Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ингэх гээд байсан юм & Г.Шийлэгдамбатай өдөр

2015-11-06
0
ЖИРГЭХ

Улстөрийн хөлгөн дээрхи шатрын өрөг хоромхон зуур өөрчлөгдөж магадгүй дүр зураг нэгэнт өрнөлөө. Гоё байна. МАХН-ын ахмадууд Н.Энхбаяртайгаа нийлээч ээ хэмээн МАН-ын даргад хандаж байх зуур, энэ намын гишүүн сайдыг АТГ-ынхан авлахаар отож байжээ. Цаг хугацааны давхцалаа гэж. Ингэхэд энэ хөгшчүүлийг Н.Энхбаяр хуучин намынхаа зүг илгээсэн тухай яриа байна билээ. Магадгүй. Өршөөлийн хууль Н.Энхбаярын мөрөөдлийг нэг талд нь багтаасан тул тэрбээр улстөрийн тавцан дээр дахин зогсох ойрын ирээдүй нь ямартай ч хаагдсан юм. Тэгээд ч түүний МАХН сүүлийн үед нэг л биш болоод байгааг тэр анзаарсан байлгүй дээ.

 

Ерөнхийдөө Н.Энхбаяр ний нуугүй хэлэхэд эдүгээ нүхгүй хулгана шиг л болсон гэсэн үг. Нүхгүй болсон хулгана гулзуурдаг. Н.Энхбаяр галзууръя гэхээр АТГ шүүрээд савандаа түгжчихнэ. Тэгэхээр галзуурахгүй гээд намаа хаян Солонгос руугаа зугатаалтай биш. Дээр нь Г.Шийлэгдамбын нь байж байгаа царай. Ёстой л сааль сүүний цагаар үнээ малаа хаяаад үхчихлээ гээд талийгаач эхнэрээ хараасан нөхрийн тухай шог яриа шиг л юм болжээ. Ер нь түүний талаар газар тойрсон баахан яриа дээгүүр, доогуур тэнүүчлээд байхад л мань эр дэндүү улстөржөөд явчихсан нь “Ингэх гээд байсан юм” гэдэг киноны үйл явдалтай тун адилхан харагдах болжээ.

 

Г.Шийлэгдамбын асуудал үнэн болж эргэвэл энэ нам тэгсхийгээд “жамаараа халих” шинжиндээ орох байх. Өөр яах вэ дээ. Үүнийг ч мэдрэхдээ Н.Энхбаяр хуучин намынхаа зүг “элчүүдээ” илгээсэн байж болох талтай. Энэ нь түүний эцсийн найдвар, сүүлийн хоргодох байр яах аргагүй мөн. Мөн МАН-д ороод Н.Энхбаяр нар өөд үзэхгүй нь тодорхой ч шорон гяндангаас айхгүй суух сайн тал бий. МАН-ынхан ч өнгөрсөн сонгуульд түүний хорлосон явдлыг мартана гэж байхгүй дээ.

 

Мөн МАН-ын дарга ч хөгшчүүдээр сүй тавиулсан байх магадлал бага ч гэсэн бий. Холыг харсан бол МАХН-ынхан буцаж ирсэнээр ирэх сонгуульд олонхи биш юм аа гэхэд олон суудалтай намаар тодорч, засгийн жолоон дээр дахин залрах дархан эрх түүнд ногдоно гэдгийгээ хашир хандгай юу андахав.

 

Дараачийнх нь хэн бэ?

 

“Женкогийн” хүн гэгдэх Б.Батзаяатай залгуулаад дээрхи нөхрийг баривчилсан явдалд олон нийт нэг их цочирдон гайхахгүй байна. Гэхдээ очих газарт чухам аль нь хүргэхийг үл мэдэх салаа замын бэлчир дээр ирсэн мэт гайхасхийгээд, өвөр хоорондоо янз бүрийн таамаг дэвшүүлсэн шиг сууцгааж байгаа ч манай зарим нэг мэргэн түргэн хүмүүс дараа нь яах тухай барин тавин ярих болов. Тэр ч бүү хэл одоо хэн гуай баригдана гэсэн яриа ч тодорхой хэмжээнд түгээд буй. Гэтэл нэгэн мэргэч төлөгч дуу шуутай нөхдүүд чимээгүй болоод ирэхээр л тэдэнтэй ямар нэг юм заавал болдог хэмээн жиргэжээ.

 

Үнэгүй бяслаг зөвхөн оготны хавханд л байдгийг Г.Шийлэг сайд үнэхээр мэдээгүй явсан бол түүний хохь болно. Үнэнч нөхдийн нь мэдэгдээд буй шиг хэлмэгдсэн бол тэрбээр баатар болно. Одоо түүнд ийм л хоёр зам үлджээ.

 

Магадгүй юм. “Женко” уг нь төмөр зам, Тавантолгой энэ тэр гээд тун их үзэлцдэг байснаа гэв гэнэт таг болчихсон тал бий. Хурал дээрээ ч тоотойхон харагддаг болсон юмдаг. Энэ ер нь яагаад дуугарахаа болив оо гээ л хэрэгт дуртайчуудын клубынхэн гайхацгаадаг байв. Гэтэл Б.Батзаяа гэгч нөхөр баригдаадахлаа. “Женко” ч гараад ирэв.  

 

Н.Энхбаяр бас байгаа үгүй нь мэдэгдэхээ байсан юм. Г.Шийлэгдамба ч нэг хэсэгтээ зурагтын дэлгэцнээс салдаггүй байснаа гэнэт гарахааа больсон. Хэрэгт дуртайчуудын клубынхэн ч асууж сураглаад л. Тэгээд л эцсийн дүн нь өчигдрийн үйл явдал. Үнэгүй бяслаг зөвхөн оготны хавханд л байдгийг Г.Шийлэг сайд үнэхээр мэдээгүй явсан бол түүний хохь болно. Үнэнч нөхдийн нь мэдэгдээд буй шиг хэлмэгдсэн бол тэрбээр баатар болно. Одоо түүнд ийм л хоёр зам үлджээ.

 

Бас нэг залуу лидерийн хувьд нээрээ л бас таг болоод байгаа нь үнэн. Зодоон хийснийхээ дараа Солонгост хэсэг амьдарсан. Саяхан Германд байгаа чимээ дуулдаад эх орондоо ирсэн сурагтай байна билээ. Ер нь л наранд цохиулахаас айсан хүүхэд шиг огтхон ч ил гарахгүй байгаа нь үнэн. Хэрвээ тэр нэгэн мэргэч үнэн хэлсэн бол таг чимээгүй болсноороо дараагийн хүн нь хэн гуай байхыг нээрээ үгүйсгэх юм алга. Яагаад гэхээр томчуудын тоглоом хатуу.

 

Засагт ямар өөрчлөлт орох вэ?

 

Ямар ч өөрчлөлт орохгүй хэмээн АН-ын нэгэн нэлээд хэнэггүйхэн, гэхдээ элдэв эх сурвалжид тун ойрын нэгэн үгүйлж байна. Эрхэм гишүүн Г.Уянга энэ Засгийн газрыг огцруулахгүй бол бараг л амиа хорлоно гээд байсан сураггүй байгаа биз хэмээгээд тачигнатал инээж байна. Тэгвэл сайдыг барьсан, З.Баянсэлэнгэ ууртай байгаа, Өршөөлийн хууль хүссэнээр батлагдаагүй гээд “Шударга ёсныхон” Засгаас гараад явчихвал энэ танхим тарах юм биш үү гэтэл мөн л баахан инээлээ. Энэхүү инээмтгий хүнийхээр бол энэ эвсэл гараад явлаа гэхэд ИЗН, МҮАН энэ тэртэй цаашаа юу ч болоогүй юм шиг хамтраад явчих нөхцөл бий гэнэ. Тэр ч бүү хэл бие даагчдыг урьсан ч яадаг юм гэж байв. Тиймээс үйл явдал цаашаа хэрхэн өрнөхийг хараад л хэвтэцгээж байхаас.

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (203.194.118.10)
    Ene chin KARMA bhgui yu Shiilegdambaa. Yu hiisenee sain bodoj ergetsuul.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (122.201.21.14)
    Шийлэгдамбыг удмаар нь мэднэ. Удмаараа томоотой тохитой хүмүүс. Би лав энэ хүүхдийг авилга авсан гэж итгэхгүй. Засгийн ажлыг бодож сайдаас огцрох хүн хэд бгаа бол. Энхбаяр, Шийлэгдамба хоёрыг дэмжинэ.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    mongold ediin zasagiin xaymral boloogui ediin zasagiin aluurchin xulgaich nariin xaymral bolood baigaa yum ,,,M.Enxbold yagaad ATG-s gaduur bna, busad ni barag bugd shalguulaad baixad,
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    minii oilgoltoor ardchilsan nam man namiin erh barigchid enhbayaraas sunsee zailtal aidaad baihiin yundaa baidgiin boldoo bi huvidaa enhbayariig ih hundetgej yavdag hun erni manai mgld 76hun tohirohgui ym bna ternii orond changahan neg huneer toroo bariulaad yavbal hogjij magadgui
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Ene heden sait sanaatai ,esbel hergeer zorilgotoigoor huniig gutgedeg bh. Ta nariin bichij bgaa shig gazar deeree abilgal abch barigdsan um bhgui l um bn shde Www.ikon.mn arai unen zub medeeleltei um bn
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Ene chin zubhun 1 bamiig ustgah gesen ulsturiin show huue,daraa ni Enhbayrtai ahij notsoldono biz
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Монгол (59.153.112.23)
    Нэг хулгайч баригдсаны төлөө юунд нь сүйд болоод байгаа юм Энүүхний төлөө талцаж муудалцаал. Амьдралаа бодоцгоо.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (124.158.109.232)
    Шийлэгдамбын дараагийнх нь хэн бэ гэж үү? яамных нь төрийн нарийн гээд байгаа Ганчимэг л байх ёстой до
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • хохо (202.55.191.76)
    МАХН-аас хээл хахууль авсан нь баригдаад ирэхээр Энхбаяртай бөгс хошногоороо холбогдсон гомо банди нар боож үхчих шахаад элдэв комент бичицгээгээд байдаг болж..Энхбаярын боов энэ гомо банди нарын хошногоны нүхний загатнааг гаргадаг байсан бололтой..Гэхдээ одоо турж эцсэн хүний боов та нарын хошногоны хэрэгцээг хангаж чадахааргүй болсон..
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.142.213)
    Үйлдэл дээрээ баригдсан Шийлэгдамба угаасаа төрийн хулгайч шүү дээ Зайсан толгойг идсэн баримттай хүн Баригдахаас эмээж Энхбаярын намын хамгаалалтанд орсон юм Монгол төрд Шийлэгдамба мэтийн хулгайчууд байж болохгүй Шийлэгдамба эрүүл мэндийн сайдаа ч хийж чадахгүй байгаа тод жишээ Улаан бурхан халдвар өвчний дэгдэлт юм
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Захын авгайчуулын яриа шиг юм уншчихлаа байна
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН ч аргаа барж байна даа, хүн хэлмэгдүүлэхээс өөр зүйл хийж чаддаггүй нам юм, дээр нь боловсролгүй, сувдаг, луйварчдаар дүүрсэн нам юм, Цагаан шонхорын ЭНхтайван, Дарханы Мөнхдаш гээд эрүүгийн нөхдийг төрийн сайдад нэр дэвшүүлдэг нам улс орныг нээрээ л яаж удирдахав дээ,
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • иргэн (103.229.120.151)
    Улс төрийн зорилготой баривчилгаа гэдэг нь усан тэнэг хүнд ч ойлгомжтой.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (113.36.205.163)
    ELBEGDORJ ICHIJ YHEESEI
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.29.237)
    gencogiin hiij bui hor
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • од (203.169.50.156)
    Нам ярьсан балай юмнууд. Аль дийлсэнд нь долигнож очидог албан тушаалын цагаан солиотууд дүүрсэн нийгэм.Аль ялсан намд нь очоод долигнон гээд сууж байгаа.новшнууд
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Удахгүй инээд нь ханиад болно. Бие даагчид эвсэхгүй, МАН-МАХН нэгдэнэ. Засгийн газар унавал АН дангаараа ЗГ байгуулж чадахгүй болох үед МАН-МАХН нийлж Засгийн газар байгуулна. Эсвэл Энхбаяр ялаас мултрахын тулд ээлжит бус сонгууль руу түлхэнэ. Тэр цагт наад мал чинь ханиалгаад гүйх юм байгаа биз дээ.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Chi yamar aimaar medej bnaaa
      2015 оны 11 сарын 06
  • Зочин (202.131.234.182)
    Махн ман хоёр өвгөн эмгэн хоёр нийлээд айл болоод хол явах уу. Энхбаяр гэгч мангас байгаа цагт босгосон орон гэр нь нурж унах нь ойлгомжтой. Шийдамба мань хүнээс их юм сурнаа олонд таниулах шив. Хоёр нам нэгдвэл авилгачидын тоо л түм бум болох байхдаа.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Сайнааа (203.169.50.156)
    - МАН, МАХН нэгдхээс айсан хүмүүсийн захилага юм бишүү
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
    • Зочин
      xulgaich nar negddeg l biz dee, adilxan xulgaich nar yum chini
      2015 оны 11 сарын 06
  • zochin (202.21.106.143)
    hulgai luivar hiigeed baival nugel ni ingeed nudeeree garna gdeg ene dee
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 17 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 24 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 31 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 46 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 27 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 30 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 45 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 5 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 34 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 46 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 54 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 5 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК