Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮН-ынхан Р.Бурмаа сайдтай хамтарч зөв шийдлийг олохыг хүсэв

2015-11-07
0
ЖИРГЭХ

        Халх голд чөлөөт бүс байгуулах ажил нь олон асуудлыг араасаа дагуулсаар байна. Засгийн газар, УИХ-ын энэ шийдвэр нь Халх гол сумын иргэд болон ХАА-н зарим мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уг асуудлаар улс төрчид хоёр хуваагдаж, хэрүүл, тэмцэл хийсээр гурван сарын нүүрийг үзжээ. Нутгийн удирдлагууд бусад хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан Р.Бурмаа сайд сүүлдээ учраа олохоо больж байх шиг байна.

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын гол агуулга нь нийт 500 мянган га газрыг хашаалж дотор нь үйл ажиллагаа эрхлэх тухай ойлголт.  Өөрөөр хэлбэл, хагас сая га газрыг чөлөөт бүсийн газар нутаг гэж нэрлээд, түүнийгээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад түрээслэх юм. Түрээслэнэ гэж одооноос хятадуудад түрээслээд эхэлчихсэн гэж байгаа. Тэгэхээр нэмж газар түрээслэнэ гэсэн үг. Р.Бурмаа сайд ч энэ талаар өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Одоо Халх голд үйл ажиллагаа явуулж буй газрууд болон тэдэнд зөвшөөрөл өгсөн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгах хэрэгтэй гэдгийг улс төрийн зарим хүчнүүд хэлж буй.

 

Халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэгчдийн нэг бол ХҮН/ Хөдөлмөрийн үндэсний нам/. Тус намын хувьд Засгийн газар, УИХ-ын шийдвэртэй холбогдуулан Халх голд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судалгаа хийсэн бөгөөд ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж ажиллуулсан билээ.  Ингээд Халх гол орчмын газрыг Эдийн засгийн чөлөөт бүс болгож болохгүй талаарх бодит дүгнэлтийг гаргасан юм.

 

Дүгнэлтийг товчхон танилцуулбал, “Хөдөө аж, ахуйн салбарыг Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол улсын хүнс, хөдөө аж, ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой ямар нэг уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Мөн Хөдөө аж, ахуйн салбарын хөгжлийг дэмжихийн тулд чухам яагаад чөлөөт бүсийн хувилбарыг, тэр тусмаа Халх гол бүсэд сонгож байгаа үндэслэл, төсөл хэрэгжүүлснээр Монгол улсад болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн ямар ашиг, үр өгөөж авчрах талаар тооцоо, судалгаа байхгүй, улсын хөгжлийн маш чухал бодлогын шийдвэр гэхэд үндэслэл муутай, олон тооны ноцтой эрсдлүүд дагуулж болохоор шийдвэр болжээ. Иймд, Халх гол чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх талаар судалгаа, нөлөөлөл, эрсдлийн үнэлгээг дахин сайтар хийж, төслийн загварыг шинэчлэн, бодлогын шийдвэрийг эргэн харах, залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

 

Уг дүгнэлтийг Халх голд газар дээр очиж ажилласан багийнхан болон тус намын дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгийн судалгааны баг хийсэн байна.


Энэ талаар ХҮН-ын дарга С.Боргил ярихдаа "Эдийн засгийн маш их ашигтай байсан ч стратегийн чухал газрыг ингэж хамаагүй ашиглаж болохгүй. Бид олон улсын гэрээ хэлэлцээр хийх чадамжгүй. Эрх зүйн чадамж, хүн хүчний нөөц бололцоо, өөрсдийн эрх ашгийг олон улсын түвшинд хамгаалах хэр их чадвартай билээ. Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах нь үндэстнийг хамарсан хөдөө аж, ахуйн ямар цогц бодлогын нэг хэсэг нь юм. Энэ мэт үндэслэлээр Халх голд чөлөөт бүс байгуулахдаа маш сайн, тооцоо судалгаатай ажиллах ёстой.

 

 ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил "Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсны дараа бид тал бүрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийлээ. Хөрс судлаач, байгаль судлаач, шувуу судлаачаас эхлээд хөдөө аж, ахуйн мэргэжлийн олон хүн хамтарсан ажлын газар дээр нь очиж ажилласан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Халх гол орчимд амьдарч буй айлууд ийм шийдвэр гарсаныг мэдээгүй байна. Тэд “Энэ шийдвэр хэрэгжвэл бид яаж амьдрах болж байна. Буйр нуураас хүн, малтайгаа ундаалдаг. Бүтэн үеэрээ энд амьдарч ирсэн” гэж хэлж байна. Манай улс төрчид хуучин зуршлаараа уг шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Шинжлэх ухааны дүн шинжилгээгүй, ул суурьгүй шийдвэр гаргажээ. Тэр бүс нутагт усны судалгааг огт хийгээгүй байна. Эдийн засгийн ямар үр нөлөө гарах талаар ч олигтой хийсэн судалгаа алга. Чөлөөт бүсийн тухай хуулинд чөлөөт бүс байгуулахдаа эдийн засгийн урьдчилсан тооцоог хийх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлаар ямар ч  тооцоо судалгаа алга байна. Цаашилбал уг чөлөөт бүсийг байгуулснаар ХАА-д ямар эмгэнэлт байдал бий болохыг ч мэдэхгүй байна. Улс төрчид зөвхөн ерөнхий үгээр л халхавч хийж байна. Тэд эдийн засаг сайжирна, гаднаас технологи орж ирнэ гэж ярьж байгаа. Зарим хүмүүс Халх гол Хятад, Солонгос технологийг оруулж ирнэ гэнэ. Гэтэл тэр Хятад, Солонгос технологи нь аль эрт хуучирчихсан. Дэлхий нийтэд Америк, Канадын технологи тэргүүлж байна. Эдгээр улсуудын технологийг ч Монголд ашиглаж эхлээд удаж байгаа. Гэтэл хоцрогдсон технологийг Халх голд ашиглах гэж байна. Халх голд чөлөөт бүс байгуулаад тэнд үйл ажиллагаагаа явуулах байгууллагуудад ч ашигтай зүйл алга. Ядаж л татварын  таатай нөхцөлгүй байна. Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэрт өгөх урьдчилсан судалгааг бид онлайн хэлбэрээр тараана. Тэгэхээр эрдэмтэн судлаач, ард иргэд үзээд санал бодлоо нээлттэй явуулаач гэж уриалмаар байна. 500 мянган га газар гэдэг нь Улаанбаатарын газар нутаг дээр Багануур, Багахангайн газрыг нэмсэнтэй адил. Халх гол бол Монголын хамгийн үржил, шимтэй газар юм. Тийм газарт гадны иргэдийг маш олноор нь татан оруулбал юу болох вэ” гэв.

 

Харин Р.Бурмаа сайдын хувьд уг газарт чөлөөт бүс байгуулна хэмээн зүтгэсээр. Тэрбээр тус газарт чөлөөт бүс байгуулбал их хэмжээний мөнгө олж эдийн засагт нэмэрлэнэ гэж байгаа юм. Халх голд чөлөөт бүс байгуулаад гадныханд түрээслээд мөнгө олж болно. Гэхдээ эцсийн дүндээ үржил шимгүй хөрстэй үлдэх хүмүүс нь монголчууд гэж ХҮН-ынхан үзэж байгаа юм. Тэгээд ч чөлөөт бүс нэрийн дор 500 мянган га газарт ажиллах гадаад, дотоодын компаниуд бүгд татвараас чөлөөлөгдөнө. Тухайлбал, газрын төлбөрөөс 5-10 жилийн хугацаанд 100 хувь чөлөөлөгдөж, гааль, НӨАТ, экспортын татварын чөлөөлөлт эдэлж, орлогын албан татвараас 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр зохицуулалт хийсэн юм билээ. Ингээд бодохоор эдийн засгийн агуулга ч бүрхэг, тооцоо судалгаа ч маруухан байгаа юм.  Харин ХҮН намын хувьд Р.Бурмаа сайдтай хамтарч зөв шийдлийг ольё гэж байгаа аж. Гэхдээ тэр нь тус газрыг гадныханд түрээслэх биш гэж ХҮН-ынхан үзэж байгаа аж.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Maral (202.9.41.117)
    Ene Batorgil bas yu ve gishun bolohig gorido yu Suvdaa avgai hvvde helech ichmer ym MAN ued Kadastarin darga hiij baahan m.ungu ava bizde shunaltai ymnud
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.93.104)
    Энэ лав бурмаагийн улсаа хөгжүүлэх санаа гэж бодоход нэ л биш байна. Гэнэт санаа гаргаад түүнийхээ үндэслэлийг тайлбарлжа чадахгүй зүтгээд байгаагаас харахад сэжигтэй санагдаад байх юм. энэ авгай нэг л биш ээ. Энэ асуудал яваандаа халх голоо алдаж дуусахын л эхлэл байх шүү. Монгол хүндээ л өг л дөө. ЛУЙВАРЧИД ҮХТҮГЭЙ. ҮР ХҮҮХЭД НЬ ҮЙЛИЙНХ НЬ ҮРИЙГ ЭДЭЛТҮГЭЙ.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (150.129.141.114)
    Бурмаа боль оо бууны нохой болох сайхан юм гэж бодоо юу нутаг орноо зарвал үр хүүхдээрээ төлөөс төлөх болно шүү Тэр үед чи доллор үнсээд сууж байх уу бод бод бод?
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • иргэд (112.72.11.67)
    энэ ХҮН нам гэж хачин юм хаанаас гарч ирээд гай тариад унаваа. Албан тушаал горьдсон гөлөгнүүд.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.61)
    ЭБЭД ЗАГНУУЛЖ ДЭЭ АВАРГУУД ХА ХА ХА АЛЬ ЭРТ ЭБЭ ЭНЭ ГАЗРЫН УЧИРЫГ ОЛСОН ШҮҮ ДЭЭ
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 18 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 25 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 32 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 28 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 31 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 46 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 6 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 35 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 47 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 55 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 6 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК