зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Бурмаа ХАА-н салбарыг ”хөмөрлөө”

2016-5-02
0
ЖИРГЭХ

Р.БУРМАА ТАРИАЛАНЧДАА ХАШРААХААР ШИЙДСЭН ҮҮ

 

"Дан дээл"-тэйгээ гунхалзаж явсан ХХАА-н сайд Р.Бурмаад "давхарласан дээл" нь хүндэдсээр байгаа бололтой.

 

"Давхар дээл"-ний асуудлаар нэлээд хатуу байр суурийг барьж, багагүй эсэргүүцэж байсан тэрбээр дээлээ давхарласныхаа дараа энэ асуудлын эсрэг байр суурьтай байснаа мартаж орхисон. Тэгвэл хэлсэн хийсэн нь зөрчилдөж байдаг тэрбээр өдгөө ХАА-н салбарыг "хөмөрч" байгаа бололтой. Салбарын сайд болсон цагаасаа тариаланчидтайгаа ам зөрөлдөх болсон тэдний харилцаа жил ирэх бүр хурцдах болсон.

 

Р.Бурмаа сайд үгэнд ордоггүй өөдөөс нь үг хэлдэг тариаланчдаа хашраах төлөвлөгөө боловсруулж, тэдний асуудлыг шийдэхгүй байхаар сэтгэл шулууджээ. Р.Бурмаа сайдын “тусламжтайгаар” өнгөрсөн жил ургацаа 80 хувь алдаж, газар мөлхсөн тариаланчид энэ жил ч сөхрөх бололтой.

Тариалан эрхлэгчдийн дэмжих холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар өдгөөгөөс нэг сарын өмнө мэдээлэл хийж, Засгийн газарт хандаж байсан. Тухайн үед "ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-с 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон. Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300 мянга гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа боллоо” хэмээн мэдээлж байлаа.

 

Мөн Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын квотоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хүчингүй болгооч ээ. Энэ жил ган үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс яамнаас ямар чиглэл баримталж байгаа, УИХ, Засгийн газраас батлагдсан 100 тэрбум төгрөгийн зээлийг тариаланчдад олгох талаар яамнаас ажил хийгээч ээ. Энэ бүхнээс үүдээд бид хавар тариа тарьдаг байсан бол зун тариа тарих нь. Энэ технологи мөн үү? гэж яамны хүмүүсээс асууя. Тариалалт эхлэх цаг болчихоод байхад бидний асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс шийдэж өгөөч” гэдгийг онцлож байсан билээ.

 

Тэгвэл тэдний энэхүү учирлал сайдын чихэнд хүрсэнгүй юу, асуудал хаалганы гадна үлдэж, тариаланчид хөсөр хаягдав. Учир нь ХХАА-н сайд Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, тариаланчдын нэр барьсан хэдэн хүн ХХААЯ-нд ирж хууль бус шаардлага тавин дарамтлахыг оролдож байна гэдгийг онцолсон юм.

 

Тэрбээр "Газар тариалан" холбооныхон жил гаруйн хугацаанд худал мэдээлэл хийсэн. Сайдад нөлөөлж, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч доромжилдгоо зогсоох хэрэгтэй. Намайг сайдаар ажиллаж байхад ингэхийг би зөвшөөрөхгүй. Тариаланчдын нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хазаарлуулахгүй. "Газар тариалан" холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авсан. Энд хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн бий. Тийм учраас тэднийг одоо зээлд хамруулахгүйгээ ил тод хэлсэн. Тухайлбал, "Гацуурт"-ын Л.Чинбат 3 тэрбумын өртэй, зээлээ төлөхгүй байж  дарамтлах оролдлого хийж байна" гэлээ.

 

Түүний энэхүү мэдээлэл Р.Бурмаа сайд энэ жил ч тариаланчдыг дэмжихгүй гэдгийг нотлох мэт үйл явдал болов. Харин юуны учир салбарын сайд нь ийнхүү тариаланчиддтайгаа зөрчилдөж, уралцаж байдаг нь хачирхалтай.

 

Эцэстээ энэ бүх тулга тойрсон хэрүүлээс үүдэж, монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын хомсдол бий болж, үнэ тэнгэрт гарвал тариаланчид бус ард түмэн өвдөг сөхрөх болно гэдгийг хэн, хэн нь хаа, хаанаа мэдэж байх учиртайсан. 

 

ХАЛХ ГОЛЫГ ЧӨЛӨӨТ БҮС БОЛГОХ Р.БУРМААГИЙН МӨРӨӨДӨЛ ҮҮ ЭСВЭЛ...

 

Р.Бурмаа сайдын ХАА-н салбарыг хөмөрч байгаа бас нэгэн нотлох зүйл яах аргагүй Халх голыг чөлөөт бүс болгох асуудал. Түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн иргэд эвлэлдэн нэгдэж, Халх гол сум дээр жагсаал зохион байгуулж, дуу хоолойгоор төр засагт хүргэж байсан ч тухайн сумын цагдаагийн хэлтсийнхэн ямар нэг шалтаг, шалтгаан хэлж дарамтлан жагсаалыг тарааж байсан удаатай. Тэдний хэлж буйгаар "Айлган сүрдүүлж ард иргэдийн хүсэл зоригийг нухчин дарах далд зорилготойгоор бидний жагсаал хийхэд саад болж байна. Жагсаал цуглаан хийх хүсэлтээ өгч жагссан. Гэтэл өөрсдийн хүсэл зорилгодоо хүрэх гэсэн эрх баригчдын үйл ажиллагаагаар хөдөлж байна гэж харж" хэмээн бухимдаж байсан билээ.

 

Мөн Р.Бурмаа сайдыг Халх гол суманд очих үеэр түүнийг тосох гэсэн хэсэг хүний машин онхолдож хүн бэртсэн гэх мэдээлэл бий. Гэвч уг мэдээллийг дарж байгаа гэдгийг ч хэлэх хүн байгаа юм.

 

Цаашлаад "КОЙКА" олон улсын байгууллага Халх голын 200 га-д мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуй байгуулсан байдаг. Тэгвэл үүнийг Р.Бурмаа сайд төрсөн дүү, хамаатан садангийнхаа нэр дээр худалдаж авсан гэх мэдээлэл бий. Гэтэл энэ бүхэнд сайдын зүгээс ч холбогдох албаныхнаас дорвитой тайлбар өгөхгүй байгаа юм. Энэ мэтээр Халх голыг чөлөөт бүс болгох гэсэн дайралт, ухуулга сурталчилгаа мах ихээр явж, харин нутгийн иргэдийн тэмцэл улам ширүүсэх дээрээ тулаад байгаа нь Р.Бурмаа сайд ажлаа хэрхэн хийж, энэ салбарыг хэрхэн удирдаж байгааг харуулж байна.

 

24tsag.mn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • зочин (150.129.143.192)
    Энэ Эмээ шүүр унаад хойноо Женко гэх хулгайчийг сандайлчихаад их байсан юмаа та нар бол баригдана даа баригдана.Харин ялаа хийж чадах уу амьсгаануудаа.Эмээ бол шорондоо үхнэ дээ нас гүйцэхгүй ,харж байхаас хууль гэж байгаа шүү найзуудаа
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    ХХААЯ-г Бурмаа,Женко 2 идэж дуусгалаа бас сөнөлөө.Хурдан шалгаж шоронд нь хий
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • сонгогч (119.40.98.162)
    Энэ төрийн эмгэнэл бол Бурмаа авгай дээр Женко гэх гэмгүй дүр эсгэгч ард нь байгаа нь нууц биш шүү дээ.Бурмаа,Женко 2-г давхар АТГ,ЭЦГ,Тагнуул хамтарч шалгах хэрэгтэй их юм гарна даа.Та нарын хийсэн энэ их гай идсэн мөнгө чинь удахгүй илэрнээ хулгайчуудаа
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.218.30)
    Бурмаа гэж энэ авгай гар хүрсэн бүхнээ нурааж явдаг. Түүнийг сонгуулийн хууль гардах болсгоос хойш Үндсэн хууль заасан иргэний шууд сонгох эрхийг мухарласан, чөлөөт бүс гэх бусармаг шийдвэр гаргасан, ХАА-ыг хөмөрсөн гээд тоочоод байвал дуусахгүй. Одоо зүгээр төрөөс хол байгаасай л гэж хүснэ.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • irgen (150.129.142.20)
    AN-g songohgui baih 1 shaltgaan Burmaa said bolj baina. gazar tarialan erhlegchdiig doromjilj mergejliin bus hun tabisan AN uuruuu buruutai.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Ард (119.40.98.162)
    Бурмаа авгайн ард Женко хэмээх нөхөр байгаа шүү давхар шалга
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    Бурмаа авгайг АТГ,Тагнуул.ЭЦГ-т өгөх хэрэгтэй шүү дээ.Ийм төрийн сайд байдаг юм уу бизнесийн нууц гэж байдаг зээл авсан гэх Чинбат бол Бурмаа авгайн хажууд хийдэгээ хийсэн улсад үнэлэгдсэн хүмүүс байгаа шүү дээ.Бурмаад ёсзүй ёс суртахуун гэж байдаг юм уу энэ балай авгайг шүүхэд өгөх хэрэгтэй.Бүх үйл ажиллагаан нь ашиг сонирхол байгаа шүү яахаас бцахгүй авгайг ясыг цайтал нь шүүхэд өг
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.178.2)
    Solonguud Dornodod orood irsen gedeg unen shuu
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Үнэхээр сайн юм бол тэгээд импортынхтой өрсөлдөөд гараад ирэхэд яагаад чадахгүй байна. Ногоочид шувуучид өндөгчид өрсөлдөөд л болоод байна. Гурил нь өрсөлдөх чадваргүй бол цесна л дээр биз дээ. Тарьсан чанаргүй гурилыг чинь л авах ёстой юу. Огт тариа тариагүй мөртлөө л бүх юманд нь хамрагддаг хүмүүс байдаг юм гэсэн
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • чөтгөр (122.201.22.119)
    энэ нэг үнээ ардлчилсан намын гай.ард түмнийг бүү хорлооч.газар тариалангийн нөхдүүд харин ч даруу юм. шавьж мэт устгаач
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • yu (122.201.31.189)
    Bid yaahaarai untei budaa guril ideh estoi yum bee.Ta nariin tuuhii budaa Darhanii Elbatorig delbelsen bizdee.Atarii 3-r ayn S. Bayrtaigaa duussan shuu.!!!!!
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.93.19)
    АН-ЫГ ДАХИН СОНГО. ТЭГЭЭД БУРМААТАЙГАА ҮҮРД ХАМТ БАЙ. ТАРИАЛАНЧ ДАА
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • htht (59.153.112.122)
    Бурмааг шорон шаа
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.41.74)
    Энэ агай гадаадад мах гаргана гэж бүлт үсрэв. Яаж ингэж чадаж байна аа. Тэр яамны долдой нар нь хэлдэггүй юм байхдаа. Баттулга нь Сайншандад парк барина гэж бүлтэрч, юу ч хийгээгүй мөнгийг нь угаагаад сураггүй болох шив. Энэ яамны амьсгаа тасрах нь. Тэр Баттулгын авгайн дүү яаманд баахан зүгээр цалин авч жаалж байгаад гарах шив. Бурмаа авгай ивээн тэгтгэх шив. Төрийн ажил будаа.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.41.74)
    Энэ агай гадаадад мах гаргана гэж бүлт үсрэв. Яаж ингэж чадаж байна аа. Тэр яамны долдой нар нь хэлдэггүй юм байхдаа. Баттулга нь Сайншандад парк барина гэж бүлтэрч, юу ч хийгээгүй мөнгийг нь угаагаад сураггүй болох шив. Энэ яамны амьсгаа тасрах нь. Тэр Баттулгын авгайн дүү яаманд баахан зүгээр цалин авч жаалж байгаад гарах шив. Бурмаа авгай ивээн тэгтгэх шив. Төрийн ажил будаа.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • bagi (202.9.40.42)
    Эхлээд цавуулаг сайтай стандарт хангасан ,гурил хийж болохуйц улаан буудай таридаг болчихоод урамшуулалд хамрагдаж хөнгөлөлттэй зээлээ гуйл даа, наад буудайгаар чинь тээрэмдсэн гурилаар жонхуу л зуурдаг
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.36.87)
    kkk yaanaa, ene gachin avgai said? aan , ingeheer salbar uls yaaj hugjih ve dee, Battulga, Enhbayar 2 heniig ch hamaagui said bolgochih yumaa, dampuu garuud
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Bi ene yamand ajildagiih bugdiin medej bn oo. Ene yamniihan bugd holboo sulbeetei gadnaas chanargui buudai oruulj irj dundaas ni mongo ugaah. Daraa ni tarialanchidad hucheer shahaj urgats avhuulahgui baih. Daraa jilees urgats avaagui yum chin bur iheer gurliin uildveruuded gadnii buudai niiluulj mash ih mongo ugaah argaa shat daraatai tootsoolson yum.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (194.230.159.243)
    Dan deeltei bhda ovoo yum yridag bsna.davharlanguutaa ih evdersen hun dee.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Мөрөн (212.21.66.6)
    300 мянга гаруй хүн ажилдаг газар таиралангийн салбарыг ийм байдалд оруулж байгаа нь Бурмаа сайдын ажил албандаа хайхрамжгүй хандаж байгаагын шинж байх. Нөгөөтэйгүүр энд дотоодынхоо хэрэгцээг хангадаг ганц гол хүчин зүйлээ үгүй хийж байгаагаа мэддэг хүн үү үгүй юу?????
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • NARAA (77.247.181.163)
    YDARSAN ARD IRGEDIINHEE HODOODOOR N BITGII TOGLOOCHOO HELEH VGGVI BAIJ NEWTRVVLEG ENE TERD ORJ YADAG BNAA
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    kkk xynii erx yaridag avgai xuduu aj axui yaj medex ve de mal deer xed xonog gargaval jooxon uxaarax baix
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.163)
    Гацууртын ЧИНБАТ,Сахалтай байцаа ЦАНДЭЛЭГ, ЭБА зэрэг хэдэн нөхөр өөрт нь оногдох мөнгө хуваарилагдахгүй жинхэнэ тариачдын гарт очиж байгаад шээс алдаж МАН-ын өмнөөс улс төр хийж байгаа царай нь тэр. БУРМАА сайдын шийдвэр одоо бодоход зөв байсан гэдэг нь баталагдаж байна. Шантаажчид ажил гэхээс илүү шунал улс төрөөр амьсгалж байгаа нь өөрсдийн үйлдэл мэдэгдлүүдээс харагдаж байна. Та нарт мөнгө өгөхгүй. Тариаланчдад өгнө. Одоо больцгоосон нь дээр,МАН-аасаа авах мөнгөө ав.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      za chi bitgii huts. gadaadaas buudai oruulj irdeg arga ali deerees hiigdej baisan. dundaas ni mongo uugaadag burmaagiin kompaniud bj bgaa sh dee
      2016 оны 05 сарын 02
  • Зочин (202.9.41.163)
    Burmaagiin zuv.Burmaa ireeduig harj bna,Halh goliig Dornodiihon uursduu l ih baga hemjeegeer hujaad ugchihuud tuuniig n il garchih vii geed shees n goojih geed baigaa gee bizdee.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      yugaa ch medehgui golog. naad avgai chin mongo ugaagaad bn za. zov baisan bol nuureeree tulaad uulzah zorig bh l baisan.
      2016 оны 05 сарын 02
  • Zochin (122.201.24.87)
    Er ni Burma saidin zuv shu,ene manai mongolin tarialanchid unexer davarch bnaa,bainga turus mungu nexej daramtaldag,arai dendu davarch bga yum bishu,mungugui mungugui gedeg shal xudala,bugd l ure nutsulud avsan unetei mashin unasan,xuvin baishintai xotor baxan bairtai im l xumus bdag yum bnleshde,Burma said mash zuv bodlogo barije sain bna
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      yugaa ch medehgui golog. naad avgai chin mongo ugaagaad bn za. zov baisan bol nuureeree tulaad uulzah zorig bh l baisan.
      2016 оны 05 сарын 02
  • марс (195.22.126.119)
    энэ хөдөө аж ахуй, газар тариалан чинь хөгжиж байгаа юм уу, хөгжих нь бүү хэл хөдлөх ч үгүй байгаа юм биш үү
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.17)
    Ёстой балай авгай юм аа. АТГ яаралтай өгчч салбараа аврах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Цэндмаа (49.0.136.18)
    Энэ хүн ХАА-г мэдэх нь байтугай, уншаад ярьж ч чадахгүй юм билээ ш дээ, ажлаа эртхэн өгөхөд яадаг байна, ямар улсаа бодохгүй шунахай байна аа.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Мөнхөө (109.201.133.100)
    Давхар дээлийг энэ нэсандаа миний бие дэмжихгүй гэж байсан зарчим нь эрх мэдэл зөөлөн суудлын өмнө ор мөргүй алга болсон. Хамгийн чухал салбарыг хариуцаж байгаа хүн атлаа тариаланчдынхаа үгийг сонсолгүй орхиж гарч байгаа явдал нь ХАА-н салбарыг сэргэвэл сэрэг, уналтад орвол орог гээд зөнд нь орхиож байгаатай адил хэрэг юм.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (27.123.214.102)
    Энэ нэг муухай авгай ХАА-н яаман дээр сандайлаад сууж ажлыг нь явуулахаа байчихлаа. Бас нэг өс хонзонгоор улсыг удирдах санаатай сонин амьтан байна лээ. Бас тэгээд муу дээр муухай гэгчээр бас худадч гичий байх юм.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Оогий (202.126.91.99)
    Хэнийх нь зөв бурууг намар ургацын үеэр өвөл гурилын үнээ хараад мэдээрэй.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.27.133)
    Бурмаа сайд богино хугацаанд маш их ажил хийж байгааг малчид , тариаланчид үнэлж байгаа , ажил хийсэн хүнд урам хайрла
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      mal yum daa chi. gurilnii une tegert hadhad chi amaa barina daa maanag mini
      2016 оны 05 сарын 02
    • Zochin
      Yag unen,urid ni avsan ure tulj bj l daragin zele avdag bizde,chinbatguia uru tulux xeregtei
      2016 оны 05 сарын 02
  • зочин (202.9.41.75)
    цагаач хүмүүс цаашаа бодолтой байдаг гэсэн энэ үнэн юм байна та нар сайн бод хэн хэн бэ э б б гэхчлэн зөндөө байна
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    ирэх сонгуулиар баттулгыг бурмаатай хамгийн түрүүнд хөөж явуулах хэрэгтэй юм байна.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • хариуцлага (183.81.171.135)
    Хариуцлага тооцож сур аа. хариуцлага!!!
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.1.21)
    Zubluh ni perenlei shvv Dee tariachdaa
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Бичээч (150.129.140.9)
    Гацууртын ЧИНБАТ,Сахалтай байцаа ЦАНДЭЛЭГ, ЭБА зэрэг хэдэн нөхөр өөрт нь оногдох мөнгө хуваарилагдахгүй жинхэнэ тариачдын гарт очиж байгаад шээс алдаж МАН-ын өмнөөс улс төр хийж байгаа царай нь тэр. БУРМАА сайдын шийдвэр одоо бодоход зөв байсан гэдэг нь баталагдаж байна. Шантаажчид ажил гэхээс илүү шунал улс төрөөр амьсгалж байгаа нь өөрсдийн үйлдэл мэдэгдлүүдээс харагдаж байна. Та нарт мөнгө өгөхгүй. Тариаланчдад өгнө. Одоо больцгоосон нь дээр,МАН-аасаа авах мөнгөө ав.
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      yugaa ch medehgui golog. naad avgai chin mongo ugaagaad bn za. zov baisan bol nuureeree tulaad uulzah zorig bh l baisan.
      2016 оны 05 сарын 02
  • tarialanchiin ehner (103.212.118.80)
    Uhej dald oroosoi ene avgai.hodoo aj ahui erhldeg olon hun ta naraas yu ch neheegyu morooroo hodolmorloj amijrgaagaa zalgiulj yvaa engiin shudarga hodolmorooroo amidarch yvaa irged.ta nariin teneg shiidverees blj.iim asuudal uusej bna toriin bodlogoo zov todorhoij chadahgui blhr chn shaardlaga tavij bna.ta nar tarialanchdad gai blhgui bodlogoo zov todorhoilood yvah chadvartai bsan bol ingej yvah tsag zav ureh hereg alga argagui bdald orood buhimdaj bna.uragshgui Burmaa avgain uhaamgui albatuud ter Ariun bolds avahuld bur 1uheents malnuud.mal bol alaad idvl targan burmaagn hereg bbhda.manjin san bol gahaid ogsn bol buyan blh bjde daanch hend ch hereggui tseltsiisen hogshin unee ymda chi daanch yaavdaa.iimch tor iim ch said bh gej gutaj uhmeer yma ter ardchilalraigaa avsandaa ortsgoo.uhej dald ormoruud baraah ch bagadana ra nariig engiin ard irgeddee ih gai avchirsanii chn hariud
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.194.118.29)
    Энэ авгай үнэхээр энэ салбарыг дампуурууллаа
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      ugui uur yaahav dee, 1-rt mergejliin hun bish, salbar udardah hemjeenii turshlaga baihgui, 2-rt heden bor yum hiih suulchiin bolomj shuudee, songuulia yariad yavj baisan bol uls, ard tumen hohirohgui baisan
      2016 оны 05 сарын 02
  • Зочин (203.194.118.29)
    Энэ авгай үнэхээр энэ салбарыг дампуурууллаа
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    2 цаг 14 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    3 цаг 3 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    4 цаг 34 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    5 цаг 31 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    6 цаг 57 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    7 цаг 15 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    7 цаг 31 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    7 цаг 34 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    8 цаг 24 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    8 цаг 58 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    9 цаг 25 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    11 цаг 3 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    11 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    11 цаг 42 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    21 цаг 2 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    23 цаг 5 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Өчигдөр 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Өчигдөр 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Өчигдөр 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК