Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэхээр мэдээлэл авахаар АТГ-руу албан бичиг илгээсэн. Тодруулбал, энэ сарын эхээр Засгийн газраас холбогдох хуулийн дагуу Н.Энхбаярыг ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-руу бичиг хүргүүлсэн юм. АТГ-аас ажлын 10 хоногийн дотор Засгийн газарт хариу өгөх ёстой. Тэгвэл АТГ-аас Засгийн газарт албан ёсны хариуг ирүүлж, "МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа" хэмээжээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго “Одоогоор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Авлигатай тэмцэх газрын хүргүүлсэн гэх бичиг ирээгүй байна" гэв. гэх тайлбар өглөө. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн зөвлөх н.Мөнх-Эрдэнэ “Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаяр даргатай холбоотой тайлбар ирүүлээгүй байгаа” гэсэн хариулт өгөв.
Сэтгэгдэл (2)