Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үйлдвэрчний эвлэл хэмээх “Сарьсан багваахайн” шаталт

2015-11-25
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдаж, хамаг хувцас, нүүр амаа түлсэн хэрэг гарлаа. Манайхан ч яахав янз бүрээр шуугиж, нөгөөх нь заншил ёсоор замдаа түмэн хачир, мянган таамаг нэмсээр. Наад зах нь энэ явдлыг “Зулын гол” боллоо, Монголд анх удаа энэ тэр гээд л. Худлаа л даа.

 

1990 оноос эхлээд ийм үйлдэл хийнэ гэсэн, хийсэн хэд хэдэн тохиолдол бий. Харин энэ үйлдлүүдийн нь шалтгаан хоорондоо маш адилхан байдгаараа сонин. Анзаараад харвал ний нуугүй хэлэхэд бүгд л өөрийнхөө өчүүхэн муу эрх ашгийн үүднээс ийм үйлдэл хийнэ хэмээн сүрийг үзүүлсэн байдаг. Ах, дүүсийнээ байрыг ломбардад тавьж алдаад бантахдаа ч юм уу, авгайтайгаа хэрэлдээд гэх зэргээр хөвөрч өгнө. Тэр ч бүү хэл тээр жил банкныхаа зээлийг төлж барахаа байсан Э.Алтандөш гэдэг нөхөр Сүх жанжины нэрэмжит талбай дээр өөрийгөө шатаахдаа дотуураа шатдаггүй цаас жийргэлчихсэн байсан тухай ч дуулддаг шүү дээ. Одоо ёроолгүй баян болчихсон, “Танайд хоноё” нэвтрүүлгээр гараад л. Эд нарыг элэнцгийнх нь “зулын гол” боллоо гэх вэ дээ.

 

Яагаад гэхээр зулын гол болох шалтгаан маш том байдаг. Харин дээрхи шиг шалтгаануудыг ерөнхийдөө галзуу солиотой хүний үйлдэл гэж үздэг юм. Ажилгүйдлийн тэтгэмж өгсөнгүй гээд өөр дээрээ гал тавьсан франц эр, хүүг минь шоронд хийлээ гээд өөрийгөө шатаахыг завдсан гэх киргиз бүсгүй гээд ийм жишээ дэлхийгээр дүүрэн.

 

Харин жинхэнэ утгаараа зулын гол болсон хоёрхон тохиолдол байдаг. Нэг нь бодитоор нөгөө уран зохиолд. 1963 онд Өмнөд Вьетнамын эрх баригчид  Будддын шашинтнуудыг хяхан хавчиж, байж суухын аргагүй болгосон тул өөрийгөө зулын гол болгосон лам Куанг Дыкийн бичлэг өдгөө ч интернэтээр дүүрэн.

 

Энэхүү дуулиан шуугианыг С.Эрдэнэ хэмээх иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэгтэй холбохоос илүүтэйгээр МҮЭХ хэмээх “сарьсан багваахайн” жинхэнэ шаталт байлаа гэе.

 

Яаж зулын гол болдогийг тэндээс ёстой л яруу тодоор харж болно л доо. Нөгөөх нь эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романд мөнхөрсөн байдаг. Ганцхан удаа эмэгтэй хүнтэй ойртсоноо винайн ёсыг зөрчсөн, лам хүнд байж болшгүй нүгэл хэмээн үзсэн Чоймчиг гэлэн өөрийгөө мөн л жинхнэ агуулгаар нь зулын гол болгодог шүү дээ. Тухайн үедээ уншигчдыг шуугиулж, энэ ном орчин үеийн хэллэгээр жинхэнэ бестселлер болж байв. Одоо үзээд өгье гэсэн ч олдохгүй байна.

 

Тэгэхээр “Зулын гол” болно гэдэг ойлголт, өөр дээрээ бензин асгаад шатаахыг оролдох хоёр огт өөр зүйл хэдий ч асуудлын агуулгыг илэрхийлдэгээрээ онцлогтой. Иргэн С.Эрдэнийн хувьд л гэхэд өөрийгөө шатаахыг оролдсоноор төр засаг бус Монголд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үндсэндээ амьсгал хурааж, Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь жинхэнэ ерөнхийлдөг нөхөр болсныг харуулж байх жишээтэй.

 

Өнөөдөр МҮЭХ цэрэггүй арми болсон байна. Түүнийгээ дагаад Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь армигүй жанжин болжээ гэсэн үг. Ерөнхийдөө нэгэн цагт хамгийн хүчирхэгт тооцогддог байсан энэ байгууллага өдгөө түрлэггүй далай, давалгаагүй тэнгистэй адилхан болсныг харууллаа. Бас энэ байгууллагыг сарьсан багваахайтай зүйрлэмээр байна. Энэ амьтан ихээхэн муухай төрхтэйдөө ичээд зөвхөн харанхуйгаар хань хийнэ. Харанхуй хонгилд амьдарна.

 

Хамгийн инээдтэй нь араатан биш хэрнээ би араатан хэмээн соёогоо үзүүлнэ. Бас жигүүртэн биш хэрнээ би жигүүртэн хэмээн далавчаа харуулдаг үлгэр бий. Түүн шиг манай МҮЭХ хэмээх “сарьсан багваахай” Засгийн газар дээр очихоороо гурвалсан гэрээ зурахгүй бол бүх нийтийн ажил хаялт зарлана хэмээн “соёогоо” үзүүлээд, байрандаа ирэнгүүтээ жигүүртэн маягийнхаа амьдралаар доошоо хараад суучихдагийн хамгийн тод жишээ энэ.

 

Хэрвээ энэ байгууллага үнэхээр цэрэгтэй, зэвсэгтэй, бас “араатан, жигүүртэн” байсан бол 1990-ээд оны дунд үеийнх шиг ёстой л сүрт жагсаал хийж байгаад мөн ч олон асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдэхээр байв. Даанч тэгээгүй. Наад зах нь С.Эрдэнийг олны нүдэн дээр ийм үйлдэл хийлгүүлэхгүй байх бүх боломж, арга зам энэ байгууллагад байлаа. Одоо үнэхээр л сүрт жагсаал хийхгүй бол МҮЭХ-ноос эрх баригчид айж эмээнэ гэдэг үлгэр. МҮЭХ-ний гэнэн тэнэгүүд шиг бүх нийтийн ажил хаялтаар айлгана гэвэл бүр ч гонжийнжоо. Ард олон нь яавал ажилтай байх вэ гээд аргаа барж суухад юун ажил хаялт. Үүнээс өөр тэмцлийн хэлбэрийг цаг үе, үйл явдалд нь тохируулан  сонгож чаддаггүй МҮЭХ өөр улс оронд бол аль хэдийнэ үүд хаалгаа барьчихсан суугаа л даа. Даанч манай эрх баригчдад ийм нэг “далавчтай, соёотой” амьтан хэрэгтэй тул амар амгаланаар аж төрөн амьдарсаар байгаа юм. Даргын нь нэр хүртэл Амгаланбаатар.

 

Иргэн С.Эрдэнийн хийсэн иймэрхүү үйлдэл нийгэмд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Хан-Уул дүүрэгт хадамдаа агсам тавьсан нэг нөхөр өөрийгөө шатаахаар завдсан нь үүний нэг үр дагавар. Өөрөөр хэлбэл ийм буру үйлдэл зүв зүгээр байсан хэн нэгэнд сэдэл өгдөгөөр аюултай гэж үздэг. Эдүгээ ухвар мөчид улстөрчдөд хүртэл сэдэл өгч байна шүү дээ. Сонгууль дөхсөн болохоор сэтгэлийн хөөрөлд орсон зарим нэг нь энэ үйлдлийг улам дэвэргээд л.  

 

УИХ-ын гишүүн Г.Уянга, бие даагч гишүүн Ц.Даваасүрэн нарыг харахгүй юу. Эцэст нь хэлэхэд энэхүү дуулиан шуугианыг С.Эрдэнэ хэмээх иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэгтэй холбохоос илүүтэйгээр МҮЭХ хэмээх “сарьсан багваахайн” жинхэнэ шаталт байлаа гэе.

 

Нэгэн цагт нийгмийг донсолгож байсан энэ байгууллага хэдхэн хүний хоолоо олж идэх, цаашилбал УИХ-д суух шат, “сарьсан багваахайнуудын” орогнох газар болсон байна. Өөр юу ч биш.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (43.242.243.185)
    браво
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • gomo monhoo (59.153.114.189)
    Нархан хотхоны 51 дүгээр байрний 11 тоотын Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.250)
    xudal cerdene
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    za ter uildverchinii evleliin baiguullaga gedeg chini naymdorj shig zugeer suuj xoshguurlj tatvar avdag xumuus,
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Үйлдвэрчний эвлэлийнхэн Мэдлэг, Чадварын хувьд ч үнэхээр доройтсон юм байна лээ... Нэг хурал дээр хамт ордог, ярьж байгаа зүйл нь өрөөнд нь нэг ажилчин уйлж орж ирээд... Улсын хэмжээний бодлогын асуудал яригдаж байхад л ганц ажилчны проблем яриастай, асуудлыг яаж зохицуулах талаар амнаас нь ганц үг унахгүй, өөрсдөө ч мэдэхгүй юм билээ, тэгсэн мөртлөө болохгүй байна, бүтэхгүй байна гэж шүүмжлэхдээ гаргуун болчихож.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Bataa (59.153.113.142)
    Buh nam olon niitiin baiguulllagiin hurengiig huraah heregtei. Durmeeree ajillahgui bol tatan buulga. Ted ashgiin baiguullaga bash.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      чиний хэлснээр хураадаг ч гэж юу байхав
      2015 оны 11 сарын 25
  • зочин (112.72.12.9)
    Монголын үйлдвэрчний эвлэлийн ажил ч өрөвдмөөр Хамгийн гайхалтай нь засагт очиж төийн албаныхны цалинг нэм гэдэг гээд боддоо Галзуу хүн л ийм зүйл хийх байх даа Иргэдийн татварын мөнгийг яаж үр ашигтай зарах билээ гэж санаа тавимаар байхад төрийн албатнуудын цалинг нэм гэдэг ҮЭ хэнд хэрэгтэй гэж Монголын солиорол
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • би
      ҮЭ төрийн албаны хавсарга юм уу даа. цалин нэм 3 -сан гэрээ гэх шиг .хувийн маньд хамааралгүй үйлдвэргүй эвлэл юм даа
      2015 оны 11 сарын 25
    • Зочин
      чамд үэ хэрэггүй бол халтуурын хэдэн цаасаа аваад сууж бай
      2015 оны 11 сарын 25
  • Иргэн (124.158.111.6)
    Шүүгч нарын цалин хэтэрхий өндөр, бусад төрийн албан хаагчид нь өл залгуулж байх юм. Зах зээл хөгжсөн бусад оронд эмч,сувилагч, багш, инженер гээд харьцангуй өндөр цалинтай, тэгэхэд ганцхан шүүгчийн цалинг ийм өндөр байлгах сонирхол хэнд байна. ШЕЗ-ийн дарга нь гэж гэмт хэрэг үйлдсэн нөхөр, цалин бууруулвал шүүгч нар авилга авна гээд ичи хгүй яриад байж байх юм. Иймэрхүү хэмжээний сэтгэлээтэй хүмүүс л төрд алба хашиж байх юм. Шүүгчийн цалин одоогийн төрийн албан хаагчдын цалингийн дундажтай харьцуулж тогтоож өгөх нь хамгийн зөв. 20 орчим хувийн зөрүүтэй байх нь зүйтэй.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    mongoliin uildverchinii evleliin baiguullagiig toloolson xeden xurgan darga nar uy ch xiideggui sul tsalin absan xeden noxoduud,, ajilchin xun ajil deeree osol garax ni ugui uy geed, osold orson ch oroogui ch xamaagui tatvariin mongoor zugeer suuj amidarch baigaa xumuus,, Uxseniix ni ajilchidad xairtai baidag yum,, 2oo xun ajilgui bolchixbol tatvar abch chadaxgui ni gesendee ooriigoo shataagaa biz dee,
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.61.97.16)
    Ene ugaasaa Xudulmuriin saidiin zaxialgiin medee l bn! tsaashlaad Zasgiin gazariin gesen vg... Gal gej ner ni xuuramch ner iimerxvv uls turchdiin zaxialga xiixee bolimoor yum manai SETGVVLCHID! iimerxvv yumnaas bolj setgvvlchdiin ner xvnd unaj bgaam da yana daaaa!!!!
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (202.61.97.16)
    МҮЭ харин ч олон ажил хийж байгаа шд. Тэгээд ч тэр эрдэнэ чинь бие даасан үэ дарга гээд яваад байдгийн бна лэ бүхэл бүтэн байгууллагын ажлыг ингэж харлуулдгаа болиоч бичсэн хүн нь гал ч гэх шиг угаасаа захиалгаар ийм юм бичсэн нь тодорхой байна шд
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      uildveriin darga nartai xuvildaj xel am xiideg xumuusiig xaluuldag baij,,
      2015 оны 11 сарын 25
  • Зочин (103.9.90.98)
    Шүүгч нар сард авдаг 5 сая амьдралд хүрэхгүй байна гээд Олон улсын шүүгчдийн холбоо, УИХ-өргөдөл гомдол гаргаад тэмцээд явж байх юм .ҮЭ холбоо төрийн албан хаагдын цалинг шүүгч нарынхтай ижил болгох гэж тэмцээд өгөөч ... хямарл энэ тэр хамаагүй. яагаад гэвэр хямралыг энэ УИХ засгийн газар өөрсдөө бий бологосон 2011-2013 онд мөнгийг талаар нэг цацаж ,төрөөс олон тэрбумтан төрсөн шүү дээ. үүний гай
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    САНГИЙН САЙД Б.БОЛОР ШҮҮГЧ НАР ЦАЛИНГАА ӨӨРСДӨӨ НЭМСЭН. УИХ БАТЛААГҮЙ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    УИХ ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 30 ХУВЬ ХАСНА ТӨСӨВ ТАНАНА ГЭЭЧИХЭЭД ШҮҮГЧ НАРЫН ЦАЛИНГ САРД 5 САЯ БОЛГООД БАЙХ ЮМ. ШҮҮГЧ НАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БИШ ЮМ БАЙХ ДАА
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭНЭ ХЯМРАЛ ЯДУУРАЛЫГ УИХ ЗАСГИЙН ГАЗАР Л БИЙ БОЛГОСОН БАЙХАД ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙЖ Л БАЙХ ЮМ .СОНИН ЮМ. ҮЭ Ч ГЭСЭН ДУУГҮЙ СУУГААД Л .БҮХ НИЙТИЙН АЖИЛ ХАЛТ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.66)
    Ajlaa hiitsgee,yun zavtai. Yum ta nar
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ҮЭ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АМГАЛАНБААТАР ӨӨРӨӨ ЗУЛЫН ГОЛ БОЛООЧ . ТЭР ДУЛААН БАЙРАНД СУУГААД БАЙХ ЮМ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Bold (202.9.40.66)
    ENE SETGUULCH CHIN OOROO BUSDIIG BURUU ZILDEL RU TURHIRAAD BGA YUM BISH UU.HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI.OLON NIITIIG UIMEEN SAMUUND URIALAN DUUDAJ, NIIGMIIN DOTOR EMH ZAMBARAAGUI BAIDAL BII BOLGOHOD TURHIRSAN ZUIL BICHSEN BNA. SHALFAH HEREGTEI
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Монголын ҮЭ холбоо засгийн газрын бууны нохой болсон уу? тэмцвэл зоригтой тэмцсэн шигээ тэмцээч ээ. цалин тэтгэвэр нэмэгдүүлэх талаар та нарын тохиоролцоог засгийн газар уландаа гишгэж байхад дуугүй суугаад байх юм .та нарын үгийг УИХ засгийн газар сонсож тоохгүй байна. энэ эдийн засгийн хямрал ард түмний амьдралын доройтол нь УИХ засгийн газрын уйваагүй урагшгүй алдаатай бодлогын гай болохоос ард түмэн ямар ч буруугүй шүү дээ.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.66)
    Gal chi dongos.uls torchdiin zahialgat setguulch. Niigmiig taltsuulj yah geev chi.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    40 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    55 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    1 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 10 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 20 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    2 цаг 30 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 34 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    2 цаг 40 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    2 цаг 50 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    3 цаг 20 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    15 цаг 1 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    15 цаг 43 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    19 цаг 41 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    19 цаг 45 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    19 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    21 цаг 34 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    21 цаг 39 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК