зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оны эхээр өрнөх онц ноцтой явдлууд

2016-1-04
0
ЖИРГЭХ

2016 гэх өнгөрсөн онуудаасаа нэлээд зүйлээр онцлог байх шинжтэй нэгэн жил гараад хэд хоног сайхан амарцгаалаа. Сайхан ч өвөл болж байна. Ганц нэг нутгаар жаахан ахиухан орсныг эс тооцвол шүү дээ. Мөн он гаргаад л Цагаан сараа чилийтэл хүлээгээд хэвтчихдэг заншил энэ жил давтагдахгүй. Давтагддаггүй ч юм. Яагаад гэхээр сонгуулийн жил. Тэгээд л бүтэн жилжингээ сонгуулиар амьсгалдаг. Ингэнэ, тэгнэ гэж ярина. Ингэлээ тэглээ гэж хуучилна.

 

Юутай ч энэ нэгдүгээр сараас эхлээд Монголын улстөрийн амьдрал ямар ч байсан  дуулиантай үйл явдлаар тасрахгүй гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгууль, эвсэл нам, Экс Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Э.Бат-Үүл гээд дуулиан шуугиан гарах магадлал өндөртэй “обьектууд” байна аа, байна.

 

Асуудал АТГ-аас эхэлнэ

 

Энэ байгууллагыг татан буулгах энэ тэр гэсэн асуудал огт биш шүү. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын төрд дахин бодитойгоор хөл тавих уу, үгүй юу гэдгийг зөвхөн АТГ-аас ойрын өдрүүдэд гаргах нэгэн бичиг бүрэн шийдвэрлэх  тухай дээр доогүй шуугиж байна. Ингэхэд түүнийг төрийн нэлээд өндөр сэнтий дээр дахин заларна гэхээс үхтэлээ айж байгаа нөхдүүд ч харагдана, баярлаж буй нь ч бас бий. Товчхон хэлэхэд энэхүү бичгээрээ  АТГ нь Н.Энхбаяр гэдэг хүн ялтай, ялгүй эсэх, улстөрийн албан тушаал хашиж болох, болохгүйн ялгааг гаргаж өгөх юм билээ.

 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тун удахгүй нэг л нартай өдөр МУ-ын Шадар сайд болчихсон, өнөөгийн Ерөнхийлөгчийн өрөөний үүдэн дээр сууж байхыг хэн ч үгүйсгэхгүй байна.

 

Энэ зүг Н.Энхбаяраас гадна МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш анхааралтай харж байгаа нь тодорхой. Монголдоо л нэлээд егзөр хуульчид гэгддэг нөхдийн ярьж буйгаар бол Н.Энхбаярын эдлэх ёстой ял хуулиар өршөөгдсөн тул түүнд өдгөө төрийн албанд орох бүрэн эрх бий гэдэг. Бас АТГ л түүнийг улаан цайм гөрдөхгүй юм бол гэж тодотгодог юм. Хэрвээ энэхүү егзөрүүдийн үг үнэн бол экс Ерөнхийлөгч тун удахгүй нэг л нартай өдөр МУ-ын Шадар сайд болчихсон, өнөөгийн Ерөнхийлөгчийн өрөөний үүдэн дээр сууж байхыг хэн ч үгүйсгэхгүй байна.

 

АН-ынхан МАХН-тай эвсээд “Хар машинтайгаа” хавсайдах юм бол баараггүй ялах нь тодорхой.

 

Мөн нөхцөл байдал ингэж эргэсэн тохиолдолд манай улстөр ёстой нэг бужигнаж өгөх төлөвтэй байгаа талаар амтай бүхэн дуугарч буй. Мэдээжийн хэрэг Н.Энхбаяр Эрүүл мэндийн сайд болохгүй. Наад зах нь энэ зууны онигоо болж таарна. Харин Шадар сайд гэвэл өөр хэрэг. Ядахдаа л зурагт, сонингоор гараад бужигнуулж өгөх нь тодорхой л доо. Тийм болохоор түүнийг хоригдож байхад янз бүрийн эм тариа хийх гээд байсан эмч нар огтхон ч айхгүйгээр ажил төрлөө хийж болно оо.

 

Ингэхэд Н.Энхбаярыг Шадар сайд болгох сонирхол лав эрх барьж буй намын ихэнхэд бий. Үүнийгээ ч нэг их нууж хаадаггүй. Ерөөсөө улстөр гэдэг ийм увайгүй, бохир заваан гэдэг тодорхойлолт авдагийн нэг учир нь энэ л дээ. Иймэрхүү үйлдэл. Ичиж эмээнэ ч гэж ёстой гонж. Ингэхэд АН-ынхан сайндаа ч түүнд ханд өгөөд байгаа юм биш. Хэтийн зорилго нь болох ирэх сонгуульд яавал ялалт байгуулах вэ гэсэн бодолдоо л түр хугацаанд хөтлөгдөж буй хэрэг.  Яагаад гэхээр АН-ынхан МАХН-тай эвсээд “Хар машинтайгаа” хавсайдах юм бол баараггүй ялах нь тодорхой гэдгийг эрхбиш таамаглалгүй яав гэж.  Үүний төлөө ч анх Н.Энхбаяртай Н.Алтанхуяг хамтарч ажиллах талаар гэрээ байгуулсан ч  Э.Бат-Үүл нарынхаа радикалуудад “алуулах” шахаад огцорч байв. Харин одоо холыг харж, хоёрыг бодсон байна шүү гэдгийг энэ намынхан ойлгосон бололтой харагддаг. Тиймээс Ерөнхий сайд л гэхэд Н.Энхбаярыг Шадар сайдаар томиллоо гэхэд нэг их татгалзахгүй гэдгээ үгийн завсар эвтэйхэн дайгаад, хууль ном нь ямар юм бол доо гэсэн шүү юм яриад суугаа шүү дээ.

 

УИХ тарах уу?

 

МУ-ын Ерөнхийлөгчийн суудлыг хамгийн сүүлд өгч, авалцсан манай хоёр нөхөр хоорондоо тийм ч сайн бус харьцаатайг бид мэднэ. Хоёулаа л бие биенээ аль байдаг муу үгээр булцгааж байгаа харагддаг. Тиймээс одоогийн Ерөнхийлөгчийн төрөлх АН нь МАХН-тай сонгуульд  эвсч орно гэдэг Ц.Элбэгдоржийн нүдэнд айдас төрүүлэхгүй байхын аргагүй юм. Ойлгож ч байна.

 

Наамбар ваань гэдэг чинь базарваани нэгэн цагт түүний хөлийг хэн хэн гозгонуулсаныг мартана гэж ёстой гонж. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эксийг Засгийн хаалгаар аль болох оруулахгүйг хичээх нь тодорхой. Аргууд ч байгаа биз. Наад зах нь түүнд АТГ байна. Н.Энхбаярт гохдуулах зүйл захаас аваад замаар нэг бий.

 

Н.Энхбаяр тун олон дайсантай юм аа. Төрөлх МАН-д нь л гэхэд зөндөө дайснууд байна. Ядаж байхад тэдний ихэнх нь энэ намын лидерүүд. Лидерүүдээ лойдорууд нь дагадаг болохоор МАН алсын зорилгоо бодоод  МАХН-аа татчих санаа байвч, сачий нь дутаж буй. Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрдөггүй хэсгээ хэрхэн яаж аргалах вэ гэдэг асуудал МАН-ын толгойны өвчин болжээ. Нөгөө талаас Н.Энхбаяр Шадар сайд болоод, АН-тай ирэх сонгуульд хавсайдаж орох нь нэгэнт тодорхой болвол МАН энэ УИХ-ыг тараах байх. Үүнийг мэдээжийн хэрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёстой л наашаа харж уйлж, цаашаа харж инээж байгаад дэмжиж таарна. Ингэж байж Н.Энхбаярын нэгэн хүслийг хаана. Өөр ямар ч зам байхгүй. Намынхнаа ятгаад ч дийлэхгүй. Намын эцсийн зорилго улстөрийн сонгуульд ялж, Засгийн эрхийг авах явдал болохоор тэрбээр АН-ын өмнө яаж ч чадахгүй л дээ.

 

“Женко” ба УИХ-ын дарга

 

Аливаа дайнд хүч хэрэгсэлээ хэрхэн хаана байрлуулахаас гадна хэнтэй хамтарч, хавсайдах вэ гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Энд элдэв жишээ татаад байх шаардлага алга. Дэлхийн түүхийг сөхөөд харахад л хангалттай. Ерөөсөө аливаа улсын түүх тэр аяаараа дайн байлдааны түүх байдаг л даа.

 

Улстөрийн сонгууль ч бас нэгэн зэвсэггүй томоохон тулаан мөн. Тиймээс онцгой нөхцөл байдаг үүсдэг. Үүсдэг учраас сонгуулийн “штаб”-ыг байгуулдаг юм. Ингэхэд зөвхөн цэргийн газар л штаб гэж бий шүү дээ. Харин социализмын үед  айхтар зуд болсон гэхэд  “Төлийн штаб” гэдгийг байгуулдаг байв. Энэ нь мөн л онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор авч байгаа арга хэмжээ л дээ.

 

Нэгэн цагт “Женко” тун хүчтэй байсан. Харин одоо үгүй. Төмөр замын төслөөс өч төчнөөн тэрбум төгрөг цохисон гэх дуулиан түүнийг одоогоор нам гүм болгоод авах шиг харагдах болж. Мөн өдгөөгийн Ерөнхийлөгчтэйгөө ч тангараг тасарсан бололтой. Магадгүй мань “Женкогийн”  “идэж уух” нь хэрээс хэтэрсэн тул найз Ерөнхийлөгч нь хоёр гарынхаа алгыг түүний зүг харуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрхэм “Женко”-д одоохондоо бага зэргийн түшиг тулгуур болох хүн нь З.Энхболд хэдий ч тэрбээр намынхаа үе үеийн бусад дарга нар шиг хүч нөлөө тун бага учир түүний хэтийн зорилгод хэрхэн нөлөөлөхийг одоогоор хэлж мэдэх зурхайч алга байна билээ. Гэхдээ Ц.Элбэгдоржийн эсрэг “Женко”, жижиг дарга, Н.Энхбаяр нар хамтраад “цэрэглэн” хөдлөхийг хэн ч үгүйсгэхгүй байна.

 

Н.Энхбаярын бодол №3

 

Үхэхээс бусдыг нь үзлээ гэдэг шиг өнгөрсөн хугацаанд жаргал зовлонгийн туйл гэж ямар юм байдгийг махан биеэрээ амссан Н.Энхбаярын толгойд янз бүрийн л төлөвлөгөө бий байх. Ер нь аливаа асуудалд мөн ч олон хувилбараар үзнэ шүү дээ. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд угаасаа л угсраа мэхтэй бөх шиг аливаа бүхнийг урьдчилан хэд хэдэн хувилбараар төлөвлөдөг болсон гэлцэнэ билээ. Тэрбээр МАН болоод АН-тай энэ сонгуульд хамтарч оролцох “хандыг” дээгүүр, доогуур янз бүрийн шугамаар өгөөд байгаа нь үнэн. Энэ завсар түүний толгойд огт өөр төлөвлөгөө боловсорч явааг бас анзаарахгүй байхын аргагүй юм.

 

Түүнд өдгөө “Гуравдагч хүчний эвсэл” гэсэн нэгэн тугийн дор парламентад суудалтай МҮАН-аас авхуулаад суудалгүй 20 гаруй улстөрийн намуудаар өөрийгөө хүрээлүүлэх бодол байгаа. Энэ бол түүний нөөц хувилбар. Ийшээ яваад нөгөөдүүл нь хүлээж авахгүй бол эргэхдээ ингэнэ дээ гэсэн төлөвлөгөө л дөө. Харин түүний энэ эвсэлд ИЗ-НН нэгдэх эсэх нь тодорхойгүй. Өнгөрсөн сонгуулийн хуулийн нэмэлтээр ИЗ-НН ч бас л эвгүй байдалд орчихсон шүү дээ. Угшлаа дагавал АН-тай нийлэх учир явдал бий ч ийм асуудал яригдаад эхэлбэл хоёр хуваагдах магадлал өндөр. Ингэхэд ИЗ-НН-д түүхэндээ гурав тасарч байсан тохиолдол бий бөгөөд “Могой гурав тасравч...” гэдгийг амьдрал дээр нотолсон нам яах аргагүй мөн.

 

Н.Энхбаяр ийм эвсэл байгуулснаар ямар ч байсан УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэдэгт итгэлтэй яваа байх. Нөгөө нийлж, эвсч байгаа нь ч бас тэгж бодож таарна. Өөр гарц байхгүй л дээ. Одоо дангаараа үзээд хүссэн хүсээгүй МАН, АН-ын дээр гарахгүй гэдгийг аль аль далдаа ойлголгүй дээ, даанч.

 

Харин сонгуульд эвсч ороод бүлэг байгуулах хэмжээний санал авахгүй бол Н.Энхбаяр “Хар машины луйвар” гэсэн уриатай бас нэгэн “Долдугаар сарын 1” төрүүлэхийг үгүйсгэхгүй байна. Тэгээд ч хэрвээ сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадахгүй бол түүний өөрийнхөө арьсыг аврах ганц арга нь энэ. Бас нөлөөлөх өөр хүчин зүйлүүд ч бий. Тухайлбал, МАН л гэхэд сонгуулийн хуулийнг батлуулах гэж араасаа 20 гаруй нам дагуулан жагсч байгаад, яг хуулиа батлах дээрээ нөгөөдүүлээ хулхидаж орхисон тул эдгээр намууд МАН-ыг маш ихээр занаж буйг нуугаад яах ва дээ. Энэ сард ерөнхийдөө иймэрхүү л улстөр та биднийгээ зугаацуулах шинжтэй.  

 

Д.Гал

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • jkv (103.10.20.82)
    Hen ni ch garsan ard tvmend odoo barag padiliigv blood bh shg bna hudalaa vnen yum yariad garaad irswn hiij giigvlsen yum bhkv yalan guya ardchilsan nam mgl ard tvmniig barag l humhiin toos bolgoh shahsan yostoil neg ehiin etseehkv tugaliig ni turaahkvtei adil heregtei heregtwi huuli gargana
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • ARD (103.26.193.184)
    Шунавал шулам болноо гэж, жэнкоог тойрон хvрээлсэн чацга, зи, бэээнз, цэнзуургуй авгай, пануужин зэрэг баян тансагаараа дэндvv их сагаж байсан нь ийм учиртай бж... Ардтvмний менгийгхавсайдан хулгайлж, хооронд нь эрлийз хужаа гэж алалцуулаад араар нь хулгай хийгээд л сууж бдаг бж
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.41.216)
    Парламентийн тогтолцооноос татгалзая. Нэлээн дээр үед манаргаж байсан хулгайч нар хүртэл оо энгэсэг түрхчихсэн жигтэйхэн гоё донгодоод явж байна. Ерөнхийлэгчийн засагтай болоё.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Товуу (43.242.242.245)
    Түмэн олон минь сэр.2016 оны УИХ-ын сонгуульд одоогийн энэ 76 болоод Энхбаяр мэтийн эдэв хулгайч луйварчдыг хэрхэвч сонгохгүй гэдгийг мартаж болохгүй.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зөнч,Судлаач (203.91.117.4)
    МАНМАХН эвсэж, АН дангаараа, ИЗННМҮАНХҮНБиедаагчидМЛНХМХНУННЭОНН нэгдсэн эвсэл байгуулах хандлага харагдаад байгаа юм даа...
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • 999 (202.9.40.48)
    Улс төрийг улс төрчид л хийдэг юм. Хэдүүлээ зүгээр гэр орон авгай хүүхдээ л аятайхан авч явъяа. Улс төрчдийг түүх шүүдэг болохоос хэдүүлээ шүүгээд юүхэв. Аль нам нь юу хийж байгааг бүгдээрээ л харж байгаа. Харин хүний хийсэн юмыг үнэлж суръя. Сайхан өөдрөг сэтгэлээр амъдарья. Монгол улс маань үнэхээр хөгжиж байна. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд маань ч сайхан соёлтой болж. Ийм байхад битгий муу юм ярьж байгаарай. Ер нь энэ Ардчилсан нам улс орныхоо төлөө ажиллаж байна. Цааш нь бас 4жил ажиллуулах хэрэгтэй. Сайн үйлс дэлгэрэг.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Улс төр ньбид бүгдийн амьдралдаа шууд холбоотой тул бид одоо шийдэх цаг болсон. Таны наад үг япон, солонгост л таарна. Бас лам нарын ярьдагтай тун адилхан сонсогдож байна.
      2016 оны 01 сарын 05
  • Зочин (202.9.41.173)
    mongol humuus deerelhuulj baigaa hundee ulam l hairtai boldog yum bishuu
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Зодуудж байхаараа бие нь тавираад зодож байгаа хүндээ төрийн сүлд минь өршөө гээд мөргөөд байдаг юм.
      2016 оны 01 сарын 05
  • Зочин (103.26.195.238)
    БИТГИЙ АЙЦГАА ЭНХБАЯРЫН ХАРАА НЬ ХОЛ БОДЛОГО НЬ ЗӨВ БАЙДАГ ЮМ НЭГ МУУ ХҮНИЙ ОРОНЦОГТОЙ Л НООЛЛДООД БАЙВ ГЭЖ ҮДИЙН ЦАЙ ХҮҮХДИЙН МӨНГӨ МЯНГАНЫ ЗАМ ГЭЭД ЭХЛҮҮЛСЭН АЖИЛУУД НЬ ЯАЛТ Ч ҮГҮЙ ЭЗНЭЭ ОЛЖ БАЙНА УЛСАД Ч ДАРАМТ БАГАТАЙ ҮРГЭЛЖИЛЖ Л БАЙНА МОНГОЛД ЭНХБАЯР ОДООДО НОМЕР НЭГ УЛС ТӨРЧ БОЛОХ НЬ БАТАЛГААТТАЙ
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.185)
    Enhbayar eronhiilogch bolnoo.aij bga neg ni amia horolchihbii dee.kkk
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • могол (103.229.123.177)
    шадар сайд яах вэ цаад намбар ван чинь 2017 оны ерөнхи йлөгчид дахин сонгогдвол элбэгээ ахын хүзүүг сунгана даа яана даа
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Галтай Тулга (203.91.115.41)
    Яасан их завтай, яасан их дэмий юм бичиж цаг заваа барж байдаг юм бэдэ хэхэ. Наад яриад байгаа үлгэр чинь ямар ч хувилбараар явсан биелэхгүй. Түмэн өөрөөр бодоод эхэлсэн. Гаднаа даруу байж байгаад хүсэн хүлээсэн өдөр чинь амаараа шороо үмхэж, ар араасаа ард түмний шүүхээр орж дээлээ нөмрөх нь зүйн хэрэг. Мөнгө, эрх мэдэл бүгдийг баллуурдаж чадаж байгаа ч Монгол хүний хонгон дээрхи хөх толбыг арилгаж чадахгүй, чадаагүй гэдгээ харуулж 3 сая Монгол энэ хэсэг нөхдүүдэд бүгд бөгсөө харуулах цаг дөхөж байна даа. Сайхан Монгол хүний суу ухаан үеийн үед төрөлх эх орноо хамгаалж ухаанаар, уухайгаар цагийг өөрчилдөг жамтай. Нэгэн зууны төрд шургалсан хулгайч, луйварчдыг намын үсэг хамаарахгүй кармаа кармаандаа хийсэн гарнуудыг тасдах нь ойлгомжтой. Ухаантай хүн даруу байдгийн жишэгээр энэ их доромжлол, үндэстнээр нь өлсүүлж, ядрааж болоод байна гэж байгаад нэг өдөр далаараа тавиулах нь ойлгомжтой болж. Өөрөө ойчсон хүүхдүүд уйлахгүй байх хэхэ. Үр хүүхэд нь хэцүү байна даа
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Яасан ч дэмий юм унших дуртай юм бэ дэээ кккккк
      2016 оны 01 сарын 04
  • Ман гишүүд (202.131.231.230)
    МАН ХУДЛАА ИХ ЗАН ГАРГАЖ БАЙЖ 2016 ОНД ДАХИЖ ХУСУУЛВАЛ ЖИНХЭНЭ БУЛШЛАГДАЖ ГИШҮҮД НЬ ГОЛДОО ОРТОЛ ГОМДОЖ МАХН РУУ ТОМ ЖИЖИГГҮЙ ЯВАХ БОЛНО АХАИДУУД ОРОН НУТГИЙН ГИШҮҮД СОНГУУЛЬД МАХН ТАЙ ЭВСЭЖ ОР ГЭДЭГ ЗАХИАСЫГ БҮТЭН 4 ЖИЛ ТАВИСАН ДААНЧ БАЯР СҮ ТЭРГҮҮТЭЙ ОЛИГАРХУУД ЭНЭ НАМЫГ ТҮҮНИЙ ГИШҮҮДИЙГ БАС Л БӨГС АРЧДАГ ЦААС ШИГ АШИГЛААД ХАЯХ ТААКТИКАА БАРИХ ГЭЭД ЛИДЕР БОЛЖ ЧАДАДГҮЙ ДАРГАА ДЭЛДЭЖ СҮҮЛДЭЭД Л СУУЖ БАЙГАА ХОНЖОО ХАРАХ ГЭСЭЭР БАЙГААД ЮУ ЧГҮЙ ХОЦРОВДОО
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
    • ywuurgvi bogino zainii uls turuu zogsoo hvvhde
      zaildaa ene udaad MAH gartsaagui ylnaa teneg malaa garaad gudmand har za hvmvvs erh barigch dvr esegsen ardchilagchidig yaj zvhej haraaj baigag medeed naadaha bich za ardchilsan nam bol iregdiin dund bol sunsun za harin alban tasalgaani tsonhoor saihan baiga baiha 2016ond ard tvmen ardiin nam mongolchud yalah bolno mongol ulsiin tuluu zvtgii
      2016 оны 01 сарын 04
  • Зочин (103.57.92.95)
    АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Амарболдыг яаралтай тонилго.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.56)
    АТГ юу юм бэ? Бүр ойлгомжгүй боллоо. Авилгалаас урьдчилан сэргийлэх ажил ерөөсөө хийхгүй юм. Төрд ажилласан хүмүүсээ ялд унагаж, хилс хэрэгт холбогдуулж шоронд хийдэг газар л болжээ. Бас Дээд шүүхийн ажлыг хийдэг болчихсон юм уу. Хүний ялтай ялгүйг шүүх л тогтоодог баймаар юм.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.28.23)
    unendee bol enhbayariig elbegdorj helmegduulsen. odoo dahin garch ireh ni zov
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.252.217)
    Atgiin sahaltai har yumiig ard tvmen harj baigaa shvv ta nar ard tvmeniig doromjilohgvi shv dee bid harj bna ard tvmen olsoj bna heg hvneer toglood baigaa shv deeel elbegee ard tvmenee elgeer molhvvlej bna
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (103.26.193.236)
    Улс орны дотор Нийгэм, ЭЗ-нь хүнд нөхцөлд олон түмний дунд Үймээн самуун гарах нөхцлийг бүрдүүлсэн ямар нэгэн улс төрийн нам болон удирдагч нарт хуулийн хариуцлага хүлээх ял байдгийг ойлгуулж, сэрэмжлүүлэх хэрэгтэй .Эс тэгвээс өнөөгийн хэдэн хувиа бодсон улс төрч тэнэгүүдийн өрсөлдөөн тэмцэлд улс орныхоо тайван байдлын баталгаа алдуулж болохгүй....
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.104)
    tegehees tegeh gej enhbayriig gargaj gadnii tcuuvurvvdiig tceverlvvlnee.muu manangiin baasnuud ard tvmni tolgoiruu 25 jil baaj sheelee . odoo ta narin tolgoiruu ard tvmen baaj sheeh bolson
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.9.40.87)
    Энэ энхбаяр сонгууль гэхээр л хүрээд ирэх юм аа бусад үед хөгжилтэй утаагүй сайхан оронд жаргаж хэвтчихээд улсад татвар төлөөгүй хэвтэж ирсэн юмыг битгий улс төрд оруул ЭНХБАЯРТАЙ энхбаяргүй болно шүү дээ
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
    • Зочин
      enhbayrgvigeer neg musun mongol ulsig mini tculmuh sanaatai yu mu umhi hujaa mini
      2016 оны 01 сарын 04
  • Зочин (103.57.94.78)
    Наманцарууд одоо д ходолмоор нам байгуулаад элбэгдорж сууж бн хараад ангайгаад ганц энхбаярыг мэрж суухаар
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.24.36)
    Хэнд ч хэрггүй хог бичих юм
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • хэххэхэ (202.5.196.170)
    хэхэхэ энхбаярыг төрийн ямар нэг сэнтийд залрах вий гэдгээс би үхтлээ айж байна шүү хэххэхэ
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • хэхэхэ (202.5.196.170)
    hthth энхбаяр зөвхөн шоронд!!!!
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • МОНГОЛЫН АРД ТУМЭНД- ХЭНТИЙГЭЭС (202.72.245.203)
    АСЕМ-ЫГ ТУЛГАЖ БИШ НААНА НЬ ЦАГААН САРЫН ЕМНЕ БУХ НАМЫН ТОМ ТОГЛОГЧИД БУХ ХЕЗРЕЕ НИЙ НУУГУЙ ДЭЛГЭЖ УЛСАА НУРААЧИХАЛГУЙ УЛС ТЕРИЙН ЗАВААН БУХ ЮМ АА ИЛ ГАРГАЖ ДОТРОО ЗОДОЛДОХ НЬ УЛСЫН МААНЬ ЭРХ АШИГТ НИЙЦНЭ. СОНГУУЛЬ ДЕХУУЛЖ ЭЛДЭВ АВИР ГАРГАХ САНААТАЙ ХУТГАН УЙМУУЛЭГЧДИЙГ НАМ ДАРАХ БАЙХ ШУУ!!! МОНГОЛ ЭХ ОРНОО Л БОД. ТЭР МУУСАЙН ЭЛДЭВ ТЭМЦЭЛ ЧИНЬ ХЭНД Ч ХЭРЭГГУЙ. ЗА БУГД ЕЕРИЙНХЕЕ БОДОЛ, ЗАВААРУУЛАХ ТЕЛЕВЛЕГЕЕШЕЕ ЭРТХЭН ГАРГАЖ АРД ТУМНЭЭРЭЭ ШУУЛГЭЭРЭЙ. ЭНЭ ЖИЛ 07.01 ГЭХЭД МАНАЙ УЛСАД УЛС ТЕРИЙН БАЛИАР ЮМНУУД ЧИНЬ БУГД ДУУССАН БАЙХ ЕСТОЙГ ЕРЕНХИЙЛЕГЧЕЕСЕЕ ЭХЛЭЭД ДАРГА НАР БОЛОН ДАРГА БОЛОХ ДУРТАЙ БУГДЭЭРЭЭ ОЙЛГОЖ АВААРАЙ. ЦАГ ЯВЖ ЭХЭЛЛЭЭ....
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.21.189)
    jijig namuud 21 zuuni avilgaliig uusgene
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 12 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    22 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 8 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 36 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК