Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мавр” явлаа. “Мавр” ирэв. “Мавр” төрөх үү?

2015-9-28
0
ЖИРГЭХ

Монголын улстөр өнөөдөр “Отелло” хэмээх эмгэнэлт жүжгийг тун өвөрмөц дэглэн найруулаад, амьдрал хэмээх тайзан дээр ард олноо алмайртал тоглож байна. Гол жүжигчид нь нам нэрийн дор хувийн зорилгоо нэгтгээд өнгөрсөн он жилүүдэд маш сайн зохион байгуулалтад орсон мафиуд маягийн улаан цагаандаа гарсан дээрмийн бүлгүүд гэх байна. Үзэгчид нь тодорхой. Алгаа ташсаар байгаад л тэднийг тайзан дээр гаргаж, гараа өргөсөөр байгаад л гол дүрүүдэд нь тоглуулаад, одоо амаа ангайн суугаа ард түмэн.  Хамгийн эмгэнэлтэй нь үзэгчид өнөөдөр өөрсдийнхөө өмдгүй байгаагаа анзаарч эхэллээ. Харин хаад ингэхэд харсаар байхад л шалдарч буйгаа мэддэг болов уу?

 

Монголын төрөөр дүүрэн Отелло, Яго, Дездемон, Кассио, Родериго, Монтано, Бьянке, Эмилия, Гамлет, Лаэрт, Офелий нар хөлхөлдөх болсон байна

 

Дараагийн тавигдах гэж байгаа жүжиг нь “Гамлет”. Тэгэхээр хамгийн сүүлд  “Шинэтгэлийн” гэх нэрийг авсан, өнгөрсөн зургаан удаагийн парламентын хугацаанд тогтсон Засгийн газруудыг  оролцуулаад ерөнхийд нь “Шекспирийн” Засгийн газрууд гэвэл зохилтой санагддаг.

 

Яагаад гэхээр  Монголын төрөөр дүүрэн Отелло, Яго, Дездемон, Кассио, Родериго, Монтано, Бьянке, Эмилия, Гамлет, Лаэрт, Офелий нар хөлхөлдөх болсон байна. Гагцхүү тэд л хамгийн сүүлд “Шинэтгэлийн” нэртэй “Шившгийн” Засгийн газрыг байгууллаа шүү дээ.  Гэхдээ эдгээрийн дотор ганц нэг сайн ажилласан Засгийн газар, сайхан ч амжилтад хүрсэн сайдууд бий, бий. Гэвч их нүүрсний дэргэд хэвтэх чулуу мөн тас хар болсон байдагтай адил нийтдээ өнгө гундуу харагддагийг нуугаад яахав.

 

Ингэхэд Монголд өнөөдөр баян хоосны, ялгаа туйлдаа хүрсэний гол буруутан хэн бэ? Намуудаа сонгосон ард түмэн үү? Нам нэртэй, фракц хочтой дээрмийн гэмээр бүлгүүд үү? Эсвэл ерөөсөө эдгээрийн лидер нэртэй толгойлогчид уу гээд үзэгч түмэн эдүгээ буман асуултыг өөрөө өөртөө тавьж байна.

 

 “МАВР” ТӨРӨВ

 

Яг энэ үеэр тэр нэгэн цагийн “мавр” Н.Энхбаяр Монголын улстөрд орох санаатай ирчихсэн энэ тэнүүгээр бурхны сургаал айлдаад явж байх юм. Үүнийг л Баабарын хэлдэгээр жинхэнэ хувь заяаны шоглоом гэх байлгүй.

 

Хүн төрөлхтөн сансарт хөөрөх явдал улиг болж, хоол идээгээ цахилгаан тулган дээр шарах биш индукц, дедукцийн хуулийг ашиглах болсон XX зууны сүүлээр манай энхрий хайрт МАХН нэгэн “мавр” төрүүлсэн юм. Хожим энэ “маврыгаа” дарж авах гэж ёстой нэг махаа зулгаасан бөгөөд эдүгээ Монголын төрд бугшсан хамгийн бузар булай бүхний эхлэлийг энэ нөхөр тавьсан байдаг.

 

Ялангуяа 1996-2000 онд Монгол төрийн тайзнаа жинхэнэ “Отелло” жүжиг тавигдаж байлаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь Н.Энхбаяр гэх нөхөр өнгөрсөн хугацаанд МАХН-ын тайзан дээр тоглуулж асан “Отелло” жүжгээ бага зэрэг өөрчлөн найруулаад, Монгол төрийн тайзнаа тавьсан гэхэд бүрэн болно. Тиймээс нэг сайд нь нөгөөгөө жинхэнэ орондоо унтах завгүй огцруулан, огцорч асан он жилүүд байв. Тэр үед хөшигний ард суучихаад, жүжиг хэрхэн өрнөхийг сэмхэн ажиглаж суусан ирээдүйн “мавр”, Ардчилсан холбоо эвсэл Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн тав, гишүүн бус хоёр, бүгд долоон хүний нэрийг 13 удаа дэвшүүлэхийг харж, Засгийн газрын гишүүн бөгөөд сайдаар 55 хүний нэр дэвшүүлж, 28 нь томилогдон ажиллахыг үзсэн юм. Мөн энэ үед эрхэм гишүүн С.Зориг алагдсан нь ирээдүйн “маврын” гарт орж ирсэн хамгийн чухал хөзөр байлаа.

 

1996 оныг хүртэл Н.Энхбаяр ердийн нэг л намын буюу МАХН-ын “жанжин” байв. Гэхдээ АН-ын дотоодын бужигнаан, түүн дээр тун оновчтой тоглолт хийснийхээ ачаар УИХ-ын ээлжит сонгуульд нөхдийнхөө хамт гайхамшигтай ялалтыг байгуулж, үүгээрээ Туркийн хөлөг онгоцуудыг бут ниргээд Кипрт ирж байгаа Отеллотой тун адилхан харагдаж байсан юм . Ингээд л хөөрхий, түүний жинхэнэ “мавр” болох, долдойчуудын нь “мавр” болгох их аян зам тавигдаж эхэлсэн дээ.

 

Гэхдээ МАХН-ын зүг олны салхийг эргүүлсэн гол буруутнууд нь Ардчилсан холбоо эвсэлд нэгдсэн зүг зүгийн “малуудын” зүс буруу зорилгууд байсан. Олон намын нэгдэл, олон фракцийн сонирхол улстөрийн намыг, “мам” болгодгийн хамгийн сонгодог жишээ энэ байв. Гэвч тэдэнд энэ бүхэн сургамж болоогүй дээ. Одоо хүртэл өвөр хоорондоо заамдалцаад, өнөөдөр гэхэд яг 1996 оных шиг нөхцөл байдал үүсчээ. Хамгийн сонихолтой нь яг энэ үеэр тэр нэгэн цагийн “мавр” Н.Энхбаяр Монголын улстөрд орох санаатай ирчихсэн энэ тэнүүгээр бурхны сургаал айлдаад явж байх юм. Үүнийг л Баабарын хэлдэгээр жинхэнэ хувь заяаны шоглоом гэх байлгүй.

 

“МАВР” ЯАВ

 

Үндсэн хуулиндаа нөгөө алдарт долоон өөрчлөлтийг хийснээр “маврын” зам шуударч, өөрийн нь өмнө хөндөлссөн бүхнийг үхэр тэрэг шиг няц дайран хөнөөж эхлэв.

 

2000 онд түүний холын хүслийн нэг, Ерөнхий сайд болох үүд хаалга нээгдлээ. Гэтэл түүний босгон дээр Ерөнхийлөгч Н.Багабанди хөндөлсөж зогсчихоод, нэрийг нь хоёр удаа буцаасан явдал уур хилэнг нь бадраав. Улмаар энэ нь өш хонзон болж хувирав. Ингээд намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчөө дайсан №1 хэмээн зарлалаа. Хооронд нь хов жив ч нэлээд үсэргэв. Тэр үед “маврын” талд Яго нар мундахгүй олон байсан юм. Ингээд Үндсэн хуулиндаа нөгөө алдарт долоон өөрчлөлтийг хийснээр “маврын” зам шуударч, өөрийн нь өмнө хөндөлссөн бүхнийг үхэр тэрэг шиг няц дайран хөнөөж эхлэв. Чухамхүү энэ үед Н.Энхбаярын шууд заавраар Ерөнхийлөгчөө МАХН-ын Удирдах зөвлөл авч хэлэлцдэг болсон байдаг.

 

2002 онд “маврын өрөөнд” нэгэн хүн орж, 500 сая төгрөг өгөх гэсэн тухай өөрөө яриад, өөрөө нөгөөхөө үгүйсгэх ч биш, зөвшөөрөх ч биш байдалд оров. Тэрхүү авилга өгөх гэсэн этгээд хэн байсан нь одоо хүртэл тодорхойгүй, бас нэгэн оньсого болон үлдсэн. Мөн удалгүй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тагнуул байсан гэх шуугиан дэгдэж, улмаар эрхэм гишүүн Л.Гүндалайгийн хөлийг гозгонуулав. Тэгвэл үүнээс 10 жилийн дараа Н.Энхбаяр өөрөө хөлөө гозгонуулах хэрэг гарч, үед нуур нугас шиг байсан Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар өнөөдөр бие биедээ  өөр өөр сүргийн чоно болсон байх жишээтэй. Энэ бас л хувь заяаны шоглоом биш гэж үү?

 

Түүний нэр ХХБ, ХААН гээд томоохон банкнуудын хувьчлалд нэр холбогддог. Өр төлсөн гэх 250 сая долларын 22 сая нь ор сураггүй алга болсныг ч түүний нэртэй холбодог. Ер нь түүний нэр холбогдсон булхай луйврын талаар “Аалзны тор” гэсэн цуврал нийтлэлүүд гарч ч асныг манайхан мартаагүй байх. Н.Эхбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат гээд л толгой эргэсэн их мөнгөний луйврын тоосонд энэ хоёр нөхрийн нэр байнга л сонсогдож байдаг шүү дээ. Эд нар мөн ч олон сэтгүүлчийг шүүхэд өгсөн дөө. Хөөрхий, талийгаач Г.Дашрэнцэнг бараг шүүхийн ажилтантай андуурхаар хэмжээнд энэ айлын гадаа суулгасан юмдаг.

 

“Маврт” ингэхэд хийж амжуулах ажил нэн их байлаа. Тэрбээр юуны өмнө өөрийнхөө нэр холбогдож байсан хэргүүдийг цайруулах ажиллагаанд ханцуй шамлан орсон гэлцдэг юм. Наад зах нь л гэхэд  Ж.Наранцацралтын Засгийн газрын уналтыг Н.Энхбаяр зохион байгуулсан гэх яриа байдаг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцад казиногийн асуудал сөхөгдөх магадлал маш өндөр байсан тул намын нөхөр Б.Энхмандах нь  казиногийн хэргээр шийтгэгдсэн нөхрөөс 20 мянган ам.доллар авч, түүнийгээ Унгарт хуваасан, уг мөнгө МАХН-ын дансанд ороогүй, махны наймаанд зарцуулагдсан гэх яриа нэлээд газар аваад байсан нь Ж.Наранцацралтын ЗГ-ыг огцруулах нэгэн шалтгаан байсан гэдэг юм.

 

“Чөлөөт хэвлэл” сан, дараа нь Тагнуулын төв газарт зөвлөхөөр долоо хоног ажиллаад хөгшин хурандаа нарыг ёслуулж байсан ч гэх шиг.

 

Ингээд Эрдэнэтийн асуудал яригдаж, угаасаа ажлаа өгөөд ууртай явсан З.Энхболдыг турхирснаар Эрдэнэтийн захидал гэдэг юм гарч ирж,  Ж.Наранцацралтын Засгийн газар огцорсныг бид мэднэ. Энд Д.Энхтайван ч бил үү, нэг сүржин эр КАМАЗ-ын дөрвөн дугуйнаас Эрдэнэтээ өгчихөж гээд бүдүүн дуугаар уйлж байгаад огцруулаагүй юу. Одоо тэрбээр банкны хэрүүл хийгээд л, нөгөөдүүлийгээ хараагаад л явж байдаг шүү дээ.

 

Эрдэнэтийн захидал зөвхөн талийгаач Ж.Наранцацралтыг хөндөөгүй юм. Ерөнхийлөгч Н.Багабандийг огцруулах давхар мэх байв. Гэвч Дундговийн жудагтай хүү Ж.Наранцацралт, “Ерөнхийлөгч огт хамаагүй” гэснээр өөрийн нэр төр, ёс жудгаа харуулж, бас хамгаалж үлдсэн. Ингэхэд хаа очиж ганцаараа Ерөнхий сайдтайгаа үлдсэн Л.Цог, бусдыгаа уриалж Ж.Нарааг огцруулсан Түвдэндорж хоёр л лав энэ УИХ-д өнөөдөр бөөр нийлүүлээд сууж байна. Тэд энэ асуудлын талаар маш сайн мэдэх хүмүүс.

 

Харин нөгөө Эрдэнэтийг өгөх гэж байна гэсэн алдарт захианы сураг тасарсан. Үүнийг өдгөө тэр үед харааж зүхэн уйлан донгодоод байсан Д.Энхтайван ч санадаггүй байх. Үзээ ч үгүй биз. Ямар ч байсан ирээдүйн “Мавр” казиногийн хэргээс нэр цэвэр гарсан. Одоо хотод байгаа Д.Баттулга, генерал Д.Энхбаатар, хуульч, УИХ-ын гишүүн С.Батчулуун, бизнесмэн Л.Байгаль нар ял авч, харин Б.Энхмандах “шагнуулан” Их Британид Элчингийн зөвлөхөөр явж байлаа.

 

Мөн энэ цаг үеэс эхлэн түүний эхнэр хүүхдийн нэр зүсэн бүрийн юмтай янз бүрийн хэлбэрээр холбогдох болов. “Чөлөөт хэвлэл” сан, дараа нь Тагнуулын төв газарт зөвлөхөөр долоо хоног ажиллаад хөгшин хурандаа нарыг ёслуулж байсан ч гэх шиг. Үүнийг ард түмэн үлгэрт гардаг тэнэг Иван биш болохоор гайхахсхийгээд л  чимээгүйхэн харж суусан.

 

Гэвч түүний ялагдлын шалтгаан намын нөхөд нь ч биш, Ц.Элбэгдорж ч биш, ерөөсөө л “мавр” болсон түүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй юм байна гэсэн ард түмний олонхийн хүсэл байсан гэдгийг тэрч , түүний багийнхан ч ойлгосонгүй.

 

2001 онд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Түүний дайсан №1 дэвшсэн болохоор наашаа харж инээн цаашаа харан уйлж байгаад хамтдаа зургаа авахуулаад л түүнийг зөнд нь хаяв. Харин хаа очиж Тамгын газрын дарга нь байсан С.Баяр сонгуулийн маш зөв тактик хэрэглэснээр Н.Багабанди ялалт байгуулсан юм. Хожим Н.Энхбаяр хоёрдахь удаагаа Ерөнхийлөгчид өрсөлдөхөд С.Баяр мөн л түүн шиг гар барьж зургаа авахуулаад л зөнд нь орхисон. Хувь заяаны шоглоом оо гэж мөн л үүнийг л хэлэх байлгүй дээ.

 

Харин энэ удаа МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаяр ялагдсан. Намынхандаа маш их гомдов. Гэвч түүний ялагдлын шалтгаан намын нөхөд нь ч биш, Ц.Элбэгдорж ч биш, ерөөсөө л “мавр” болсон түүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй юм байна гэсэн ард түмний олонхийн хүсэл байсан гэдгийг тэрч , түүний багийнхан ч ойлгосонгүй. Тэр үед Ерөнхийлөгчөө УИХ-д үг хэлье гэхээр хэлүүлдэггүй, МАХН-ыг хамгаалж үг хэлээгүй Н.Багабандийг цаазлах хэрэгтэй гэх утга бүхий үгийг Д.Идэвхтэн гэдэг гишүүн нь телевизээр улаан цайм ярьдаг, ба өөрийг нь  шүүмжилсэн бүхнийг  газартай тэгшилдэг үе ирчихээд, хаа сайгүй улаан туг намираад эхэлчихсэн үе л дээ.

 

Ер нь төр арай л биш болоод байгааг энэ үед олон хүн ярьдаг байсан ч тэднийг МАХН-ын  “МАХН-ы машины” хүчээр нуга дардаг байлаа. Ингээд 2005 оноос жинхэнэ “Мавр” болсон доо. Энэ цолыг авахын өмнө “Авилгын загалмайлсан эцэг” гэсэн алдар хүндийг ард түмнээсээ хүртчихээд байв. “Мавр” ч дүрдээ бүрэн итгэж, тэрбээр өөрийгөө Чингисийн дараах хүн, хаан гэх зэргээр цоллоход нэн тааламжтайгаар инээдэг болсон шатандаа орчихоод байсан үе юм.

 

Энэ үетэй зэрэгцээд түүний нэгэн цагт тэжээсэн “даага”, “шүдлэнгүүд” хожим алмас шулмасаас ч хүчтэй ардаг догшин “азарганууд”  болсныг тэр анзаарсан ч өөрийн хяналтаас бүрэн алдсан байлаа. Нөгөөдүүл нь ч төр дампуурахын эхлэлийг тавьж, идэж шамшигдуулахын гайхамшигийг харуулж байв. Ер нь хамаг л муу муухай бүхний эх үүсвэр ихэвчлэн энэ хавиас гаралтай байдаг. “Маврын” хувьд яахав дээ, өөрийгөө хаан гэж итгэсэн учраас сонгуулийнхаа ялагдлыг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа л одоо ч, байнга Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч гэж ярьсаар явах вэ дээ.

 

“МАВР” ИРЭВ

 

Тэр эргэж ирлээ. Суудлаасаа буунгуут л улстөрдөө эргэж зүтгэв. Ингэснээр Л.Гүндалай шиг хөлөө гозгонуулав. Өлсөв. Цангав. Ер нь юу эсийг үзэв, бүү мэд.

 

Би “Маврыг” хэлмэгдсэн хүн гэж хэзээ ч хэлэхгүй. Бас гэв гэнэтхэн ухаарч сэхээрээд, ард олныхоо төлөө одоо л зүтгэхээр шийдсэн хүн гэж огтхон ч төсөөлөхгүй байна. Түүнд энэ бүгдийг аль эртнээс, алба хашиж байхдаа харах ухаан боловсрол, нөхцөл бололцоо байсан. Даанч мавр болох хүсэл нь түүний билгийн мэлмийг хаасан нэгэн. Хамгийн гол нь мөнхийн мавр байх мөрөөдөл түүний оюун тархинд үүрд суусан нь гамшиг. Өдгөө бурхны тухай ярьж, бурхан багш шиг сургаал айлдаж буй нь түүний ааш араншин, аяг занг мэдэх бидэнд яагаад ч юм ямар нэгэн итгэл үнэмшил төрөхгүй байна. Түүний зүгээс гагцхүү авч амжаагүй өс хонзон, гээж амжаагүй эрх ямба л нэвт ханхалж, яагаад ч юм хонины баг өмссөн чоно харагдаад болж өгөхгүй байна. Яагаад гэх шалтгаанууд дээрхиэс авхуулаад зөндөө бий. Хамгийн наад зах нь гэхэд “хаан” суудлын суурь дэвсгэр нь байсан МАХН- аа хоёр хуваагаад, үндсэндээ төлөвших шинж рүүгээ орж байсан Монголын улстөр, улстөрийн намын тухай ойлголтыг олон алхмаар хойш нь ухраажээ. Тиймээс нам бол ард түмнийхээ бүтээсэн баялгийг хулгайлж дээрэмддэг бүлэглэл гэсэн ойлголт улам бүр газар авсаар байна.  Дээр нь нэмж хэлэхэд тэрбээр бусдын эрх ямба эдлэхийг харах сэтгэлийн тэвчээргүй нэгэн гэе. Хүсэл тачаал нь тийм боломж өгөхгүй байгаа бололтой юм. Уг нь Шекспирийн жүжгийн тайллаар бол “Мавр ирлээ. Мавр явлаа” л гэдэггүйсэн бил үү? Одоо түүнийг тойроод олон жараахай эргэлдэж байна. Яагаад гэхээр болдог юм байна гэдгийг хаана хаанаа О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар харуулжээ.

 

 “МАВР” ТӨРӨХ ҮҮ?

 

Төрнө. Маш сайн бордсон хөрс өдгөө боловсроод дараачийн “мавр” төрөх хамаг нөхцлийг бүрдүүлсэн байна. Дөхөж ч байна даа. МАХН-ын “мавр” ч яг иймэрхүү байдлаар төрсөн юм. Төрүүлсэн ч гэж хэлж болно. Харин одоо түүнээс ч аймшигтай “мавр” төрөх магадлал өндөр. Яагаад гэхээр төрийн албаны хэм хэмжээ, журам дүрэм, хууль ном, ер нь хүн ёсны мөс жудаг жинхэнэ агуулгаараа алдагдаж, ширэнгийн, адгуус араатны маягийн амьдралын хэмнэл биднийг ноёрхох боллоо. Хамгийн аюултай нь хүмүүсийн төрдөө итгэх итгэл алдарч байна. Тиймээс бурхан шашин, бөө зайран, хий хоосон юу л байна түүний зүг үргэсэн хонь шиг хуйларч буй. Ингэхэд иймэрхүү үзэгдэл яван явсаар хэмжээ дамжаа нь алдагдаж, харанхуй мунхагийн туйлд хүрдэг хорвоогийн жам бийг мартах ёстой гэж үү? Мөн мунхагууд яадаг билээ. Тэдэнд ямар ч иргэний, энэрэнгүй гэх хууль дүрэм үйлчилдэггүй. Худлаа гэвэл ИГИЛ улс буюу лалын террористуудыг харахгүй юу. Телевизийн дурангийн өмнө жишим ч үгүй хүний толгойг хүзүүгээр нь хутгаар салгаад зогсч байгаа биз дээ.

 

Саяхан “Шинэтгэлийн нэртэй, үндсэндээ “Шившгийн” Засгийн газар байгуулагдлаа.

 

Өнөөдөр иргэдийн ихэнх нь төрийн төлөөлөл болсон бусын юмнуудад итгэл алдарснаар, усанд живж буй хүн хөвж яваа бургаснаас ч зүүгддэгийн адил харагдах болж.  Тиймээс харанхуй шөнө машины хурц гэрэлд орсон зээрийн сүрэг шиг хаачихаа үл мэдэн бүлтэлзэж байна.

 

Өнгөрсөн хугацаанд бид сайхан байшингууд, олон машинтай болсон нь үнэн. Хүмүүс ч өөрийн гэсэн бага сага хөрөнгөтэй болоод байгаа нь үнэн. Гэвч үүний  сүүдэрд дээрэмдэж хулгайлахаа урьтал болгосон төрийн албан хаагчид, аль нэг бүлэглэлийн “гүзээнд” дэлүү шиг наалдаж явдаг далдагануур түшмэд, байцаагч нэртэй тонуулчдын дарамтад томоохон бизнесмэн битгий хэл нэг муу гутал засвар эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүртэл ширвэгдэх болж. Тэд замдаа тааралдсан бүхнийг хамах их замын дээрэмчид шиг загнах болж, аль нэг бүлгийн халаасанд  орохгүй бол амь насаа ч алдаж мэдэх цаг үе иржээ. Үүнийг бид хөгжил гэх үү?

 

Саяхан “Шинэтгэлийн нэртэй, үндсэндээ “Шившгийн” Засгийн газар байгуулагдлаа. Сайд нараар нь өрөвдмөөр, бас өр өвдмөөр хүмүүс томилогдож байх юм. За яахав, улстөр л биз, дүүрч гэж бодоход цаана нь иргэд хохироод байх юм. “Энэ муу сайд ямар удах юм биш, дээр нь ажлаа мэдэх биш” гэж үзэх болсон төрийн албан хаагчид нь ажил албаа бараг мартсан байна. Цагаа бүртгүүлдэг давхар цалин авдаг хувалзнууд болж. Иргэдийнхээ зүг хяламхийж ч харахаа болилоо. Яагаад гэхээр түүнтэй хүнд суртал гаргаж, авилга хахууль авсаны нь төлөө, ажлаа хийгээгүйн нь төлөө хариуцлага тооцдог газаргүй боллоо. Ингэхэд “Шившгийн” Засгийн газрын эмгэнэл үүгээр дуусахгүй. Тэд тэтгэврийн насыг нэмнэ л гэнэ, иргэдийнхээ хадгаламжаас татвар авна л гэнэ, ер нь мөнгөтэй л болж байвал иргэдийнхээ нүдийг ч ухахад бэлэн байгаа бололтой.

 

“Шившгийн” Засгийн газрын эмгэнэл үүгээр дуусахгүй. Тэд тэтгэврийн насыг нэмнэ л гэнэ, иргэдийнхээ хадгаламжаас татвар авна л гэнэ, ер нь мөнгөтэй л болж байвал иргэдийнхээ нүдийг ч ухахад бэлэн байгаа бололтой.

 

Ингэхэд хуучин “маврын” үед бий болсон тендерийн дээрэм эдүгээ өнгө төрхөө өөрчилжээ. Гэхдээ утга агуулга, нөгөө төсвөөс мөнгө туудаг, авилга авч, өгөлцдөг явдал нь огтхон ч арилсангүй. Харин ч тун боловсронгүй болсон байна. Яадаг вэ гэхээр 500 сая төгрөгийн үнэлгээтэй тендерийг товлосон хүндээ авч өгөхдөө, 700-800 сая төгрөг болгоно. Тэгээд нөгөө хүн 500 саяаараа хийдгээ хийнэ, үлдсэн мөнгийг өгдөгтөө өгнө. Тэгэхээр төсөл хэрэгжих ч, төсвөөс даруй 200-300 сая төгрөг “аваргуудын” халаасанд орж байна. Хуучин “маврын” үед төслийн нийт мөнгөнөөсөө 10-30 хувийг нь өгдөг байсан бөгөөд тэр үед мөнгөний ханшаа гүйцэлгүй барилга обьектууд нь элгээрээ хэвтээд царцдаг явдлыг шинэ цагийн тендермэнүүд гярхай ажиглаад ийм аргыг бодож олжээ. Өдгөө цаана чинь 35 тэрбум төгрөгөөр босч байгаа өчүүхэн сав бий. Ер нь байшин савыг мөнхийн саалийн үнээ гэж үздэг “аваргууд” эмнэлгийн барилгыг нааш цааш нь болгож, хэдэн тэрбумаар тоолгодох ховор аппарат эвдэх зэргийг юманд үл тоож байна шүү дээ. Ер нь эдүгээ ийм нэгэн яриа гарчээ. Онигоо биш шүү. Манай бизнесмэнүүд МАН, АН-ын засаг барих үеийн түшмэдүүдийг харьцуулж байна. МАН-ынхан их хэцүү гэнэ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дүлэгнээд, нааш цааш явуулан хамаг цагийг нь бардаг юм байх. Харин АН-ынхан ёстой амар гэлээ. Тэд шууд л төдөн төгрөг өг гээд л гарын үсэгнүүд ар араасаа цуварч, хоромхон зуур ажил нь бүтдэг гээд тун сэтгэл хангалуун байна билээ. За та нар, өөрсдийнхөө бий болгосон төрийн ерөнхий өнгийг харав уу?

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ардчиллын төлөө анхнаасаа зүтгэсэн хэдийгээ үлдсэн насандаа санаа зовох юмгүй хоолтой болгоё гэсэн бодлыг нь дэмждэг. Гэхдээ ардчилсан хувьсгалыг бас ард түмнийхээ хүчээр хийсэн гэдгээ бүү мартаасай. Нэг талаас хангалттай өгч байгаа. Одонгууд ч хамаа намаагаа алдлаа. Яая гэхэв, тэнэг, цэрэг хоёр тэмдгэнд дуртай гэсэн нэг бий. Харин МУ-ын баатар цол гэж эрхмээс эрхэм зүйл байдаг, өнгөрсөн үеийн хэдэн баатраа шүтэн бишэрдэг, хүүхэд шуухаддаа бахархан ярьдаг байв. Гэтэл энэ цолыг Э.Бат-үүл маань ёстой л шавхайтай хутгаад хаялаа. Саяхны болсон нэгэн санал асуулгын дүнд хамгийн муу улстөрчөөр МУ-ын баатар Э.Бат-үүл тодорсон байх жишээтэй. Ер нь яах гэж хөөрхийд энэ цолыг өгсөн юм бол. Ирээдүйд “мавр” болох гэж үү? Эдүгээ эрхэм МУ-ын баатарын жишээ болохгүй муу юм гэж бараг үгүй болж, “Гэр хорооллын барилгажилт”, “Ногоон уутнаас” өгсүүлээд хүүхэдтэй нь холбогдсон хэрүүл, автобусаар хийсэн туршилтууд, шат нь ажилладаггүй гүүрэн гарцууд, 40 мянгатаа тэтгэсэн ажлууд, 40 мянгатынхнаа шагнасан мөнгөнүүд гээд орооцолдохгүй юм гэж түүнд бараг алга. Уг нь МУ-ын баатар хүн шүү дээ. Одоо өнгөрсөн үеийнхээ хэдэн баатруудыг бидний хойч  үеийнхэн ямар нүдээр харахыг хэн ч тааж мэдэхийн аргагүй боллоо. Уг нь,“Түүх өнгөрсний гэрч, үнэний гэрэл, амьд хөшөө, амьдралын багш, ирээдүйн сургамж, улс гүрний зарлал” гэсэн үг байдаг. Үүнийг л манай “маврууд” мартаж ирсэн байдаг юм.

 

Заримдаа ч төр, төрийн алба, төрийн төлөө зүтгэх зэрэг нэрийн дор нэг олдох амьдралынхаа төлөө худлаа хэлж, хулгай хийгээд л дуусъя, тэр улс орон, ард түмэн ямар хамаа байна гэсэн бодолтой хүмүүс энэ төрийн шат шатан дээр тухлаа юу даа  ч гэж бодох үе байх юм.  Хамгийн аюултай нь энэхүү шат шатан дээр сандайлж суусан нөхдүүдийн ачаар Монголд үндэстэн хоорондын хагарал гарах магадлал тун ойрхон байна. Ямартай ч үл ялиг цав аль хэдийнэ суулаа. Өдгөө л гэхэд “Увс хүн брэнд” гэсэн бичигтэй хөх цамц өмссөн залуус хөндөлдөөд эхэлчихсэн байна. Ховдчуудын толгой өндийж байна. Манай нутгийн Ерөнхийлөгч байсан цагт бид санаснаа хийж, сарвайснаа авна аа гээд нэг муу хурган бөх агсам тавиад л явж байх юм.  Яахаараа цөөхөн монголчууд аймаг нутаг, сум жалгаараа нэг нэгнэсээ дээр гарахын төлөө өрсөлдөх ёстой юм гэж? Уг нь “Монгол хүн” гэсэн ганцхан брэнд баймаар. Түүнийгээ дэлхийд гайхуулаад л сууж байх ёсгүй гэж үү? Бид олон үндэстэн ястантай ард түмэн шүү дээ. Тэднийхээ эв нэгдлийг хэн сахин хамгаалах үүрэгтэй билээ?

 

 Эцэст нь хэлэхэд Монголд сонгуулийн уур амьсгал аль хэдийнэ орсон тул ийнхүү “мавруудын” тухай бичсэн юм шүү. Байгаа юм байгаагаараа дээр гэсэн нэг үг бий. Байсан юмыг байснаар нь санцуулахыг хүсэв. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэн цагт “мавр” байсан нь үнэн. Тэгвэл сайн “мавр” эргэж ирдэггүй. Үүрд явдаг. Бас Монголд шинээр “мавр” төрөх магадлал өндөр байна. Ягаад гэхээр Монголын амьдралын хар бараан хэсгийн хаана л бол хаана түүний хурууны үзүүр тэмтрэгдэх болсон учраас ийнхүү төсөөлж буй билээ. 

 

 

Д.Гал

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (203.91.118.106)
    Enkhbayariig demjij bna ene hun mongoliig avarna
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.20.67)
    Enhbayariig demjij bna
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    enhbayr ireegvi bol hedhen olgarhi mongoliig huvaagaad duusgah yum bn doo.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.83)
    11-11
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.164)
    энхбаяр исламын улсын толгойлогч. бас хоёр өндрийг мөргүүлсэн осамагийн найз.бас зоригийг нухсан байж магадгүй. бас спирт бал бурам улаанбаатар чингэс баянгол зочид буудлууд ард кино театр апу-г хувьдаа авсан.элбэг арт галарей гэдэг үнэт эдлэлийн цуглуулгатай. ер нь энхбаяр их муухай хүн.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Монгол (103.26.193.210)
    Хайран цаг. Ядарсан юм бичиж байх юм. Халтар цаасны телее ингэж явах гэж
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    энхбаяр бол мавр . зоригийг алсан хүн бол мавр биш харин баатар гэх гээд байнаа даа.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (178.165.130.139)
    ELBEGDORJ HAMGIIN AIMSIGTAI MABR
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.121)
    Увсын зарим нэг тэнгүүд тэнэгтхээ болих хэрэгтээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.39.92)
    12 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс орон бүрэн дампуурсан. Энхбаяр луу бүх бурууг чихэж өөрсдөө хамаг баялгыг цөлмөсөн шүү дээ энэ ардчилсан гэх хулгайч нар. Гэмгүй Энхбаярыг нэг орц авах гэсэн чинь барьж хорьж хуулиар далдалж амь насанд нь халдсан. Элбэгдорж болохоор бүх хувьчлалын ард байсан нь илэрч эхэллээ. ганцхан жишээ спирт бал бурам гэж сая хэвлэлд гарсан.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.121)
    ОДОО ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ТОМ МАВР БНА ДАА.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.39.92)
    96-2000 онд ардчилсан нам байхад л анх албан тушаал авилгын казиногийн хэрэг мөнгөө булаалдаж нэгнээ хөнөөсөн хэрэг гараагүй билүү? Энхбаяр 2000 оноос л төрийн эрх барьсан тэр үед улс орон цэгцэрч их өрнөөс гарч долларын ханш нэг хэмжээнд буюу 900 төг байсан шүү.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • ЗИ,ЭЭБИЙ 2 БҮРЧ АЮУЛТАЙ (103.229.122.111)
    МАВРААС АЙМААР ХӨНӨӨЛТЭЙ МАВР ГАРЧ ИРЧЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ. УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧӨӨ НАМНАДАГ ХАЙРЛАН ӨРӨВДӨНӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ, БИЗНЕСМЕНҮҮДИЙГ ДЭЭРМДДЭГ, ТӨРИЙН ХҮЧИЙГ ХУВИЙН ЗОРИЛГОДОО АШИГЛАДАГ. НАМ ДАМЖСАН МАФИ ҮҮСГЭЧИХЭЭД МӨРТӨӨ ТААРСНЫ ХЭМХЧИЖ ЯВАА НЭГ АТИГАР ЭР БАЙГААГ ХАРСАН ДЭЭР БАЙХ. ЭНЭ БАЛИН ХАМАРТ ЯАХАВ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ, ХЭНЭЭРХЭЛДЭЭ ҮНЭМШИЖ УЛАЙРСАН ЭИГЭЭД БОЛ ОДОО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НӨХӨР ТҮНИЙ ДАРАА ГАРЧ ИРЖ БОЛЗОШГҮЙ НӨХӨР 2 БОЛ ТУЙЛЫН АЮУЛТАЙ 15 ТОЛГОЙТ МАНГАС_ ЗИ-Д ЭРХ ӨГВӨЛ ЯАДГИЙГ ТА НАР ХАЛЬТ ХАРЛАА. ӨӨРИЙНХӨӨ ХҮСЭЛД НИЙЦҮҮЛЖ ШИЙДВЭР ГАРГАДАГ, ЯМАР ШИЙДВЭРИЙГ НУЛИМДАГ ТУЙЛЫН ӨСӨРХӨГ_ БИРД ГАРЧ ИРЭХ ВИЙ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    нам нэрийн дор хувийн зорилгоо нэгтгээд өнгөрсөн он жилүүдэд маш сайн зохион байгуулалтад орсон мафиуд маягийн улаан цагаандаа гарсан дээрмийн бүлгүүд гэх байна.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    ХҮЧИРХЭГ БАГТАЙ АМИА ЭД НАРЫН ЭСРЭГ ЗОЛИОСЛОХ ХҮН Л ЭРГҮҮЛЖ ЧАДНА
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • зззззззззз (202.21.117.122)
    Одоо гарсан хүн зарчимч зөв холч шударга баөйгтай байж энэ бүхнийг өөрчилнө ,
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • bydyyleg (112.72.13.85)
    olon hulgaichaac neg mabr baisan ni deer.ydyyleg luibardaas zalhaj baina.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    hujaagiin hoshogiig dolooo chi.archaagvi novsh ve.dendvv doromjiloh neeee.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • 00-n bor tsaas (122.201.21.162)
    ene niitleliig bichsen gal bol elbegdorjiin bugsnii alchuur munuus mun
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • irgen (122.201.31.213)
    Mongolchuudaa bid naryg orondoo orood hereldej hulia zasaj baih hoorond Orosuud nariin tsagiragtai tomor zam Hyatadatai holboj barihaar bolchihson baina shuu dee? baga uls torch hoorondoo talhilts za? odoo bol za. orosoos neg alham hotsorloo shuu dee?
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • altanhuygiin gansuh (122.201.21.162)
    uls orni sanhuu mungunii uutiig n segserch togoog n humursun nuhduud bol 1996-2000 oni hoorond tur barisan gonchigdorj elbegdorj terguutei ardchilsan namiin eree tseergui luivarchid shu dee ard tumnii zevsegt boslogo garval ta nartai hamgiin turuund tootsoo hiindee 2012 oni songuulaas hoish asar ih ur tavij huvaaj idej baina daa gedes n hagarch uheh udur irnee ta nart
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    za bolij vz.maniigaa bvr usan tolgoi geed bodchihoj.hen huvchilal ehlvvlj baruun solgoigvi hulgailj ehelsniig medne shvvv.elbegdorj shvv dee.bvh tom huvchlaliig elbegdorj erunhii said bhdaa hiisen sh deee.harin enhbayr bol mongol nutgaas chuluuch hudulguugvi hvn.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.134)
    3-4 БАНК ДАМПУУРУУЛЖ ХӨНӨНГИЙГ НЬ ХЭН ЗАВШИСАН АН.ГУТЛЫН ҮЙЛДВЭРҮҮД АН БҮГД АН ХУЛГАЙЧУУДЫН ГАРААР ОРООД ДУУССАН ШҮҮ ДЭЭ БАРИЛТТАЙ Л ЮМ БИЧ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • irgen (122.201.31.213)
    Uuniig buruugaal ashiglasan MAHN. MAH avligachid Mongoliin tom tom obiygtuudiig huvichilaad avchihsan tegeed odoo ardchilalyn neriig barij oorsnoo tseverhen humuus shig haragdahgaad baigaa yom baih daa? tuhain uyd AH turshlaga dutasan baih daa?
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.134)
    ЭБЭ Л ЛИЦЕНЗИЙН ХУУЛИЙГ ГАРГАСАН БҮХ Л ҮЛ БИЕЛЭХ АЖИЛЫГ 1996-2000 ОНД ОЛОНХИ БАЙСАН АН Л ХИЙСЭН ДЭЭ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.134)
    ЭНЭ ОДОО СОЛИОТОЙ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ 17 ЧИГЭЛЭГ СПИРТ .ЗОРИГИЙН АЛЛАГА ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР 3ГИШҮҮН ЯЛ ЭДЭЛСЭН 4 АРАВЫН ХУУЛЬ ТЭР ОЛОН ГЭМТ ХЭРЭГ.ЭНХБАЯРААС БОЛСОН ЮМ УУ БИТГИЙ ИНГЭЖ БАЛАЙРЧ БАЙГААЧ ТЭР ОЛОН ӨМЧ ХУВЬЧИЛАЛ БАС ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ УУ ХУДЛАА ШААХАА БОЛЬ НОВШ ГЭЖ
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Ene hun bidend GAI avchirna! (27.123.214.119)
    Ene ih buzar bulhai, budlianiig undesluulen tarisan zagalmailsan etseg - N. Enkhbayar mongoliin turiig, mongoliig ergej seheh argagui boltol ni suiruulne uu l gehees sainiig avchrahgui! S. Zorig Bi mongol hunii mergen uhaand ITGEDEG!
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Гал гуай та гал өрддөгөө больж үз. Болж өгвөл асч буй галыг унтараахыг хичээ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.3)
    За тэр муу Энхбаяр ч яахав өнгөрсөн цагт л мавр юм байгаа биз танай Элбэгээ чинь харин одоо цагт арван толгойтой атгаалжин хар мангас болчоод бна айн
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.134)
    ХН ТЭР БУЦААГААД БАЙСАН ХҮН НЬ БАГАБАНДИ.ОЛОННХИ НЬ АН ТЭГЭЭД ЭНХБАЯРЮУ БАЙСАНЫГ МЭДЭЖ Л БАЙНА АЛИ МУУГАА Л ЧИХЭХ ЮМ ДАА
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.20.122)
    ЁСТОЙ ҮНЭН ЮМ БИЧЖЭЭ. ЭНХБАЯР МАВР ЭРГЭЖ ИРЭЛГҮЙ ҮҮРД АЛГА БОЛ.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
    • Зочин
      haya tiim shoo.ene vherv monguuu huldan zailna baa daa.
      2015 оны 09 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    5 цаг 18 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    12 цаг 24 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 58 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 7 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    15 цаг 8 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    16 цаг 8 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК