СХД-ийн нутаг Орбитын зам, Ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн баруун замд М.Lancer маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 33 настай эмэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, Шинэ замын автобусны буудалд "Авто терминал трейд" ХХК-ны "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Д нь зорчигч 69 настай эмэгтэй Ж-г унагаж гэмтээсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох, осгож хөлдөх зэрэг эрсдлийг бий болгодог тул аж ахуй нэгж байгууллагууд шинэ жилийн баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангах, зориулалтын нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг нь хүлээлгэн өгөх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, цас хялмаалж хальтиргаа гулгаа үүсч байгаа тул жолооч та өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж, замын зорчих хэсэг гадаргууны байдал, хажуу хоорондын зайг зөв тохируулан анхаарал болгоомжтой бие биеэндээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөнд оролцоорой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)