Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг төсвийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн эмч, ажилтнуудын холбооноос мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд мэдээлэл хийж гүтгэлгийн чанартай мэдээллийг хэвлэл мэдээллээр цацсан Эрүүл мэндийн эмч, ажилтнуудын холбооны дарга Б.Мягмарыг хуулийн байгууллагад шалгуулна гэлээ.
СХД-ийн эрүүл мэндийн төвийн хуулийн зөвлөх Т.Уянга хэлэхдээ “Энэ нь СХДЭМТ-ийн даргын нэр төрд төдийгүй 400 гаруй эмч ажилчдын нэр хүндэд халдаж буй хэрэг. Манай байгууллагын зарим ахмадын төлөөлөл 60 жилээ тэмдэглэх санал гаргасны дагуу хурал хийж бүх ажилчид 1-3 өдрийн цалингаа хандивласан. Огт өгөөгүй ч хүн байгаа. 369 хүн сайн дураараа хандив өргөсөн. Үүнийг ҮЭХ дансанд байршуулан баярын хурал, концертын төлбөрт зарцуулсан. Зарцуулалттай холбоотой санхүүгийн баримтууд нь бий” гэлээ. Үйлдвэрчний хорооны бол ажилчдын сайн дураараа эвлэлдэн нэгддэг Төрийн бус байгууллага. Тийм ч учраас Үйлдвэрчний хорооны үйл ажиллагаанд дарга удирдлагууд оролцох эрхгүй. Тус байгууллагыг жил бүр аудитын байгууллага шалгаж дүгнэлтээ гаргадаг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)