Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Алтангэрэл: Ц.Баасандоржийг хэлмэгдүүлбэл хуульчид зүгээр хараад суухгүй, тэмцэнэ

2015-10-12
0
ЖИРГЭХ

Өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаасаа хууль хяналтын байгууллагад шалгагдах болсон. Жил гаруйн дотор АТГ-аас түүнийг таван удаа шалгуулсан байдаг. Харин энэ удаад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан байдаг. Х.Идэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж "Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ax X. Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалаагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыгЛ.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгчЛ.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан юм.

 

Энэхүү мэдэгдлийг Х.Идэр нэр төрд нь халдсан гэж үзээд ийнхүү шалгуулахаар гомдол гаргасан. Үүнийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авч, цагдаад өргөдөл гаргасан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийн эсрэг гомдол гаргаж байгаа талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


 

-Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг цагдаад шалгуулахаар шийдвэр гаргасан байна лээ. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Энэ талаар ярихын өмнө өмгөөлөгч гэж хэн юм бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүн ямар нэгэн хэрэгт холбогдохоос эхлээд мөрдөн байцаагч, прокурор, шинжээч, цаашлаад шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд маш олон шат дамжлагаар дамждаг. Энэ дунд хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийг зөрчигдөхөөс сэргийлдэг мөртлөө ямар нэгэн эрх мэдэл эдэлдэггүй субъект гэвэл ганцхан өмгөөлөгч. Тухайн орны хууль хяналтын байгууллага өмгөөлөгч нартай яаж харилцаж байна.

 

Өмгөөлөгчийн эрх зүйн байдал ямар байгаагаас тухайн орны хүний эрхийн төлөв байдлыг мэдэх боломжтой байдаг. Эрүүгийн хууль чангатай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаандаа өмгөөлөгчийн эрхийг хязгаарладаг улс орнууд нь дарангуйлагч орнууд байдаг юм. Сүүлийн үед өмгөөлөгч нарын тулгамдаад байгаа асуудал Ц.Баасандорж өмгөөлөгч дээр тод ажиглагдах боллоо. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн талаар юм л бол цагдаа тайлбар авлаа, шалгуулж байна гэдэг. Хамгийн сүүлд гэхэд шүүхээс цагдаад өргөдөл гомдол гаргаж цагдаад шалгуулж байна гэх мэдээлэл гарсан. Үүнд хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж хүлээж авсан.

 

-Ц.Баасандоржийг ажлаа сайн хийж, АТГ, прокурор, шинжээч нарын хорхойтой араанд зуугдаж байна гэх хүмүүс ч байна?

 

-Манайд хууль тогтоомжтой холбоотой алдаа дутагдал их байгаа нь үнэн. Гэхдээ хуулийг буруу хэрэглэж байгаа тохиолдол бүр их байна. Социализмын үед хүн өмгөөлснийхөө төлөө Тев аймгийн шоронд сууж байсан Яримпил өмгөөлөгч болон өнөөдөр хүн өмгөөлснийхөө төлөө хэрэг үүсгэгдээд цагдаад шалгагдаад явж байгаа Ц.Баасандорж хоёрын хооронд 30 гаруй жилийн зай байгаа боловч манай хууль эрх зүйн систем хүний эрхийг хамгаалах тал дээр хэрхэн явж байна вэ гэдэг тод харагдана. Хэдэн жилийн өмнө би ч гэсэн 14 хоног хоригдож байсан. Намайг өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө шүүх 14 хоног хорих ялаар шийтгэж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг хязгаарлан хааж байсан. Тэгэхээр Монгол Улсад өмгөөлөгч хүн ажлаа хийх бололцоо байна уу гэдгийг эргэж хармаар байна. Энэ бол Л.Гансүхийн хэрэгтэй огт хамаагүй зүйл. Зөвхөн Ц.Баасандорж өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө буруутгагдаж байгаа асуудлыг ярьж байгаа юм шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ц.Баасандоржийг хохь нь. Ингэх гээд байсан юм" гэх мэдээлэл гарч байна лээ. Өмгөөлөгчийг шүүхэд шалгуулж байгаа хэргийг Л.Гансүхийн хэрэгтэй холбож яриад байгаа юм.

 

Ц.Баасандорж гэдэг хүнд Л.Гансүх гэдэг хүн огт хамаагүй. Өнөөдөр Л.Гансүх гэдэг хүнийг өмгөөлж байна. Маргааш О.Алтангэрэл намайг ч юм уу. Нөгөөдөр өөр нэг хүнийг өмгөөлнө. Өмгөөлөгч хүний ажил ийм л байдаг. Хүнийг хэрэгт орж, хамгийн их ядарч явах үед хажууд нь өмгөөлөгч л байдаг. Тэгэхээр өмгөөлөгч гэдэг бол хүний эрхийг хамгаалдаг хүн гэсэн өнцгөөс харах хэрэгтэй байна. Хүмүүс Ц.Баасандоржийг Л.Гансүхийн өмгөөлөгч гээд л дайраад байгаа юм. Тэр хүн өмгөөлөгчийн ажлаа л хийсэн шүү дээ. Ц.Баасандоржийг мэргэжил нэгт хүний хувьд өмнө нь хэд хэдэн хэрэг дээр хүн өмгөөлж байхыг харж байсан. Тэр хүний төлөө сэтгэл гаргаж чаддаг. Өмгөөлөгчөөр нь ажиллаад эхэлсэн бол дуустал нь явж чаддаг. Хүнийг их бага, мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлаж харилцаад байдаггүй. Хүчний өмнө зусардаад байдаггүй сайн талтай өмгөөлөгч гэж харж байлаа.

 

-Л.Гансүхийн хэргийг шүүх хурлыг үзсэн үү. Өмгөөлөгч шүүхээс татгалзсан үндэслэлийг юу гэж бодож байна вэ. Шүүхээс татгалзсан үндэслэлээсээ болоод буруудаад байна?

 

-Гэм буруутай холбоотой асуудал тусдаа шүүх шийдвэрлэх ёстой. Ц.Баасандорж өмгөөлөгчтэй холбоотойгоор хүмүүс янз бүрээр л хэлж байна лээ. Мэргэжлийн ур чадвар, хүнээ өмгөөлсөн байдлыг сайн муу янз бүрээр л ярьж байна. Гэхдээ шүүх хурлыг үзсэн хүн болгон нэг зүйлийг ажигласан байх. Өөрийнхөө зорилгын төлөө, үйлчлүүлэгчийнхээ төлөө эцэст нь тултал явж чадах, өмгөөлөгч хүнд байх ёстой хамгийн чухал чадвар байгааг харуулж чадсан. Энэ зүйл ямар ч сурах бичиг болон ном, эрдмийн зэрэг цолноос илүү өмгөөлөгч хүнд байх ёстой чадварыг тод харуулж, хамгаалж чадсан. Ц.Баасандоржийг шүүхээс цагдаад шалгуулахаар өгсөн үндэслэлийг харсан. Би шүүгч Х.Идэр, хэрэгт сэжиглэгдэж байгаа ахыг нь таньдаг, ямар хүмүүс вэ гэдгийг мэднэ. Тэгэхээр Х.Идэр шүүгчийг ахынхаа хэргээс болоод Л.Гансүхийн хэрэг дээр хувийн сонирхлоор хандсан байна гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ хүн болгоны нүдэн дээр ил байгаа баримтыг өмгөөлөгч “Энэ ийм зүйл болсон юм биш үү” гэж тавьсныхаа төлөө өнөөдөр хэрэг үүсгэгдээд явна гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Бодит амьдрал дээр юу болсноос эс шалтгаалаад үүссэн нөхцөл байдал дээр анализ хийгээд өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ би нэг хэрэгт өмгөөлөгчөөр орох гэж байтал хэргийг шийдэх гэж байгаа шүүгч эсрэг талын хүнтэй цайны газар хоол идээд сууж байх юм бол би шүүгчээс татгалзана. Гэхдээ шүүгч тэр хүнтэй хоол идээд сууж байхдаа тэр хүнээс мөнгө авч байгаа зүйл гэсэн үг биш. Надад тийм сэтгэгдэл төрж байгаа болохоор татгалзаж байгаа юм. Үүнийг хүлээж авч шийдвэрлэх нь шүүхийн асуудал. Харин ингэж үндэслэл тавьж шүүхээс татгалзсаны төлөө Ц.Баасандоржид ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол үүнийг эсэргүүцэх зоригтой, зүрхтэй, сэтгэлтэй хуульчид олдоно гэж бодож байна.

 

-Гэхдээ Ц.Баасандорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа ярилцлага өгч, АТГ, прокурор, шүүхэд шүүмжлэлттэй хандсан шүү дээ?

 

-Л.Гансүхийн шүүх хурал дууссаны дараа Прокурорын газраас удаа дараа Л.Гансүх яагаад буруутай талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна лээ. Харин эсрэгээрээ шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Баасандорж өмгөөлөгч сэтгүүлч нарт ярилцлага өгснийг нэг ч удаа хараагүй. Хуульч хүний ёс зүй гэж ийм байдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд буруу шийдвэр гаргачихлаа гэж хэлж болдоггүй. Нэн ялангуяа хуульч хүний ёс зүйн хувьд шүүхийн шийдвэрийн зөв бурууг ярьдаггүй. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гомдлоо гаргаад л явдаг болохоос биш олон түмний өмнө тэр нь зөв, энэ нь буруу гээд явдаггүй юм.

 

Яагаад прокурор Л.Гансүхийн хэргийг онцолж ярих болов. Бусад олон мянган хэргээс онцолж Л.Гансүх буруутай, өмгөөлөгч Ц.Баасандорж буруутай гэж ярих болов. Энэ бүгдээс харахад улс төрийн зорилготой яригдаад байгаа нь үнэн юм биш биз дээ. Дараагийн шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх гэж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Хуульчид бид болж байгаа зүйлийг энэ болж байна гэж ярьдаг. Болохгүй байгаа зүйлийг шүүмжилж байж урагшаа явна. Хэрвээ энэ байдлаараа Ц.Баасандорж гэх өмгөөлөгч залуугАТГ, прокурор, шүүхээс хэлмэгдүүлэх, мэргэжлийн дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө буруутгах гэж байгаа бол олон хуульч зүгээр суухгүй. Бид байр сууриа илэрхийлнэ. Тодорхой зүйлсийг хийнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хуульч нартаа хандаж хэлэхэд Ц. Баасандорж гэх хувь хүн, Л.Гансүх гэдэг хүний өмгөөлөгч гэдгээр нь биш мэргэжил нэгтэй, эгнээнд чинь яваа хуульч гэдэг утгаар нь хүлээн авч, цаашид юу болохыг анхаарч байгаасай гэж хүсч байна.

 

-Өмгөөлөгч нар ажлаа сайн хийдэггүй. Хууль хяналтын байгууллага хууль зөрчиж байгааг чимээгүй хараад л сууж байдаг гэх яриа олны дунд байдаг. Гэвч Ц.Баасандоржийн үйлчлүүлэгчээ өмгөөлж байгааг хараад олон хүний сэтгэл эргэх шиг боллоо?

 

-Бүх хуульчид сайн гэж хэлэхгүй. Ёс зүйгээ уландаа гишгээд даргынхаа хий гэснийг үг дуугүй хийдэг хуульчид байна. Эсвэл хүний мөнгийг авдаг. Тэгсэн мөртлөө ажлаа огт хийдэггүй. Аливаа зүйлийн учрыг олохгүй олны анхаарлыг өөртөө татаж, нэр хүнд олох гэж оролддог. Өөрийн эрх ашиг мөнгөний төлөө явж байгаа хуульч олон бий. Үүнийг үгүйсгэхгүй. Мөн хүний төлөө явдаг хуульч ч олон байгаа. Хүнийг яллахаас татгалзаад ажлаасаа халагдсан прокурор бий. Хөнгөн ял өгсөн гээд Улсын дээд шүүх дээр загнуулж байсан залуу шүүгч байгаа. Хүнээ өмгөөлөөд Ц.Баасандорж шиг буруутаж байсан өмгөөлөгч байна. Бид энэ зөв үлгэр дуурайллыг дэмжих ёстой. Гэхдээ ингэчих юм бол тэр намайг яах бол гэж айж байна. Айхаар ч цаг үе ирчихсэн. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, зоригтой дуугарсных нь төлөө шахаж хавчиж байна. Энэ болгоноос айгаад дуугүй суугаад байх юм бол өчигдөр хөршийг чинь бариад аваад явах үед чи юу ч дуугараагүй. Өнөөдөр чамайг бариад явах үед хэн ч дуугарахгүй, өмөөрөхгүй гэсэн үлгэрээр явна. Бүгд энэ системд орно. Хуульчид энэ хайрцагт орж болохгүй. Эрх чөлөөний хамгийн өндөр мэдрэмжтэй байх ёстой. Өөрсдийнх нь мөн чанарт суучихсан байх ёстой зүйлийн нэг нь энэ.

 

-Өмгөөлөгч нар бусдын дарамт шахалтад орох тохиолдол байдаг биз дээ?

 

-Өмгөөлөгч нарт дарамт шахалт зөндөө ирдэг. Надад ч цөөнгүй ирж л байсан. Гараажид нь хүлээж байгаад төмрөөр гарыг нь хуга цохисон байсан. Энэ бол юу ч биш. Биед нь халдсан, хадгаламж зээлийн хоршооны хэргийн үеэр өмгөөлөгчийн хувцсыг урж тасдаж хаясан, өмгөөлөгч нарыг хорьсон, шүүхээр үндэслэлтэй болон үндэслэлгүй торгосон гээд өмгөөлөгчийн эсрэг хандсан зүйл маш их гарч байгаа. Энэ болгон дээр хуульчдын болон өмгөөлөгчдийн байгууллага эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Саяхан Хуульчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байна лээ. Цаашид хуульч, өмгөөлөгчдийн эрх нь зөрчигдөж байгаа асуудал дээр тодорхой байр суурь барих болов уу гэж харж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Монголын иргэн (202.126.89.191)
    Энэ шүүх хурлын шууд нэвтрүүлгийг 5 өдөр харлаа. Хүн гэмт хэрэг хийсэнч, үгүйч шүүгч прокурор нар ёс зүй гэдэг ямарч хуулиас дээгүүр тавигддаг хэм хэмжээнд захирагддаг байх ёстой гэж бодож байна. Баасандорж өмгөөлөгчийг ялихгүй хэм хэмжээ зөрчихөд л Идэр шүүгч яаран сандран торгоод байгаа нь 2008 оны Бэйжингийн олимпод алтан медалийн барилдаанд ялах нь 100 магадлалтай болсон Түвшинбаяр аваргыг хэдхэн секундийн дотор өөрийнх дэлхийн аваргыг ялсных нь төлөө хэд хэд торгоод авсан Японы шүүгчийн дүр зураг л харагдаад байсан даа. Ёр нь Монголд сүүлийн 20 жилд огт өөрчлөгдөөгүй салбар бол шүүх, прокурор шүүдээ. Иймд шүүгч, прокурор нар хэрэгт сэжиглэгдсэн хэнийгч болов шууд л ялтан гэдэг талаас нь хардаг юм шигээ. Тийм хүмүүс хэргийг үнэн зөв яллаж чадах уу. Гансүх нарын хэргийг сонсож суухад гэмт хэргийн бүрэлдэхүүн болдог 4 категорын дор хаяж 2 нь байхгүй байхад л яллаад байсан даа. Энэ чинь жирийн иргэдэд бол хууль ба хуулийнханд үл итгэх байдлыг бий болгоод байна шүү. Ер нь заавал ял өг
    2015 оны 10 сарын 18 | Хариулах
  • zochin (119.40.97.94)
    Shuuh hurliin uil ajilgaag anh udaagaa uzsen er manai niigem chin enerengui gedeg biz dee shuugch prokuror gesen heden hohduud huniig zaawal buruutgaj yallah zorilgotoi hural hiideg yum bna lee unen moniig oloh ni chuhal bish deerengui hunii huwi zayag ul tooson humuus Mongolchuud bid chin tsoohuulee shuu bie bienee hairlah heregtei Baasandorj omgoologch bol uneheer mundag zaluu bna lee hamgaalaltand negdene shuu
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • хуульчдын нэр баастсан баас (202.179.11.186)
    энэ тогтоогүй далжигар нэг бна. гөлөн гөлөн гээд дандаа шоудаж хуульчдын нэр гутаадаг баас. хэн чамайг тоож сонсох баасандорж нь ч ёс зүйгүй хэвлэл мэдээлэлээр ажлаа хийдэг тэнэг гар. гансүх нь улсын хөрөнгө завшсан нь үнэн болоол шүүх ял өгсөн. шүүгчийг гүтгэсэн гээд хэрэг үүсгэсэн мэдээ бна лай. зөв ш тэ. амаа мэдэж хүн гүтгэх ёстой. хууль зүйн яамны бодлого барьж бна гээд дампууруулсан нөхөр яршиг бна. мэдлэг бол түй шүү дээ энэнд.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.28.91)
    ТЭР ИДЭР ГЭГЧ ЗАЛУУ ЧИНЬ ШҮҮГЧ БИШ, ХИП-ХОП ДУУЧИН ГЭСЭН БИЗ ДЭЭ?????
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • zochin (112.72.13.222)
    Ard tumen bidch bas Baasandorjiig hamgaalna negdene!!!!!!!!
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • irgen (103.26.193.234)
    Cameriin umnu garhaaraa zorilgoo martaad zutgechihdeg yum shig harsgdsan
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.137)
    Идэр гэж хэн ч биш мангар бацаан л харагдаж байналээ шүү дээ. Ацаараа шүүгч байх вэ дээ.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.47)
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ц.Баасандоржийг хохь нь. Ингэх гээд байсан юм гэх мэдээлэл гарч байна лээ... Энэ бол Алтанхуяг, Гансүх нарт хорсож, ард түмнийхээ төлөө, Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилласанд хорсож бухимдсан хог новшнуудын хийж байгаа, АТГ-ын захиалгаар бичигдэж байгаа хэрэг. Алтанхуягийг хавчиж ганцаардуулах, Гансүхийг хэлмэгдүүлж айлган сүрдүүлэх гэсэн, Алтанхуягийг дэмжиж байгаа, Алтанхуягийн ард түмнийхээ төлөө, Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилласаныг нь дэмжиж байгаа бусад хүмүүсийг холдуулах гэсэн хөөрхилөлтэй, арчаагүй арга юм. Ингэж л хог новшнууд дараагийн алхамаа хэрэгжүүлж, Өмгөөлөгч Ц.Баасандоржийг дарамталж байгаа юм. тэгээд хохь чинь, болж гэх мэтээр тавлаж, хэвлэл мэдээллээр дайралт хийж байгаа ю. Гутамшигтай, арчаагүй...
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.47)
    өмгөөлөгч гэж хэн юм бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүн ямар нэгэн хэрэгт холбогдохоос эхлээд мөрдөн байцаагч, прокурор, шинжээч, цаашлаад шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд маш олон шат дамжлагаар дамждаг. Энэ дунд хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийг зөрчигдөхөөс сэргийлдэг мөртлөө ямар нэгэн эрх мэдэл эдэлдэггүй субъект гэвэл ганцхан өмгөөлөгч.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.47)
    ганхан хуульчид төдий бус хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж иргэд ч энэ тэмцэлд нэгдэх болно
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.65)
    нүүрс хөтөлбөр гэх нэрийн дор нэг жил ажиллаад цалин гэж Гансүх 5ОО сая, тэр нягтлан хүүхэн, захирал 2 тус бүрдээ 330 сая төгрөг авсан гэж прокурорын ажилтан барин тавин ярихыг сонссон. Гансүх хүлээн зөвшөөрч би тэр компанид зээлсэн мөнгөө авсан гэж тайлбарладаг гэхийг сонссон. үүнийг зөв гэж өмгөөлж байгаа өмгөөлөгч луйварчдаас хэдийг шаасан бол гэхээр сонин санагдаад байна.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
    • zzzz
      Hachin nohor we chi
      2015 оны 10 сарын 12
  • Батар (112.72.13.65)
    Цагдаагийн дарга нарын өмгөөлөгч байж байгаад хонгио Тэмүүжинд худалдагдаж, яамны газрын дарга болсон Алтангэрэл гэгч ичгүүргүй амьтан ичих нүүргүй ажээ.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Бодит амьдрал дээр юу болсноос эс шалтгаалаад үүссэн нөхцөл байдал дээр анализ хийгээд өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ би нэг хэрэгт өмгөөлөгчөөр орох гэж байтал хэргийг шийдэх гэж байгаа шүүгч эсрэг талын хүнтэй цайны газар хоол идээд сууж байх юм бол би шүүгчээс татгалзана. Гэхдээ шүүгч тэр хүнтэй хоол идээд сууж байхдаа тэр хүнээс мөнгө авч байгаа зүйл гэсэн үг биш. Надад тийм сэтгэгдэл төрж байгаа болохоор татгалзаж байгаа юм. Үүнийг хүлээж авч шийдвэрлэх нь шүүхийн асуудал. Харин ингэж үндэслэл тавьж шүүхээс татгалзсаны төлөө Ц.Баасандоржид ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол үүнийг эсэргүүцэх зоригтой, зүрхтэй, сэтгэлтэй хуульчид олдоно гэж бодож байна.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Ц.Баасандоржийг шүүхээс цагдаад шалгуулахаар өгсөн үндэслэлийг харсан. Би шүүгч Х.Идэр, хэрэгт сэжиглэгдэж байгаа ахыг нь таньдаг, ямар хүмүүс вэ гэдгийг мэднэ. Тэгэхээр Х.Идэр шүүгчийг ахынхаа хэргээс болоод Л.Гансүхийн хэрэг дээр хувийн сонирхлоор хандсан байна гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ хүн болгоны нүдэн дээр ил байгаа баримтыг өмгөөлөгч “Энэ ийм зүйл болсон юм биш үү” гэж тавьсныхаа төлөө өнөөдөр хэрэг үүсгэгдээд явна гэдгийг зөвшөөрөхгүй байгаа.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    шүүх хурлыг үзсэн хүн болгон нэг зүйлийг ажигласан байх. Өөрийнхөө зорилгын төлөө, үйлчлүүлэгчийнхээ төлөө эцэст нь тултал явж чадах, өмгөөлөгч хүнд байх ёстой хамгийн чухал чадвар байгааг харуулж чадсан. Энэ зүйл ямар ч сурах бичиг болон ном, эрдмийн зэрэг цолноос илүү өмгөөлөгч хүнд байх ёстой чадварыг тод харуулж, хамгаалж чадсан.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Ц.Баасандоржийг мэргэжил нэгт хүний хувьд өмнө нь хэд хэдэн хэрэг дээр хүн өмгөөлж байхыг харж байсан. Тэр хүний төлөө сэтгэл гаргаж чаддаг. Өмгөөлөгчөөр нь ажиллаад эхэлсэн бол дуустал нь явж чаддаг. Хүнийг их бага, мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлаж харилцаад байдаггүй. Хүчний өмнө зусардаад байдаггүй сайн талтай өмгөөлөгч гэж харж байлаа.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Манайд хууль тогтоомжтой холбоотой алдаа дутагдал их байгаа нь үнэн. Гэхдээ хуулийг буруу хэрэглэж байгаа тохиолдол бүр их байна. Социализмын үед хүн өмгөөлснийхөө төлөө Тев аймгийн шоронд сууж байсан Яримпил өмгөөлөгч болон өнөөдөр хүн өмгөөлснийхөө төлөө хэрэг үүсгэгдээд цагдаад шалгагдаад явж байгаа Ц.Баасандорж хоёрын хооронд 30 гаруй жилийн зай байгаа боловч манай хууль эрх зүйн систем хүний эрхийг хамгаалах тал дээр хэрхэн явж байна вэ гэдэг тод харагдана. Хэдэн жилийн өмнө би ч гэсэн 14 хоног хоригдож байсан. Намайг өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө шүүх 14 хоног хорих ялаар шийтгэж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг хязгаарлан хааж байсан.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Тухайн орны хууль хяналтын байгууллага өмгөөлөгч нартай яаж харилцаж байна. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал ямар байгаагаас тухайн орны хүний эрхийн төлөв байдлыг мэдэх боломжтой байдаг. Эрүүгийн хууль чангатай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаандаа өмгөөлөгчийн эрхийг хязгаарладаг улс орнууд нь дарангуйлагч орнууд байдаг юм
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    ингээд ярихаар Баасандоржын зөв юм шиг харагдах ёстой юу телевизээр юу гэж дайрч давшилж байсан нь өмгөөлөгчийн ёс суртахуун юм уу даа та өөрөө ч гэсэн ийм ёс суртахуунтай болохоороо өмгөөлж байна
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
    • Зочин
      дайрч давшлана шдээ амьсгаа минь. чамайг хэрэгт холбогдоод ядраад ирэхэд чамд харин тийм өмгөөлөгч олдохгүй байх даа.
      2015 оны 10 сарын 12
  • Зочин (62.212.68.201)
    Ажлаа хийж байгаа хүн үйлчлүүлэгчийн эрх ашгийн хамгаалахын төлөө бүх л боломжийг ашиглах хэрэгтэйшд. тэглээч хуулиндаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эрхийг нь заагаад өгчихсөн байхад тэрнийх нь төлөө шалгаж шүүж байгаа бол өөрсдийг нь харин цагдаад өгмөөр юм байна даа.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (62.212.68.201)
    Mongoliin huuli shuuhiin baiguullagiin togtoltsoo ugaasaa soninshd. shuugch ni tengeriin amitan,daraa ni prokuror hamgiin dord statustai ni hunii erhiig hamgaalj bga gol hun omgoologch ni...iim togtoltsoonii gajuudaltai bhad ymr ch hunii erh ashig hamgaalagdaj chadahguishd
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (62.212.68.201)
    Өмгөөлөгч хүнийг өмгөөлсөн хүнээс нь хамаатуулж шалгаж шүүнэ гэж сонин юм монголд л байдаг байх. Энгийн иргэний шүүх хурал др тэгж хэлсэн бол сүр бадруулахгүй л байх байсан байхдаа.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (94.242.246.23)
    Өмгөөлөгч хүн үзэл бодлоо илэрхийллээ гээд ёс зүйгүй болно гэж юу байхав дээ. Хүнийг үзэл бодлынх нь төлөө яллаж болохгүй шүү дээ.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Зөв. Хүний эрх хамгийн чухал
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.140.52)
    ЯГ VНЭН ХЭЛЖ. ШУДАРГА НЬ Л ШУДАРГАА ХАМГААЛНА. АЛТАНГЭРЭЛ САЙН БАЙНА
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Эрхэм (103.9.90.98)
    Сайн байцгаана уу надад нэг санал байна Баасандорж сайн өмгөөлөгч байж болно гэхдээ хуульчийн ёс зүй гэдэг том шалгуурыг давахгүй байна шүү дээ хуульчдын энэ балгийг арилгах гэж хуульчдын холбоо байгуулагдсан биз дээ Алтангэрэл та өөрөө ерөнхийлөгчид нь нэр дэвшээд байсан санагдах юм гэтэл одоо өөр зүйл ярихаар чинь мунхаг миний бие гайхам сууна эсвэл Тэмүүжин та хоёрын бас нэг албан тушаал олох гэсэн арга байсан юмуу та хариулана уу
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Э.Ууганжаргал (103.229.121.249)
    Өмгөөлөгчийн эрхийг уландаа гишгэсэн улс бол Монгол. Хэн ч маргахгүй байх.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.129)
    МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧИД НЭГДЭХ. ХЭРЭГТЭЙ БААСАНДОРЖ ОО. ЧИНИИ ЗӨВ. ШҮҮ УРД НЬ БИШ АРД НЬ ГАРНАА. ЭРЧ ХҮЧ ЧИНЬ ОРГИЛНОО ИДЭР ШҮҮГЧ ЗАРГАА АВАХЫГ НЬ ХАРЪЯ . ШЕЗӨВЛӨЛД. ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ЮМ БАЙНА
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 17 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 24 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 31 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 46 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 10 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 27 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 30 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 45 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 5 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 34 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 46 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 54 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 5 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК