Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авьяаслаг монголчуудын дуулианы ард авьяаслаг удирдагч амжуулсаар уу?

2015-12-15
0
ЖИРГЭХ

Монголын улс төрийн зовлон монгол орны амьдралыг тартагт нь тултал идэж дуусч байна гэх дүгнэлтийг олон нийт нь одоо л эргэлзэхгүйгээр хүлээж авч байх шиг байна. Холоос тойруулалгүйгээр шууд хэлэхэд 1990 оны хувьсгалаас хойшхи давалгаанд 25 жил сэгсрэгдсэн ард түмэн чухамхүү эдэлж ирсэн энэ зовлонгийнхоо үүдлийг улс төр суурьтай “эд” гэдгийг баттай мэдэж авлаа. Асар их үнээр л харин мэдэж авч байна даа.

 

Хувьсгал импортолж ирсэн нөхөд маань өнгөрсөн хориод жилийн турш өөр зуураа “тулалдсаар” энэ оронд ардчиллыг ч, ардчиллын төлөөх намуудыг ч төлөвшүүлж чадсангүй. Одоо амь бөхтэй тэсч ирсэн сөрөг хүчнээ “үрээд” хамтдаа өнхөрч явна. Улс төрийн зүгээс ирж биднийг бишрүүлж буй энэ өвлийн хамгийн том шоуг манай авьяаслаг нэгэн улстөрч “үзэгчид”-ийн өмнө дэлгэж тавиад cap гаруй хугацаа өнгөрсөн ч олон түмэн “Авьяаслаг монголчууд” гэх өөр нэгэн амтлаг шоу үзэж суусаар анзааралгүй өнгөрөв.

Чухамхүү тэр шоу одоо улам таагүй, улам таамаглашгүй байдлаар үргэлжилж байна. Ямар гээч дуулианы тухай ярьж байгааг одоо уншигч авхай та мэдэрч эхэлж байна уу.

 

Тийм ээ, 17 жил Монголын улс төрийн цорын ганц далд зовлон болж ирсэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гэнэт сонгууль угтсан энэ хүйтэн өвлийн сард амилан босч ирлээ. Гэхдээ бүр нэлээн итгэл үнэмшил дагуулсан баримттайгаар. Тэрхүү баримт нь мэдээж талийгаачийн гэргий, энэ хэргийн цорын ганц амьд гэрч хатаггай Б.Булганыг гэнэт гэрээс нь баривчилсан явдал болж байна. Өнөөдрийн байдлаар Б.Булган яллагдагч болсон нь тодорхой боллоо. Учир нь тэр 17 жилийн турш л “сэжигтэн”-ий амьдралаар аж төрж ирсэн шүү дээ. Ганц тэр ч биш олон түмний хардлаган дунд нэг хоёр улстөрч цээжиндээ цэртэй л амьдарсан гэдэг нь бас үнэн билээ.

Нэг үеэ бодвол манай олон нийт иймэрхүү чих дэлдийлгэсэн үйл явдлуудад ханаран итгэж, дуу дуугаа авалцахаа байсан ч юм шиг. Энэ өөрчлөлт саяын дуулианы дараах уур амьсгалаас батлагдан харагдах шиг болсон. Зарим шинжээч Б.Булганыг ямар нэгэн золгүй зохиомжийн золиосонд үрэгдэх юм биш биз дээ гэж үзэж байхад, зарим нь сонгууль угтсан гол тоглоомоор арай энэ хэргийг сонгосон юм биш гэж эргэлзэж байгаа юм. Тэгэхээр тэд тийм амархан итгэхгүй байна. Тэдний итгэл хямдхан биш болжээ гэсэн үг. Олон нийтийн чөлөөт индрүүдээр “Сонгуулийн шоу” гэх дүгнэлтүүд урссан нь ч дээрх дүгнэлтийг баталж байх шиг.

 

Нөгөө талдаа ийм хэмжээний шийдвэрүүд зүгээр л урсгалаар, хүчний байгууллагын аль нэгэн статусын нэрийн ард гарах бололцоогүй. Үнэн хэрэгтээ ганц хоёрхон том “гар”-ын оролцоотой л гарч чадах хэмжээний шийдвэр шүү дээ. Энэ талаас нь нухацтай харах гэж хичээвэл С.Зоригийн гэх эл хэргийг сугалан авч “ард нь гарсан болж зарлаад, хаах” аюултай сценари зохиогдсон байхыг үгүйсгэхэд бэрх тооцоо харагдаж байгаа юм. Манай хар масс “Гарцаагүй л энэ хэд маань хэргийн ээдрээний учгийг атгаж дээ” гэж хүлээж авна. Хүлээж авахуулна. Том төвшний технологи ашиглана. Тэгэхээс ч өөр аргагүй. Учир нь энэ хэрэг эл хувьсгалын тойронд гарч ирсэн хэдэн лидерийн сүүлийн хориод жилийнх нь тэмцлийн “бай” байсаар ирсэн шүү дээ. Зарим ажиглагч энэ талаас нь илүү харж байгаа нь ч ийм учиртай. Айдас хүйдэс одоо төрж байна.

 

Яагаад?

 

Эрх баригч хүчний хувьд үнэхээр энэ хэргийг сонгуулийн хөзөр болгохоор “сонгосон” бол төдий чинээ эмгэнэлтэй золиосууд хийгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр манай олон нийт энэ хэргийн хувь заяанд маш сонор сэрэмжтэй хандах цаг одоо иржээ гэсэн үг. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэх юм шиг байна гэх далд сурталчилгаа мөн л сонгууль болгоны өмнө явсаар ирсэн. Энэ сэдвийг барьж гүйдэг нөхөд мөн төдий хугацааны турш амь бөхтэй байсаар ирснийг бид санах учиртай. С.Зоригийг хөнөөсөн энэ эмгэнэлт хэрэг хэдэн нөхдийн тоглоом байсаар ирснийг, Б.Булган гэх эмэгтэйг дагадаг домгууд тэдний нэг нэгэндээ тохдог зохиол байсаар ирснийг мартах ёсгүй юм.

 

Өгүүллийнхээ эхэнд нэгэн өгүүлбэр хэлснийг эрхэм уншигч эргэн санаж байгаа биз ээ. Зовлонт хэрэг буюу Зоригийн ээдрээт хэрэг Монголын ардчиллыг, ардчиллын төлөөх улс төрийн бүх хүчнүүдийг, ардчилагч нэртэй хэдэн улстөрчдийг ч баллаж ирсэн бол одоо огцом эргэлт хийн сөрөг хүчнийг чиглэн эргэсэн нь энэ удаагийн хувьд шинэ ЗҮГ юм.

 

Яагаад гэвэл, энэ хэргийн улмаас талийгаачийн гэргийг 17 жилийн дараа дахин баривчилж хорьж байгаатай хавсран Орхон аймгийн харьяат дөрвөн иргэнийг мөн баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Жил шахам хугацааны өмнө барьж хорьсон эрэгтэй эмэгтэй хоёр иргэн талийгаачийг бүрэлгэсэн гэмтнүүд байх магадлал үнэхээр бий юү. Байж болно. Байж болох болохдоо тэр нь одоогоос 14 жилийн өмнө онгоцны ослоор харамсалтайгаар амь насаа алдсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёр байсан байж болох уу. Энэ бол сүүлийн үед хүмүүсийн гуниг харууслыг сэдрээн түгэж буй мэдээлэл юм.

 

Ш.Отгонбилэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин МАН-ын гишүүн, улс орондоо алдар суугаа цуурайтуулсан эрхэм байсныг бид мэднэ. Ямар учраас сонгууль ойртсон энэ үед түүний ажиллаж амьдарч байсан Эрдэнэт хотоос сэжигтэн баривчилсан төдийгүй, тэр нөхөд нь Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр байсан гэх итгэх аргагүй домог гарч ирэв ээ.

 

Ийм л явдал болж байна. Үнэхээр ч Эрдэнэтээс 40 гаруй насны эрийг баривчилсан, тийнхүү барьж явахдаа гэрийнхэнд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилж байна гэж хэлсэн баримт байна. Хүүгээ гэнэт ийм аймшигт хэргээр баривчлагдсаныг сонссон ээж нь араас нь уйгагүй эрж хайсан, явсан. Эцэст нь 461 дүгээр хорих ангид хоригдож байгааг нь олж мэдсэн байх юм.

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж, эцэж цуцахгүй явсан ээжийг харин О.Баасанхүүгийн хажуугаар Л.Цог “олж” аваад уулзсан нь сонин. Л.Цог бол Н.Энхбаярт очих сэжүүрийн хөтөч болох магадлал бас бий. Н.Энхбаярт энэ хэргийг “барьж алхах” сонирхол ч байхыг үгүйсгэх аргагүй. Харин О.Баасанхүү бол одоо энэ хэргийн талаарх мэдээлэл түгээсэн нэгэн гол түгээгч мөн үү гэвэл мөн. Одоогоор энэ дуулиантай холбогдуулж талийгаач Ш.Отгонбилэгийн хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийгээд байна. (Дашрамд хэлэхэд тэр эцгийнх нь овог болсон Эрдэнэт гэх үйлдвэрийн хотоос УИХ-д сонгогдож орж ирсэн гишүүн билээ) Мэдээж тэр хүүгийн хувьд золгүй байддаар амь насаа алдсан аавынхаа дурсгалыг хамгаалах үүрэгтэй хүн. Энэ үүргийнх нь төлөө түүний хийсэн алхамд олон нийт хүндэтгэлтэй хандаж буй нь ч харагдаж байна. Харин С.Зоригийн ар гэрээс хэн ч дугараагүй байна. Баригдаж хоригдоод буй Б.Булганы ар гэрээс мөн адил.

 

Олон жил элдвийн сзжиг таамаг, хар сэр дагуулсан энэ хэргийг тойрсон дуулиан ийнхүү үргэлжилж байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • hhthth (59.153.112.226)
    muuhai hyyhen
    2015 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (202.9.41.206)
    Жинхэн алуурчид буюу захиалагчид нь амьд байхад нэг иймэрхүү л маягаар өнгөрсөн хүнрүү дайрч давшлах маягийн хамгаалалт хийгээд сууж байгаа. Талийгч Отгон билгийг монголын үе үеийн уурхайчид ахмадууд сайн мэднэ. Ийм бузар хэрэгт холбох гэж байгаа бол хуулийнхан ёстой л захиалгаар ажилладаг гэх сэтгэгдлийг бүхэнд төрүүлнэ. Арай ч ийм юм хийхгүй байлгүй дээ. Бурхан минь . Шинэчлэгдэж байгаа хууль хууль сахин хамгаалж хэрэгжүүлэгчдийг харах л үлдлээ. Хариу ч барьсан шиг барина. Хэрэв өнгөрсөн хүнээр хэрэг хаахыг оролдвол шүү дээ.
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.11)
    Ямар ч үнэмшилгүй зохиол байнаө .нэг том нөхөр нэг малчин тогооч хоёрт захиалга өгөөд нэг улс төрчийг нухуулаад л. байхын гэнээ.ямар ч логик алгадаа. Тэгээл тэр хоёр нь очоод нухсан юм гэнэ.энэ бол зүгээр л онигоо.
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.137)
    Харж л байя,яаж үргэлжлүүлэхийг нь.
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.115.241)
    Батчимэгийг эрдэнэтээс УИХ д гаргаж ирэхийн тулд бичсэн зохиол Ямарч хамаагүй аргаар батчимэгийг гаргаж ирэх нь АН болоод нэг эрхммйн эрх ашиг байгаа Батчимэг сонгогдож чадахгүй бол Пагамдуламын араас тагнуулд дуудагдах нь тодорхой Батчимэг дуудагдсан тохиолдолд бас нэгэн эрхэм дуудагдах биз
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Үнэн
      2015 оны 12 сарын 15
  • иргэн (103.57.94.81)
    Өнөөгийн төр, засаг улсын ажлыг унагаж, эдийн засгаа самарсан нь улам бүр хурцдах тусам, түүнээс олны анхаарлыг хөндийрүүлэх, сарниулах оролдогыг ээлж дараатай хийж байна. Эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлт, дараа Зоригийн хэрэг илэрч байна гэнэ, одоо бүр АСЕМ-аас болж сонгууль явуулах хугацааг хойшлуулахым байх. Энэ бүхэн баруунаас сурсан пиар буюу олныг төөрөлдүүлэх технологи. Харин ард түмэн тэнэг биш.
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.196.108)
    AN iin heruulin alim
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.196.108)
    Ard tumnig uralgin show uzej angaij bh araar ni iim zaban um hij bga biz.Ugasaa songulin show.Yaj ch bodson Man ihan Zorigig erunhi saidaar tomiloh gej baisan murtlu ustgahuu,hen hen heden udaa bolj chadahgui ner ni butslaa,tend l gol uchir bajdag biz
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Тэр үеийн учир мэдэх ард түмэн ч цөөрч байнадаа хөөрхий. Шинэ үеийнхэн бол юугаа ч мэдэхгүй. Тэрийг л барууны боловсролтнууд ашиглаж байна
      2015 оны 12 сарын 15
  • хүн (112.72.12.17)
    Авъяаслаг монголчууд шоутай очиж очиж архаг гэмт хэрэгтнууд авъяаслаг хулгайчдыг зүйрлэж бичээд байхдаа яахавдээ ямар тэнэг идэвхтэн бичигч бэ ёстой хэлэх үг алга
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
    • Зочин
      харин тийм харьцуулах юмаа олж ядах юм Иргэд ард түмнээр тоглох гээд ядчих юм
      2015 оны 12 сарын 15
  • zocin (202.9.40.234)
    ene ene bol. Sovuu
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.156)
    Ilercheed bgaam bish uu,,
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Зоригийн хэрэг илрэхээ өнгөрсөн битгий шоуд.
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
    • zochin
      ene bol jinhene shou
      2015 оны 12 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    7 цаг 50 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    7 цаг 58 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    10 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    10 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 42 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 11 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 22 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    12 цаг 41 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 6 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 17 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    13 цаг 38 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    13 цаг 42 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    14 цаг 1 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 22 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    14 цаг 30 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    14 цаг 55 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    15 цаг 2 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 8 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 12 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК