Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан холбооноос “арслан” төрөх үү?

2015-12-14
0
ЖИРГЭХ

 

“Женко” Ардчилсан намын зүгээс хийж буй улстөрийн дайны талбарт II фронт нээж магадгүй байна. Фракцуудын нь хооронд олон жилийн турш өрнөх болсон дайны талбарт гэсэн үг гэдгийг манайхан лавтай ойлгосон байх. Яагаад гэхээр Ардчилсан намынхан байлдах ёстой Монгол ардын намынхантайгаа бус өвөр хоорондоо үзэлцэх болсоор удаж, нөгөөх нь намжих байтугай улам даамжрах тийшээ хандаж байгаа учир ийн хэллээ.

 

Ингэхэд дэлхийн II дайны үеэр америкчууд II фронт нээгээд Германыг хоёр хувааж авсан шиг “Женко” АН-аа нэгмөсөн хоёр талд гаргахаар шийдсэн байхыг үгүйсгэх юм алга. Мөн ингэж хартай эхнэрийн зан гаргах шалтгаан ч мань мэтэд бий. Тэрбээр саяхан МоАХ-ныхоо орон нутгийн удирдлагуудад хандаж, мэдэгдэл хүргүүлсэн шүү дээ.

 

"Бодож санаж, нэгдэж нягтраад хэрэгтэй гэвэл эрслэн босч, нам дамнасан бүлэглэлийг үтэр түргэн тас цохин сөнөөе” гэсэн утгатай. Аргагүй л партизануудынхаа цөсийг хөөргөж, зүрхийг нь савлуулмаар мэдэгдэл хийсэн байна билээ.

 

1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон Ардчилсан холбооны анхны их хурлаар нам байгуулсанаа зарлахад талийгаач С.Зориг Монголын ардчилсан хүчний нэгдсэн нам байгуулах тухай санал оруулж, нөгөөхийг нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээгүй учир, талийгаач С.Цогтсайхан тэргүүтэй 76 төлөөлөгч түүнийг эсэргүүцэн өргөх бичиг бариад ч бараагүй гэдэг юм.

 

Тэрбээр зүгээр ч нэг намынхныхаа зүг түншээд өнгөрөх хэмжээний “хөвөнд боосон” чулуу шидсэн гэж бодохгүй байна. Улстөрч гэхээсээ илүү наймаа панзны чиглэлийн хүн болохоороо хэзээ яах, хэрхэн хийх, ашиг нь юу байх зэргийг маш сайн тооцоолсон байж таарна. Тэр талаараа мундаг шүү дээ,  энэ нөхөр.

 

Саяхан МоАХ-ны хэсэг партизан  дарга Х.Баттулгадаа ийм нэгэн шаардлагыг хүргэнэ гээд явж байна билээ. Тэд МоАХ-ны зүгээс Ардчилсан хувьсгал хийснийхээ 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал хийгээд дуусангуут нь залгуулаад МоАХ-ныхоо их хурлыг хийе гэсэн байв. Ингээд энэ хурал дээрээ Монголын ардчилсан хүчний нэгдсэн нам байгуулж буйгаа зарлая гэжээ.

 

Харин үүнийг үнэхээр партизанууд нь санаачлав уу, эсвэл эрхэм “Женко” зорилгодоо хүрэхийн тулд ийм нэгэн жүжгийг найруулж байна уу гэдгийг одоогоор таамаглах арга алга. Гэхдээ л ямар ч байсан түүний хийсэн мэдэгдэлийн үр хөврөлийн үргэлжлэл энэ яах аргагүй мөн.

 

Ер нь “Женко” МоАХ хэмээх байгууллагын партизанууд хорвоогийн жамаар бурхны оронд заларсаар эгнээ нь тун шингэрч байгааг сайн мэдэлгүй яав гэж. Тооцолгүй яав гэж. Нөгөө талаас өнөөдөр энэ холбоонд элсэе гээд цээж зургаа бариад ирдэг залуучууд бий юу? Байхгүй шүү дээ. Тэд аль нэг намын бөөрөнд наалдаж, наад зах нь залуучуудын нь байгууллагад толгойгоо хийгээд авахыг эрмэлздэг болсон цаг. Ингэсэн тохиолдолд албан тушаалын шатаар асар богино хугацаанд мацаж, оргил дээр нь нэг л нартай өдөр гялс манас гээд гарчихсан байна гэдгийг дэндүү сайн ойлгодог болжээ.

 

Тийм болохоор жилээс жилд дундарч  байгаа жижгхэн буурал Холбоогоо нам болгож байгаад эгнээг нь залуусаар тэлэх бодлыг “Женко” тээхгүй бол хэн тээх вэ дээ. Бас гайхаад байх ч зүйл биш. Эс тэгвээс мөн л нэг нартай өдөр энэ холбоо нэр төдий үлдэх нь хорвоогийн жам бөлгөө.

 

1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон Ардчилсан холбооны анхны их хурлаар нам байгуулсанаа зарлахад талийгаач С.Зориг Монголын ардчилсан хүчний нэгдсэн нам байгуулах тухай санал оруулж, нөгөөхийг нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээгүй учир, талийгаач С.Цогтсайхан тэргүүтэй 76 төлөөлөгч түүнийг эсэргүүцэн өргөх бичиг бариад ч бараагүй гэдэг юм. Хэрвээ тэр үед уг намыг байгуулчихсан бол хожим ийм олон нам, нам дотор нам шиг фракцуууд бий болоо ч бил үү, яагаа ч билээ.

 

Ийнхүү ойрын үед МоАХ-ноос нэгэн “арслан” төрж магадгүй байна. Төрөхгүй ч байж болно. “Женко”-гийн дотор чухам ямар бодол хөвж явааг зөвхөн “Женко” л мэднэ.

 

Д.Гал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (150.129.140.175)
    Цаана нь улс төрийн том наймаа харагдаж ба
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (46.188.123.223)
    Elbegeeg Xobdiinxon 13 mex xereglen Jenko Zi Altanxuyagaas salgax gej 4 jil hor nairuulj ashigiig ni xyrtej 4 jil saalia saalaa xoxirogch ni AN
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.115.241)
    Женко нам байгуулбал ард түмэн дэмжих байхаа харин түүнд нам байгуулах улс төрийн эр зориг байх уу гэдэг л асуудал хөрөнгө мөнгө бол асуудал биш байхаа
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.115.241)
    Үүнийг бичигч мэдээлэл мэдлэг муутай хүн юм уудаа. Хэлэн настай юм бол. МоАХ ны анхдугаар их хжрхл 1990-2-18 нд хуралдаж үдээс өмнөх хуралдаанаараа АН баыгуулж байгаагаа зарлаж завсарлагаанаар намд элсэх хүмүүсээ бүртгэж улмаар намын дүрэм марийн хөтөлбөрөө боловсруулах ажлын хэсэг гарч 1990-4-7 нд намын их хурлаа хийж Э,Бат-Үүл дарга болсон юм энд сонирхууулхад МоАХ ны хурлын бэлтгэл ажлын явцад нам байгуулах асуудал давхар яригдаж байсан бөгөөд Бат-Үүлийг намын дарга болго гэсэн шахалт хаанаас ч юм ирж байсан Нам байгужлсан тохиолдолд Бат-Үүлийг намын дарга болгохгүй байх санал гарч байсан бөгөөд үүнийг сонссон Бат-Үүл та намайг намын дарга болгохгүй гэж байна би намын дарга үаавал болно гэж зодоон цохиондоо хүрч байсан юм харин Элбэгдоржийн тухайд гэвэл би МоАХ- доо байна гээд АН ороогүй явж байгаад 1996 оны хавар намд орж. Намындаргын сунгаагаар МҮАН ын дарга болж сонгуульд орсон юмдаа сонгууьд ялсаны дараа МоАХ үүргээ биелүүлсэн тул татан буулгана гэж хэлж байгаад партизануудын х
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.24.110)
    наад мудак чинь 1000 цэрэг нэрээр бослог гаргах гж магадгүй шүү оросын гар хөл
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Яч (122.201.24.124)
    Женко манын бадамжунай,м. Энхболдтой сүжрээд л байгаа шүү дээ. Өөрийгөө л дарах гээгүй бол
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.24.220)
    Ардчилсан холбооны лумпэнгууд хэруул зодооноо дотроо олохгуй еедгуй амьтад. Аав Ээж ахан дуусийн минь хуч, нэр терийг балласан хэдэн балиар юмнууд. Ухаан боловсрол муутай. 25 жил болчихоод одоо болтол нэгдэж сураагуй!
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (183.81.171.135)
    Нэг талд нь гаргах хэрэгтэй
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • цэдэн (202.126.94.240)
    талх чихэр баянгол мах импэксийг чимээгүй хувьдаа авсан аргаараа Мо АХ г өмчилж авч байнаа муу луйварчин авч байнаа
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.10)
    Amjilt
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.106.117)
    Buunn oligarhiud bgaa er ni yalgahad neh buruu geed bh zuilgui,,
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Асуудал бвал үтэр түргэн шийдээд явах хэрэгтэй... Олон түмэн үнэлэлт дүгнэлт өгч л таарна шүү дээ.
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.245)
    Ene ats tegeed ter arslanan uu?
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.101)
    Монгол хужаагаараа л хуваагдана биздээ
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 17 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 24 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 31 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 46 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 10 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 27 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 30 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 45 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 5 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 34 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 46 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 54 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 5 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК