa neleen zodoj bsan da
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • UNEN DUR (59.17.211.246)
    ENHEE L HELSEN BOLOHOOS UNEN L BICHIJEE HUURHII
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.39.47)
    ганцаараа идсэн гахай батүүл
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.39.47)
    оролцох гэсэн бол зоригийн араас явуулах гээд байсан энэ хоёр
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.131.7.199)
    Энэ Энхээ гуай ингэж үе үе бичдэг юм. Та өөрөө тийм ухаантай эрхэм бол улс орны хэрэгт оролцоод дээрх хүмүүс шиг явахгүй яасан юм бэ, дараа сүүлд нь ингэж матрын нулимс байнга унагаж байхаар...Ер нь залхааж байна шүү.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Энэ хүнд ёс суртахуун ичих булчирхай гэж байдаг болхоор л чимээгүй хараад л явдаг юм биш үү.
      2015 оны 09 сарын 21
  • Зочин (180.149.78.29)
    ганцхан жишээ батүүл элбэгдорж хоёр жастин каплагийн хэрэгт хамсаатан болох вий? 7 сарын 1 хэрэг зоригийн хэрэг грандлайн тендер хэрэг ногоон уут рио тинтогийн 3 сая долларын элбэгдоржийн авгайн хэрэг энхбаярыг хэлмэгдүүлсэн хэрэг ....
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.242.242.51)
    Ардчилсан холбоонд тээр хойно гуйж орж ирчихээд, анхны цуглаанд ч оролцолгүй бултаж, шившгээ дэлгэж явсан чи өнөөдөр өөрийнхөө хулчгар зан, дутуу ухаан, дундуур соёлоо ихэрхэг, мэдэмхий зангаар далдалж, даруу зан гээчийн тухай ор тас мартаад, байгуулаагүй гавъяа, хийгээгүй үйлсээ дэвэргэн магтахад бүхнээ зориулдаг нэгэн болжээ....................... Яг үнэнийг нь хэлжээ. Их мэдэгч, бардам амьтан. Намайг хэн яахав гэсэн шиг. Нэг их л ажил хийсэн гэж яриад байдаг.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
    • иргэн
      Ёо үнэн онож хэлжээ хөөрхийсийг
      2015 оны 09 сарын 21
  • Зочин (122.201.24.193)
    Elbeg batuul 2 odoo bolno doo zailah tsag ni bolson
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Үнэн төрхийг нь хэлчихжээ. Багийг нь бүр сайн хуулаач энэ 2 Зоригын үхэлд холбогдох ёстой гэж хүмүүсийн хэлэлцдэг үнэн байх аа
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • ан (103.229.120.253)
    АНы елсгелен олон барлагууд олуулаа дайрч ирээд улсаа унагав аа хеерхий бас цадаагуй ганц нэг турж ухэх гэсэн юм улдсэн бололтой
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (217.172.236.141)
    batuul ter ueiin eruul mendiin saidyn geriig uhaz hulgaicz eceg erdene gedeg zaltai buriad 2 shil arhitai orz hergees multaz chadsan za tegeed nohoi trubaadaz alna zoohon huuhduudiig yargalz baisan hulchgaar ami tan bsan daa icheech
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.72.245.165)
    Үнэн төрхийг нь хэлчихжээ. Багийг нь бүр сайн хуулаач энэ 2 Зоригын үхэлд холбогдох ёстой гэж хүмүүсийн хэлэлцдэг үнэн байх аа
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • zochin (103.26.193.68)
    unen l helj dee.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.36.144)
    элбэгдорж батүүл нар ичээч ээ? ямар бандиймбэ? зайлаач
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.213)
    Demjij bn ardchlilaliin mun chanart ergelzdeg hun olon bolson shuu!!
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
    • Derkbn
      Zuv
      2015 оны 09 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    4 цаг 11 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    4 цаг 31 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    7 цаг 42 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    8 цаг 27 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    9 цаг 56 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    10 цаг 3 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    10 цаг 29 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    10 цаг 54 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    11 цаг 46 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    12 цаг 29 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    12 цаг 34 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    12 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    13 цаг 26 мин
  • Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй, “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна
    13 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13472 болжээ
    14 цаг 28 мин
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
    14 цаг 34 мин
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
    14 цаг 37 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
    14 цаг 38 мин
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
    14 цаг 41 мин
  • Алба хаагчид 3621 хүний амь нас, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
    15 цаг 3 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК