Хөдөө орон нутагт хүн амины ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багаас 59 настай эрэгтэй Б-гийн цогцсыг шатсан байхад нь олсон байна. Талийгаач "Сариг Юна" ХХК-ийн манаач хийдэг байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачийн цогцсыг тус компанийн хашаанаас олжээ. Түүнийг мэсний зүйлээр амь насыг нь хөнөөгөөд, улмаар цогцсыг нь шатаагаад орхисон байсан аж. Энэхүү мэдээллийг анх нэгэн иргэн цагдаагийн байгууллагад мэдээлснээр хэргийг шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхлүүлээд байгаа юм байна.
Эх сурвалж: jirgee.mn
Сэтгэгдэл (6)