зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч & Улаанбаатарын дарга

2015-10-28
0
ЖИРГЭХ

МАНАЙ ХОТЫН ДАРГЫН МАТЕРИАЛИСТ ҮГ

 

Бид шинэ нийгэмд орсноос хойш П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн дөрвөн Ерөнхийлөгч, С.Мөнхжаргал, Л.Энэбиш, Ц.Баасанжав, Ж.Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл гэсэн  найман хотын даргын нүүр үзээд байна. Тэдэнд шинэ нийгмийн нүүрэн дээр улс, нийслэлээ авч явах хувь заяа тохиожээ. Ингэхэд улс нь 800, хот нь 370 гаруй жилийн түүхтэй юм шүү дээ.

 

Хуучнаар бол хорвоогийн жам, шинээр бол хүн төрөлхтний хөгжлийн хуулийн дагуу манай улс, нийслэл хоёр хөгжсөөн хөгжсөн. Үүнд дарга нарын гавьяа ч их байсан биз. Гадна дотны ч нөлөө их байсан биз. Орос, Хятадын тус ч байсан биз, ус ч бас байсан биз. Гэхдээ л яах аргагүй хөгжсөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.  Наад зах нь хүүхдийн парктай, хуримын ордонтой, дуурь драмын театртай болсон юмдаг..

 

Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар гэхээр уур нь хүрч, уушиг нь сагсайгаад эхэлдэг хэрнээ хот ямар гоё байшингуудтай болно, тэр хэмжээгээр иргэдийн ухамсар дээшилнэ гэсэн утгатай материалист үгийг хэлсэн байна билээ. Юу л бол.

 

Харин шинэ нийгэм рүү алхаж орсноосоо хойш хөгжиж байна гэж хэлэхэд нэг хэцүү, хөгжихгүй байна гэж хэлэхэд бас хэцүү. Хэдийгээр хэдэн үйлдвэр нь балгас болсон ч ерөнхийдөө байшин барилгын тоо нэмэгдсэн. Өдгөө чулуун ширэнгэ шиг юм болоод, Гандангийн дэнжийн овоолсон хог, гол сүм хоёроос өөр өндөр зүйлгүй байсан Улаанбаатар танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь үнэн л дээ.

 

Миний бие ингэхэд нэлээд материалист талдаа нөхөр. Тиймээс ахуй хүний ухамсарыг тодорхой хэмжээнд хөтөлнө гэдэгт итгэдэг юм. Харин ийм өндөр, гоё гоё байшингууд агаар нар хаахаас өгсүүлээд алхах гишгэх газрыг минь хүртэл хязгаарлан, баяр цэнгэл бус уур уцаар хөдөлгөх явдал их тул Э.Бат-Үүлийн нэгэнтээ хэлсэн үгтэй санал нийлэхгүй байгаа юм. Тэрбээр Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар гэхээр уур нь хүрч, уушиг нь сагсайгаад эхэлдэг хэрнээ хот ямар гоё байшингуудтай болно, тэр хэмжээгээр иргэдийн ухамсар дээшилнэ гэсэн утгатай материалист үгийг хэлсэн байна билээ. Юу л бол.

 

Саяхан нэгэн судалгааны төв хамгийн муу нэртэй улстөрчдийг шалгаруулахад жагсаалтыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хотын мээр нар тэргүүлсэн харагдав. Бүгд АН-ын хүмүүс. Үүнд би үнэмшихгүй байгаа. Сонгууль дөхсөн учир МАН-ын нэг мангар нь пи-ар маягийн юм хийж байгаа хэрэг биз. МАН-ынхан л чухам нэр хүндтэй байгаад, АН-ынхан нь намаг шавартай хутгалдаад байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Гэхдээ бодох юм бий. Тухайлбал, манай улсын сүүлийн хоёр Ерөнхийлөгч, Улаанбаатараас “Улаан хацарт”, “Үүлэн үст” гэсэн нэр аваад байгаа хоёр нөхрийн нэр тийм ч сайн байгаа биш шүү. “Улаан хацарт” нь саяхан нөгөө газраас гарах шиг боллоо. Мань эр намдаа эрдээд улаан цагаан баахан юм “хуссан” бололтой байдаг. Одоо харин МАН-ынхан хариу барихаар “Үүлэн үстийг” бөөн мөнгөний хэрэгт буруутгаад байх болж. МАН-д яндан шиг хар дотортой нөхөд нэлээд байдгийн зэрэгцээ Гитлерийн “юндергендүүд” шиг юу ч хийхээс буцахгүй улаан хамгаалагч, залуу халаа олон бий. Тэднийхээ тухай дараа тухтайхан шиг өгүүлнэ ээ.

 

НОХОЙ МУУР ХОЁР ГЭНЭТ НАЙЗЛААД ЭХЭЛБЭЛ...

 

1.Энэ жилийн онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүлийн Улаанбаатарын төв гудамжаар цэцэг тарьсан явдал.

 

2. Энэ улирлын онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүлийн Арслантай гүүрэн дээр 70 сая төгрөгөөр усан хөшиг татсан явдал.

 

3. Энэ сарын онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүлийн угсраа автобус хотын төвд тэг дундуураа тасарсан явдал.

 

4. Энэ долоо хоногийн онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийнхээ хурлын төлөөлөгчдийг шүүхэд өгсөн явдал.

 

5. Энэ өдрийн онцлох үйл явдал.

 

Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийнхээ хуралд суусан явдал.

 

Хэрвээ хотын хэмжээнд гэж үзвэл нэг иймэрхүү юм гарахыг үгүйсгэхгүй байна. Улс гэвэл мэдээжийн хэрэг эрхэм Ерөнхийлөгчийн энд тэнд хийсэн айлчлалууд жил, улирал, сар, хоногоор гарах биз. АНУ, Австри, Япон, Хятад гээд талийж өгөх байлгүй.

 

Ингэхэд нохой муур хоёр гэнэт найзлаад эхэлбэл тогоочийн эсрэг хуйвалдсаны шинж гэсэн нэг үг бий. Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатарын дарга хоёр сошиал ертөнцөөр бие биенээ дөвийлгөөд, эсвэл туньсан, туршсан үг дайгаад л, нөгөө намынхныхаа хэлсэн үгийн төлөө хи хи, ха ха болоод байгаа нь нэг л зохимжгүй харагдаад байгаа учраас энэ үгийг дайлаа. Яг аальгүй хүүхэн шиг. Уг нь дол цохиж долоо шархадсан улстөрчид биз дээ, энэ хоёр чинь. Зөнөг, тэнэг гээч нь л залгаагүй бол.

 

Э.Бат-Үүлийг шүүмжлэх юм зөндөө бий. Ингэхэд байна шүү дээ, “Ямар ч ардчилал хогийн хулгайчдын диктатур болж хувирдаг”  гэж Альфред Нобель хэлсэн байдаг юм. Тэгэхээр эрхэм Э.Бат-Үүл дарга, “Би хог хулгайлдаггүй, харин ч ногоон уут тараасан” энэ тэр гэж бухимдаад, намайг шүүх энэ тэрдээ өгч магадгүй юм.

 

Яагаад гэхээр мань эр сүүлийн үед юм л бол шүүхдэнэ, шалгуулна гэх үгийг маш их сандарсан байдалтай хэлэх болсон байна билээ. Шалгуулсан ч бололтой харагдсан. Хөөрхий муу Хотын иргэдийн хуралд суудаг, МАН-ын Ганбаярыг бүлтэлзүүлээд л, чихийг нь хангинуулаад байгаа дуулдсан. Харин Альфред Нобель “Хогийн хулгайч” гэх үгээ ямар агуулгаар хэлснийг үнэндээ мэдэхгүй байна. Шведэд манайх шиг хог ухдаг бус хог хулгайлдаг хүмүүс байсан юм байлгүй дээ, зайлуул.  

 

“Ямар ч ардчилал хогийн хулгайчдын диктатур болж хувирдаг”  гэж Альфред Нобель хэлсэн байдаг юм.

 

Ер нь сонгууль дөхөөд ирэхээр хотын даргаас асуух юм нэлээд гарах байх шүү. Ногоон уут ч дүүрч. Харин Улаанбаатарыг зөвхөн 40 мянгатаар төлөөлүүлээд, түүнийгээ төрсөн нутаг энэ тэр гэж дөвийлгөөд, зөвхөн тэр хавиа тохижуулаад, ганц зуны настай цэцэг ногоо зөвхөн төвөөрөө тариад, зөвхөн 40 мянгатынхаа хоолой шугамыг солиод байгаа зэргийг асууж магадгүй. Уг нь хотын даргад төрсөн гудамж, түүний эхнэр хүүхэд цэцгэнд дуртай байх энэ тэр огт хамаагүй баймаар. Бас түүнээс дарга болонгуутаа зөвшөөрөлгүй барьсан 64 барилгыг нураана гэснээ яасан бэ гэж асуух биз. Юу хэлж хуйхаа маажина даа, дарга минь. Ямартай ч багадаа кино энэ тэр ярих, уран панаал үсэргэх зэрэгтээ гаргуун байсныхаа хэргийг гаргах хэрэг гарч магадгүй. Ер нь ингэхэд мэргэжлийн худалч хүний яриаг сонсох ч бас урамтай шүү дээ. Яг үлгэр шиг байдаг. Даанч гарах үр дагавар нь тун муу л даа.

 

Гэр хорооллын барилгажилт чинь түүний шүд байтугай юмны өвчин болж магадгүй. Ер нь “цагаан мах” шиг зовоож магадгүй байгаа. Нөгөөтэйгүүр хотын даргын инээмсэглэсэн сайхан яриа, даапаалаад байгаа юм шиг санагдаад, ажил амьдрал дээр нумарсан хөмсөг болон хувирч байна. Мөн дуулиан шуугиантайхан эхэлсэн гэр хорооллын барилгажилт хэмээх кампанит ажлын хүрээнд хашааныхаа газрыг өгсөн иргэд түрээсийн байранд уйлах хэцүү, инээх хэцүү л сууцгаах болж.

 

Ингэхэд “Хадгаламж зээлийн хоршооныхонд” хамаг бүхнээ хулхидуулаад хаширсан хүмүүс хашааныхаа газрыг өгсөндөө тун их эргэлзэх болжээ. Яагаад гэхээр ирэх сонгуулиар яагаа ч билээ, эрхэм Бат-Үүл байгаа ч бил үү гэж бодох болсон байна. Ядаж байхад нөгөө Үүл баатар нь би ирэх сонгуульд үзнэ, тэгээд ялна гэж бардамнаад байхаар бүүр ч их итгэл алдрах юм.

 

Наадамд түрүүлнэ гэж хэлдэг бөх байдаг бил үү, ингэхэд. Тийм болохоор нөгөөдүүлтэйгээ хуйвалдаад байгаа юм шиг, “Газраа үг дуугүй өг өө” гээд шахах. Гэтэл бага ангийн багшийн мэргэжилтэй хоёр нусгай банди газрыг чинь одоо гэрээ хийгээд авна, эсвэл дараа шууд трактороор түрээд зайлуулна шүү гээд хөл нь хугархай сандал дээрээ тогтож ядан суугаад байхад яаж итгэх юм бэ, тээ. Том, том компаниуд хотоос барилга барих эрхээ авчихаад, түүнийгээ цааш нь жижиглэнгийн маягаар иймэрхүү банди нарт  хуваагаад зарчихдагийг та мэдэх үү? Үүнийг мөн асууна даа, таниас.

 

Ингэхэд би ямар ч дутагдалгүй гэж бүү ярьж байгаа байгаарай гэе. Тийм хүний ажил хийх чадвар муу байдаг гэж алдарт Авраам Линкольн тодорхойлсон байдаг.

 

Ер нь хуучин 500 айл гээд Улаанбаатарынхаа уул хадаар нэг тарсан айлууд хэрхэн амьдарч байгааг харсан уу гэж хотын даргаас асуумаар байна.  Африкийн хамгийн ядуу орны ядуусын хороолол шиг орчин нөхцөл, амьдрал тэмцэл зөвхөн тэнд л байна. Худлаа гэвэл “М.Энхболдын зам” гэдгээр өгсөөд нэг үзээрэй дээ дарга минь. Ингэхэд би ямар ч дутагдалгүй гэж бүү ярьж байгаа байгаарай гэе. Тийм хүний ажил хийх чадвар муу байдаг гэж алдарт Авраам Линкольн тодорхойлсон байдаг. Энэ хүн Э.Бат-Үүлийн нэг шүтээн л дээ.

 

Хотын дарга төсөрхөн нийслэлийн шилдэг есөн өрхийг шалгарууллаа гээд л тэдэнтэй хамт баахан зураг хөргөө авхуулан тараасан байна билээ. Тэгвэл өчигдөрхөн дөрвийн дөрвөн ихэр хүүхдэд байр өглөө гээд л баахан зураг хөргөө даруулж, хэвлэлээр тараасан харагдав. Яахнав дээ, Үүл баатар минь. Ядарсан ч бай, задарсан ч бай нийслэлийнхээ нэг сая хүнийг шилдэг, шилдэггүйгээр нь уралдуулах тийм ч сайхан харагдахгүй байна. Мөн ихэр хүүхдүүд гэснээс хоёр ихэр бол ингэнэ, гурван ихэр бол тэгнэ, хэд хэдэн ихэр төрүүлбэл ийм юм өгнө, дөрвөн сая дахь иргэндээ ингэнэ гэсэн журам, дүрэм гаргаж болно. Мөн намынхаа нөхдөөр дамжуулан хууль ч батлуулах боломж бий. Гэтэл Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатарын дарга хоёр өөрөөсөө өгч байгаа юм шиг л иймэрхүү юмаар баахан рекламдах нь улам олширсоор.  

 

За тэр хотын зам ч яахав, өөр хэрэг. Их хааны нэртэй бондын ч ач байгаа биз. Харин яагаад долоо хоногийн нэг өдөр машинаа унах эрхгүй болдог, үүгээрээ хотын түгжрэлийн асуудлыг шийдсэн хэмээн ярьдаг чинь л ирэх жил асуултын тэмдэгтэй угтах байх. Мөн хотын дарга болоод хөшөөтэй баахан тулалдах шив дээ. Яг өнөөгийн украйнчууд шиг. Хоол гуйж байгаа биш түүгээр оролдоод яахнав дээ. 100 жилийн дараа юу яахыг хэн мэдлээ. Өдгөө түүнд хуучин пионерийн ордны өмнөх Володъя, МУИС урдах Х.Чойбалсан хоёрын хөшөөг л нураах үлдэх шив дээ.

 

Өлбөрч үхэх гэж буй хэмээн дуулдаг Хойд Солонгос руу “Хаврын баяр” гэдэгт нь оролцоод ирсэн хүмүүс тэнд Америкийн Дисней лэндээс том, гоё парк байгуулчихсаныг үзэж ирээд тагнайгаа ташин шогширч байна. Гэтэл манай хотынхон ганц паркынхаа тал газрыг нь хувийнханд алдчихсан сууж байх жишээтэй. Нөгөө хувийнхний нь энд тэнд тавьсан ганц нэг инээд хүрмээр тоглоомын нь үнэ өндөр гэж тоймгүй. Алсыг харагч дээрээ л гэхэд нэг хүүхдийг 100 төгрөгөөр суулгавал суудлууд нь дүүрээд ямар их орлого орох бол. Гэтэл 5000 мянган төгрөгөөр ганц хүүхэд суулгачихаад, наана нь мянган хүүхэд мөнгө нь хүрэхгүй учир бүлтийтэл хараад, тоглоомын эзэд нөгөөхийгөө эргүүлээд байхыг хараад ойлгодоггүй юм. Энэ нь нэг долларыг 50 центээр зарчихаад ир гэсэнтэй тун адилхан харагддаг. Уг нь үүнийг хотын дарга л хараад, эзэдтэй нь ярьж баймаар. Үнэхээр хүүхэд манай ирээдүй юм бол шүү дээ. Биш бол ямар хамаа байна. Хүүхэд гэснээс түүний хүүхдийн талаар таагүй яриа гараад л байгаа. Хүүхдээ битгий хүмүүжүүл. Тэртэй тэргүй тантай адилхан болно. Тиймээс өөрийгөө харин сайн хүмүүжүүл.

 

 Ингэхэд хотын дарга хүн хамгийн түрүүнд гамшиг тохиолдвол яах вэ гэдгээ маш сайн боддог юм гэнэ билээ. Ялангуяа дэлхийн улс орны нийслэлийн дарга нар. Хотоо гоё сайхан болгохыгоо үндсэндээ иргэд нь буюу аж үйлдвэр, албан газрууд хариуцдаг гэсэн. Тиймээс хог шороо, цэцэг ногоо хотын даргад ямар ч хамаагүй шахам байдаг. Харин ая тухтай, айх аюулгүй амьдрах нөхцөл гэвэл өөр л дөө. Тухайлбал үер усны аюул ирвэл яах вэ, газар дэлхий хөдөлбөл хэрхэх вэ гэдгээ хотын дарга боддог ёстой юм гэсэн. Гэтэл ганц цас ороход л Улаанбаатар “хоёр гараа өргөж, хэлэээ гаргаад” нам бууж өгч байх жишээтэй. Дарга нь тэнд Д.Ганбаяр гэж нэг хүүтэй шүүхээр заргалдаастай. Энд тэнд халтирч унаад, бэртэж гэмтсэн хүмүүс эмнэлгээр дүүрээстэй. Машин тэрэг байнгын мөргөлдөөстэй.

 

ӨӨРИЙНХӨӨ ХЭЛИЙГ ХЯНАЖ ЧАДДАГГҮЙ ХҮНД ҮНЭН ГЭЖ БАЙДАГГҮЙ

 

Ерөнхийлөгч маань сүүлийн үед хоёрхон ажилтай болсон байна. Зав гарвал Э.Бат-Үүлийг магтана. Завсар хоорондуур нь Н.Энхбаяртай хэрэлдэнэ. Залгамж халаагаа болгох гэсэндээ Үүл баатарыгаа хөөрөгдөж байж болох бөгөөд үүний өмнө нэгэнтээ сайхан мурьж, Э.Бат-Үүлийнхээ нулимсыг дуслуулж байсныхаа нөхөн төлбөрийг хийх алсын зорилго тээж байхыг хэн байг гэхэв.  

 

Н.Энхбаярын “хаан” болох явдал уул мууланд авираад, овоо энэ тэр тахихаас эхэлсэн юмдаг. Ц.Элбэгдорж ч ялгаагүй далайн ёроолд ч очоод үзчих шиг боллоо. Мөн Н.Энхбаярын хувьд хавьтсан ойртсонтойгоо хэрэлдээд эхэлсэн юм шүү дээ. Одоо харвал мань хүн Монгол улсаа хөгжүүлээд байна гэсэн чинь өөрийгөө хөрөнгөжүүлээд байсан юм биш үү. Хүнлэг ардчилсан нийгэм бус хөрөнгөлөг ардчилсан ниймийн төлөө явсан бололтой юм биш үү. Ямар ч байсан өндөр өртөгтэй харь оронд гэр бүлээрээ бүтэн жил амьдраад болоод байхыг бодохоор өөрийн эрхгүй атаархах юм.

 

Зав гарвал Э.Бат-Үүлийг магтана. Завсар хоорондуур нь Н.Энхбаяртай хэрэлдэнэ.

 

Одоогийн Ерөнхийлөгчийг ч мөн ялгаагүй хожим хойно НҮБ хавьцаа “нүхээ” малтахын тулд АСЕМ-ийн орнуудын тэргүүнүүдийг цуглуулж байгаа юм гэсэн яриа ам дамжин тархах болж. Төвийг сахих тухай бодлого нь ч тун их шуугиан тарьж буй. Ерөнхийдөө сошиал ертөнцөөр л гэхэд түүнийг магтах хүн улам цөөрөөд байгааг нуугаад яахав дээ. Арай үүнийг хэрэглэж байгаа хүмүүс бүгд л МАН-ын гишүүн байдаггүй баймаар. Бас сүүлийн үед сайд нарыг өрөөндөө дуудаж байгаад баахан камерын өмнө загнадагаа больсныг ч үүнтэй холбох болж. 

 

Ингэхэд манай Ерөнхийлөгч бас худалч нь үнэн шүү дээ. Авлигыг устгана гэсэн чинь харин ч өшөө авалт маягийн юм болчих вуу, яав. Хүнд суртлыг арилгана гээд баахан цаас ураад л шидээд байсан чинь хуучин хэвэндээ л зогсч байна. Шүүгчид нь гэсэн чинь цалин бууруулна гэхээр авлигаа авахаас өөр аргагүйд хүрлээ гэсэн утгатай юм улаан цайм хэлээд зогсч байдаг болж. Хархорины захирагч болно гэж хэсэг шууруулав даа. Энэ мэтээр одоогийн Ерөнхийлөгчийн яриаг сүүлийн үед манайхан театрын тайзан дээрээс сонсох уран үгийн цуглуулга маягаар хүлээж авдаг болсон байна. Ингэхэд улстөрч дараачийн сонгууль, харин төрийн зүтгэлтэн дараачийн үеэ бэлтгэдэг гэсэн нэг үг бий. Тиймээс одоогийн Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатарын дарга хоёр улс төрч үү, төрийн зүтгэлтэн үү гэдгийг хамаг олноосоо асуумаар санагдаад байгаа юм. Нөгөө талаас сүүлийн үед бие биенээ хөөрөгдөн магтах энэ хоёрыгоо харахаар өөрийнхөө хэлийг хянаж чаддаггүй хүнд үнэн гэж байдаггүй гэсэн үг өөрийн эрхгүй санаанд ороод байгаа юм даа.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (74)

  • Зочин (202.21.125.2)
    сайн бичжээ. харин тэр үүл нь ойлгох болов уу даа
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • nar sar od (27.123.214.108)
    oron suutsnii tulburiig irged turiin bankind ugdug 10 tug- nii dotorhi hariultiig ugduggyi yyniig tootson abch hotiinhoo dansand tubluryylehed jil bolgon taridag tsetsegniih n mungu garah baih aa irged tertee teryi abch chaddaggyi yum chin
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • zochin (27.123.214.108)
    hotin darga ch bogino hugatsaand ih zyil hiisen shyy muu heleh yu bagaam daanch niislel dyyrgiinhee zasag dargiin tamgin gazrin ajiltnuudaa sain tseberlej chadaagyi ub 1200 deeree yu ch medehgyi tenegyydiig ajilluuldag shunaldaa hutlugdsun tsagdaa nar irgediig bainga daramtlana ene bygd l ner jyndiig n unagaad bga bolohoos hot ch ilt uur bolson shyy abtobusand hymyys soeltoi bolson bn lee
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • zochin (27.123.214.108)
    bz dyyrgiin 14-r horooniihon gazraa aldsanaas bolood barilga n barigdahgyi taliin neg tarj zarim n ene horboogoos halij zarim n ubchin tusch yhlee hyleen zarimd n transhei ch oldohgyi ihenh n ur zeelend barigdan hetsyy bn shyy horoonii darga gej neg manuuhai kompani tald yilchilj irged ta nar ene horoonoos nyysen tul odoo bidend hamaagyi geed monnis gedeg kompani n n sanhyyjilt baihgyi geed tyreesniihee mungiig ch uguhgyi bn aa hotiin dargaa anhaaraldaa abaachee
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Irgen (65.28.176.122)
    Ene 2r Mongoliin hamgiin tom gemt heregten gedegt itgedeg shvv. Mongold hiisen neg oodtei zuil negch baihguie hudalch. Udahgui ganta hudagruu yvask Eba bolon Vvl hoer
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • bi (202.131.242.246)
    Burhan mini uld orniig mini hugjliin zuv goldrogod oruulah udirdagch hairlasch. Guij bn.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (114.253.231.115)
    MAN nam hiisen yum baahgui hor nairuljil suuna edurjin hor nairulji yum hiij baaga heden dargin suudalig moltolj avh vee gej tolgoi gasilgaji yavnaa uls ornii hugjil yarisan murtluu sandal siree bulaaldahaas uur yum hiihgui
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Buural ovoo davjaa ovoo 2 baijee. Negen udur buural ni ...... eed. Daraa udur ni davjaa ni .... aad. Ter yu ve...
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    HULGAICH HULGAICH HULGAICH. AIL UHAJ BOLOHGUI SHU HUUHDUUD EE HAMGIIN ADGIIN NOVSHUUD NI AIL UHDGIIN SHU.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Tarvaga hoshgirohoor buural ni hulgai hiiheer davhina
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Medrel muutai buural uvgun zailah tsag boljee. Hotiig suiruulj bn
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Neg ni bagadaa hulgaich bsn bolohoor odo hvv ni udamshaad ter ni sain damjigdaj bga. Nuguu ni udmaaraa hudalch saihan tuuj ugdug. Yamar mundag yum yumara bayan 2 ve. Iim yumnuud tord bga bolohoor uls mini hot mini ulam dordsoor yaduursaar bn da
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Adgiin 2 novsh. Neg ni ulam davjaaraad neg ni ulam salgalaal. Ene yur ni har zaluugaaraa buural salga soongi hooloitoi muu buhen ni burdtsen
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • irgen (202.21.106.114)
    Naad 2-n chin sanaa bol Putin Medvedev 2 -n arga barilaar turiin erhiig barih gesen dald sanaa. Hot ny umhiirch uls ny dampuurch bhad naad 2 chin erh medel l bodoj bgaa bolohoos bish bushuuhan ene uls orniig ene hotiig avrah chadaltai hund erh medlee shiljuulie gej ogthonch bodohgui ee
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.184)
    Энэ цагаан толгойтой зөнөг өвгөн тэтгэвэртээ гарах болжээ.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.34.200)
    с.зориг . адаацаг сумын засаг дарга. элбэгдоржийн жолооч . энхбаярын талийгаач охин цэрэндулам.............
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.34.200)
    АНгамингаас чи хэдэн зоос авдаг вэ?
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • ir gen (27.123.214.120)
    MANgaraas heden tsaas avch dee zailuul
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    ЯМАР Ч ЮМЫГ САЙХАН ТАЙВАН УНШИЖ СУРААГУЙ ХУН БОЛ ЕЧУУХЭН НЭГ МУУ БООЛ ГЭЖ ЕЕРИЙГЕЕ ГОЛ!!! ХЭНИЙ БООЛ ВЭ? ДАРГЫН, НАМЫН, МЕНГЕНИЙ, БУЛЭГЛЭЛИЙН, ЛУЙВАРЧДЫН ГЭЭД ЯВЖ ЕГНЕ!!!!
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (95.181.225.241)
    2 алиалагч. Алуурчид. Эргэн тойрны нь зондоо хумуус алуулсан. Сэжгийн 2 гар даа
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    тарвага салга хоёр улс орныг сүйрүүллээ дээ. ядаж байхад хошгирсон зурамнууд мэр сэр байх л юм. эсвэл хам хэрэгтэн чулуудай халзан баттулга тагнуул батчимэг нар нь сэтгэгдэл бичдэг байх.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • kkk (202.70.46.222)
    Batuul dorvol yadaj arvan jiliin bichig usegtei hel ustai hersuu huuhdeer udirduulmaar bn tehgui bol ene hot chine medrel muutai tetgeveriin uvgunteigee ulam l adilhan bolood bn shuu
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    Mongolchuudiin xubid ajil xiij baigaa xumuus dgiin shaar boltloo shuunjiluulj, ajil xiideggui xumuus od boltoloo magtuuldag shuu dee, mongolchuud bid niiteer l zugaalj tsengej zalxuurch baidag sonin ard tumen
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • хулгайч биш хүн (112.72.12.15)
    яаг үнэн үүнээс үнэн байхгүй бидний харсан мэдсэн мэдэрсэн бүгдийг бичиж
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.152)
    Уншиж эхлээд дуусгаж чадсангүй, шал дэмий юманд хайран цагаа үрлээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Иргэн (182.160.42.14)
    Ardchilsan nam garlaa Mongol uls dooshoogoo l ordog sh dee hiij bga yum bga gehdee l ard tumnii amidral ediin zasag bugd l doroitdog ene bodit unen Uls eh ornoo hudaldaj bna sh dee. Huuchinaar MAXH-zasag turiig barij baihad arai ch iim baigaagui shu.Mongoloo gesen setgeltei
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.84.135.192)
    ZORIGIN ALIUURCHID
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Иргэн (103.26.194.69)
    Бид чинь сүүлийн 3 жил гаруйн хугацаанд ардчилал гэхээр арзайдаг болоод байна шүү Галаа минь. Дүр эсгэсэн ардчилал яв явсаар дарангуйлал болохыг үзээд эхэлчихлээ хө.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Иргэн (103.26.194.69)
    Яг үнэнийг энгийн ойлгомжтой бичсэн байна. Үнэн хүчтэй гэж.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • МГЛ (37.216.228.178)
    МАН-ны захиалгат нийтлэл юм биш үү. хэхэ. АН МАХН гээд л байдаг МАН-н Ганбаярыг болохорр нэг муу хүү хөөрхий гэчиж. болохгүй бүтэхгүй байгаа юмыг намын харьяалалгүй бичиу байвал цэвэр сэтгүүлч болох юм биш үү. надаа ла бүгд л хурганы арьс нөмөрсөн чононууд..
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Балт (103.26.194.147)
    Галаа бичээд бай .дүү хүү сайн болж ..ккк..ардчилал гээчииг анархизм гээд ойлгоцон нуснууд юү гэх нь хамаагүй ..үнэн нь л бичсэн байна .ниислэл иим хэцүү болсны лайг өөриин биёэр мэдэрч ойлгох ёстой .та нар л өлсөж .хэвтэж жагсаж сууж янз бүриин мууг эхлүүлсэн .
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.97.120)
    mongold yum hiij bolku. muu ner avna. yag bagibandi ehbayr nar shig saihan deel omsool saihan hardaal baival saihn bolno do hahahaha
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.97.120)
    songuuli dohood internet gedeg buur unshih yumgui bolj de. buh muulsan sedev ni barag omnoh ardiin nmaiin uyiiniihnii hiisne aljliin ur dun shde.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • HMMMM (93.28.163.105)
    ZA ODOONII NUSGAI BANDI NAR 1 IKH MEDZEN YUM SHIG AHMADUUDDAA ZAAKH GENEE. ICHMEER UURSDUU YU HIISEN BOLHOOD HUNIIG INGEJ ICHIHGUI GUTGEDEG BNAA IHMEER AMITAD. HEDEN JILIIN DARAA UURSDUUSUU ICHIKH ZAG CHIN IRNEE GAIGUI. ALIVAA SAIN ZUILD SAAR ZUIL MUNDDAGGUI YUM MEDEJ AV BYAZHAN JAALUUD MINI. YAGAAD BAT-UUL, ELBEGEEG UMUURCH BNA GEHEER HEN CH URID NI IIM DORVITOI ALKHAMUUD HIIJ BAIGAAGUI YUM.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.61)
    зав л гарвал батүүлийг магтана. завсар хооронд нь энхбаяртай хэрэлдэнэ. хахахаха яг үнэн
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Энх (182.160.34.131)
    Энэ Ганбаяр гэж мангар пацан ингэж байж 40 мянгатын атманд алуулах гэж байгаа юм.Чи хэн юм бэ улсын баатар атманы хийсэн ажлыг шүүмжилдэг Атман, хулиган, улсын баатар хүн Тендер хусна уу, хүүтэйгээ нийлж хулхидна уу чамд ямар хамаатай юм. чи зүгээр дуугүй л бай. Аюух тун ХОТЫН БААТРААС
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Олон хүн алж байж Улсын баатар болдог юм гэнэ лээ.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.131.232.34)
    ZAILUUL MUU HOTIIN DARGA MAANI GANBAYRIIG SHUUHED OGNO GEED L SALGALAAD MON CH IH SANDARCH BNAA NO IHTEI HUDALCH DEER NI BAS MONGOLIIN TUUHIIG UL HAIRLADAG MUU BURAID SHEES DE CHI HUNII ERHIIG ULANDAA HIICHEED YAVAAGAA YU GEJ BODOJ BNA GAZRIIN DEEREMCHIN TENDER LUIVARDAGCH HUDALCH OOROOSOO OOR SAIN HUNGUI MET HUTSDAG OVGON SHUU DE ODOO 60 HURCHEED BAS ERONHIILOGCHID SANAATAIN BOLTOI BILEE HE TSES ENE MET ARDCHILAL NEREER ULSIIG MAANI 50 JILEER SOHRUULEED BNA SHUU DE ODOO IIM ULAAN TSAGAANDAA GARSAN HUN HOGNUUDAAS UURD SALAH TSAG BOLSON BAS DAHIAD DAVRAAD MONGOL TORIIN DEER BURIAD SUUHUU IIM YUM BHGUI BID MONGOLCHUUD SHUU OORIIN BODOL BAS BH
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.40.235)
    мундаг худалч хулгайч хоёр уу? монголд алга алга.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • хахахха (202.5.196.170)
    хэхэ гал гэж нэг галзуу юм
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • хх (202.5.196.170)
    энэ хоёр шиг мундаг хүмүүс монголд даанч алга даа
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • ӨВӨӨ (103.26.194.72)
    МАШ ЗӨВ ҮНЭН ЮМЫГ ЁЖТОЙУХААРУУШТАЙ БИЧИЖЭЭ ҮҮЛ ШҮҮМЖ ХҮЛЭЭН АВЧ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛГҮТГЭЖ БАЙНА ШҮҮХДЭНЭ Л ГЭДЭГ ӨӨРИЙНХӨӨ БУРУУ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОХ УХААН БАЙХГҮЙ Л ДЭЭ АРДЧИЛАЛААС ХАМГИЙН ИХ ХОЖСОН НЬ ҮҮЛ СО ХОЁР ШҮҮ ДЭЭ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ МӨРТЛӨӨ ҮҮЛ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙЖ ХОЖДОГ ТУРШИЛГАТАЙ БҮР АМТЖИХСАН БУЦААЖ ӨГ АРД КИНОТЕАТР БААТАР ЦОЛ ЫГ ТА НАР НИЙТЛЭДДЭГГҮЙ ШҮҮМИНИЙ БИЧСЭНИЙГ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.88.210)
    Муур, нохой хоёр ч ёрын амьтад даа, хотыг маань луйвардаж, улсыг маань үрэн таран болгох нь ээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (49.0.187.74)
    новшийн коммунистуудын захилгын бичээч л байна
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • хөхөө (202.126.89.180)
    Монгол улсын баатарыг С.Зориг агсанд олгох байсан болов уу. Хэрэв амьд байсан бол тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч болох байсан. Гэвч ухаантанууд нь хувьсгал хийж үр шимийг нь тэнгүүд хүртэдэг гэгч л үнэн юм даа. Элбэгдоржийн сүүлийн үеийн үйл ажиллагаан нь ямарч үнээр хамаагүй НҮБ-ийн хажууд нүх малтаж орогнохоор улс орныхоо юуг ч хамаагүй золиослож байна гэж ажиглагч нар бичиж байна. Үүн дээр ч гэсэн тэмдэглсэн байна.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.129)
    би бүтэн уншлаа.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • ГАЛ ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ШҮҮ МУУ ДОЛООГЧДОО (150.129.143.29)
    ГАЛ СҮҮЛИЙН ҮЕД ЯГ ҮНЭНИЙГ БИЧЭЭД БАЙГААМ. ЭЛБЭГДОРЖ БОЛ АМАНЦАР ХУДАЛ ЧАЛЧИГЧ, ЯРЬСНЫХАА ЭСРЭГ ЯВДАГ АМЬТАН ГЭДГИЙГ ЗОЛБИН НОХОЙЧ ОЙЛГОСОН. УГААСАА ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ АМЬТАНШДЭЭ. 8 ТӨГСӨӨД СЛЕСАРЬ ХИЙЖ БАЙГААД ЦЭРГЭЭС ЛЬВОВЫН УЧИЛИЩЬД ОЧИЖ ТӨГССӨН БОЛСОН. ХАРВАРД БОЛ ШАЛ ХУДАЛ АНУ-Д ЭЛСЭГДЭЖ БЭЛТГЭГДСЭН АГЕНТ. ҮҮЛ 10 ЖИЛД ХУЛГИАНТАЖ, ХУЛГАЙ ХИЙЖ САЙН ЭЦГИЙН БУЯНААР МУИС-Д ОРСОНЧ ЦАГААН ХУУДАСТАЙ ТӨГСӨЖ, ХӨВСГӨЛД БАГШААР ХУВААРИЛАГДСАН БОЛ АНГИЙНХ НЬ ДАРГА 10 ЖИЛИЙГ КРУГЛЫЙ ОТЛИЧНИК ТӨГСӨӨД, МУИС-ЫГ УЛААН ДИПЛОМТОЙ ТӨГССӨН АНГИЙНХ НЬ ДАРГА. ХУЯГААГАА АР ЗООНООС НЬ ТҮГЖИЛ ШИГ ХУТГА ШААХЫГ АН-ЫН БҮХ ГИШҮҮД ХАРЖ ЭНЭ 2 НОВШИЙГ ҮЗЭН ЯДАХ БОЛЛОО. ГАЛАА АМЖИЛТ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • irgen (43.242.243.238)
    Saihan bichij, jiriin bidnii bodliig ilerhiilsen baina daa. Bolj dee, tsaadah naadah gelgui engiin humuusiin bodol iim l baigaa.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.41.154)
    Энэ гал нэртэй хог монголчуудыг хооронд нь муудалцуулаад дундаас нь хоол олж амиа зогоож байдаг цөөвөрүүдийн нэгбололтой. Арай нөгөө отгонбилэгийн аминд хүрэхэд оролцсон гал гэгч биш биз
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • irgen
      uguullegiin gol baatruudiin bugs,booviig doloogchuu
      2015 оны 10 сарын 28
  • Гүйлгэж харлаа (202.72.245.123)
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж энийг л хэлэх байх даа хахаха
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.141.123)
    Тэнэг захиалгат нийтлэл байна БатҮүлийг харлуулаад хожих уу Хадгаламж зээлийн хоршооны хэрэг чинь сонгуулиар мөнгө босгох МАН ын үйлдсэн гэмт хэрэг шүү дээ МАН сүүлдээ зодолдож гэгээн цагаан өдөр ажлын үүдэн дээр бие биенээ хутгалаад дайн дууссан даа Харин Элбэгдорж БатҮүлийг дэмждэг гэнэ үү Эсрэгээр БатҮүл Элбэгдоржоос холдсон АН ыг сөнөөсөн дайсан гэж харж байгаа шүүү
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • окс (103.23.51.3)
    иймэрхүү зүйлийг бүтэн унших хүн байна уу?
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      би лав бүтэн уншсангүй. сонгууль эхэлжээ. хүн амьны хэрэг гарах вий дээ гэж
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (43.242.242.224)
    Тэр тасарсан автобус нь бүтэн болцон зөндөө явж л байна лээ.Манайхан чинь харин ч автобусанд соёлтой үйлчлүүлж байна лээ. Алдаа дутагдлыг нь засаж залуурдаад явах хэрэгтэй. Миний бодлоор Бат үүл нь дахиад ч хотын даргаараа ажиллах хэрэгтэй гэж боддог.Хийсэн амалсан ажилаа дуусгаг. Өмнөх хотын дарга гар хэзээ ингэж ажиллаж байлаа. Харин МАН-ы хулгайчууд шиг аашилах юм бол иргэд өөрсдөө яриад хэлэх биз. Хувь хүнийх нь хувьд МАН-ы хулгайчууд шиг аашилах хүн биш гэдгийг хотын иргэд мэдэх байх.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    Ингэхэд хотын жирийн иргэд МАН хотыг ямар заваан хот болгосныг мартаагүй байгаа шүү.Хот ойрд их өөр болоод байгааг материалистаар чинь хүлээж аваад байгаа. Жирийн тааралдсан иргэдээсээ асуу. Юм хийж байгаа хүнд л алдаа дутагдал гардаг юм шүү дээ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • зочин
      АН, Батүүлээс хурдан салж улс орноо өөд нь татах юмсан, үр хүүхдүүдийн маань ирээдүй энэ АН байгаад байвал бүрхэг болж байна даа, хэдэн уулзвар бөө Батбаяр хийсэнээс өөр Батүүлд хийсэн зүйл үнэхээр байхгүй шүү дээ, хотын иргэдийг дарамталхаас өөр зүйл хийсэнгүй
      2015 оны 10 сарын 28
  • Жирийн уншигч (43.242.242.224)
    Хотын даргыг муулах гээд ядцан юм. Ажил хийгээгүй бол хийгээгүйгээр нь, идэж уусан бол тэрийг нь дэлгээд бичээч. Танай сайтыг ойрд уншихаар хэт нэг талыг барьж АН-г муулаад мэдээлэл утгаа алдаж байна. Уг нь их шуурхай мэдээлэл өгдөг дажгүй сайт гэж орж уншдаг шүү дээ. Уншигчидаа бодооч ээ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • уншигч (202.21.112.150)
    Үнэн үнэн үнэн. Үнэнийг бичиж. Долоогчид баахан шүлсдэж. Тэртэй тэргүй хүмүүс одоо ойлгож байна.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.191.34)
    Заадаа энэ Гал өөрөө мундаг хүн юм байгаа биз. Бичих гэж баахан янцаглачихаж
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Бөгс долоогч
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      чи нөгөө үүл нь үү?
      2015 оны 10 сарын 28
  • зочин (112.72.13.144)
    Худалч хүн өмнө юу гэж ярьсанаа санадаггүй юм гэнэлээ гэж сонссон .Улс төрийн том хүмүүс ард түмний удирдагчид ийм байх нь үнэхээр ичгэвтэр инээдтэй харагддаг
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • нргэн (122.201.27.62)
    амьдралд байгаа үнэн зүйл бичжээ. Өөрийнх нь хүүтэй чацуу тэр Ганбаяртай шүүхдээд нэр хүндээ алдах хэрэг байсан юм уу хэн мэдлээ. Харин хашир улс төрч шиг хүү минь чи ингэж буруу ярьж байна гээд ах хүний сургамж өгөх байсан юм. Ганбаяр яахав залуу хүн бөөн улс төржсөн, дараагийн сонгуульд дээшээ дэвших санаатай хамаа намаагүй яльж байгаа байх
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.114.163)
    Ерөнхийлөгч хотын дарга 2 яг адилхан худалч арчаагүй амьтад
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Юу бичих гээд юу бичихсийм дээ хөөрхий
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Толгой нь олгой болоод,идэж уухын дон туссан хөл гар л бна
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      Ойлгох толгой алгуу?
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (103.26.193.165)
    АН эвгүйл байна МАН бүрч эвгүйг бид мартаагүй ээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Иргэн (124.158.95.6)
    Хотын өнгө төрх ч өөрчлөгдөж л байна. Хүмүүсийнх нь амьдрал даанч хэцүү байна. Амьдрал сайхан бол гоё цэцэг хараад, гоё уутандаа хогоо хийгээд хаяад л баймаар... Сайн ерөнхийлөгч түүхийг бүтээдэг, муу ерөнхийлөгч түүхийг засдаг гэнээ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.182)
    End 2 namin nohdud uleach ulaanbaatara ch od Tatar chadahgui edge 25 jil harulsan hoeula tonsil stash or nam hun hoerig song oh stag bolson hot in darga edin zasagch jargalsaihan g.met
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.41.146)
    Gal bol Mal bna daa
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Чи малаас дор тархигүй бөгс долоогч баасны хар ялаа
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (103.229.120.92)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    unendee l batuul dargiig urdiin xotiin darga nartai xaritsuulaxiin argagui ix zuil xiisen, daanch mongolchuudiin oorsdiin teneg uzel bodoloosoo bolood nud ni xaralgan bolj xiiseniig ni xiigeegui bolgood baigaa l daa.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Наад батүүлээ өөр юм ойлгодог улсын хотын дарга болгоочдээ мань мэт нь утаа угаар түгжрэл жорлонгийн үнэрт автаад билгийн нүд маань сохорчээ кккккк
      2015 оны 10 сарын 28
    • зочин
      Хаха .бөгс долоогч.тархины хоосрол
      2015 оны 10 сарын 28
  • иргэн (122.201.22.148)
    Нэг нь нөгөөгийнхээ зуучилагч. Эвгүй кримнал этгээдүүд
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      oor shigee buu san, chi l busadiig tegej boddog baix
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.179.29.76)
    Үнэнтөрхийг нь хэлсэн байна.МАН-г байнга хавчуулах юм даа.АН-г яг дангаар яагаад хэлж чаддгүй юм болоо гайхаж байна.МАН-ханаас АН-хан дэндүү улайрсан бух шиг ааш авир гаргаж Монгол төрийг дэвсэж уландаа гишгэж самарч байгаа олонд бүр илт болсон биздээ.Үүнтэй эвлэрээд магтан дуулаад байгаа хүмүүс хүн мөн үү гэж асуумаар байна даа.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад яанам. 2уулаа яг адилхан тас хар хэрээ
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.126.91.103)
    marks engelis lenin suxbaatar dorviin xajuud batuul bol zugeer uchiraa medexgui mangar jaal sh dee.bi xarin bat uul elbegdorj bayartogt saixanbileg gej sonsoxoor uur xurch uushig sagsaigaad bgaa shuu
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • 25666 (124.158.107.20)
    үнэн үг хэлсэн байна.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • 25666 (124.158.107.20)
    үнэн үг хэлсэн байна.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (103.9.89.66)
    12 hudalchuud ichihgvi hudalaa yaridag haa yabsan gazartaa l hudalaa yarij yabdag
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.21.242)
    ertontsoos zailmar
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Ккк (122.201.21.122)
    Энэ 2-н тухай сайн хэлж. Хаха. 2 худалчийн тухай
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    7 цаг 0 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    7 цаг 15 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    7 цаг 19 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 31 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    8 цаг 10 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    8 цаг 12 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК