Багтай этгээдүүд манай улсын иргэдэд халдаж, зэвсгээр сүрдүүлэн дээрэмдсэн хэрэг Улаан-Үд хотод гарчээ. Гэмт хэрэг өнгөрсөн шөнийн гурван цагийн орчим Хиагтын замд гарсан байна. Галт зэвсэгтэй, багтай таван дээрэмчин гэр бүлийн гишүүдийн 80 мянган рублийг дээрэмдсэн гэж цагдаагийнхан хэлжээ. Тэднийг Улаан–Үд рүү явсан байж магадгүй гэж таамаглаж байна. Цагдаагийнхан дээрэмчдийг илрүүлэхээр шуурхай мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.
Сэтгэгдэл (3)