зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ЫН ТЭНЭГ ЗОДООН

2016-4-04
0
ЖИРГЭХ

Өнөөдөр зөвхөн ард түмэн төдийгүй, ард түмнийг “удирдаж” буй нам хийгээд улс төрчид бүгдээрээ толгой нь эргэж мангуурч гүйцээд байна. Гаднаас нь харахад нэг их сүрхий пиар миар, баг маг, сонгуулийн менежмент ярьсан лаг том улсууд. Үнэн хэрэг дээрээ яахаа мэдэхээ больж, эргүүтсэн төлөг шиг болсон лаларууд дүүрэн байна. Яг энэ үед судлаач хүн бүх хүнд системийн анализ хийж өгөх ёстой. Арваас дээш удаа сайн уншиж “ойлговол” аминд чинь орж болох шүү дээ…

Гуравдагчийн өргөн боломж


Сүүлийн үеийн улс төрийн үйл явц сонгуульд “ялдаггүй юм гэхэд ялагдахгүй” байж чадна гэсэн АН-ынхны мөрөөдлийг булшилж байна. Болдог юм болдогоороо л болж Ерөнхийлөгч намынхаа сөрөг хүчинтэй хамтран тоглож эхэллээ. Энэ талаар өмнөх “Хутга тулгасан “эв нэгдэл” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн боловч үйл явдал бүр ч хачин жигтэй өрнөж эхлэв.


Энэ тоглолтын явцад “зүв зүгээр” сууж байгаа МАН-д хамаг санаачлага өөрөө гүйж очоод байна. Ер нь МАН АН-тай ширүүн үзэлцвэл өөрсдөө сөхөрчих гээд байдаг тул зүгээр хөл хөсөр сууж байсан нь дээр ч юм уу ?! АН хэн нэгэнтэй үзэлцэхгүй л бол өөртэйгөө үзэлцээд эхэлдэг гэмтэй ажгуу. Үүнийг уг нь аль эрт анзаарах байсан юм.

 

Сонгуулийн хуулийг батлахдаа МАНАН-гийнхан одоохондоо гуравдагч гэгдэж буй хүчнүүдийг хэмжээд хашаагаа өндөрсгөчихсөн юм.


Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, жагсаалтыг цөөлж, хотын тойргийг нэмэх Ш.Түвдэндоржийн санаачлага уг нь АН-ыг ялуулдаггүй юм гэхэд ялагдуулахгүй байлаа. Яагаад дахин дахин ингэж бичээд байна гэвэл энэ оны сонгуульд МАН-д 39 суудал өгчихөлгүй дутаавал, өөрсдөө 39-д аль болох дөхүү санал авбал хамтрахаас өөр гарцгүй байдалд хүргэж болохоор байсан юм. Бас 39-д аль болох дөхүү суудал авсан бол арай олонх МАН-ыг жийгээд Засгийн газрын олонхийг бүрдүүлэх боломж ч байсан. “Байсан юм, байсан юм…”


Олон нийтийн санал асуулгуудыг харвал АН бужигнаж муудахын хэрээр МАН-ын нэр хүнд өсөх ёстой атал огтхон ч хөдлөхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр намыг өөр намууд гэж үзэхээ больчихсон байна. Улаан фанатууд нь л манай танай гэж байгаагаас биш, дэмжигч ба сонгогчид нь танай манайгүй болчихсон байна ш дээ. Тиймээс МАН, АН-ын суурь рейтинг яаж ч өөрчлөгдсөн сонгогчдын 20 хувь дотор л эргэлдэхээс давах тухай бодохын ч хэрэггүй болчихож. Харин тэр суларсан орон зайг эзлэх гуравдагч хүчин байхгүй учраас иргэд аль нэг талд орохгүй ёстой “чөлөөт сэтгэгч-сонгогч” болж хувираад байна.


Учир нь сонгуулийн хуулийг батлахдаа МАНАН-гийнхан одоохондоо гуравдагч гэгдэж буй хүчнүүдийг хэмжээд хашаагаа өндөрсгөчихсөн юм. Энэ нь “тойргоос гарах гишүүн” ба “5 хувийн босго” хоёр л доо. АН, МАН-аас өөр нэг ч нам 5 хувийн босго давж чадахгүй нь факт, гэхдээ АН МАН тэднийг хэмжсэнээрээ бүр “хол тасарна” гэсэн үг биш, өөрсдөө 9-11 хувийн хатуу электорал суурьтай байна. Хэрэв сонгуулийн босгыг 10 хувиар тавих юм бол гай болоход АН ч давж чадахгүй болчих тийм л нөхцөл үүсэх гээд байна.


Намуудын босгыг өндөрсгөсөн ч түүгээр суларсан сонгогчдыг шингээх чадваргүй учраас нийгэмд улам бүр хаос үүсч байна. Харин энэ том хар нүхнээс гарах цорын ганц арга бол намуудыг нэгтгэж авах. Ингэж байж дээд тал нь 1,5-4,0 орчим хувийн нэмэлт санал татаж чадна.


Арай илүү рейтингтэйгээрээ МАН МАХН-ыг талдаа татвал суурь нь 15 орчим хувь болж нэмэгдэх байх. Харин үлдсэнийг нь АН-д шингээхийг оролдож байгаа ч нэг л болж өгөхгүй байгаа билээ.


Монголын улс төрд амьд байгаа намууд нь парламентад л бий, бусдынх нь тухайд бол ёстой л “хий үзэгдэл” л юм. Олон жилийн турш бодлогоор ийм болгочихсон юм. Гэтэл парламентын нэр хүнд унахаар амьдууд нь хэвтэрт орчих гээд байна. Шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй, ХҮН гэдэг намыг сүрхий болголоо гэж хөөрч байсан залуус “Чоно ядравч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэгчээр яаж няц даруулдагаа ойлгосон тул одоо сонгуульд орохоос ч айж байгаа байх. Ийм нөхцөлд нөлөөтэй, чөлөөтэй гуравдагч хүчин нэг бол парламентаас, эсвэл АН, МАН-ын аль нэг нь хуваагдсанаас бий болох боломж л үлджээ.

 

МАН: Хоёр суудал гурван бөгс…


Сонгуулийн хуулийг анаж байсан Ц.Элбэгдорж намын эрх ашгийг үл харгалзан өөрийн тоглоомоо эхлүүлснээр улс төрийн шинэ тоглолт эхэллээ. Ингэхдээ Ц.Элбэгдорж намдаа нөлөөгөө тогтоохын тулд МАН-тай хамтарч эхлэв.


Намуудын дарга нар тойрог руу шахагджээ. М.Энхболд Төв аймагт, З.Энхболд Баянголд дэвших төлөв байна. Ер нь намуудын дарга нар Төвөөс холдохгүй байвал сайн. З.Энхболд намынхаа дотоод хямралаас болж азаа үзсэн тоглолт хийхээр улайрчихаад байгаа юм. МАН ч үүнийг анзаарч мухар сохроор лидерүүдээ тойрог руу хөөж эхэлжээ. Ингэхгүй л бол аль алинд нь ялах найдвар тун бага гэж үзжээ. Харин штабын удирдлагыг З.Энхболд Н.Алтанхуягт өгөх гэж байна. Н.Алтанхуяг сайн менежер бөгөөд сүүлийн сонгуулиудад намаа ялуулсан тул шагналд нь жагсаалтын номер нэгийг өгч байна. Тиймээс Н.Алтанхуяг найдвартай гэсэн үг.


Хариуд нь МАН ч адилхан хувилбар сонгож, М.Энхболд Төв аймагт өөрийгөө томилоод С.Баярт штабаа өгөх гэж байна. Түүний хариуд С.Баяр Н.Багабандийг жагсаалтын номер нэгд дэвшүүлж байна. Энэ хүмүүс УИХ-ын дарга болох нигууртай. Харин намын дарга нар Ерөнхий сайд болох, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж байгаа юм.


Энэ нь Ц.Элбэгдоржид сайхан боломж гаргаж байна. Учир нь түүнийг 2017 онд хоёрхон зам хүлээж байгаа. Нэг бол Н.Энхбаяр болох, эсвэл Н.Багабанди болох. Энэ хувилбараас тэрээр Н.Багабандийн хувилбарыг сонгох нь зүй. Н.Багабанди жагсаалтыг толгойлж УИХ-д орж ирснээр шинэ жишиг тогтоож, Ц.Элбэгдоржийн зам засагдах юм.

 

МАНАН сонгуулийн амжилтаа хангах сүүлчийн дуслыг ч шавхаж тооцон сонгуулийн хуулийг батлахдаа амь голтой байгаа МҮАН, МАХН, ИЗН гурвыг дэвсэлж, хувааж авах өөрөөр хэлбэл хувааж захирах тохиролцоогоо хийчихсэн болохыг Н.Энхбаяр л мэдэхгүй байв гэж…


Гэвч энэ бүхэн амар хялбар биш ээ. Хуучин хашрууд тойргоос болгоомжилж байна. Яагаад ийм болов гэлцэн гайхаж, МАН-ынхан зүгээр л АН-ыг дуурайн тэмтчиж байна. Энэ нь сонгуульд бэлдсэн тактикгүйн шинж л дээ. Нөгөө талаас шинэ улстөрчид хуучин гишүүнд хамаг шим шүүсээ соруулахыг хүсэхгүй тул тэднийгээ адлаж, үүнээс болж намын нэгжүүдэд задрал үүсч байна. Хэрэв богино хугацаатай сонгуулийн кампанит ажлын дараа санал хураавал “таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр” сонголтыг хийх нь гарцаагүй учраас хууччуултай хамт сонгуульд орсон шинэ улстөрчдөд найдвар тун бага. Ер нь бол мөнгийг нь даагаад чацга царайлаад үлдэнэ гэсэн үг. Харин хууччуул нь “сайн шинэковыг биш муу шинэковыг” дагуулж орж гэмээ нь ялах магадлалаа нэмэх учраас тойргийн нэр дэвшилт жинхэнэ хогийн юм болох шинжтэй болчихоод байгаа юм.


Ийм нөхцөлд жишээ нь МАН-ын “ланжгаруудаас” бусад нэр дэвшигчид жагсаалтаас тойргийн мандат нэмэх хувилбарыг сонгох талаар намаа шахах ёстой авч “хөдөө ялна, хотод ялагдана” гэсэн хувилбарт баригдчихаад айгаад байна. Ядаж чирэгдээд хоёроор гарахаа боддоггүй л юм байх даа. Томчууд жагсаалтаас мултарч байгаа тул сул үлдсэн жагсаалт руу л үхэн зүтгэж байгаа тэднийг яагаад ч шингээхгүй, тэгээд ч жагсаалтын 10-аас хойш бичигдсэн хэнбугай ч УИХ-ын суудлыг зүүдлээд ч хэрэггүй юм. АН оргил үедээ л жагсаалтаар 10 хүн чихэж байсан. Гэтэл үүнээс хоёр дахин олон хүн улаан шугамын гадна лавтайяа үлдэнэ шүү дээ. Дээр нь сонгуулийн ирц буурвал бүр ч найдваргүй агшилтанд шахагдаад чацга болоод гоожно шүү дээ…


Бас МАН-ын энэ харалган тохиргоо ахиад асуудал үүсгэж байгаа нь У.Хүрэлсүхийн хүчин зүйл юм. Уг нь М.Энхболдтой хэдэн шил ч юм сулласны дараа нэгэн цагийн “Энэбиш-Энхбаяр” хоёр шиг хамтдаа үзэлцэнэ гэж гар барьсан атал одоо Н.Багабанди ороод ирэхээр хөөрхий У.Хүрэлсүх палианы гадна үлдэж таарах гээд байна. Жагсаалт хамаагүй У.Хүрэлсүх хоёрт бичигдсэн ч гарах нь гарна, гагцхүү тэр Ерөнхий сайдаа алдаж таарна. Энэ бол яавч хүсэх юм биш, үүний төлөө тэр УИХ-ын гишүүнээс татгалзсан юм гэж үү ?! Суудал хоёр бөгс гурав болчихоор яадаг билээ дээ? Яг тийм зовлон үүсчихээд МАН үрэвсэж, тэр нь лугшиж байна.


Ер нь Ерөнхийлөгчид дэвших хүн голдуу УИХ-ын даргын суудлаас дэвшвэл эвтэйхэн байдаг, ийм хүнд үед Ерөнхий сайдын суудлаас дэвшвэл рейтингээ хасаж л орно гэсэн үг. Тиймээс М.Энхболд УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайд гэсэн үг. Гэтэл Н.Багабанди хавчуулагдахаар М.Энхболд Ерөнхий сайдын суудлаас босохоос аргагүй, У.Хүрэлсүх бүлгийн дарга юм уу хаашаа юм. Хэрэв М.Энхболд ялагдаад ирвэл тэр бүр ч найдваргүй байдал руу шахагдчих юм.


Ингээд зогсдог бол яахав, гэтэл дээрээс нь МАХН-ыг яаж ийгээд нэгтгэж авах гэж М.Энхболд улайрч байна. Н.Энхбаяр ороод ирвэл “Ий яана аа…”. МАН хүссэн ч, эс хүссэн ч МАХН-ыг яаж ийгээд нэгтгэж орохгүй бол найдваргүй тул М.Энхболд амласнаараа “Н.Энхбаярт зориулсан хууль” батлах амлалтаа хэрэгжүүлж л таарна. Н.Энхбаярыг шингээх ёстой дээр нь Д.Тэрбишдагва, Ч.Улааныг бас шингээнэ. Бас Ц.Оюунбаатар, Дээр нь Э.Баянсэлэнгэ, О.Баасанхүүг яана аа ? Эрхбиш УИХ-ын гишүүд шүү дээ. МАХН-аас гялтайх нь эд.


МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа өрөвдөх тусам өөрсдөө наймааны дагавар болж байгаагаа мэдэхгүй байна. Харин эрхбиш хүн учраас өнгөрсөн таван жилийн зовлон зүдгүүрээс залхсан Н.Энхбаяр одоо “өөрийгөө бодъё” гэж байгаа нь бас аргагүй юм л даа. Тэгэхгүй бол тэнд хүн халтираад унасан ч Н.Энхбаярын буруу болж байна. Дээрээс нь АН-ын Засгийн газрын өнгөрсөн 4 жилийн бүхий л адгийн муу бүхэн Н.Энхбаярыг аврахтай холбоотой МАХН-ын ааш аягаас шалтгаалсан учраас АН-ынхан ад үзэж байна гэж юүхэв.


МАНАН сонгуулийн амжилтаа хангах сүүлчийн дуслыг ч шавхаж тооцон сонгуулийн хуулийг батлахдаа амь голтой байгаа МҮАН, МАХН, ИЗН гурвыг дэвсэлж, хувааж авах өөрөөр хэлбэл хувааж захирах тохиролцоогоо хийчихсэн болохыг Н.Энхбаяр л мэдэхгүй байв гэж…


Удахгүй АН-ынхан Засгийн газарт сэлгээ хийнэ. М.Энхболдын гарын хүн Н.Ганболдыг АТГ-аас холдуулж оронд нь Ч.Хурцыг томилно. Ч.Хурцын оронд Д.Билэгт очно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ш.Ядамдоржийг томилно. Ингэснээрээ МАН, МАХН-ын сөрдийсөн бүхнийг хайчилж яс цоожинд хийж санаа нь амарна. Ингээд сонгуульдаа амжилттай оролцоорой, Та нар. Тиймээс Н.Энхбаяр ядаж Н.Ганболдыг байхад баталгаа гаргуулж аваад МАН-даа шингэсэн нь өлзийтэй. Эс бөгөөс Д.Билэгт шууд АТГ-д очвол Н.Энхбаярыг бүр аймшигтай чангална, намын даалгавар дээр нэмэх нь хувийн сэдэл ч бий юм шүү. Гэхдээ сүүлийн хувилбар нь “ажлаа мэдэхээр” нь Д.Билэгтийг ТЕГ-т, Ч.Хурц ч ажлаа мэддэгээрээ АТГ-д очвол зөв гэсэн шийдэлд хүрчээ. Шинэ хүн АТГ-д дэмий, сонгууль болтол ердөө хоёрхон сар үлдсэн шүү дээ.


Энэ сэлгээгээр далимдуулж З.Энхболд ЦЕГ-ын даргыг мулталж, МАН-ын компаниар дамжсан гар хөлийг ч хайчилж хаяхаар зэхэж байна. АН сонгуулийн өмнө харгислана. Түүнээс наана дотоод асуудлаа нэг тийш болгох ёстой…

 

Ц.Элбэгдорж: Нахихын тулд нахилцуулна, дараа нь нахилзуулна


Энэ зуур Ц.Элбэгдорж нам дахь нөлөөгөө бэхжүүлэхийг хичээж байна. Ерөнхийлөгчийн дэмжлэг бол намын ялалтанд нэн хэрэгтэй үзэл суртлын дэмжлэг мөн. Дээрээс нь санхүү хэрэгтэй. Үүнийг Э.Бат-Үүл даах учиртай.


Гэхдээ Ц.Элбэгдорж улайрч бүхнийг гартаа авахыг хичээж байгаа нь намд нь дайн үүсгэж байна. Ц.Элбэгдорж өөрийгөө нэр хүндтэй гэж бодож байх шиг байна. Гэвч түүний нэр хүнд АН-д хасах оноо авчрах “хүчтэй” байна.


Мань эр тискинд бөлдгөө тас хавчуулсан Ч.Сайханбилэгийг азаргалж байгаагаа их юманд бодож, гэтэл үнэндээ Ерөнхий сайдын нэр хүнд, Засгийн газартайгаа шаварт хутгалдчихаад байна. Ерөнхийлөгч ба Ерөнхий сайд АН-д хүндхэн чиргүүл болж магадгүй. УИХ-ын нэр хүнд муу байгаа л даа, гэхдээ л муугаа МАН-тай болоод бусадтайгаа хуваалцаж үүрэх учраас “один чёрт” л байхгүй юу. АН дангаараа үүрэхгүй.


Ц.Элбэгдорж дараа үеийнхнээ дэгээдэж унагах замаар өөрийн хязгааргүй ноёрхлыг намдаа тогтоох гэсэн оролдлогууд нь намыг нь бүрмөсөн баллаж хаясан. Одоо дээр нь нэмээд намынхаа гайгүй гэсэн болгоныг “өөртэй нь дайсан” гэсэн шалтгаар намнаад эхлэхээр намын нь араг яс заадал углуургаараа гажиж нурахдаа тулжээ.


Одоо Ц.Элбэгдоржийн эсрэг З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нар эвсэхээс өөр гарцгүй болжээ. Хэрэв ингэхгүй л бол нэг нэгээрээ няслуулсаар бүр хэн ч биш болохдоо тулав. Ийм нөхцөлд Ц.Элбэгдоржийн тулгуур нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Г.Батхүү л болж байх шив дээ.

 

Х.Баттулга ил тод, мугуйдаараа Ч.Сайханбилэг, Г.Батхүү, хамгийн гол нь С.Баярцогтыг жагсаалтанд оруулж болохгүй, тэгвэл нам муухай харагдана гэж зүтгэснээс дайн үүсчихсэн юм билээ.


АН-ын нэгдүгээр үеийн Ц.Элбэгдорж, хоёрдугаар үеийн Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулгыг хядан сөнөөхийн тулд гуравдугаар үеийн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай холбоолжээ. Гэтэл энэхүү “дундын гурвал” нь сүүлийн жилүүдийн АН-ын амжилт, нэр төр, үнэ хүндийг улаан гараараа босгосон, сайн муугаараа хамгийн их дуудуулж байгаа ч яалт ч үгүй АН-ын толгой улстөрчид болчихоод байна. Ц.Элбэгдорж тэднийг сөргөлдүүлж зодолдуулах гэтэл Д.Дорлигжав, Д.Билэгт, Э.Бат-Үүл нараас өөр хүнгүй болжээ. Яагаад гэвэл тэр өөрөө улстөрийн тавцанд ганцаараа үлдэхийн тулд МоАХ-ын үеийнхнээ хайр найргүй зольж үлдэн хөөж, өшиглөн дэвсэлсний үр дүн ердөө л энэ. Д.Дорлигжав нь ноолоход амар номхон тэмээ, Д.Билэгтийг яг нойлын цаас, салфетка шиг ашигладаг, арчлаа хаялаа, арчлаа хаялаа. Э.Бат-Үүл нь угаасаа сэргэлэн биш, цаанаа барьцаатай тул яг дуулгавартай нохой шиг болчихсон юм…


Билэгтэд албан тушаал нь ээлжит хишиг, харин Д.Дорлигжавыг прокурор дахь маапаанаар нь. Э.Бат-Үүлийг хүүгийнх нь газрын наймаагаар бөлдөгдсөн тул хаашаа ч зайлахгүй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар үнэндээ З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нар өсөө авах вий гэсэн айдсаар оосорлогдон Ц.Элбэгдоржийн хатавчинд хоншоороо шаачихсан улс шүү дээ…


Х.Баттулгыг дарж авах тэмцэл нь яг Ц.Элбэгдоржоос шалтгаалаад байсан юм байхгүй. Үнэндээ өөрсдийгөө ойлгочихсон нөгөө хоёр комсомолчынх нь найруулсан хор л намыг хордуулж буй хэрэг юм. Харин Ц.Элбэгдорж нахихын тулд нөгөөдүүлээ нахилцуулж байна, үүний дараа бүгд түүний өмнө нахилзана гэж тооцжээ. Би түүнд улс төрийн нас дуусдаг гэж мөн ч олон хэлж байна.


Х.Баттулга ил тод, мугуйдаараа Ч.Сайханбилэг, Г.Батхүү, хамгийн гол нь С.Баярцогтыг жагсаалтанд оруулж болохгүй, тэгвэл нам муухай харагдана гэж зүтгэснээс дайн үүсчихсэн юм билээ. Үнэндээ тойрогт зүтгэж олсон хэдэн санал нь жагсаалтын бузраас болоод сарнивал АН-д хортой. Гээд тойрогт дэвшигчид энэ золиогоор өрсөн даалуу шиг нурвал АН ялагдах нь тодорхой. Харин цаадуул нь муу муухайгаа чирээд тойрогт тулалдвал асуудал нь тэндээ л шийдэгдэх хэрэг шүү дээ. Тиймээс АН-ын фракцууд тэднийг тойрогт дэвшүүлэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн, ядаж л тэдний суларсан жагсаалтад фракцын гол санхүүжүүлэгчид орох учраас дуртай дэмжсэн байх юм.


Фракцууд болоод Х.Баттулгын шахалтаар З.Энхболд өөрийгөө эрсдэл оруулан байж Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг тойрог руу шахаж хувь заяанд нь даатгаад Н.Алтанхуягийг жагсаалтын толгой руу зүтгүүлсэнд нөгөөдүүл нь Г.Батхүүгээр дамжуулж Ерөнхийлөгчтэй хор хутгаснаас намжмал байсан АН-ын дотоодын дайн эхэлчихсэн хэрэг шүү дээ. Одоо хуйвалдагчид Х.Баттулгыг намаасаа хөөн зайлуулж, яруу алдраа мандуулахын тулд бүхнийг хийж байгааг бүгд харж байна.


Хэдий зөв шударга боловч гол хүнтэй дайсан болсон нь хохь болдог учраас Ц.Элбэгдорж өөдөөс нь сөрж байгаа Х.Баттулгыг нь нахилзуулахын тулд тэчъяадан зүтгээд байгаагаас тэдний дунд хар муур болж гүйсэн нөгөө хоёр комсомолч хорчноо бүр мартчихсан харайж яваа хэрэг. Ц.Элбэгдоржийн зан натур нь ийм юм. Хэт өсөрхүү, тулсан дайснаа заавал өвдөглөж, шороонд хутгаж байж л тайвширдаг, холыг хардаггүй, өөрөө богинохон учраас ойрын зайн нүдээ анисан зодоонд дуртай ийм л эр. Тэр яагаад ийм болов гэж бодож болно оо доо ?


Дайн эхэлмэгц З.Энхболд МҮДН-ыг талдаа татахын тулд баруун тийш чавхдаж, харин Ч.Сайханбилэг тойрогтой болохын тулд зүүн тийш тор дүүрэн “тэмдэг” ганзагалаад мордов. Үлдэгсэд нь энд цусаа холилцож, харин МАН түүнээс нь ашиг олоод үмхчих санаатай гэтэж байна.


Одоо яаравчлах цаг. Нэг ч гэсэн өдөр алдахгүйн тулд ээлжит бус чуулганыг зарлаж, цагаа хэмнэж байна. Харин АН-ынхан өөрсдийнх нь дайсан хэн бэ ? гэж гайхан харсаар бүрмөсөн эргэлзэж дуусчээ…


Үргэлжлэл бий…

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.9.40.76)
    saixan yum yriad l bsan noxdvvd odoo yaxabdee ,ichix bulchirxaigvi xvmvvsiin tses ni tsuxuij bga yumdaa odoo ene balainuudiig songoxgvi bx xeregtei
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • sss (122.201.22.10)
    Ene songuuliar ardchilsan namiig songohgui
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      thhhhhh 1000000
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (217.187.30.244)
    Ene buh Namuud, ene buh Uls törchdiin zag ni duussan. Mongold neg nam baisan ch hamaagui, Mongoliihoo tölöö gesen medlegtei, zaluu humuus garch, ard tumen, eh ornoo avrah zag bolson.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (217.187.30.244)
    Odoo mongold uls törch nertei buh huniig Mongoliin ard tumnii shuuheer shuuh estoi.Ene namuudaas, ene buh uls törchdöös negiigch songoj bolohgui.Bugd hudlaa yarisan ,eh ornoo hudaldsan luivarchid.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (217.187.30.244)
    Mongolchuudaa udahgui boloh songuulid odoogiin Uls törch nertei ene deeremchidees buu songo.Mongoliin Zaluuchuud dotor öndör erdem bolovsroltoi ,eh orniihoo tölöö setgel zurh ni zohilj chadah hun zöndöö baigaa.Mongoliin zaluuchuudaa ta nar shine nam baiguulaad,songuulid örsöld.Ard tumen chin ta nariig demjih bolno.Mongold baigaa ene namuudaas, ene uls törchdöös buu songo.Mongol ulsad shine nam, shine medlegtei zorigtoi Zaluu humuus heregtei.Shine zaluusaa demj.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (103.26.195.78)
    Алтанхуягийн бондын мөнгө гээчийг зувчуулсан нь эхнээсээ илрээд эхэлсэн биз. Тиймд хийсэн хэрэгтээ биш хэлсэн үгэндээ хэлмэгдсэн болж харагдах арга сэдэж олж дээ.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Hurel (112.72.11.116)
    Facebook ene tereer oroj hydlaa yhantai tsarailj baisnaas iim medleg bolovsroltoi meregjliin hvnii vgiig sonsoj bh hereegtei!!!zalyychyyd boloon nam dagsan lalryydaa!
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • lodoi (112.72.11.116)
    D.Ganhyag shig iim hvmvvsiig tard gargah heregtei.Tani bichseniig bainga ynshij bdag shuu!
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Олигархууд сөнөтүгэй!!! (112.72.12.24)
    АН хоорондоо дайсагналцаад , ямар ч ашиггүй . Сонгуульд ялна гэдэг бүр ч үлгэр боллоо доо .
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.112.81)
    Yun sudlaach ve? Bas neg hor nairuulagch
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
    • Baraa
      Uuchlaarai unexeer sudlaach.logik saitai tasarxai
      2016 оны 04 сарын 04
    • Baraa
      Uuchlaarai unexeer sudlaach.logik saitai tasarxai
      2016 оны 04 сарын 04
    • Baraa
      Uuchlaarai unexeer sudlaach.logik saitai tasarxai
      2016 оны 04 сарын 04
  • Зочин (59.153.112.56)
    Одоо МАН ыг сонгоноо. Ядахдаа хоорондоо хэрэлдэх нь бага байдаг юм. АН бол хэрэг алга
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.3.213)
    mongoliig maani zarj idej handaggui luiwarchdaar tur maani duurchdee turiin 3 -n undurlug maani iimch ulsuud baih gej
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.93.113)
    an tsevershij bn zuv
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (103.57.92.146)
    Elbegdorjiig hurdhan hugatsaanaas ni umnu zailuulaachee altanhuyag yag zuv hellee ovoo er hunshig naad muu huzuugui elbegee chini bidniig yaj mulhuulj baigaag harj baigaa biz dee
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    АН дуусаа. МАН тасархай ялах юм байна доо.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (93.26.15.34)
    ELBEGEE HAMGIIN ZUV YUM YARIJ BAIGAA SH DEE. UURSDUU MUU YUM HIIDEG BOLOKHOOR HUNIIG HARDAAD BG YUMUU? ENE SETGUULCHIIN BICHIJ BAIGAA TSARAI. YU YU GENE VE? HARIUZLAGIIN TUHAI HUULI, AVILGALIIN ESREG HUULI, SHILEN DANSNII HUULI, HUULIIN SHICHLEL GEED MONGOLD HEREGTEI BAIGAA AMIN SUNS BOLSON HUULIUDIIG ELBEGEE L SANAACHILJ HIIJ BAIGAA SH DEE. BUSAD NI DEMJIHGUI BAIHAD ENE HUN YAH YOSTOI YUM. OLON NIITED HELJ YARIJ BAIJ L UURTUU DEMJLEG AVNA SH DEE. MUUSAIN AVILGACHID L SHUADRAGA HUULI YOS TOGTOHOOS AIJ TSERVEJ YANZ YANZAAR HORLOJ BAIGAA NI TODORHOI BGA SHUU.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.113.123)
    odoo yoronhiilogch boloh hun Nyamdorjoos oor alga daa ene ulsad
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.21.97)
    МАН-ыгаа сонгоно оо, 90 жил хятадын хараат болгочоогүй удирдаж ирсэн юм, АН 4 жилийн дотор л энэ улсыг зараад дуусгах нь байна ш дээ, АН байгаад байвал үр хүүхдүүд маань бусдын боол болох юм байна,
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.114.86)
    Жинхэнэ судлаач хүний дүгнэлт бна .монголын улс төрийн өнөөгийн байдал яг энэ. А намыг сонгож болохгүй энэ намын нэр хүнд хужаа баярцогт.чадваргүй сайханбалай.шуналын тулам гахай батхүү нараасаа болоод тэртээ тэргүй навс унасан
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.114.158)
    МАНын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ. Хөлийн өрөөнд Со овогт шорон Эрдэнэ,Мэ овогт Энхсайхан хатуу моутуунд улаа бутарч хуужий хаажий дааглия дуяаа хэмээн уушигныхаа гурван судас тасартал орилон хууална. Гадна хаалганы цоожны нүхээр Зи овогт шагайж сүү долоосон муур шиг гэтэж хогийн сав ухаж,цаас эрнэ. Дааман хаалганы гадна түвд банхар Женко соёогоо цухуйлган архирна.Үнээтэй айлын хураасан түлээн дээрээс монгол боорцог Алтанхуяг шүд зуун
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • nergui (202.72.245.205)
    bagabandiig l buu uls turd oruul huwia hicheegch amid dur turh ni ene hun
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (202.126.94.240)
    энэ судлаач шоронд орох баттулгыг займруулж хохирогчийн дурд тоглуулаад байгаа юм уу
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    15 tolgoitoi atigar jijighen mangasuud mongol ulsiig duusgsh nee
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    2017 онд ерөнхийлөгчийн хугацаа дуусна. Нам дотроо болон намаасаа гадна ямар их өс зангидаж байнаа? Эзний алба ээлжтэй гэж... Н.Энхбаяр, С.Баяр, Багабанди улс төрд буцаж ирээд АН-ыг нугаслах байх даа
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.24.176)
    ХАМГИЙН АЙМААР ЕНӨНХИЙЛӨГЧ
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Жижигхэн биетэй үмүүсийг бүү дарга болож бай. Комплекстой болохоор байнга л хорхойтой араан даа зууна...
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (59.153.113.97)
    Zi dargyg AN -yn dargaas mash hurdan zailuulah heregtei. Bi morio soilj bgaa bish mori unasan tolgoigoigui, tsereggui udardagchaa soiloh heregtei. Bi gantshan moritoi ter bol ANam
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
    • Зочин
      ulaan fan ain?
      2016 оны 04 сарын 04
  • Зочи н (202.179.31.42)
    Энэ удаа энэ гурван хүний албан тушаа нь томорч монголыг баллах арга нь улам нарийн улам хорон болжээ доллорын ханш өсөх нь доллорын хадгаламжтай хүнд ашигтай монгол төгрөг буюу эдний нэрэлдгээр ардын мөнгөтөй хүнд муугаар тусаж бна энийг мэдсээр байж тавалж байгаа юм шиг зи доллорын ханш д шүтэж амьдархаа боль гэж тавлаж байна
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.31.42)
    Ардчилсан нам 2 удаа монголыг сөхрүүллээ эхнийх д нь бүх үйлдвэрийг устгаж халзан ганболдын санаачилсан шок арга хэмжээ буюу элгээр нь мөлхүүлэх тактик гээчийн золиос болсон тэр шокарга хэмжээг хэргэжүүлхэд төв банкны захирал золжаргал хөрөнгийн биржын захирал зи төрийн өмчийн хороон дарга байж голлох рольтой оролцсон
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.93.181)
    elbegdorjiig zailuulah heregtei
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    xujaa dolir enxboldiig zasagt garch irex l yum bol uu.. jinxene xujaa sanaag gargaj mongolchuudiig xoorond ni xagaralduulj bna daa
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.228.129.94)
    Ардчилсан нам одоо л цэвэрлэгдэж байгаа нь тэр
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • энэ үнэн үү (112.72.12.5)
    ингэж ерөнхиилөгч нь улсынхаа эсрэг чоно болж хувирдагииг хүн бас үздэг юм баина.амьд явахлаар алтан аяганаас ус ууна гэсэн саихан үг баидаг болохоос ерөнхиилөгч нь улсынхааа эсрэг чоно болохыг үзнэ гэж баидаггүи л сонсоогүи л юм баина.хятадын төриин өмчиин компанид уурхаи төмөр замаа 70 н жилээр хувьчилчихаар л жар далан мянган монголыг ажлаар хангаад л саихан болох юм гэнэ. үлгэр яриьж сурсан хүн юм. газар нутгаа тасдаж өгөхөд тэнд хятад улсын ,хятадын төриин компании хууль дүрэм үилчилж тэд аль болохоор өөрсдиин хүмүүсээ л ажилтаи болгоно. харин 2 хувиин роялти төлөх л үүрэг хүлээнэ. бусад нь тэднии асуудал биш болно. ингээд ниитээрээ ерөнхиилөгчиин энэ балмад бодлогыг судалж ,хэлэлцэж шүүх ёстои бус уу? энэ араи дэндлээ. та нарыг авч хэлэлцэхииг уриалж баина.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • энэ үнэн үү (112.72.12.5)
    ерөнхиилөгч 5 н толгоиг шенхуад 70 н жилээр 2 хон хувиин роялти авч баих нөхцлөөр хувьчилж дээрээс нь тэнд тавих 270 км төмөр замыг мөн тэднии мэдэлд 70 н жилээр өгөх гэж алтанхуягиин засагииг унагаж АН ыг шороотои нь хутгаж бужигнуулсан. тэгээд ч өгөх тун дөхсөн. одоо МАН ыг сонгуульд ялуулж баигаад үлдсэн албан тушаалынхаа хугацаанд үүнииг хиих гэж баигаа бололтои. үүнииг хиисэнгүи гэж тэр бодлогын эсрэг зогссон их хурлын дарга тэргүүтэи хэдэн их хурлын гишүүдииг эдиин засгиин форум дээр ичихгүи доош хиих ажлаа үргэлжлүүлэв. тэгэхээр ерөнхиилөгч маань энержи ресурс,эм си эс ,хятадын шенхуа компаниудын өмнө уул нь том амлалт аваад бүтээж чадалгүи баларч баигаа бололтои.их хурлын дарга нь арга ядаад ерөнхиилөгчид хүмүүс буруу оилголт өгч толгоиг нь эргүүлээд баигаа юм баина гэж өөрииг нь хөгиин баидалд орохоос нь ,орчихоод баигаагаас нь өмгөөлж нүүрээ улаалгав . гэтэл ерөнхиилөгч маань монгол гэдэг хоттои хонь руу улаан цаим даирсаар л .ингэж ерөнхиилөгч нь улсынхаа эсрэг чоно болж ху
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (112.72.12.5)
    улс төрчдийн буюу намын толгой дахь хэдхэн хүмүүсийн талаар гайгүй харсан болтойдогшүү Тэд өөрийн хувь амбицаараа хэрхэн намаа алж устгахыг л харах үлджээ. Ерөнхийлөгч дээр нь компаниудтай нилээд сайн орооцолдсондогшүү Нүүрсдийн нам хэрхэн амиа авч гарахаа илүү сайн бодоод даруй хийж эхэлсэн бишүү АН илүү шударга байж л сонгуульд ялна Муугаа ч сайнаа ч ил л ярих хэрэгтэй Алтанхуягийн нэр хүнд өндөр байгаа Иргэдийн төлөө гэсэн сэтгэлийг зөвхөн түүнээс олж харахыг иргэд хүсэж байна Тэдний эцсийн горьдлого найдлага энэ хүн дээр байгаа АН энэ үнэнтэй эвлэрэхээс өөр арга зам бий гэж үү Үнэний эсрэг хөдлөөд хэн ч хожихгүй АТГ зөвхөн хэн нэгний заавраар хэн нэгний эрх ашгийн төлөө ан хийдэг гэдэгт иргэд бат итгэлтэй болсон бас нэг үнэн байнаа МАН-ыг иргэд сонирхохоо нэгэнт больсон ба МАН-ынхан өөрөө өөрсдийгөө ч сонирхох хүч тэнхээгүй мэт харагдах болсон
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.239.130)
    Ц.Элбэгдоржийн зан натур нь ийм юм. Хэт өсөрхүү, тулсан дайснаа заавал өвдөглөж, шороонд хутгаж байж л тайвширдаг, холыг хардаггүй, өөрөө богинохон учраас ойрын зайн нүдээ анисан зодоонд дуртай ийм л эр. Тэр яагаад ийм болов гэж бодож болно оо доо ?
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • харин тиймээ (43.242.243.218)
    түүхээ харвал бид АН-ыг сонгосон үедээ дандаа ядуурч дампуурч хоосорч үлддэг хувь тавилантай ажээ
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    15 цаг 47 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    19 цаг 44 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 57 мин
  • Спортын шилдэг 5 кино
    23 цаг 11 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    23 цаг 43 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    23 цаг 48 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 59 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК