Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: IELTS,TOEFL, HSK шиг гадаадын иргэдийн монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авах боломжтой болсон талаар мэдээлэл өгөх арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоотод болно.
11.00 цагт: ШУТИС-ийн Төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд МБШТ Гандантэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00 цагт: "Эрдэм судлалын төв - Ю.Цэдэнбал Академи", "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөний тэргүүлэгчид Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хүний эрх, нэр төрийг сэргээх болон түүний 100 насны ой угтсан ажлуудын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Баянзүрх дүүргийн 14-р дунд сургууль нурах аюултай гэж актлагдаад 3 жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө (14-р сургууль) цуглаж жагсана.
12.00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалт, цахим шалгалтын танхимын нээлт тус төвийн Сургалтын танхимд болно.
17.00 цагт: Уран барималч М.Мөнхзулын "Эрч" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" арт галерейд болно.