ХУД-ийн 13-р хороо “Монгол Солонгосын залуучуудын хөгжлийн төвд шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад өчигдөр 21:00 цагийн үед эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар дуудлагын дагуу очиж шалгахад, ХУД-ийн 13-р хороонд оршин суух 53 настай эмэгтэй Т-ийн булган дээлийг, ХУД-ийн 13-р хороонд оршин суух 21 настай эмэгтэй А гэгч нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Энэ мэт байгууллагуудын шинэ жилийн баярын үеэр буюу олуулаа анхаарал сарнисан үед амар хялбар аргаар мөнгө олохыг санаархсан иргэдэд эд зүйлээ алдах тохиолдол гарч байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.
Д.Дуулим