Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хулгайч аа, хулгайч аа...”

2016-1-14
0
ЖИРГЭХ

Данийн сэтгүүлч Ханс Холм нэгэн дүүргийн халуун усыг хэдэн цагаас хэд хоног  тасалдуулаад, харин мөнгийг нь бүтнээр хураасныг нийгэмд гаргаж тавьснаар хотынхоо даргыг огцруулж байсан хэмээн ярьж билээ.

 

Монголын уран сайхны “Гарын таван хуруу” кинон дээр Шагдарын бага хүү шинээр суусан хүүхний нь охины гарт өөрийн нь модон тоглоом байхыг хараад, “Хулгайч аа, хулгайч аа...” гээд гараад гүйчихдэг нэг хэсэг бий. Үүний тухай хойно өгүүлье.

 

Бидэнд харсаар байгаад л нүдэн дээрээ хулгайд алддаг юм их байна аа. Намар халаалт эхэллээ гээд зарлана. Түүнээс хойш хэд хоног нөгөө халаалт нь доголдоно. Сараар ч өгөхгүй. Тэгсэн мөртөө халаалт авсан аваагүй нь хамаагүй төлбөрөө шууд халааснаар авна. Бүтэн сар шахам халаалт өгөлгүй, нааш цааш нь баахан засварчин энэ тэр гүйлгэж гүйлгэж, сүүлдээ тэр ч айлаас хий авах байж, энэ ч айл ямар нэг юм аа хаачихаж гэх мэт шалтгаан хэлээд арай чамай нөгөө халаалт нь дөнгөн данган ирнэ. Сарын дараа шүү. Ингээд байр гэрлийн мөнгөө төлөх болоод банкин дээр очиход нэг сар халаасны мөнгө дан хийгээд л гараад ирнэ шүү дээ. Яаж ч заргалдаад нэмэргүй. Банк мэдээж буруугүй. СӨХ мэдэхгүй. Орон сууцныхан болохоор танай байранд дулаан шахсан уу шахсан, танайх ганцхан аваагүйг яаж тогтоох юм гээд л зарга мухардаа.

Уг нь ардчилсан, хүн төв бүхий төртэй бол та нэг жилийн төдий хоногт зам ашиглаагүй байна гээд төлбөрөөсөө хасах ёстой эд л дээ.

Ийм айл Улаанбаатарт хэдэн түмээрээ бий. Бүтэн долоо хоног битгий хэд бүтэн сар дулаан аваагүйнхээ төлөө мөнгө төлдөг газар манайхаас өөр байдаг болов уу. Бүтэн сар байтугай бүтэн нэг хоног дулаан хэрэглээгүй бол түүнийхээ мөнгийг хасуулах ёстой нийгэмд хөл тавилаа гээд бид хөөрч баярлаад байдаг юм шүү дээ, уг нь. Тээр жил Улаанбаатарт ирж, хэвлэлийнхэнд сургалт зохион байгуулсан Данийн сэтгүүлч Ханс Холм нэгэн дүүргийн халуун усыг хэдэн цагаас хэд хоног  тасалдуулаад, харин мөнгийг нь бүтнээр хураасныг нийгэмд гаргаж тавьснаар хотынхоо даргыг огцруулж байсан хэмээн ярьж билээ. Манайд бол энэ бүхэн жирийн үзэгдэл, наад захын жишээ, инээдмийн явдал. Харин жинхэнэ ардчилсан, хүн төвтэй төр бүхий оронд байж болшгүй үзэгдэл юм билээ.

 

Цахилгаан болоод усны тоолуурууд ч маапаантай гэдэг юм. Зусландаа гарсан айлын цахилгаан зарцуулсан төлбөр өмнөх саруудынхаас давсан тухай зарга өнгөрсөн зун явж л байна билээ. За тэгээд гадаа тавьсан машиныг доторхи хүүхэд мүүхэдтэй нь ачаад явчихдаг байсан юм нэг тийшээ цэгцэрч байгаа бололтой. Ер нь иймэрхүү жишээ татъя гэвэл элбэг дээ, элбэг.

 

СӨХ гэж нэг “сайхан гар” байна. Би өөрийнхөө хараахан ашиглаж чадахгүй байгаа яс үс, шил савыг гадаа гаргаад тавина. Түүнийхээ төлөө мөнгө төлнө шүү дээ. Энэ бол бүүр заншил болсон зүйл. Тиймээс хог гэсэн нэрнээс нь огт салгахгүй байгаа юм. Мөн  агаар бохирдуулсны төлбөр гэж авна. Машинтай бол бүр зовно гээч. Зам ашигласны төлбөр л гэнэ. Даатгал л гэнэ. Үзлэгт оруулаагүй байна гэх зэргээр мөнхийн мөнгө саагаастай. Мөн дугаар хязгаарлана. Уг нь ардчилсан, хүн төв бүхий төртэй бол та нэг жилийн төдий хоногт зам ашиглаагүй байна гээд төлбөрөөсөө хасах ёстой эд л дээ.

 

Шулуухан хэлэхэд төр маань хулгайч болж

 

Энэ мэтийн марзан гэхэд хаашаа үзэгдэл манайд зөндөө, зөндөө. Тээр жил манайхныг харьяалагддаг хороон дээрээ ир гэж дуудаад дараа нь яалаа даа. Баахан сэгсийсэн зураг дараад л иргэний үнэмлэх дээр тавьчихсан, одоо нөгөөхийг маань хүүхдүүд хараад шоолоод байдаг юм. Ер нь “Эрэн сурвалжлагдаж байна” гээд аймаг хотын цагдаагийн газрын үүдний самбар дээр байдаг зурагнууд шиг л юм байдаг шүү дээ.

 

Өнгөрсөн жил л гэхэд мөн л хороон дээр дуудаад танайд үздэг зурагт, угаадаг машин бий юу гэх мэтийн эрээвэр хураавар зүйл асууж байгаад нөгөөхөө ипотекийн зээл олгох шалгуур болгочихсон байх жишээтэй. Хамгийн инээдтэй нь ингэснээр захын хорооллын хоолоо өлөн зөлмөгхөн залгуулдаг айлын амьжиргааны төвшин, нэг  их баян биш гэхэд муугүй амьдралтай хүмүүсийнхтэй зэрэгцээд оччихсон байдаг.

 

Өнөөдөр үр хүүхдүүдийнхээ төлөө яаж ийж байгаад хужаа зурагт, угаалгын машин хоёр хэн ч авна биз дээ. Траншейныхан хүртэл дээхнэ үед хивс дэвсчихсэн зурагт үзээд хэвтэцгээдэг байсан юм шүү. Эдгээрээс гадна эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээг тойрсон бөөн мөнгөний будлиан. Оюутнуудын тэтгэлэг 70 мянган төгрөгийг өгнө гэнгүүтээ Эрүүл мэндийн нь даатгалыг төр хариуцахгүй гэж байх  жишээтэй. Тэр ч бүү хэл иргэдийнхээ хадгаламжийн мөнгөний хүүгээс татвар авна гэж нэг хэсэг дүнгэнүүлээ биз дээ.

 

Шулуухан хэлэхэд төр маань хулгайч болж. Ер нь хулгайч муур шиг загнах юм. Ард түмэндээ нэгийг өгсөн бол 20-ийг буцааж авна. Цаанаа нэг хулгайч санаатай. Ингэхэд Шагдарын бага хүү модон тоглоомыг нь авсан охиныг бус аавыг нь авсан ээжийг нь хулгайч гэсэн юм. Бид ч төлөөлөл болгон авсан дээрхи асуудлуудыг хариуцдаг байгууллагуудыг хулгайч гэсэнгүй. Харин тэдний ард байдаг төрийг л хулгайч гэлээ. “Хулгайч аа, хулгайч аа...”

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.21.118.98)
    маш зөв бичсэн байна ...
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • irgen (116.84.110.5)
    Ter baitugai zun 7,8 sard halaaltin mungu gej avchihad ezen ni oldohgui um bilee
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (31.21.4.79)
    Иргэд өөрсдөө ч бас бодох хэрэгтэй байна. Бүгдийг төр засаг руу чихээд өөрсдөө амар амгалан, хялбар амьдарчих гээд хэт их зүтгээд байна. Жишээ нь доор байгаа санал асуулгыг хар. Ихэнхи нь 5 ипотек дээр санал өгчихсөн. 5 болговол гарах үр дагавараа одоогийн төр, төсөв хоёртойгоо нийлүүлээд уялдуулаад бодоод үзээч. Би ч бас энэ зээлтэй. Авдаг өгдөг. Их идэхгүй.бага.идэхгүй өөрийн чадамжиндаа тулгуурлаад амьдарч л байна. Хүнд.байгаа ч гэсэн зүтгэж л байна. Иргэн бага зэрэг зутрахад асуудалнүй. Харин одоогийн төсөв зутарвал тэрнээс илүү сөгдөх болно
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.11.98)
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖ 46080ТӨГРӨГ АРАЙ Л БИШ БАЙНАА ҮХСЭН ДЭЭР БОЛЛОО
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    зөв сэдэв хөндсөн байна. 915-с халаалт тавьсан нэртэй бүтэн сар гаруй зүгээр мөнгө авдагийг болих хэрэгтэй
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (27.123.214.102)
    Neeree unen hetsuu bna shuu ene avtomashinii daatgal gej neg ym bna ene mashinii ezen sologdoh bolgond daatgal hiigdene 1honood zarsan ch hiin 364 honood ch hiin
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.225)
    Tiim shuu! Gol ni tur maani hulgaich bolchihov uu, hulgaichuud tur bolchihov uu? l
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    BI ARDCHILSAN NAMIIG SONGOSONDOO HARAMSAJ BNA , ARDCHILAL GEDEG UUG NI ARD TUMNII TULUU GEJ OILGOJ BAIGAA GETEL BUH UM NI ESERGEEREE.
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН гараад бүүр төрийн алба дампуурч гүйцлээ, бид хуучин их муулдаг байсан МАН-ыг, харин ч одоогийн төртэй харьцуулахад их цэгцтэй байжээ, хууль дүрэм хэрэгжиж төр ард түмнээ сонсдог байсан байна лээ, АН төр удирдах болоогүй юм байна
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.24.32)
    Төрийн дүр төрх нь тэнд ажиллаж байгаа алба хаагчдын араншин, үйлдлээр илэрдэг учраас эдүгээ нам хэмээх гэмт бүлэглэлээр дамжин төрд шургалсан гудамжны хорхой шавжнуудын үйл араншин төрийн нүүр царайг тодорхойлж байгаа нь түүнийг хулгайч шиг харагдуулж байгаа юм!!! Аргагүй шдээ!!! Буруу хүний үйлс ямагт буруу л байдаг шүү дээ!!! Тэд яаж ч хичээгээд зөв сайн юм хийж чадахгүй л дээ. Тэгэхээр төрийг бузарлаж буй эх үүсвэр болсон нам-ыг л өөрчлөх хэрэгтэй!!! Өөр замгүй!!
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 50 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 13 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 16 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 28 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 35 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 42 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 57 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 59 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 21 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 38 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 41 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 56 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 5 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 16 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 45 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 57 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 5 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 16 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК