Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Түлхүүрдүүлсэн” хүмүүс

2016-1-05
0
ЖИРГЭХ

Энэ жилийн хувьд сонгуулийн өмнөхийн өмнөх гэмээр  кампанит ажил тун өвөрмөц явагдаж байна. Ямар ч байсан хуулийн хугацаанаас өмнө ил задгай өгч, авах, тараах хураах юм аа цэгцлээд авав бололтой. Одоо далд хэлбэрийнхдээ ороход бүрэн бэлэн болжээ. Харин энэ удаа хамгийн хачирхалтай нь УИХ-ын суудлаас арай чамай зуурч авсан залуус хийгээд ад болтлоо суусан хэрнээ хаяаад явчихаж зүрхлэхгүй шинжтэй байгаа архагууд огт өөр аргаар үзэж тарах болжээ. Тэд өөрсдийнхөө өмнөөс өрөөл нэгнийг “түлхүүрдэн” тавьж байна. Тэдний хэд нь ирэх “дайнаас” эсэн мэнд ирэхийг бүү мэд. Царцаа буух газраа мэдэхгүй хөөрдөг гэдэг шиг хаа сайгүй хөөрч дэвхэрсэн залуус хөдөөгийн уул талыг л лав оны өмнө хотойтол дүүргэлээ.

 

Архагуудын хувьд, “За дүү нар минь, зайгаа тавьж өгье. Та нар манийгаа залгамжлаарай” гэж огтхон ч хэлэхгүй байна. Харин яаж ийгээд намынхаа жагсаалтад багтан, мөнгө, нерв хоёроо зарж, махаа зулгаахгүйхэн шиг явж байгаад дахиад энэ сандал дээрээ суучих вэ гэсэн шүү “хорыг” л хаа сайгүй найруулах болж.

 

Гэхдээ нөгөө юу хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр тойрог энэ тэрээрээ бэлэг хадаг тараагаад, ерөнхийдөө би гэж нэг амьтан байгаа шүү гэдгээ оны өмнө мэдэгдээд авах шиг боллоо. Тиймээс тараг сүү, хадаг яндар,  мөнгө төгрөг, хуанли цай, хужир давс, аяга таваг гээд дээр нь нэрээ тавьж, зарим нь зургаа байрлуулсан зүйл хөдөө битгий хэл хотын гудамж хороодыг дарлаа шүү дээ.

 

Ингэхэд арай олон жил насалсан ахмад нам гэсэндээ МАН тун алсын бодолтой үзэх гэж байна шүү гэдгийг “дайснуудад” нь дуулгачихья. Ямартай ч намдаа, цаашлаад төрд өөрийнхөө үр зулзагануудыг шургуулж, яваандаа төрийн албыг төрлийн болгосноо улам баталгаажуулах гэж байна шүү. Тэд өөрсдийнхөө хүү охин, хүргэн бэр, ах дүүс, хамаатан саднуудаа энэ удаагийн УИХ-д нэр дэвшүүлэх, цаашлаад нэр дэвшүүлэх санаатай гэдгээ харуулах маягтай дүр үзүүлж байгаад намынхнаа  шантаажлах гэх мэт түмэн шалтаг шалтгаанаар мянга мянган хүн өнгөрсөн онд хөдөөгөөр нэг давхилдлаа. Бэлэг хадаг тараана гэдгийг ч үзүүлээд өглөө. Юун хямрал, юун ядуурал. Ингээд тээр алс холын Ховд аймагт сонгуулийн өмнөх сунгаа маягийн юм ямархуу янзтай өрнөж байгаагаар жишээ болгон авъя л даа.

 

“Монгол банкны” гэгддэг Пүрэвдоржийн хүү Хангал гэдэг залуу тун бийлэгжүү яваа харагдана билээ. Ховдын айл бүхэнд эрэгтэй, эмэгтэй хос цаг энэ тэр бэлэглэж байна гээд бод доо. Мөн Батнасан гэж нэг нөхөр зунжин намаржингаа урлаг уран сайхныхантай Ховдыг хэд ч гороолов бүү мэд. Дараа нь н.Энхбат гэж залуу байна. Намынхантайгаа 50, 50 мянган төгрөг барьж золгоод л. Ингэхэд энэ залуус бүгд нэг намынхан. Яг таг УИХ-д үзэхгүй ч яамны сайд, агентлагийн дарга болно шүү гэсэн бодол даалгавар, шантаажтайгаар ийнхүү хөдөөгийн уул талаар намынхаа мөнгийг тарааж яваа хүмүүс. Тус намын ийм залуус хаа сайгүй. Хөвсгөлд л гэхэд Л.Мөнхбаатар гэж залуу оны өмнө хэдэн ч удаа шоу наадам, зугаа тэмцээн хийв бүү мэд.  Алсдаа мөн л  агентлаг, яамны даргын суудалд морилчих санаатай яваа нөхөр шүү дээ, зайлуул.

 

МАН-ынхан ер нь янз бүрээр л үзэх шинжтэй байна. Нийслэлийн дарга байгаад хэрэгт холбогдон хатуу газар хэдэн сарыг өнгөрөөсөн Ц.Батбаяр л гэхэд төрсөн дүүгээ нэг сарын өмнө төрөлх намаасаа гаргаад АН-ын зүг илгээжээ. Тэгэхээр арга туршлагатай, архаг нам зөвхөн өөрсдийн хөрснөөс бус бусдын талбайд “төмс” тарьж, ургац авах санаатайгаар хүмүүсээ тийш нь бөөн бөөнөөр илгээж байгааг нөгөөдүүл нь анзаардаг болов уу. Анзаарсан ч ардчилсан юм чинь яадгийм гээд тоодоггүй юм болов уу?

 

Иймэрхүү маягтайгаар араасаа ах дүүсийн ашиг сонирхол дагуулсан, алсдаа төрийн албыг удам залгасан маягтай болгох санаа бүхий “түлхүүрдүүлсэн” хүмүүс мөн ч олон байна шүү. Түүний зэрэгцээ сохор нохой дүйвээнээр гэгчээр юмыг яаж мэдэхэв гэсэн мөнгө төгрөгтэй зарим залуус ч “шантаажийн” маягтайгаар эх орны тухай, эх орончийн дүрээр мөлхөө маягийн ухуулга мөнхийн тараагаастай байна.

 

Иймэрхүү арга улстөрийн тогоонд буцлаад эхлэхээр та бид тамынхаа гэмээр амьдралаас хэзээ ч салахгүй. Аавын нь атганд явсан бол түүний хүүгийн саварт орох тийм л орчин нөхцөл Монголын нийгэмд нэлээд хугацаагаар нүүрлэх төлөвтэй. Ингэхэд тамын амьдрал гэхээр талх, тариагаа битгий бодоорой. Харин хаа сайгүй шударга ёс ханхалсан, төр засаг нь биднийгээ хүн гэдгээр нь хүндэлсэн тийм л нийгэмд ганц ч өдөр болтугай амьдраад юу яахсан гэсэн бодолтой хүн олшрох шинжтэй гэдгийг л хэлье.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • alt (203.91.115.36)
    UIANGA CHINGELTEI DUUREGT EKSLUZIV BILUU NUGUU MEDREL AVGAITAI HOG TARAAJ UGUUD L BAINA LEE
    2016 оны 01 сарын 06 | Хариулах
  • Хүн (27.123.214.90)
    Ховдод Адьшаа гэдэг нөхөр хуц ухна тарааж явна лээ Тэрнийг бичихгүй байгааг бодоход нийтлэлч нь АН ийн гар болж таарлаа Чааваас даа аргаа барж байх шив АН !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • мөөбы (202.9.40.184)
    өнгө иөнгөнд дуртай маанаг олон АН,МАН-ын зулзагуудын саварт амархаан гэгч орчихнооо. харж байгаарай. Удам залгамжилсан олигархуудын мөнхийн боол явах тавилантай нь харагдаж байна
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 52 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 16 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 19 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 30 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 37 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 44 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 59 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 23 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 40 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 43 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 58 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 18 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 47 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 59 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 7 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 18 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК