Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ: “Хэн ч халдашгүй дархан төрийн бороохой”

2015-10-02
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрыг сайндаа ч бид байгуулаагүй юм. Гадаадынхан их шахсан учраас л 2005 оноос хууль энэ тэрийг нь гаргахаар ярилцаж эхэлсэн юмдаг. Аргагүй л дээ. Янз бүрийн зээл тусламж нэхээд очихоор нөгөөдүүл нь өгсөн мөнгө хэн нэгний халаас руу тэр чигээрээ орчих вий гэж болгоомжилсондоо, “Танайд авлигатай тэмцдэг байгууллага бий юу” гэж асуугаад болохоо байчихгүй юу. Эхлээд ч яахав Эрүүгийн хуулинд ийм, тийм заалт байгаа гээд аргалчихдаг байж. Харин НҮБ-ын конвенц гэдэгт нэгдсэнээс хойш ийм тайлбарыг хүлээж авахаа болив. Гэтэл “Мянганы сорилтын сангаас” баахан мөнгөний сураг гараад ирэх нь тэр. Ингээд л манайхан Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл монголд АТГ-ыг “Мянганы сорилтын сан” гэдэг “нөхөр” байгуулж, түүнийг шулуухан хэлэхэд эрх барьж байгаа намууд ээлжлэн ашигласан гэж хэлж болно. Ялангуяа эрх барьж буй намаас сонгогдсон Ерөнхийлөгч нар онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Одоо ч гүйцэтгэж байх шив дээ.   

 

АТГ-ыг манайхан хүсэн хүлээж байлаа. Хар ухаанаар ойлгоход “Арын хаалга” нэртэй байсан юмыг “Авлига” гэх болжээ. Гэхдээ манай ханагарууд “Авилга гэнэ, үгүй ээ, авлига гэнэ, тэгж ч ярихгүй шүү хө, хээл хахуулиараа явна” гэх зэргээр асуудлынхаа агуулгын талаар бус нэрний нь талаар баахан маргалдсан юмдаг.

 

Дараа нь хэл шинжлэлийнхэн дээр очиж байж нэг муу юм нэгдсэн ойлголтод хүрсэн байх. Гэтэл ний нуугүй хэлэхэд яг юуг авлига гэх вэ гэдгээ одоо хүртэл ойлгоогүй л тууж явцгаана. Яагаад гэхээр  эрүүгийн цагдаагийн газрын гадаа сууж баймаар нөхдүүд АТГ-ын үүдэнд харагдаад байдаг учраас тэр. Иргэний журмаар шийдэгдмээр хэргийг АТГ-ынхан атгаад суучихсан хүн зовоогоод байгаа харагддаг учраас тэр. Л.Гансүх нарын хэргийг харахгүй юу.

 

Эхлээд эмчид өгсөн ганц шил юм, хүүгийнхээ багшид талархаад өгсөн ганц хайрцаг чихрийн цуглуулга зэргийг анх авлига гээд л баахан шуугив даа. Чихэр өгвөл авлига болдог, цэцэг өгвөл болдоггүй нэг тийм хачин, хачин ойлголтууд дунд АТГ-ынханы ч толгой эргэсэн байх. Харин хаа очиж зорилго нь тодорхой байсан. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байна гэж. Ингэснээр шударга ёсыг тогтоож, хөгжил дэвшилд хүргэнэ гэж тооцсон юм.

 

Гэвч АТГ-ын ажил төрөл хэн хүний санаснаар амархан бүтсэнгүй. Дарга нь хэн байх вэ гэдэг дээр баахан юм болов. Яагаад гэхээр нийгмийн дунд энэ газарт хамгийн үнэнч шударга, хамгийн нэр цэвэр, хамгийн чадалтай, хамгийн сайн мэргэжилтнүүд байх ёстой гэсэн нэг ийм эерэг төсөөлөл аль хэдийнэ бий болчихоод байсан хэрэг. Харин том дарга нар огт өөр санаа агуулж байсан биз. Анхнаасаа л даргаар нь ийм, тийм хүн тавина гээд эхэлсэн л дээ. Эндээс л чухамхүү авлигалд идэгдсэн нийгмийн хамаг бүхэн цухуйж, түүний оргил хэсэг энэ байгууллагыг өөрсдийнхөө улстөр, хувийн зорилгоор ашиглах муна бороохой болгох нь тодорхой болоод ирсэн юм. Тэгээд яалаа даа, 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр  түүний анхны даргаар томилогдож байсан Б.Дангаасүрэн нэг жил хүрэхгүй шахам хугацааны дараа Австралид учир битүүлгээр амь үрэгдсэн шүү дээ.

 

Ингэхэд хуульчид битгий хэл жирийн иргэн хүртэл түүнийг тун шударга, нүдээ олсон томилгоо гэж байсан юм шүү. Гэвч эхнээсээ л мань хүн томчуудтайгаа АТГ-ын талаар зөрчилдөөд эхэлсэн нь ажлаа аваад 10-аадхан хонож байхдаа нэгэн сонинд өгсөн ярилцлагаас тодорхой байдаг. Тэрбээр өөрийнхөө дэд дарга нарын томилгооны талаар өгүүлэхдээ,  “...Сонин хэвлэлээр яригдаж байгаа нэр усыг харахад АТГ-ын дэд даргад тохирох хүмүүс биш байна билээ. Миний мэдэхээр дандаа хэл амтай хүмүүс байсан…Хэрвээ Ерөнхийлөгч дэд даргаар эдгээр хүмүүсийн нэгийг санал болгож байгаа бол би авахгүй л гэж хэлнэ. Гэхдээ төрөөс ийм хүмүүсийг батлаад өгдөг юм бол би тэр хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг хариуцахгүй…Дөрвөн газрын даргаар…намайг ийм, тийм хүн ав гэж шахалт ирэх юм бол би хүлээж авахгүй…Сүүлийн 10 гаруй жил Авлигын тухай хууль байсаар байхад түүнийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага биелүүлээгүй. Дахин хэлэхэд биелүүлээгүй, зарим талаар биелүүлэх сонирхол ч байгаагүй юм шүү… Би хэний ч дарамтад орохгүй…Ямар ч байсан цагдаа, прокурор, шүүхийнхэн шиг ийм үлбэгэр байдлаар ажиллахгүй…Амьдрал ахуйд халгаатай ч байж болно, халгаагүй ч байж болно. Гэхдээ миний зүгээс халгаатай гээд бэргээд байх явдал байхгүй…”.гэжээ.  Ингэхэд  АТГ-ын дэд даргын нэрийг Ерөнхийлөгч оруулах ёстой байдаг. Тэр үед Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр ажиллаж байсан юм шүү дээ.

 

Дараагийн дарга нь цагдаагийн хурандаа асан Чимгээгийн Сангарагчаа. Бараг дөрвөн жил шахам даргалсан байх. Тэгээд л 2011 онд шоронд орсон. Мөн дэд дарга Д.Сундуйсүрэн нь ч орсон. Тэр үед АТГ-ын дарга нар шоронд орж байна гэхээр мөн ч инээдэмтэй санагдаж байв даа. Нөгөө АТГ-ыг байгуул гэж шахаад байсан гадаадынхан юу гэж бодож байсныг чөтгөр бүү мэд. Лав л над шиг инээж суугаагүй байх. Ямар ч байсан АТГ-ын доторхи хоёр том намын “фракцууд” хэл амаа ололцоогүйн дээр хоёр намын томчуудын далд тэмцлийн оч тэнд аль хэдийнэ гал болон дүрэлзэж эхэлснийг энэ хэрэг явдал гэрчилсэн юм.

 

Нөгөө талаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын эсрэг мөн ч увайгүй үйлдлүүдийг хийсэн дээ. Хүүхэн шуухантай холбоод л. Нөгөөх нь нүүр амаа алчуураар баглаж байгаад зурагтын дэлгэцээр яриад л. Даанч энэхүү хамгийн бохир, бүдүүлэг, ур хийц муутай компромат нь олон түмэнд огт хүрээгүй. Тэгсхийгээд энэ нөхөр ч ажлаа өгсөн шиг санагдаж байна. Одоо нөгөө албан тушаал дээрээ ажиллаж байгаа байх шүү.

 

За тэгээд дараа нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын “хөл гозгоносон” явдал ч АТГ-ыг атгаж байсантай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэртэй, тэргүй хэний хоолыг иднэ, түүний төлөө хуцна гэсэн ертөнцийн хэн ч дийлээгүй нэгэн бичигдээгүй хууль байдаг. Мөн анхны нь дарга Б.Дангаасүрэн гуайн үхлийн шалтгаан ч үнэн мөнөөрөө тодрохгүй. Гадаадад байтугай дотооддоо алуулчихсан С.Зоригийн хэрэг илрэхгүй байхад чинь.

 

Авлига гэж хэн нэгэн өөрийнхөө эрх ашгийн төлөө албан тушаалтанд май гэж мөнгө төгрөг өгөөд, тэр нь нийтийн ёс зүйд таарахгүй байгаа учир заавал шийтгэх, ял зэм үүрүүлэх ёстой үйлдэл гэж мунхаг бид боддог. Тиймээс АТГ байгуулагдахад мөн ч их баярласан юмдаг. Яагаад гэхээр оноо нь тэнцсэн мөртөө ямар нэгэн шалтгаанаар хасагдаад байгаа хүүхдээ их, дээд сургуулиудад оруулахын тулд сая саяаар нь мөнгө өгөх хэрэг гардаг байлаа.

 

Судлаач Д.Ганхуяг гуай энэ газрыг фашистын гестапо болжээ гэсэн тал бий.

 

Хамгийн өндөр авилга авдаг сургуулиуд ч тодорхой байв. Гэхдээ түүнийгээ хандив гэсэн нэрийн дор авахыгаа тэд нар мэдэлгүй яахав. Үүнийг л наад зах нь болиулаасай гэж иргэд хүсч байсан юм. Яагаад гэхээр хөрөнгө мөнгөний бололцоотой айлын нойль оноо авсан хүүхдүүд ногоон гэрлээр сургуульд орж, суудлыг нь бөглөчихөөд байснаас тэр. Тендерийн 10 хувь гэж улаан цагаан болоод байгаа юмыг зогсоогоосой гэж хүсч байлаа. Төрийн албанд орохын тулд сая сая төгрөгийн хахууль өгдөг явдал устана байх гэж найдаж байсан юм. Гэтэл тэгсэнгүй. Харин ч өнгөрсөн жилүүдэд иймэрхүү авлигын арга нь улам нарийсч, энэ хэрээр улам цэцэглэв. Өнөөдөр авлигыг шуудхан нэхээд авчихдаг ширэн нүүртэнгүүд л гэхэд мэргэжлийн хяналтынхнаар дүүрэн байна.

 

Энэ мэтийн мэдээллийг АТГ огт дуулж сонсдоггүй гэхэд итгэхгүй байна. Ямар ч байсан АТГ-д болсон нэгэн хурлын үеэр ийм баримт өгье, та нар шууд шалгаад эхлэх үү хэмээн нэг нөхрийг асуухад АТГ-ын хурал хийлгэж байсан нөхөд таг дуугүй сууж байснаа инээгээд өнгөрч байсан юмдаг.

 

Нэгэнтээ манай урдаа барьдаг судлаач Д.Ганхуяг гуай энэ газрыг фашистын гестапо болжээ гэсэн тал бий. Үйлдэл нь өөрөө үүнийг улам батлаад байгаа юм. Юун соён гэгээрүүлэх. Харин ч тарвага сахисан анчин шиг ард олноо ямар нэг буруу зөрүү юм хийхийг анаж байгаад барьж хорин тамлаад байна уу даа гэхээр харагддаг болж.

 

Яагаад гэхээр энэ байгууллага маш хаалттай байдаг. Хаалтай бүхэн араасаа асар их хардлага дагуулдаг нь бас л хорвоогийн жам. Мөн хаалттай байгууллагуудын гаргасан мэдэгдэл хүний зүрхэнд маш хүчтэй тусдаг. Тухайлбал, АТГ-аас мэдээлэл хийгээд ийм тийм хүн, ингэж тэгж идсэн, уусан байна гэхэд л олон нийт шаагилдаад, нөгөө нөхрийг зүхээд эхэлдэг. Уг нь шүүх гэдэг байгууллага л энэ хүн гэмт хэрэгтэн мөн, биш гэдгийг тогтоодог биз дээ. Тэгвэл манайд үгүй. Шүүхээс өмнө нөгөө нөхрийг ам дамжсан хов жив, цаашлаад цахим ертөнцөөр санаатай санаагүй үр удмаар нь шоронд хийгээд шороонд булаад хаячихдаг онцлогтой.

 

Өдгөө төрийн байгууллагуудыг рейтингээр нь жагсаавал АТГ хаана нь залрахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан олны ам тэднийг улстөрчдийн нохойд барьдаг мод болжээ гэдгийг ил тод ярьж байгаа. УИХ дээр ч төрийн түшээ нар хэлэх болсон байна билээ. Ер нь АТГ-ыг хардаж сэрдэн, хамгийн муу муухай бүхэн шүглэсэн газар гэж үзэх нэг үндэс нь тэдний хаалга хатуу чанд хаалттай байдгийнх.

 

Наад зах нь бусдынхаа адил мониторинг хийлгэдэггүй. Уг нь үүрэгтэй. Хөндлөнгийн байгууллагар мониторинг хийлгэх үүрэгтэй байдаг. Мөн ямар ямар газар мониторинг хийлгэх вэ гэдгийг АТГ гаргаж өгдөг. Өнгөрсөн онд л гэхэд “Баянзүрх консалтинг” гэдэг хуулийн фирм Засгийн газрын 26 агентлаг, төрийн өмчит 44 компанид авлигын чиглэлээр мониторинг хийсэн байна билээ. Уг нь ийм шалгалт судалгаа хийлгэх төрийн долоон байгууллагын наймдугаарт нь АТГ байдаг юм гэсэн.

 

Гэтэл хэн АТГ-д авлигын асуудлаар мониторинг хий гэсэн үүргийг өгөх вэ гэдгийг хүмүүсээс асуухад мэдэх нөхөр гарсангүй.  Тэгэхээр нөгөө, “Хэн ч халдашгүй дархан хилийн овоо” гэдэг дуу шиг АТГ хэмээх энэ газар эрх баригч улстөрийн нам, улстөр, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалсан, “хэн ч халдашгүй дархан төрийн бороохой” мэт харагдах болж, нөгөө ард түмний зүгээс авлига гэгч айхтар мангасыг дарах үндсэн үүргээ мартсан газар хэмээн хэлэгдэх мөч мөн ч ойрхон байна даа.

 

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (112.72.13.12)
    АТГ бол айдас түгээх газар бас айлгаад түгжих газар болсон шударга ёс үнэн гэдгийг уландаа гишгээд иргэдийн ардчилалд итгэх итгэлийг нэг мөсөн няц дарсан тийм л гавьяатай газар шүү дээ
    2015 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.10.23.3)
    БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ ХЭДЭН ГА-ГААР АВЧХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙНА.. ДОРНОДЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙСАН АРД ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ ГУРИЛЫН ГАНЦ ҮЙЛДВЭРИЙГ НЬ АВСАН ЮМ СЭТГЭЛ БАЙСАН БОЛ ГУРИЛЫГ НЬ ХЯМД БАЙЛГАЖ БОЛНО ДОО. БОЛОРЧУЛУУН ШУНАЛТАЖ ТҮЛШ ШАТАХУУН ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ГУРИЛЫНХАА ҮНИЙГ НЭМЖ, 5КГ НЬ 2500 БАЙСАН ТӨМСӨӨ 5000 БОЛТОЛ НЭМСЭНИЙГ БҮГД МЭДНЭ. ИЙМД МОНГОЛД БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ УЛС ТӨРИЙН 3 4 5 ДАХЬ ХҮЧИН 1000 Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ.2012 ОНД СОНГУУЛЬД ЯЛЖ АНХ УДАА ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ХЭРГИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭХ АЖЛЫГ ХИЙЖ ЧАДСАН АН Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. ШҮХӨДӨЛГӨӨН 88583399
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.3)
    ДОРНОД АЙМАГТ ГУРИЛ ,ТАЛХ, ТӨМСНЫ ҮНЭ НИЛЭЭД ХЯМД БАЙХ БОЛОМЖТОЙ. У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛОРЧУЛУУН ӨНГӨН ДЭЭРЭЭ АРД ТҮМНИЙГ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ БАЙГАА ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ ЭНЭ ҮГЭЭРЭЭ ХАЛХАВЧ ХИЙЖ ДОРНОДЫН АРД ТҮМНИЙГ МӨЛЖИЖ БАЙНА. ЯАЖ МӨЛЖИЖ БАЙГАА ЮМ ГЭВЭЛ ТУН ОЙЛГОМЖТОЙ.УЛС ТӨРД ОРОХЫН ТУЛД ТУЛ МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХУДЛАА ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ У.И.Х-ЫН ГИШҮҮН БОЛСОН. ХОМХОЙ СЭТГЭЛ НЬ ЦАДАЖ ХАНАХГҮЙ ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ ӨЧНӨӨН ГА-ГААР НЬ АВЧ ӨЧНӨӨН ХАУС БАРИУЛЖ ТЭНГЭР ТУЛСАН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙНА.ШУНАХАЙ ЗОРИЛГООР ИХ МӨНГӨ ЦАЦАЖ БАЙГААД УЛАМ ИЛҮҮ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ДЭВШИН ИЛҮҮ ИХЭЭР ИДЭХИЙГ БОДОЖ БАЙНА. ДОРНОДЫН ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫНХ НЬ ЦАЛИН 1 САЯААС ДООШГҮЙ ГУРИЛ КГ НЬ 500-ААС ДЭЭШГҮЙ. БАЙХ БОЛОМЖТОЙ. ДОРНОДЧУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙСАН АРД ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ ГУРИЛЫН ГАНЦ ҮЙЛДВЭРИЙГ НЬ АВСАН ЮМ СЭТГЭЛ БАЙСАН БОЛ ГУРИЛЫГ НЬ ХЯМД БАЙЛГАЖ БОЛНО ДОО. БОЛОРЧУЛУУН ШУНАЛТАЖ ТҮЛШ ШАТАХУУН ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ГУРИЛЫНХАА ҮНИЙГ НЭ
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    turiin boroohoi bish elbegdorjiin bhuviin boroohoi bolson yum bishvvvvv
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.206)
    Уг нь мөн ч хэрэгтэй байгууллага юмсан. Даанч улс төрийн маань гарамгай зүтгэлтгнүүдийн гар хөл болчилоо гэх хардлага бас ч бүр оргүй мэт. Гэхдээ үүнийг оргүй болгох, гүтгэж нэр төрд нь халаж буй нөхөд бол нөгөө л авигал, хээл хахуулын эзэд шүү дээ. АТГ-ын хуулийь, эрх үүргийг нягтлан шинэчилж ажиллуулах л хэрэгтэй дээ.
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.194)
    ТӨМӨР БЭЭЛИЙ ЭБЭГИЙН
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    S.Bayar yu bolson be,,!!!!? Neeh shudarga ajilladag dur esgeed bsan, irgeddee ajlaa tom akulaas yaj shiidej bgaagaa tailagnah heregtei l dee,, olon huneer daraad yahav,, ehleed naad hunee yasnaa,,,!!!!!!!
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Бат (103.229.120.34)
    АТГ-аас айдаггүй гээд байгаа хүн бичээч.
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Сүүлийн 10 гаруй жил Авлигын тухай хууль байсаар байхад түүнийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага биелүүлээгүй. Дахин хэлэхэд биелүүлээгүй, зарим талаар биелүүлэх сонирхол ч байгаагүй юм шүү… Би хэний ч дарамтад орохгүй…Ямар ч байсан цагдаа, прокурор, шүүхийнхэн шиг ийм үлбэгэр байдлаар ажиллахгүй…Амьдрал ахуйд халгаатай ч байж болно, халгаагүй ч байж болно. Гэхдээ миний зүгээс халгаатай гээд бэргээд байх явдал байхгүй…”.гэж Дангаасүрэн ярьж байжээ
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр түүний анхны даргаар томилогдож байсан Б.Дангаасүрэн нэг жил хүрэхгүй шахам хугацааны дараа Австралид учир битүүлгээр амь үрэгдсэн шүү дээ. Ингэхэд хуульчид битгий хэл жирийн иргэн хүртэл түүнийг тун шударга, нүдээ олсон томилгоо гэж байсан юм шүү. Гэвч эхнээсээ л мань хүн томчуудтайгаа АТГ-ын талаар зөрчилдөөд эхэлсэн нь ажлаа аваад 10-аадхан хонож байхдаа нэгэн сонинд өгсөн ярилцлагаас тодорхой байдаг. Тэрбээр өөрийнхөө дэд дарга нарын томилгооны талаар өгүүлэхдээ, “...Сонин хэвлэлээр яригдаж байгаа нэр усыг харахад АТГ-ын дэд даргад тохирох хүмүүс биш байна билээ. Миний мэдэхээр дандаа хэл амтай хүмүүс байсан…Хэрвээ Ерөнхийлөгч дэд даргаар эдгээр хүмүүсийн нэгийг санал болгож байгаа бол би авахгүй л гэж хэлнэ. Гэхдээ төрөөс ийм хүмүүсийг батлаад өгдөг юм бол би тэр хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг хариуцахгүй…Дөрвөн газрын даргаар…намайг ийм, тийм хүн ав гэж шахалт ирэх юм бол би хүлээж авахгүй…Сүүлийн 10 гаруй жил Авлигын тухай хууль байса
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Bayartsogt,bayar 2 iig shalgaj chaddagui zubhun zahilagaar ajilldag ATG - g yamr oligtoi ATG geh be
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    АТГ-аас айсандаа нэг иймэрхүү юм бичих юм даа
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Жирийн иргэд яалаа гэж АТГ-ээс айх вэ дээ. Төрийн мөнгө, баялагийн Хулгайч нар, албан тушаал ашиглагч нар л айна. Даанч захилгаар ажилладаг болох нь гансүхийн хэргээс харагдлаа.
      2015 оны 10 сарын 02
  • irgen (103.26.194.244)
    Ard tumnii itgeliig huleesen ATG bayar hurgey ta naraas avligachid aidag shuu?
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Иргэн (202.72.247.149)
    Эсрэгээрээ жинхэнэ авлигачдын бүлэглэлийн хамгаалагч юмуу даа,
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    archaagvi novshnuud yum bn daa.aimshit avilagchidiin umnu shees baasni goojood enhbayr gedegl avilagchiai yum shig zagnah yum.
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    5 цаг 18 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    12 цаг 24 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 58 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 7 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    15 цаг 8 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    16 цаг 8 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК