МУГЖ, дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ хүн амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан талаарх мэдээлэл цацагдав.
Тодруулбал Б.Бат-Эрдэнэ нь өнгөрсөн долоо хоногт хоёр найзын хамт анд явж байгаад сум алдан нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэгт сэжиглэгдэн Төв аймагт саатуулагдсан гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийн дагуу дуучин Х.Болормаатай холбогдов.
-Таны нөхрийг хүн амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан гэх мэдээлэл байна. Үнэхээр ийм зүйл болсон юм болов уу?
-Манай нөхөртэй хамт явж байсан хүмүүс сум алдсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Би тодорхой зүйл мэдэхгүй байна. Харин манай нөхрийг сэжиглэн саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл байна.
-Тэгэхээр танай нөхөр саатуулагдаагүй гэсэн үг үү?
-Тиймээ. Манай нөхөр яг одоо гэртээ байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (1)