Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтаар солихооргүй том хөрөнгө танд бий

2016-4-26
0
ЖИРГЭХ

ЭРДЭНЭЗУУ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Х.БААСАНСҮРЭН: ХҮҮДИЙ ДҮҮРЭН АЛТААР Ч СОЛИХООРГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ТОМ ХӨРӨНГӨ ТАНД БИЙ ШҮҮ ДЭЭ


“Байхгүй зүйлээрээ дутахын гачлан
Байгаа зүйлсээ голохын гаслан
Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон
Ховдог сэтгэлийн түмэн тарчлан”


Бид дандаа өөрт байхгүй зүйлсээ анзаардаг. Байхгүй зүйлсээ хараад л явдаг, ингэж өөрийгөө гуйлгачин болгоод байдаг. Хэн нэгэн хүний хөмсөг нь тод, чинийх болохоор бүдэгхэн. Хэн нэгэн хүний нүд нь том алаг, чинийх болохоор онигор. Хэн нэгний өмссөн цамц нь илүү гоё. Хэн нэгэн хүний унаж байгаа машин илүү тансаг чинийх болохоор байхгүй. Яагаад гэвэл чи өөрт байхгүй зүйлсээ анзаараад байгаа учраас. Ингээд өөрийгөө ядуу болгосоор л ...

 

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр “өө надад ийм нүд байхгүй, би царай муутай. Надад ийм машин байхгүй, би бол хөгийн амьтан, би бол гуйлгачин даа” гэж өөрийгөө доош нь хийсээр байдаг. Гэтэл бидэнд зөндөө юм бий шүү дээ. Ядаж л та өмсөх хувцастай байгаа биз дээ. Би хүмүүст өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ жагсааж бичихийг зөвлөдөг. Гэр бүл, үр хүүхэд гээд ... маш урт жагсаалт болдог.


Хүүхдээ тэвэрсэн нэгэн ядуу эмэгтэй өглөгч хүн дээр очоод гуйлга гуйжээ. Гэтэл хүүдий дүүрэн алт үзүүлээд:


-Чи хүүгийнхээ зүүн хөлийнх нь чигчий хурууны үзүүрийг нь л өгчих. Тэгвэл би чамд энэ хүүдий алтыг өгье гэжээ. Ядуу эмэгтэй хариуд нь:

 

Тэр эмэгтэйд хүүдий дүүрэн алтаар солихооргүй хүүхдийнх нь хөл буюу тийм үнэтэй хөрөнгө байна шүү дээ.


-Та чинь юу ярьж байгаа юм бэ, би юу боллоо гэж хүүгийнхээ хурууг тасдах билээ, тийм юм гэж байхгүй гээд уурлаад явсан байна. Тэр эмэгтэйд хүүдий дүүрэн алтаар солихооргүй хүүхдийнх нь хөл буюу тийм үнэтэй хөрөнгө байна шүү дээ. Бидэнд ч ийм том өмч хөрөнгө байдаг. Харин хүмүүс бид үүнийгээ мэддэггүй. Би нэгэн асрамжийн газарт очсон юм. Тэнд нэг хүүхэд нас барсан байлаа. Тэнд очиход үнэхээр хэцүү байсан. Та нар бод доо. Таныг үхэхэд араас чинь уйлах нэг ч хүн байхгүй. Араас чинь зул өргөх ч хүн байхгүй байна гэдэг ямар хэцүү вэ. Хэрэлдээд ч гэсэн эхнэртэй, нөхөртэй байна гэдэг их аз шүү дээ. Бид байгаа зүйлсээ дандаа голж байдаг. Тэгэхээр та өөрт байгаа зүйлсээ жагсааж бичээд үзээрэй. Би бичиж үзээд хүнд ер нь гурван юм байхад л амьдраад байж болох юм байна гэж бодсон.


Өдөрт идэх гурван аяга хоол. Даарахгүй дулаан хувцас, толгой хоргодох гэр орон. Энэ гурав байхад хүн амьдраад л явна. Гэтэл бид яадаг вэ гэхээр олон хувцастай болох гээд, байраа олон өрөө болгох гэж хичээдэг. Гар утсаа үнэтэй болгох гээд цалин нь хүрэхгүй дутагдаад л явдаг. Үнэн хэрэгтээ тэр үнэтэй гар утсыг та ярих, мессеж бичихээс илүүгээр ашиглаж чадахгүй л байгаа шүү дээ. Хамгийн утгагүй нь жил ч болоогүй байтал дахиад шинэ загвар нь гараад ирдэг. Өчнөөн мөнгөө зарсны дараа хуучирчихдаг.


Дэлхийн хамгийн баян хүнийг Билл Гейтс гэдэг. Тэр хүн мөнгөтэй юм чинь өдөрт зуун аяга хоол идье гээд идэх үү, үгүй шүү дээ. Өнөөх гурван аяга хоолыг л иднэ. Та гурван аяга хоол идэж байгаа юу, идэж байгаа. Чанарын хувьд л өөр байх. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би дэлхийн хамгийн баян хүнтэй яг адилхан хэмжээтэй хоол иддэг гэсэн үг. Гоё байгаа биз. Гейтс баян юм чинь зуун орон дээр сэлгэж унтаг л дээ. Нэг цаг болоод алтан орон дээр, нэг цаг болоод мөнгөн орон дээр гээд. Ингэж унтах уу, үгүй шүү дээ. Өөрийнхөө биеийн хэмжээтэй орон дээр л унтана. Та бүхний дунд метр хорийн хэмжээтэй орон дээр атийж унтдаг хүн байна уу. Гейтс бид хоёр яг адилхан хэмжээтэй орон дээр л унтдаг байхгүй юу. Олон хувцастай гээд бүх хувцсаа давхарлаад өмсөх үү, үгүй. Хувцас хүнийг дулаан, тав тухтай байлгах л үүрэгтэй. Гэтэл одоо үед бусдад гайхуулах, нэгнээсээ илүү гарах гэсэн үүрэгтэй болж л дээ.


Бид өөрт байгаа зүйлсээ хэзээ мэддэг гээч. Нүүхээрээ мэддэг шүү дээ. Та нар нүүж үзсэн үү. Хөөх яасан их хог цуглуулаа вэ ачаад барагдахгүй нь гэдэг биз дээ. Нэг цамц хийхэд 15 тонн ус зарцуулдаг гэж би сонссон. Бид мөнгөтэй байж болно. Цаана нь бид хэмжээ хязгаартай байгалийг хэрэглэж байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй юм. Тийм болохоор байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Хэрвээ баян болохыг хүсч байвал шуналгүй болж байж л баян болох боломжтой шүү гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Эцсийн эцэст шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй шүү. Харж байгаагаараа битгий дүгнээрэй. Хүн байгаарай. Зүрх байгаарай. Та аз жаргалтай байх нь л чухал юм шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Мягмар (59.153.113.238)
    Яг үнэн. Маш сайхан санагдаж байна. Энэ лам телевизээр энэ тухай ярьж байхыг би сонсон юм. Ийм зүйл үнэхээр дутагдаж байна. Сонин хэвлэл, телевиз, интернет гээд л бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа л хар бараан зүйл дүүрэн байх юм. Олигтой өнгөтэй өөдтэй юм бараг үгүй шүү. Банк ухлаа л гэнэ, гэр бүлээр нь хядлаа л гэнэ, тэсрэх бөмбөг тавилаа л гэнэ, хар тамхи зөөлөө, зарлаа, баригдлаа л гэнэ, өндөр настан эмэгтэйчүүдийг дээрэмдлээ л гэнэ, аваар ослоор баахан хүн үхлээ л гэнэ, алт эрдэнэс, ховор нандин түүхийн дурсгалуудыг хил гаргах гээд баригдлаа л гэнэ, энэ бүхэн чинь одоо юу болоод байнаа. Дандаа хар барааныг уншиж, сонссод хүмүүсийн сэтгэхүй нь харлаж байгаагийн шинж байх. Урьд өмнө хэзээ л ийм байлаа даа. Амар жимэр, ажил үүргээ гүйцэтгээд явж байвал өөр юу хэрэгтэй билээ дээ. Ухаарч амьдрах цаг болжээ. Баасансүрэн хамбад талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
    2016 оны 04 сарын 29 | Хариулах
  • Заяа (103.26.194.115)
    Ийм сайхан сургаал сургамжийг энэ залуучууд уншаасай билээ Дахин дахин уншаад л баймаар бна
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • Dald ertonts setguul (112.72.11.124)
    busdin niitleliig zovshoorolgui huulbarlahdaa eh survaljaa duridaj baihig husie.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • зочин (112.72.12.5)
    Ийм үнэн зүйл унших ямар сайхан юм вэ Уужим ухаан гэдэг чинь л энэ байх даа Гэтэл төр засагт байгаа хүмүүс л иргэд биднийг алгын чинээ өчүүхэн болгоод байна бишүү Тэд л өгөгдсөн 4 жилдээ илүү ихийг идэж ууж цааш хийх гэж аргаа барж адгаад нүүрс үнэгүй боллоо зэс уналаа хямрал хямрал бас дахин хямрал гээд л хашгираад иргэдэд ердөө ч амар заяа үзүүлэхгүй юм Тэдний өчүүхэн зорилго бол үнэндээ иргэдийг бухимдуулж байж сонгуулиар дахин гарч ирээд илүү ихийг халааслах явдал юм шүүдээ Тэдний үгэнд бүү хуурт Өөрийнхөөрөө сэтгэл хангалуун сайхан амьдар
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    ТААЛАГДАЖ БАЙНА. ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛА МОНГОЛЧУУДАА!!!
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Хайдо (202.9.42.1)
    Ийм хунийг юм бодуулах,гэгээруулэх,сэдвийг ихээр гаргаж олон тумний оюуны нудийг бага боловч нээх уйл ажилгааг маш оргоноор явуулах хэрэгтэ байна.Манайхан оноодор унэнхээр оюуны хоосоролд оржээ. Монго бодохоос оор юм бодохгуй болж байгаа нь оюуны их хоосорол шуудээ.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 51 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 15 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 18 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 30 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 37 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 44 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 58 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 0 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 23 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 40 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 43 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 58 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 6 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 18 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 47 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 59 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 7 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 18 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК