Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гүлэг” үмхүүлэх замаар

2015-10-30
0
ЖИРГЭХ

“Ажаад байхад амьдралд санаа муутнууд хожоод, сайхан сэтгэлтнүүд нь байнга хоцорч буй харагдах юм” гэж онч үгсийн хаан гэгддэг Лихтенберг хэлжээ. Тэгвэл одоо тэрхүү үгийг “фракцгүй боллоо” гэдгээ дарга З.Энхболд нь гол хурал дээрээ гэв гэнэт зарласан Ардчилсан намын доторхи “Шонхор” фракцынханд зориулан хэлэх байна. Ингэж хэлэх шалтгаан ч бий.

 

Сүүлийн үед “Шонхор” фракцын байгуулсан Ардчилсан хүчний холбоо хүрээгээ хуучин шигээ сэм сэмхнээр бус ил тодоор тэлэх болж, тэр ч бүү хэл нам болох алхамаа улаан цагаан хийж эхэлсэнтэй холбоотойгоор дээрхи үгийг хэлж байгаа юм шүү. Жишээнүүд хэлэх үү?

 

Саалиа бэлтэхээр саваа бэлтгэ нэг үг бий шүү дээ. Түүн шиг нэгэн цагт Ардчиллын ордон гэгддэг байсан намхан байшин эдүгээ хогийн цэг рүү ачигдаж, түүний суурин дээр Ардчилсан хүчний холбооны шилэн байшин сүндэрлэх гэж байна.

 

С.Зоригийг манайхан нухчихсан бол З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо өөрийнхөө ах болох Ардчилсан холбоог нэлээд монголжуу маягаар цааш харуулах төлөвтэй байна.

 

Яагаав нөгөө дуурь, Соёлын төв өргөө хоёрыг холбодог байсан шилэн хүзүүвч гэгддэг алдарт байр шүү дээ. Мөн  сонгуулийн өмнөх жилээс “Ардчилсан нам”, “МоАХ” гэсэн эмблем бүхий цэнхэр малгайтай залуус хаа сайгүй таардаг байсан бол өдгөө “АХХ” гэсэн цагаан малгай, зангиа алчуур бүхий дарга нар нь Монгол нутгаа гороолж байна. Ингэснээр юуны өмнө нэгэн цагт монголчуудаа коммунизмын хий үзэгдэлд мансуурч байхад нь сэрээж, мань мэтийгээ шинэ нийгэм рүү хөтлөн оруулж байсан Монголын ардчилсан холбоо нүд аньж, бэлгэдэл нь хөшөө болон мөнхрөх л үлдэв бололтой. Яг С.Зориг агсан шигээ гэсэн үг л дээ.

 

С.Зоригийг манайхан нухчихсан бол З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо өөрийнхөө ах болох Ардчилсан холбоог нэлээд монголжуу маягаар цааш харуулах төлөвтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, “гүлэг үмхүүлэх” арга хэрэглэнэ гэсэн үг. Дээр үед монголчууд нүүдэл даахгүй болов уу гэсэн хөгшдийнхөө аманд хонины сүүл үмхүүлж байгаад, шаант чөмгөөр гудран цааш харуулдаг байсан арга л даа. Үүнийг зөвхөн ач хүү нь гүйцэтгэнэ. Хөөрхий эмээ, өвөөгийн нь нас яагаа ч үгүй байхад шүү дээ. Тэгвэл өнөөдөр “нас нь болоогүй”, дөнгөж 25 настай идэрхэн Ардчилсан холбоонд Ардчилсан хүчний холбооныхон “гүлэг үмхүүлэхээр” шуударчээ.

 

Сонгууль хаяанд ирсэн учир “Шонхорууд” маш их яарч байна. Тэдний алсын төлөвлөгөөний эхний хэсэг биелжээ. Намынхаа удирдлагыг авсан уу, авсан. Н.Алтанхуягийг зайлуулсан уу, зайлуулсан. Хөдөөгийнхнөө урвуулсан уу, бараг урвуулсан. Харин одоо МоАХ-нд юуны өмнө “гүлэг үмхүүлэх” үлдэв. Дараа нь АН-аа намнах эцсийн төлөвлөгөө бий.

 

Ямартай ч З.Энхболд даргын байгуулсан Ардчилсан хүчний холбооны “АХХ” хэмээх товчилсон нэр МоАХ нүд аньсан тухай зарлал шиг харагдах болсныг хэлэх байна. Мөн энэ бол дараагийн ээлжинд Ардчилсан нам амаа бариулах харангын дохио. Яагаад эхээр АХХ гэх “Үр могой” энэ хоёрын зүг цоо ширтээд нүд нь таг гөлөрсөн байна шүү дээ.

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • БААБАР ИЙН ӨГҮҮЛЭВ (150.129.143.29)
    За кино руугаа орий. Цын цын… үсэг гараад л. Хар цагаан кино. Зэрлэг өрнөд дахь нэг жижигхэн тосгон. Манайхаар бол Зүүнхараа хавьцаа л юм уу даа. Тэндэхийг бужигнуулдаг нэг дээрэмчин, алуурчин, хавийгаа донсолгосон эрүүгийн хүнд гар байжээ. Тосгон мань эрийн гарт, аль дуртай хүүхнээ хүчиндээд л, хэний ч хамаагүй эд хөрөнгийг булаагаад л, эсэргүүцсэн нэгнийг нь шулуухан буудчихдаг эр. Манайхаар бол жишээ нь Баянголын Эрдэнээ ч юм уу даа. Энхбаяртай жиших гэхээр арай ч зэрэглэл доогуур юмаа. Гэхдээ амьсгаа нь нэг л дээ.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.121.221)
    Зи ч өмнө зүгийн гаралтай хүн шиг байгаа юм удам судрыг нь сайн судлахад буруудахгүй байх лав өвөрхангайд ах дүү хамаатан садан гэх хүн байдагүй юм билээ хадамынхаа ганц нэг хүнийг манай ах гэхээс цаашгүй их хурлын дхрга болсоноосоо хойш хэдэнч удаа хятад явав дарга нартай нь уулзахдаа дандаа амин хувийн юм яридаг гэсэн шүү
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    za daa daraagiin songuulid nogoo abilgachid daxin garch irne dee, baychuud iin nam urbagchidiin nam,, geed,, ug nu tertee tergui an yalagdax ni oilgomjtoi tul Exs Enxbayriig demjix ni zugeer baisan yum, yagaad gevel man-n baychuudiin bulxaig sain medex xun,
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Сайн үйлс (112.72.12.238)
    Женко бол цөлхимонголын гүйлгүүр хар ухаан сайтай, бизнесмен, дэлхийн давцанд монголын жудог мандуулж, магтуулж бас айлгаж чадаж байгаа гавъяатан. Женк тур л өнөөдөр монголд ирсэн жуулчдын нүдийг хужирлах бүтээн байгуулалт хийж байна шүү дээ. Харин улс төрч үнэндээ биш. Энэ бол хэдэн нөхдийн дунд хөөрөг зөрүүлэн хийдэг наймаа огхонч биш. Бас өөрөөсөө дээш гарчих бизнесийг шантаажилж хэрхэвч болохгүй. Тийм учраас чаддаг, чаддагаа хийгээд өөртөө ч эх орондоо ч хэргтэй зүйлээрээ эв найртай амьралын зам л сайхан шүү ЖЕНКО минь гэж хэлмээр байна. Энхболд бол өөрийнхөө найруулсан хороор өөрөө можийх бяцхан үр могой доо.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • бид (202.126.94.240)
    АРД ТҮМНИЙГ басаж болдоггүй нь үнэн байна их гярхай хүмүүс байна шүү даан ч масс дүлий л дээ одоо женко зи гээс илүү гарахгүй ээ женко гэдэг жижиг толгойтой том ходоодтой хорон бирдийг чимээгүй дарж байгаад баяраллаа
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • bi (202.21.117.6)
    Д.Гал чи Женко, З.Энхболд 2-н хооронд яс хаяж яахнав дээ хэний захиалгаар бичээд б.аа
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.12.170)
    Одоо жинхэнэ Чингисийн удам хөх бөгст хосгүй монгол хүнийн монгол ач нар сайхан дээл гутлаа агсаж байгаад өглөөний ургах нарнаар хонин цагийн хонин мөчид хойш нь харуулж өвөөгөө хэвтүүлж зүүн өвдгөөрөө дарж байгаад хонины сүүл чихэж гударвал нэг насны буян болохыг сурталчлан заах хэрэгтэй.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.12.170)
    Үндэсний ёс заншлаа сэргээж монголоо монголоор нь үлдээх хэмээх хорон санаат бодлогын хүрээнд бас нэгэн хосгүй зүйлийг ач нартаа зааж өгсөн танд их баярлалаа. Энэ холын хорт бодлогыг дээл гутал өмсүүлэн мөнгөн бүсээр ороож уртын сайхан дуугаар чимж түгээх нарийн арга хэрэглэн түрж байна. Эцсийн зорилго нь мухар сүсэг элдэв тахилга уншлага хараал ерөөлд хамгаа даатгасан ер бусын хаана ч байхгүй ертөнцөөс тасарсан харанхуй хачин сонин нийгмийг буй болгож эзэд нь газрын баялгийг эзэмшихийн дээр нөгөөдүүлийнхээ зургийг гадаадын жуулчдад даруулж мөнгө хийх санаа юм. Ард түмнийг зоопаркийн сармагчин шиг болгох.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК