Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-д уурхайчиддаа хүргэх тайлбар байна

2015-10-21
0
ЖИРГЭХ

 

“Эрдэнэс-Таван Толгой” ХК шинэ гэрээт олборлогч “ТТJVCO” компани руу өөрийн 206 ажилтнаа шилжүүлэх шийдвэрт хүрээд байгаа. Харин уурхайчид “Эрдэнэс-Таван Толгой” ХК-иас явахгүй гэдгээ илэрхийлж, суулт зарлаад байгаа нь сүүлийн үед  олны анхаарлын төвд байна.

 

Асуудал яагаад үүссэн бэ гэдгийг тайлбарлахын тулд таван жилийн өмнөх түүх сөхөх хэрэг гарч байна.

 

Манай улс одоогоос таван жилийн өмнө Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оператор компани шалгаруулах тендер зарласан юм. Сонгон шалгаруулалтад Австралийн “МакМahon holdings” компани шалгарч, 2011 оны 11 дүгээр сараас нүүрсээ олборлуулж эхэлсэн билээ.

 

Гэвч  гэрээний “зэс” цухуйж, гэрээг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан байна. Үүнд юуны түрүүнд нүүрсний зах зээл дэх үнийн таагүй нөхцөл гол нөлөө үзүүлсний дээр 2011 оны гэрээний нөхцөлөөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК гарсан зардал болгонд мөнгө төлөх “ял”-тай заалтууд халгаатай болж эхэлжээ.

 

Нүүрсний үнэ зах зээлд өндөр байсан үед байгуулсан гэрээний нөхцөлүүд аажмаар үнэ унаж байгаа зах зээлтэй зохицолдсонгүй. “Эрдэнэс- Таван Толгой” ХК нь муу гэрээнүүдийн (Чалкогийн гэх тодотголтой гэрээ ч бий) үр дагаварыг ханатлаа амсаж байгаа компанийн нэг гэж хэлж болно. 

 

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн менежмент ийм байдлаар үргэлжилбэл санхүүгийн эрсдэлд орох учраас зайлшгүй шийдвэрт хүрчээ.

 

“Макмахон”-ы гэх тодотголтой гэрээ ч компанийн санхүүд дарамт болсноор “Эрдэнэс­-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл гэрээг шинэчлэх, сайжруулах үүрэг өгсөн байна. Ингээд Цанхийн зүүн уурхай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зогсолт хийжээ. Харин ажилчид өнөөдрийг хүртэл сул зогсолтын 60 хувийн цалингаа компаниасаа авсаар байгаа аж.

 

Энд нэг зүйлийг онцлоход компанийн ТУЗ-өөс Цанхийн баруун хэсэгт гэрээт олборлогчоор ажилладаг  “Монгол Уурхайчин Нэгдэл”-тэй 2013 онд байгуулсан гэрээний нөхцөлд ойртуулж “Макмахон”-той хийсэн гэрээг сайжруулах үүрэг өгсөн байна. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулдаг  гэрээт олборлогчийн уулын цулын ажлын хөлс “Макмахон” компанийнхаас хоёр дахин бага ч бүтээмж нь өндөр байдгийг өнгөрсөн хугацаанд монголчууд харсан билээ.

 

Ингээд амаргүй хүнд нөхцөлд гэрээг шинэчлэх хоёр талын хэлэлцээ сар гаруй хугацаанд үргэлжилсээр 2015 оны 4 дүгээр сард ТУЗ-өөс хэлэлцээний ширээний ард дахин сууж шийдэлд хүрэх, эс хүрвээс гэрээг цуцлах үүрэг өгчээ. Гэтэл “Макмахон” компани “ТТJVCо”-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг “Five Hills” компанийг өөр компанид зарсан байна.

 

Гэвч асуудлыг эвийн журмаар шийдэх тохиролцоонд хүрснээр “ТТJVCо”-той “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн толгой компани “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирлаар удирдуулсан ажлын хэсэг 2015 оны 8-р сараас эхлэн хэлэлцээ хийж 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шинэчилсэн гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Шинэчилсэн гэрээгээр бол нэгдүгээрт, “Эрдэнэс-Таван Толгой” ХК зардлаа 40 орчим хувиар бууруулах боломжтой болсон, хоёрдугаарт, Цанхийн зүүн хэсгийн үйл ажиллагааг эхлүүлж, олборлогчийн хөлсийг нүүрсээр төлж, үлдсэнийг нь Чалкогийн өрөнд өгөх давуу талтай болсны дээр ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж чадсан нөхцөлүүдийг гэрээнд тусгаснаараа ач холбогдолтой болсон гэж тайлбарлаж байгаа юм.

 

Компанийн удирдлагууд ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажилласнаа хэлж байна. Нөгөө тал сонгон шалгаруулалтаар ажилтнуудыг нь авах санал ч тавьсан байна. Харин тэр санал үл дэмжигдсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө уурхайд ажиллаж байсан Захиалагчийн бүх ажилтанд үйл ажиллагаа эхлэх өдрөөс ажил нь эхлэх ажлын байр санал болгож, цалингийн хэмжээг бууруулахгүй, ажлын байрны нөхцөлийг дордуулахгүйгээр ажиллуулах зэрэг заалтуудыг оруулж чадсан байна.

 

Шинэчилсэн гэрээний дагуу ажилтнуудыг шилжүүлэхгүйгээр цаашид “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн менежмент дээрх байдлаар үргэлжилбэл санхүүгийн эрсдэлд орох учраас зайлшгүй ийм шийдвэрт хүрч, Цанхийн зүүн уурхайг ажиллуулахаар зэхэж байгаагаа тус компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа юм.

 

Тус компанийн удирдлагууд уг шийдвэрийг хуулийн хүрээний дагуу хугацаанд нь Үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөлд 2015 оны 10 дугаар сарын 12-нд албан ёсоор амаар мэдэгдэж, мөн сарын 16-ны өдөр суулт зарласан ажилтнуудтай уулзаж, тодорхой мэдээлэл солилцсон бөгөөд 19-ний өдөр нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хүлээн авч уулзсан байна.  “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ажилчидтай үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ байгуулах тухай асуудал мөн ойрын өдрүүдэд яригдаж байгаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр  ойрын хугацаанд хамтын  гэрээ байгуулах ажлыг ажил болгохоо хоёр тал тохиролцсон байна.

 

А.Дөлгөөн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (112.72.13.124)
    ene esergvvtsegchidiig shuud xalax xeregtei yum bna 2014 oni 8 .n saraas odoog xvrtel tsalingiinxaa 60.n xuviig avch bsan bna shvv dee 1 jil ilvv xugatsaand tsalinjuulaad ajiliin bairiig avch vldlee vvnees ilvv yalgax gesen yum . Yuch xiigeegviinjineer texnikiin ajilchid jindii bna ANXAAR
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.46)
    Утсаа орооцолдуулаад учраа олохоо байчихсан мунгинаа эмээ шиг болчихсон юм уу. Өөрийн хүний хүүхдүүдээ ялгахаа больчихсон уймараа ч юм шиг
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    MGL uurkhaichdaa khytaduudad zarchikhsan yum bish uu!!!!!
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.225.147)
    Энэ нийтлэлээс юу ч ойлгохгүй юм байна. Эрдэнэс Таван толгойг ашиггүй, ажилчидгүй юу ч үгүй компани болгох гээд байгаа гэдэг л үнэн байх. Тэгж чадвал төрд байгаа дээрэмчдийн хүсэл зорилго биелнэ.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.170.94.226)
    Shiidehees argaggui baidald baigaa l yum baina shd. Ene muuhai ajilchidaa bugdiig n huugood chadvarlag bag burduuleh n zuv shdee uul n. Chadvargui, kompaniihaa esreg yavdag hed n aisandaa uls turjuulj baigaa yum baina l daa.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.11.14)
    Ард иргэдийнхээ толгойг зөв л угаагаарай Гадны нэг кампани монголчуудаар тоглоод л өөрсдөө ашигаа хувааж аваад алга болж хятадад зараад хятад нь монголчуудад ашиг өгч харагдаач
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 18 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 25 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 32 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 28 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 31 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 46 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 6 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 35 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 47 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 55 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 6 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК