Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:”Гарьд магнай” Д.Батдорж

2015-10-05
0
ЖИРГЭХ

Аймгийн Арслан Д.Батдорж,гэргий В.Батдэлгэр: ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БИДНИЙ УТГА УЧИР

            Эр бяр нь тэгширсэн, жинхэнэ монгол эрийн дүрийг бүтээн ард олныхоо сэтгэл зүрхэнд өнөө хэр хайрлагдан хүндлэгдсээр яваа эрхэм бол олноо Далайцэрэн дүрээрээ алдаршсан, аймгийн арслан Даваагийн Батдорж юм.

 

            Кино урлагт монгол бөхийн дүрийг үнэхээр алтаар бичсэн энэ дүр бол түүнд бурхнаас өгсөн бэлэг гэлтэй. Мэргэжлийн жүжигчин хүртэл насаараа дуудуулах дүрийг бүтээнэ гэдэг хүндхэн ачаа бол мэргэжлийн бус хүн ийм чансаатай дүрийг дэлгэцэнд мөнхөлнө гэдгийг аз гэхээс яахав. Мөн тэрээр “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг бүтээж, амьдралынхаа үнэ цэнэтэй цаг хугацааг монголын кино урлагийн ертөнцөд өнгөрүүлжээ. “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг. Тэгвэл дэлгэцэнд амилуулсан дүрээрээ овоглох болсон Д.Батдоржийн халуун ам бүлийг энэ удаагийн “Гэр бүлийн үнэ цэнэ” буландаа урилаа.

 

 

БӨХИЙН УДАМТАЙ Д.БАТДОРЖ

           

Далайцэрэн дүрийнхээ нэрээр овоглох Даваагийн Батдорж хэмээх идэр залуу сайхан насныхаа царай төрхийг ард олныхоо сэтгэл зүрхэнд мөнхөлсөн энэ эр Булган аймгийн Сайхан сумын харьяат. Нуруулаг, эр бяр нь тэгширсэн ханхар том биетэй түүний төрх байдал ааваас нь улбаатай. Түүний аав Ш.Даваа цагтаа бөх хүний ид хавыг нутаг усандаа үзүүлж явсан аймгийн арслан цолтой хүн. Цаашилбал, Д.Батдоржийнх бөхийн удамтай бөгөөд улсын арслан Д.Азжаргал, аймгийн харцага Д.Пүрэвдоржоос эхлээд эр бяр нь тэгширсэн сайхан бөхчүүд түүний удамд цөөнгүй бий. Тэрээр эцэг, эхээс есүүлээ өнөр өтгөн айлын отгон хүү. Бөх хүний нүд хурц гэдэг шиг аав нь бусад хүүгээсээ илүү Д.Батдоржийг бөх хүний шинж чанарыг өөртөө бүрэн цогцлоож хэмээн харж, “Миний хүү улсын цолтой сайхан бөх болно доо” гэсэн сэтгэлээр хүүхэд ахуй цагаас нь бөхийн мэх заан өгч, бэлтгэл хийлгэж өсгөжээ. Ийнхүү жаахан хүү байхдаа л бөхийн хорхойтон болж, бөх болно хэмээн сэтгэл шулуудсан Д.Батдорж анх 18 насандаа Идэрчүүдийн үндэсний бөхийн аваргад барилдан IV байранд орж байв. Мөн Залуучуудын чөлөөт бөхийн улсын аваргын алт, мөнгөн медалийн эзэн гээд энэ нь түүний дараа дараагийн амжилтынх нь эхлэл байжээ. Тэрээр өдгөө чөлөөт бөхийн мастер, үндэсний бөхөөрөө аймгийн арслан цолтой.

 

Д.Батдорж: “Би ач зээ нараасаа бөх төрнө гэж горьдож байна”

 

            Гэр бүлийн нэгэн багана нь болсон гэрийн эзэгтэй В.Батдэлгэр хүүхдийн эмч мэргэжилтэй. Тухайн үеийн Анагаахын дээд сургуулийг энэ мэргэжлээр төгсөөд нутагтаа, мөн хотод өрхийн эмчээр олон жил ажиллаж туршлагажин, одоо хувиараа ханийхаа хамтаар эмнэлгийн салбарт хүчин зүтгэж буй. Аливаа зүйлд нягт нямбай, буурь суурьтай ханддаг ханьтайгаа сурагч ахуй наснаасаа үерхэн дотносож, улмаар гал голомтоо бадраан, өдгөө 20 гаруй жилийн түүхийг хамтдаа бүтээжээ. Энэ хугацаанд гал голомтоо сахих хүү, аав, ээжийнхээ хөлийг хучих охинтой болж, тэднийхээ үр хүүхэд гээд өнөр өтгөн болсоор буй.

 

            Аав нь, мөн өөрөө аймгийн арслан, удам угсаанд нь олон бөхчүүдтэй болохоор Д.Батдорж охин, хүү хоёроо бөхийн хүн болгоно хэмээн зүтгэж явсан үе бий ажээ. Аав нь тэгтлээ их зүтгэсэн хэдий ч хувь тавилан тэднийг нь бөх болгосонгүй. Хүү Б.Хангарьд, охин Б.Бумдарь өдгөө мэдлэг боловсролдоо илүүтэй анхааран суралцсаар буй. Гэхдээ аавын хүсэл талаар болоогүй ач, зээ нараасаа бөх төрнө хэмээн горьдон суугаа ажээ.

 

 

"ГАРЬД МАГНАЙ" МААНЬ МИНИЙ ЦЭРГИЙН АЛБА БАЙЛАА

           

Д.Батдорж хэмээх энэ эрийн амьдралын нэгээхэн хэсэг хэдий боловч насан туршийн дуудуулах гавьяа бол яахын аргагүй “Гарьд Магнай” юм. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш хэдий ч ард түмнийхээ сэтгэл зүрхэнд уяатай энэ сайханд кинонд дүр бүтээх болсон түүх түүнийг анх цэрэгт татагдан ирснээс эхлэлтэй гэдэг. “Алдар” спорт хороонд хуваарилагдан жудо бөхийн бэлтгэл хийж байх үеэр МУГЖ, найруулагч Ж.Бунтар орж ирээд, бүх тамирчдыг Кино үйлдвэр дээр очихыг дасгалжуулагч багшид даалгажээ. Ингээд юунд оролцох гэж буйгаа ч мэдэхгүй 70 гаруй тамирчин ээлж дарааллан кино пробонд оролцож, цөөн хэд нь тунаж үлдсэний нэг нь Д.Батдорж байв. Түүний өв тэгш бие, төрх байдал нь бусдаасаа илүү бяр тэнхээ ихтэй, даруу дөлгөөн зан төлөвтэй Далайцэрэнгийн дүртэй илүү ойр дөхөм байсан учраас Д.Батдоржийг ийн сонгон авсан түүхтэй.

 

            Мэргэжлийн жүжигчин биш, дээр нь бөхчүүд ихэнхдээ ичимхий бүрэгдүү, дуу цөөтэй байдгийн адилаар Д.Батдорж анх жүжиглэнэ гэхээс эмээж байсан гэдэг. Жилийн турш үргэлжилсэн киноны зураг авалтын үеэр олон сайхан дурсамж түүнд үлдэж, мөн кино ямар олон хүний нөр их хөдөлмөр, хөлс хүчин дээр бүтдэгийг энэ хугацаанд биеэр мэдэрчээ. Монголын урлагийн түүхэнд ихийг хийж бүтээсэн алтан үеийн жүжигчдийн нөмөр нөөлөг дор үзэгчдийн сэтгэл зүрхэнд үеийн үед дурсагдах Далайцэрэн бөхийн дүр бүтсэн юм. Тиймээс эдгээр ач буянтай ахмадууддаа тэрээр үргэлж сэтгэл зүрхэндээ талархаж явдаг ажээ.

 

            "Гарьд Магнай” киноны зураг авалт дууссаны дараа түүнд дахин киноны санал ирсэн нь мөн л ард түмний хайртай кино “Ард Аюуш” байв. Энэхүү кинонд ард Аюушийн хамтран зүтгэгч Довчингийн дүрийг хэрхэн бүтээсэн нь монгол хүн бүрийн нүдэнд харагдаж, сэтгэлд мөнхрөн үлдсэн. Энэ хоёр киноноос хойш олон санал түүнд ирсэн ч тэрээр хүлээн аваагүй. Ингэх шалтгаан түүнд байсан гэдэг. Ийнхүү гурван жилийн цэргийн албыг кинонд тоглон хааж байсан хүн гэвэл Д.Батдоржоос өөр хаана ч үгүй байх.

 

 

“ЭР ХҮН ТУГ Ч БАРИНА, ТУГАЛ Ч ХАРИУЛНА...”

 

            “Эр хүний замын хүзүү урт” гэдэг. Тиймээ, эр хүнийг хэзээ ч басаж болдоггүй, тэдний хийморь лундаан дор айл гэр амар амгалан аж төрдөг. Үүний нэгэн адил Д.Батдоржийн амьдрал тийм ч дардан шулуун байгаагүй. Бөх сонирхдог зарим хүмүүс түүнийг “Чадалтай бөх явсан байж яагаад үргэлжлүүлэн барилдаагүй юм. Хэрвээ бөхөөрөө явсан бол юм дуулгах байсан даа” гэдэг. Харин урлагийн хүмүүс “Чи жүжигчин болбол их юм дуулгана даа. Цаашдаа киноогоороо явбал илүү амжилт гаргана” хэмээн тухайн үедээ Д.Батдоржийг үнэлж байсан гэдэг. Гэхдээ Д.Батдорж урлаг, спортын алийг нь ч сонгоогүй. Хэрвээ энэ хоёрын аль нэгийг нь сонгосон бол дэмжиж туслах олон хүн байсан хэдий ч Д.Батдорж хөдөө нутгаа санагалзан, бүхнээ ардаа орхин “Өөрийн бодол өөртөө зөв” хэмээн өсч өндийсөн Эрдэнэт хотыг зорьж, тэндээ амьдралаа төвхнүүлсэн гэдэг.

 

Залуу халуун насандаа аймгийн арслан болж, хоёр ч кинонд дүр бүтээж явсан Д.Батдоржид ийн онож явсан үе байхад алдаж явсан ч үе бий. Цагтаа спорт, урлаг хоёрт авьяас чадвараа харуулж явсан тэрээр олны магтаалын үгэнд бялуурч, алдаж гишгэхэд нь түүний хань дэргэдээс нь түшиж тулж босгожээ. Тиймээс амьдралын минь хүнд хэцүү үед дэргэд минь байж, хайр халамжаар намайг дутаагаагүй хүн дээ гэргий минь хэмээн ярих Д.Батдорж ханьдаа үргэлж талархаж явдаг тухай энэ үеэр бидэнд хуучилсан юм.   

     

“Миний өмнөөс харамсаж, халаглаж явдаг олон хүн бий. Спорт, урлаг хоёрт хүч үзэж явахад минь олон хүний магтаал сайшаалын үг магадгүй намайг эвдсэн, өөртөө эрдэхэд хүргэсэн байх. Яахав дээ, тухайн үед ах нь ааг омогтоо шатсан залуу явж. Алдаа, онооны аль нь байсан байх. Гэхдээ эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа би өөрийн гаргасан шийдвэртээ эзэн болж, өнгөрсөн зүйлд харамсаж явдаггүй”

 

            Эрдэнэтийн хивсний үйлдвэрт, мөн уул уурхайн салбарт ажиллаж явсан гээд амьдралын замнал арвин баялаг түүхтэй. Ханийхаа түшиг тулга нь болсон халамжит хань, үр хүүхдүүддээ үлгэр жишээ болсон аав, мөн ач, зээ нартаа хошуу дэвсэн хайрлах өвөө нь болоод, элэг бүтэн амар жимэр амьдарч буй.Түүний нэгэн жишээ Д.Батдоржийнх. Энэ жил Д.Батдоржийн ээжийн талын ах, дүүс болох 580-аад хүн Булган аймгийн Сайхан сумын нутагт цугларан, анх удаа ургийн баяраа хийжээ. Зөвхөн ээжийнх нь төрсөн ах дүү, тэднээс салбарласан хүүхдүүд, ач зээ нар нийлээд хагас мянга хол давжээ. Хамгийн гол нь эдгээр ах дүү, хамаатан садан нь бүгд өөрсдийн хийсэн бүтээсэнтэй нэр бүтэн яваад нь Д.Батдорж сэтгэл тэнэгэр явдаг гэлээ.

 

 

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ

 

Гэрийн эзэн Д.Батдорж, гэргий В.Батдэлгэр: 20 гаруй жил бид хоёр амьдрахдаа гэр бүлийн үнэ цэнийг элэг бүтэн амьдрал гэж дүгнэлээ. Гэхдээ хамтын амьдрал гэдэг эхнэр, нөхөр хоёроос олон зүйл шалтгаалдаг болохоор хань ижлээ зөв сонгож, цаашлаад нэг нь нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргээд явна гэдэг урт удаан амьдрал оршин тогтнох үндэс нь хэмээн бид ойлгож явдаг гэлээ.

 

            Хүүхэд бол айл гэрийн гэрэл гэгээ, эхнэр нөхөр хоёрыг нэг хүн, нэг зорилготой болгох хүчтэй. Хоёр хүүхдээ төрүүлсний дараа тэднийхээ төлөө гэж бид хоёр тэмүүлж амьдарсаар нэг л мэдэхэд өвөө, эмээ болоод 20 гаруй жил хамтдаа амьдарчээ.

 

Бидний урилгыг хүлээн авч, гэр бүлийнхээ халуун дулаан орчинд элэгсгээр угтан авч, дурсамжтай сайхан яриа дэлгэсэн Д.Батдоржийн халуун ам бүлд талархсанаа илэрхийлье. Мөн гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

 

Ярилцсан: Б.Баяржаргал

 

Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш

 

UBS.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (84.84.173.154)
    Garid magnai kinog vzeed vzeed hanamgvi. tanai ger bvld az jargal hvsi.
    2015 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.11.134)
    uneheer saihan dur buteesen hun huu maani barildah bolohooroo l bi neree Dalaitseren gej bichuulne gedegsen
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • hi (202.70.46.212)
    saikhan dur butesen hun de
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.227)
    Уучлаарай ураг ааваа дагадагүй билүү .
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • 888 (183.177.105.45)
    saihan ger bul az jargal husie
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК