Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарын гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирэх даваа гаригт хэлэлцэхээр болжээ. Л.Гансүх нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж нэр төрөө сэргээлгэх, цагаатгуулах гомдлыг гаргаад байгаа юм. Анхан шатны шүүхээс Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноож, 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн юм.