Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багш: “Тэнэг малууд, нааш ир”

2016-3-22
0
ЖИРГЭХ

Б.Номинчимэд: БИД ХААНА НЬ, ЯМАР АЛДАА ГАРГАЧИХАВ АА?

 

2015 оны 5 сард нийслэлийн төвийн нэгэн сургуулийн Сургалтын албатай хамтран Номын баяр хийсэн юм. Боловсролын яамнаас орон даяар зарласан “НОМ” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил. Хүүхдүүдтэй номын тухай ярилцаж, АХА тэмцээн зохиож, шилдэг уншигч сурагч, анги хамт олныг шалгаруулан урамшууллаа. Мөн өөрсдийн эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын цуврал “Эрдэнэсийн сан” 108 цуврал номоо хямдралтай үнээр хүүхдүүдэд хүргэсэн юм. (Энэ хавар нийслэлийн 10 орчим сургуульд ийм арга хэмжээ зохиосон билээ)


Энэ үеэр нүдээрээ харсан зүйлд би ихэд цочирдсон болно. Сургуулийн коридороор дунд ангийн бололтой хоёр хөвүүн хөөцөлдөн, шуугилдсаар дэргэдүүр минь пижигнүүлэн өнгөрөв. Гэтэл цаад хаалганаас нэгэн настай эмэгтэй багш гарч ирж таарлаа. Багш нөгөө хоёр хүүхдийг “Тэнэг малууд, нааш ир” хэмээн муухай хашгичин дуудаж өмнөө авчраад нэгийнх нь чихийг мушгив. Чихдүүлсэн хөвүүний нүүр минчийтэл улайна. Өвдсөндөө ч, ичсэндээ ч тийн улайсан байх. Харин нөгөө хөвүүн нь толгойгоо бултуулан чихдүүлсэнгүйд багш улам муухай үгээр хараан, шүдээ зууж байгаад шанаа руу нь хоёронтоо цохиод авлаа.


Хөндлөнгөөс хараад зогсож буй надад маш муухай, бүр зэвүүцмээр муухай санагдаж байхад, чихдүүлж, шанаадуулж буй хоёр хүүд ямар байгаа нь тодорхой. Ийм байдлаар юу ойлгуулж, юуг сургах вэ?


Хоёр хүү багшийн дэргэдээс холдмогц, булан тойроод дахиад л пижигнэтэл гүйлдэнэ. Өмнөхөөсөө ч илүүгээр, чихдүүлж, шанаадуулсныхаа хариуг авч буй гэмээр...

 

Багш нөгөө хоёр хүүхдийг “Тэнэг малууд, нааш ир” хэмээн муухай хашгичин дуудаж өмнөө авчраад нэгийнх нь чихийг мушгив.


Уг нь тэр хүүхдүүд сургуулийн орчинд тэгтлээ гүйж шуугиж болдоггүй гэдгийг бол мэдэхгүй биш мэдэхийн сайнаар мэднэ, гэхдээ түүнийг огтоос дагаж мөрдөх хүсэлгүй байгаа нь юуных вэ?


Боловсролын яамнаас зарласан “Цөм” хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр уг нь орон даяар хэрэгжээд, сургуулиуд дээр энэ мэт бурангуй байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байх гэж би найдаж явсан юмсан. Эсвэл харааж, зүхэж, чихдэж, шанаадсанаар Зөв Монгол хүнийг бүтээдэг аргазүй байна уу?


5-6 жилийн өмнө (2008-2009 онд) би яг энэ сэдвээр нэг бус удаа бичсэнсэн. Өнөөдөр (2015 онд) ч нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй мэт харагдана. Яагаад тэр вэ? Юуг хэрхэн өөрчилвөл зохилтой вэ? Бид хаана нь ямар алдаа гаргачихаа вэ? Эсвэл энэ нь тийм урт удаан цаг хугацаа шаардсан, бүхэл бүтэн нэг үеийнхэн солигдож байж өөрчлөлт, шинэ уур амьсгалын үнэр ханхлах учиртай үйл явц уу? Ахиц өөрчлөлт бага ч гэсэн гарч байгаа юу?


Юутай ч тэр ахмад эмэгтэй багш хоёр хүүд зөв үлгэр үзүүлж чадсангүй, хоёр хөвүүний дотоод ухамсарт тэр бүдүүлэг увайгүй хандлага, харьцаа нь ямар нэгэн хэмжээгээр сүүдрээ тусгана. Магадгүй, хожим өөрсдөө хэн нэгэнд бас тэгэж хандах биз. Гэтэл янз бүрийн сувгаар авч буй мэдээллээс үзэхэд ийм бүдүүлэг, бурангуй харьцаа бараг сургуульд бүрд байсаар л байгаа гэнэ.


Бид XXI зуунд амьдрах үр хүүхдүүдтэй харьцаж буй.


Эрин зуун бүрд өөр өөрийн гэсэн шалгуур, шалгалт, шаардлага байдаг. Юутай ч миний төсөөлж буйгаар ирж буй эрин зуун бол эрүүл саруул сэтгэлгээ, оюун санаа давамгайлсан, энэрэнгүй хүнлэг ёс ноёлсон тийм эрин зуун байх учиртай. Тийм байгаасай ч гэж хүсэж, бас тийм байлгахын төлөө бид бүхэн дор бүрнээ өөрөөсөө хамаарах бүхнийг зүтгэн зүтгэж хийж, үйлдэж байгаасай билээ. Эс тэгвээс бид сайн сайхан байдаг гэдэгт итгэх гэж оролдохын, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавихын утга учир үгүй болно. Ерөөс хүмүүний энэхэн насны нэгээхэн утга учир нь ирээдүйд, өөрөөр хэлбэл үр хойчийнхоо сайн сайхны тусын тулд байдаг. Тийм биш бол бид үр хүүхдээ хайрлахын, өнөөдөр хийж бүтээх гэж тэмүүлэхийн, сайн сайхан бүхнийг нандигнан эрхэмлэхийн утга учир гэж огт үгүй болно. Чухам яагаад сургуулийн орчин эрүүл саруул, хүнлэг, ёс зүйтэй байх ёстой хэмээн дахин дахин шүүмжлэн, үг хэлээ бэлүүдээд, хэл ам татлаад буйн маань шалтгаан энд л бий.

 

Б.Номинчимэд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • торго (150.129.143.84)
    торгох хэрэгтэй торгох хэрэгтэй торгох хэрэгтэй аав ээжийг нь тэгвэл аав ээж нь хүүхдэдээ үглэж хүүхдүүд нь үймүүлэхээ болино Үүнээс илүү шилдэг арга Монгол хүний хувьд байхгүй
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • торго (150.129.143.84)
    Энэ багшийн буруу юу ? Гайгүй байлгүй дээ. Хүмүүжүүлж чадаагүй аав ээжийн буруу шүү дээ. Эоргох хэрэгтэй аав ээжий нь. тэгвэл ямар ч хүүхэд үймүүлэхгүй дээ Хараарай
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • дургүй хүрэв (150.129.143.84)
    Номинчимэд гуай та зүгээр бай Загнуулахгүй зэмлүүлэхгүй бол багшаар яадгийн чи бүгдэд нь сургачих
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.22.196)
    Чааваас гэж.Багшид чихдүүлэхгүй толгойруугаа тоншуулахгүй хүүхэд гэж хаана байсан юм.Таныхаар бол яаж хүмүүжүүлэх вэ.Мөрийтэй тоглож,хулгай хүчин хийж газ үнэртэж хар тамхи хэрэглэж янхандаж байгаа хүүхдүүдийг яаж хүмүүжүүлэх вэ та хэлээч
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.57.95.225)
    Багш нар айлын эрх хуухдуудтэй уйлээ бардаг байх оо
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Сар (202.126.91.99)
    Манай дүү Өвөрхангайн Хархоринд биеийн тамирын багшийн дадлага хийжээ. 2-3р ангийн хүүхдүүд баруун зүүн тийш эргэж мэдэхгүй хаашаа ч харж зогссон баруун тийш эргэ гэхээр багш руугаа л хардаг гэсэн ойлголттой байна гэнээ баруун тийш эргэ гэхээр л багш хаана байна тийшээ эргэж байна гэнэ
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (77.85.249.212)
    Ta tiim yavdliig haraad ter urd ni irgeniihee uurgiig bieluulj ter bagshid aldaa dutagdliig ni helj yadj l surguuliinh ni zahirgaand medegdeegui bn shuu dee. Tanii naad uildel chin odoonii niigemd iluu hor hunuultui zuvhun amin huvia hicheesen HOG bn da. Ta ter uedee harchaad ashgui daraa niitleh sedevtei bolloo gejbayrlaad odoo bichij bgaam bishuu
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.22)
    Одоо асар тэвчээртэй хүн л багш хийхээр болсон доо.би 20-д жил ажиллаад саяхан ажлаасаа гарсан.хүүхдүүд маш их болсон болоогүй мэдээлэл олон сувгаар авч бна.харилцаа хандлага нь хэцүү л болоод бгаа.заримдаа арга барагдах үе надад л лав зөндөө байсан.эцэг эхтэй нь уулзана багшийг ойлгож хүлээн авах нь ховор.буруутгах л гэд байдаг.үнэхээр харилцааны доголдолтой ганц нэг багш бол байдагаа.гэхдээ бусдад нь нялзааж болохгүй.хариуцлаггүй ээж аавууд ч бна.би ангийнхаа нэг хүүг 11 ангийг нь төгсгөх гэж бүтэн 2 жил хичээлд ирж очих унааных нь мөнгийг дааж сургуулийг нь төгсгөж л байлаа.иймэрхүү жишээнүүд зөндөө л байна.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • хэхэ (202.5.195.125)
    хэхэ өөрөө хүүхдүүдтэйгээ эвтэйхэн харьцаад сурчих хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй бусдад лайдаж байж бүү хуцалд
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • хэхэ (202.5.195.125)
    хэхэ хөөе чи Б.Номинчимэд ээ битгий худал сенсаацлаад бай!!
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (59.153.115.251)
    Uulna bol tiiim gants bagshaas bolj busad bagsh nariig tegk dugnej bhgui. Gehdeee manai huuhdiin bagsh miniii huug zagnaj busdiin booljsiig tseverluuleed barahgui etseg ehiin oroltsuulan doromjlson surguuliin zahirald n orj helsen ene jil negdugeer angi dagaal avsan bnleee dahij henii huuhdiig yaaahiig hench medehgui unen sonin bagsh bnleee bagshaasaaa ug sonsohgui huuhed gj haana baihav gehdeeel huuhdiig min arail denduulsen bnlee angi hamt olniih n dund eldveer helj evgui baidald oruulj zagnaj zandardag bagsh bdgiiimuuu yor n
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.143.80)
    Ганц нэг хүний увайгүй үйлдлээс болж олон мянган багш нарыг төлөөлүүлэн ойлгож болохгүй.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.242.243.4)
    bid hoer huuhdee shuugihaar duugyu bau ugsendee zodoldoj shuugiad baugaa uym geed haraaj zagnadag l bizdee.hunii olon huuhduuded gants bagsh humuujil olgoh uym shig l bauh uym etseg ehchuud bid ch bas huuheddee ouynii bolon setgelzyun bolovcroliig gert ni olgoh estou shuudee
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.163)
    Сургууль дээр далд байдлаар хүүхдийн эрх маш ноцтой зөрчигддөг ш дээ. Багш нар өөрсдөө ямар ч ёс зүй гэж мэдэхгүй мөртлөө сүрхий том үгтэй гэрээ гэгч юмыг байгуулан түүгээрээ сурагчдыг дарамталдаг. Тэр гэрээн дээр нь багш хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй гэсэн заалт байдаггүй. Хүүхдийг өшиглөх , алгадах, элдвийн үгээр доромжлох бол өдөр тутмын хэвийн үйл явц болчихсон. Гэртээ сонсож үзээгүй хараал, муу муухай үг, үйлдлийг хүүхэд минь сургууль дээрээ, ангийнхаа багшаас харж сонсдог болсон. Хүүхдийг минь дараа нь дарамтлах байх гэж айгаад ээж аав нар тэр болгон илчилж чадахгүй. Энэ бүгд чинь баримттай бодит зүйлүүд.Эсвэл цалин хангамж бага байга гээд хүүхдүүдэд өширхөөд байдаг юм уу?
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    Энэ улсын сургуулийн багш нарын харьцааг анхаарахгүй бол би л гэсэн шиг ааш гэж хэцүү юм аа
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
    • хэхэ
      хэхэ өөрөө хүүхдүүдтэйгээ эвтэйхэн харьцаад сурчих хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй бусдад лайдаж байж бүү хуцалд
      2016 оны 03 сарын 22
  • тулга (59.153.85.83)
    монгол улсад хамгийн бүдүүлэг муухай авиртай хэлбэр дүрс муутай харгис зантай нөхдүүд бол авгайчууд мөн элдвийн суртал ухуулга хийж охид хүүхнүүдээ гадныхны өвөр түрий рүү тэд л түлхдэг шүү дээ
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин (103.9.90.98)
    10 жилд багш нар хүүхэд цохиодл авдаг байсан
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
    • зочин
      Б.Номин чимэд гуай та аль сургууль дээр ямар багш гэдгийнь тодорхой гаргах юмгүйгээр шоу битгий хий бас нэг юманд дэвших юмуу сандал ширээ горилогчийн үг битгий ярь
      2016 оны 03 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    40 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    55 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    1 цаг 9 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 9 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 19 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    2 цаг 29 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 34 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    2 цаг 39 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    2 цаг 49 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    3 цаг 19 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    15 цаг 1 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    15 цаг 42 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    19 цаг 40 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    19 цаг 44 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    19 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    21 цаг 34 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    21 цаг 38 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК