зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жорлонд унасан “нэр төрийг” хамгаалах гэж тэнэгтдэггүй

2016-5-04
0
ЖИРГЭХ

Хаа байгаам, тэр “нэр төр” чинь…

 

Жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчих вэ ?!” бичлэг МАН-ын уурыг хүргэж уушгийг сагсайлгажээ. Ингээд жүжигчин Б.Амарсайханыг СБ дүүргийн Цагдаагийн хэлтэс өгч, “Херо” интертайментыг бас шүүхэд өгчээ. Хоёулаа МАН-ын “нэр төрд” халдсан гэнэ.


Өмгөөлөгч Б.Батбаяр хэмээх толгой нь хамуурсан эргүү новш: “жүжигчин Амраагийн энэхүү үйлдэл нь “сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох” гэмт хэргийн шинж агуулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 82-д заасанчлан “сонгуулийн хуулийг будилаантуулж, сонгогчдын эрхэнд халдах” нь өөрөө 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг хэмээн сүржигнэв. Энэ тухай өгүүлсү…

 

МАН-ын нэр төрөө аль хэдийн худалдсан 


“МАН-д ямар ч нэр төр байхгүй”, “МАН-д ямар ч нэр төрийн хэрэг байдаггүй” гэдгийг би өмнө нь олон удаа нотолсон, одоо ч, цаашдаа ч дахин нотлох болно. Үүн шиг амархан юм гэж үгүй…


Одооны МАН бол пиг дүүрэн худалдаачин наймаачин. Гэхдээ энэ бол “эдийн засагч” гэсэн үг биш л дээ. Харин улс төр, нийгэм, түүх, үндэсний эрх ашгаа мэддэг нь ганц ч байхгүй. Ийм учраас МАН-ынхан бүгдээрээ усан тэнэг болж таарч байгаа юм.


1921 оны Ардын Хувьсгалыг тусгаар тогтнолыг устгасан төрийн эргэлт гэв. МАН дув дуугай. Анхны Үндсэн Хууль баталж, Бүгд Найрамдах Улс байгуулсныг хууль бус гэв. МАН дув дуугай. Хамжлагын харилцааг халж, олон зууны хоцрогдлоос ангижирсныг “уламжлалыг” устгасан гэв. МАН дув дуугай. Шинэ нийгмийг цоо шинээр эхэлж, бүтээн байгуулсныг колонийн дарлалд оруулсан гэв. МАН бас л дуугай.

 

Монголын нийгмийн дэвшилд гайхамшигт түүх бүтээсэн МАН-ын нэр, нэр төр, түүний олон мянган гишүүдийн нэр төр, сэтгэл зүтгэл л хайран байна…


Энэ мэтчилэн түүхэн зүтгэлтнүүдээс эхлээд МАН-тай холбоотой бүх ололт амжилтыг устгаж, үгүйсгэж байгааг монголчууд мэдэж байгаа. Ингэж МАН-ын бүх түүхийг эхэлж устаад, одоо МАН-ыг өөрийг нь устгах үзэл суртал, зохион байгуулалтын ажил эхэлж байна. Гэтэл МАН ус балгасан мэт…


Ингэж үхээнц царайлж, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байх юм бол ямар элэнцгээ хийж МАН нэрийг авсан юм. Түүхээсээ саллаа л бол нийгэм, ард түмэнтэйгээ холбогдох үзэл санаа, оюун сэтгэхүй, түүх, иргэншлийн бүх холбоо тасардаг юм. Одоо бол тасардгаа аль хэдийн тасарчихаад байна.


Нөгөөдүүл нь бүр даврав. Тусгаар тогтнолын бэлэгдэл Лениний хөшөөг нураав. МАН дув дуугай. Лениний музейг булаан авав. Энэн дээр харин МАН-ынхан заргалдав. Яагаад гэвэл өмч хөрөнгө учраас. Хэрэв биш байсан бол МАН-ынхан бас л таг дуугай байх байсан нь эргэлзээгүй. Өөрсдөө Лениний музейг худалдаа, арилжааны газар болгож, хөсөр хаясан номон дээгүүр гишгэлэн явдаг адгийн шаарууд биз дээ. Боловсролгүй, эрдэм номгүй, харанхуй мунхаг хүмүүсийн гай энэ. Дараа нь Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөв. МАН гишүүдийнхээ шаардлагаар сулхан шиг дуугарав.


Телевиз радио зэрэг нийтийн мэдээллийн хэрэгслийг бол бүх ярих юм биш. Тэнд бол МАН бол алуурчин, талуурчин, хүний махан хүнстэнгүүд, эвдэн сүйтгэгчид, мангас. Удахгүй хүүхдүүдээ МАН-МАНГАС гэж айлгана биз…


Энэ мэтээр МАН байр суурь, нэр хүнд, түүх, өв соёл, үзэл санаа зэрэг хамаг нандин зүйлсээ дэс дараалан, алхам алхмаар алдаж байна. Удахгүй МАН-ын “толгойг авахад” дув дуугай байх юм байна л даа…


Би МАН-ын одоогийн эрх баригчдын “толгойг” хайрлаад байгаа юм биш. Тэгээд ч одоогийн МАН-ын удирдлагад “гарзтай толгой” ямар байгаа биш. Харин Монголын нийгмийн дэвшилд гайхамшигт түүх бүтээсэн МАН-ын нэр, нэр төр, түүний олон мянган гишүүдийн нэр төр, сэтгэл зүтгэл л хайран байна…


Нийгмийн ганц ч онол мэдэхгүй, монголын болон дэлхийн онол-түүхийн ганц ч ном уншаагүй, оюун сэтгэлгээний хувьд өмхийрчихсөн, дан ганц худалдаа наймаанаас өөрийг үл мэдэх МАН-ын хэдэн олигархи, түүнийг дагаж далдаганагчдын хүрч болох үр дүн энэ. Тэд одоо ч гэсэн худалдаа наймаагаа “эдийн засаг” гэж нэрлэчихээд хэдэн “тоо моохон” хэлээд сууж байна.


Ийм тэнэг юмаа улс төр гэж МАН-ынхан л боддог байх. Нэр төрөө хайрлахгүй хүн ч, нам ч сөнөх тавилантай. МАН нэр төрөө хайрлаж хамгаалж чаддаггүй, бас чадахгүй. Энэ нь үзэл санаа, үзэл суртлын салбарт өдөр болгон нармийтлаа шаалгуулж, хэлээ унжуулан, үхлүүт хэвтэж байгаагаар илт харагдаж байна. Тэгээд муугаа мэдэхгүй пиар миар гэж их солиорно оо…

 

МАН түүхэн зүтгэлтнүүдийн нэр төр


АН-ынхан хамгийн эхлээд МАН-ын түүхэн зүтгэлтнүүдийг “алав”. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд бүгдийг нь гутаан доромжилж, хүн авахын танаггүй шороотой хутгав.

 

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд бүгдийг нь гутаан доромжилж, хүн авахын танаггүй шороотой хутгав.


Үүний өөдөөс МАН юу хийсэн юм ?! Юу ч хийгээгүй. Харин ч шившгээ хутгасан. Эхний үед тал талын шахалт ирээд хэцүү байсан гэж бодоход дараа нь сэхээ ороод алдаагаа засах боломж бүрэн байсан. Гэтэл тэгээгүй, зүгээр л мартаж орхисон.
Үр дүн нь гайхамшигтай. Одоо МАН-д нэр төртэй буюу нэр цэвэр нам төрийн зүтгэлтэн ганц ч байхгүй. Хувьсгал, нийгмийн дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг бүтээсэн зүтгэлтнүүдийн бүхэл бүтэн үеийг харлуулж, хог дээр хаяв.


Намын дарга нар гэхэд л С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, сүүлийн үеэс Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр гээд нэр цэвэр хүн үзээд өгье гэсэн ч байхгүй…


МАН түүхэн зүтгэлтнүүдээ хэзээ ч хайрлаж байгаагүй. Ж.Батмөнх агсны тухайд гэвэл МАН тэрхүү түүхэн зүтгэлтэндээ “цэвэрлэгчийн” тэтгэвэр өгч, гудамжинд гаргаж мартчихаад үхээд удсан хойно нь, чингэхдээ бүр сонгуулийн өмнө ганц уран сайхны кино хийж “магтах” бол үнэндээ бол доромжлол юм. МАН-ын Улс төрийн Товчооны гишүүн П.Дамдин мэтийн өвгөчүүд ганц нэг шүүмжлэл хэлэхэд нь хурлын танхимаас “сугадаад” хөөгөөд гаргачихдаг адгийн шаарууд бол МАН-ынхан.


Гэтэл хаа хамаагүй шахам УИХ-ын гишүүн Г.Уянга гэхэд л МАН-ын ихэнхи ахмадуудтай гэрт нь очиж уулздаг, ярилцдаг, зөвлөгөө авдаг юм шүү дээ…


Хэн нь ёс суртахуунтай, хэн нь нэр төртэй байгааг эндээс амархан харж, ялгаж салгаж болно.

 

Жинхэнэ нэр төр гэдэг бол…


Гэтэл өнөөдөр МАН гэв гэнэт “нэр төр” гэж ярих болж, улмаар “нэр төрд халдсан” гэж хүмүүсийг шүүхэд өгдөг “ажилтай” болов. Гэтэл өмнө нь дээр дурдсан маягаар МАН-ын нэр төрд халдаж, тэрийг нь шороотой хутгаж байхад “юм хийх” нь яасийм ?! Эсвэл МАН “нэр төр”-өө зөвхөн сонгуулийн өмнө л санадаг, бусад үед нь мартдаг балай өвчин тусч байгаа юм уу ?!


Жинхэнэ нэр төр бол өндөр дээд ёс суртахуун, бусдад нөлөөлөн дагуулах чадвар, мөн бусдын өмнө хүлээх хариуцлагаас тогтдог юм. МАН-д энэ бүхнээс юу ч байхгүй, иймээс МАН-д ямар ч нэр төр байхгүй, түүнд ямар ч нэр төр хэрэггүй гэдгийг би олон удаа нотолж, сануулж ирсэн. 


Миний бичсэн “Намын нэр төр” (2014.01.05.), “Намын удирдлагын нэр хүнд” (2014.01.08) өгүүллүүдийн уншихад энэ бүхэн тов тодорхой болно. Энэ өгүүллүүд одоо ч миний ganaa.mn блогт бий.

 

МАН-ын Бага Хурлын гишүүн, засаг дарга, ИТХ-ын дарга, яам агентлагийн дарга асан 67 хүн гэмт хэрэгт холбогдож, нэлээд нь шоронд ял эдэлсэн буюу эдэлж байна.


МАН-ын өнөөгийн удирдагчдаас нэг ч хүн энэ олон жилийн туршид намын ёс суртахуун, нэр төрийн талаар юу ч хэлж байгаагүй байхад би ганцаараа энэ талаар маш олон өгүүлэл бичсэн. Ийм учраас би МАН-ын нэр төрийг түүний өнөөгийн аль ч удирдагчаас “илүү хамгаалдаг” гэж нүүр бардам хэлж чадна. 


Одоо МАН-ын “нэр төр” ямар байгаа зарим баримт дурдая. Сануулж хэлэхэд ийм баримт “үй түм” учраас бүгдийг нь бичвэл олон боть ном болно. Иймээс би “зарим” баримт гээд байгаа юм.


Мөн би Монголын анхны авилгын хэрэгт холбогдсон Н.Энхбаярын “Казино-гийн хэрэг, Гаалийн Х.Баатар нарын улирч одсон үй түмэн балиар заваан хэргүүдийг ярих гээгүй байна. Би энэ талаар “маш дэлгэрэнгүй” ярьж чадах хэдий ч саяхны буюу одоогийн хэргүүдээс “заримыг” нь хөндвөл илүү “ойлгомжтой” гэж бодож байна. 


МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярын гадаадад буй 7 хаустай холбоотой асуудал байна. Саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн, АТГ-ын дарга асан Н.Ганболд: “С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна л даа. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон байгаа. Ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин “Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно” хэмээн тайлбарлаж байна. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно…


Намын дарга, Ерөнхий сайд байсан гол хүн нь авилгын хэрэгт сэжиглэгдээд байхад МАН албан ёсны буюу улс төрийн ямар ч тайлбар дүгнэлт хийхгүй хэлгүй дүлий мэт сууж байна. Энэ нь МАН-ын “нэр төр” юм уу ?! 


УИХ-ын гишүүн, тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дэд дарга асан Д.Дондог гэхэд авилгын хэрэгт холбогдон өөрөө шоронд суухаас гадна араасаа 10 гаруй хүн “чирчихэж” байна. Тэр 10 гаруй хүмүүсийн олонхи МАН-ын гишүүд байсан нь мэдээж хэрэг. Д.Дондогийн болон түүнд чирэгдсэн 10 гаруй хувь заяа МАН-ын нэр төртэй холбоогүй гэж үү ? Би бол хамгийн их холбоотой гэж бодож байна.  Д. Дондогийг өнөөгийн УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд “огт танихгүй” гэж нотолж чадахгүй л байх… 


Улаанбаатар хотын мэр, хотын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн асан, “алимаа” Батбаяр (2,1 жил) болон Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгтийн (2,6 жил) хэрэг байна. Бас л МАН-ын гишүүн 10 орчим хүнийг араасаа чирчихэж байгаа юм. Энэ МАН-д огт хамаагүй хэрэг үү ?! Ингэхэд жирийн нэг “гал сөнөөгч”, улаан хацартай хөдөөний баагийг анх хэн улс төрд чирж оруулсан юм ?! 


Мөн Орхон аймгийн Ц.Оюунбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга Д.Батсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилэг гээд энэ жагсаалт их урт үргэлжилнэ. Нийт 18 аймгийн засаг дарга гэмт хэрэгт холбогдсон юмдаг.


Энэ хөгийн, арчаагүй, жигшүүртэй атлаа өрөвдөлтэй жишээг цааш нь бараг “хязгааргүй” үргэлжлүүлж болно. Гэхдээ залхуу хүрч байна. Энэ мэтчилэн МАН-ын Бага Хурлын гишүүн, засаг дарга, ИТХ-ын дарга, яам агентлагийн дарга асан 67 хүн гэмт хэрэгт холбогдож, нэлээд нь шоронд ял эдэлсэн буюу эдэлж байна.
 
Энэ чинь МАН-ын Бага Хурлын нэг удаагийн нийт бүрэлдэхүүний 22 хувь буюу тавны нэгээс илүү шүү дээ. Ийм учраас МАН-ыг гэмт хэрэгтний буюу болзошгүй гэмт хэрэгтний нам хэмээн нэрлэх бүрэн үндэслэлтэй.


Адгийн гэгдэх хулгайч дээрэмчид хүртэл “аавынд суусан” нэгнийхээ төлөө явж, ядахдаа ар гэрийг нь “даадаг” атал МАН гишүүнээ шоронд үхэж байхад хүртэл хөсөр хаядаг чинь худлаа юу ?! 


Үүнээс улбаалан МАН-ын намын нэр хүнд олон түмний дотор навс унаж байгааг бүх төрлийн судалгаа хэлбэрэлтгүй нотолж байна.


Гэтэл өнөөдөр юу вэ ?! Бухимдсан жүжигчин залуу “нэг шүлэг” уншчихсан чинь МАН “нэр төр” энэ тэрээ гэж сүйд болж гэнэ. Хуцваа л байхгүй юу…


Өөрөө нэр төртэй байж бусдаас нэр төр шаарддаг болохоос жорлонд унасан “нэр төрийг” хамгаалах гэж тэнэгтдэггүй л байхгүй юу ?! МАН “нэр төр” бол үхсэн баас мөн…


Ингэж хэллээ гээд хоншоор чинь хүрээд чаддаг юм бол МАН надаас “нэр төрөө” шаардаж болно ш дээ…


Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • зочин (202.9.40.201)
    Энэ үнэн.Амараа бол ард түмний бодол санааг дэлгэцэнд амьдрууллаа.МАНАН дахин бүү үүсэг.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (77.195.183.101)
    ENE UVGUN SETGUULCH CHIN HARIN 1 UDAA UNENIIG BICHICH KKK. DANDAA AN-G L AD UZEED BG BAISAN. OLON JIL ZASAG BARISAN LUIVARCHIN MAN BUH YUMAND BURUUTAI SH DEE. EDNII BALGAAR 20-D JIL BURUU ZAMAAR BUDAA TEEJ IRLEE.
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • ok (182.160.36.33)
    gants unen ug helleeedeeeeee
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.31.12)
    МАН ХАН АМРААГИЙН ХЭЛСЭН НЬ ХУДЛАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМУУ
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • гишүүд (202.179.31.12)
    МАН ИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ МӨНШҮҮ 2012-20145 ОН ХҮРТЭЛ ГИШҮҮДЭЭ ГЭЖ ЭРЭГСЭН ҮҮ ХӨСӨР ХАЯЧААД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР БИД ХАМТ ШҮҮ ГЭЖ ГОШГРУУЛААД СОНГУУЛИАР ХАЙР ЗАРЛАЖ АШИГЛЧААД ЭРГЭЖ ХАРАХГҮЙ БӨГС АРЧДАГ ЦААС ШИГ ХАЯДАГ БИЗДЭЭ
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • иргэн
      Үнэншүү ман хэдэн газрын наймаачин гадаадад хүүхдүүдээ сурагсан хаус авсан нөхдүүд л шүүдээ
      2016 оны 05 сарын 04
  • ардчилсан туяа. (182.160.37.157)
    элбэгдорж дарга аа? амарсайхныг баривчилж эрүүдэн шүүгээч ээ? их даварсан коммунист байна тээ? батүүл дарга аа энэ жүжигчинг барьж тамлаач ээ? та хоёрыгоо ардчилсан намаа шүтэн бишрэгч би мөргөн гуйж байна
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ха ха (202.179.25.101)
    Одоо бүүр нээрэн хамуурсан толгойтнууд хэтэрч байна. Шүлэг ч уншиж болохоо байх нь ээ. Хошин шог үзэх хэрэггүй болжээ. Энд тэндгүй хошин шог. Элэг элэг
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.217.250)
    ЭНЭ өвгөн даанч өрөвдөлтэй. Цагтаа МАХНодоогийн МАН улс төрийн зөвлөлийн гишүүн гээд улаан коммунист монцоож яваад хөөгдсөн. Амьдрал нь их тааруу, өөрөө ч шилтэй цэнхэр тогтмол шахуу хүртэнэ. Өнгөтэй өөдтэй бүхнийг хорсон БӨГСӨӨРӨӨ ШОРОО ЦАЦНА. Одоо Уянга хэдэн бор юм өгч худал үнэн хэний ч сонирхол татахгүй юм бичмэр аядах. Энэ өвгөн үнэхээр өрөвдмөөр юм. Хар юм бичсээр нүд сохорч энэ хорвоод байх сайн сайхныг харахгүй явсаар АЛГАНЫ ТӨДИЙ ГАЗРЫГ АЛАГ БОЛГОЖ ӨМХИЙРӨХ тавилантай аж.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.218.30)
    Ганхуягаа чиний өс хонзон яасан дуусдаггүй юм бэ. Нэг үе Удирдах зөвлөлд нь байж, хамтран зүтгэж явсан. нэгэн үеийн удирдлагад гаргасан өс хонзонгоо мянга мянган гишүүдэд нь гаргаж суух гэж дээ. Хүчээр л худал бүхнийг үнэн юм шиг бичихиймаа, хараал ерөөлтэй бас. Чи үнэхээр судлаач юм бол хувийн зорилгоо хойш тавьж бодит үнэнийг хэлэхийг хичээгээч. Жаахан нуруутай, жудагтай бай л даа.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Zochin (112.72.11.124)
    Уянгын бөгсийг долоогч зөнөг шизо ганхуягийн ээлжит үлгэр л байна.Үүнд чинь хэн итгэх вэ зөнөг өө. Сэтгэгдлүүдтэйгээ хэрэлдээд л сууж бай даа шизотой өвгөн өө ...
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • МАН шоронд шороонд байна (112.72.12.1)
    Улаан цагаандаа гарсан луйварчдын на шдээ МАН-д нэр төр ёс зүй ёс суртахуун гэж юу ч байхгүй үнэр ч байхгүй Засгийн ажлыг өөрсдийгөө баяжуулах хязгааргүй эрх мэдэл гэж үздэг дээрэмчдийн цугларал болсон аль хэдийн Энэ намын үйлтэй нэрийг л өрөвдөх юм Эдгээр дээрэмчдээсээ салах сайн цаг ирээсэй нэр мниь цэвэрлэгдээсэй гэж үргэлж залбирч байдагбайхаа Луйварчин дээрэчдэд ичих нүүр чгэж байхгүй Ичих нүүргүйтэнгүүд сонгуульд сонгогдох гээд ичих ч үгүй иргэдийн өмнө гарч ирдэг Тэднээс яаж хөрөнгөжснийг нь сайн асуугаад тийм хөрөнгөжих боломжоо иргэдэд зааж өгч бас эдлүүлэхийг хүсэх шаардлагатай байгаа юм
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Lol
      2016 оны 05 сарын 04
  • с.ганчимэг (27.123.214.90)
    Битгий бохир улс төрдөө энгийн иргэнийг хавчуулаад бай л даа. Ан болон уянгын ттэнн өөр бусад аль ч нам му- д хэрэггүй.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.112.234)
    Ene teneg yu bicheed bnaa.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.41.5)
    ЭНЭ ЧИНЬ ХАРИН ОВОО ҮНЭН ҮГ ХЭЛЖ ДЭЭ. МАН АЙМХАЙ , ХУЛЧГАР, ХУДАЛЧ ГЭДЭГ НЬ Ч ҮНЭН ШҮҮ, ӨӨРТӨӨ ХОЛБОГДОХ БҮХНЭЭ ДОРОМЖЛУУЛЖ ДУУССАН НЬ Ч ҮНЭН. НӨГӨӨ ЗИ-Г ОГЦРУУЛАХ ЯАСАН. ГМ ИНЭЭДТЭЙ ЮМ ИХ ХИЙХ БОЛСОН.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    Жигтэйхэн Уянга гээд л байдгийн. Тэр Уянга нь урваж шарваж, худлаа популист шоу хийж, бусад улстөрийн хүчний тухай АН-ын гишүүн нөхөртөө ярьж, Монголын улстөрийг бужигнуулж, нам дамжиж, хэн хүчтэй тэрний хаяанд очоод наалдчихдаг шүү дээ. Энэ судлаач гэдэг цолыг хэн өгдгийн. Өөрөө өөртөө өгсөн цол юм биш үү. Тэрнээс иргэн бүр мэдээлэл олж аваад анализ хийгээд бичээд судлаач болох нь нээлттэй. Энэ Судлаач нар ингэж бичиж байгаад мөнгө цаас, өөр бас бус юм салгадаг аргатай нйигмийн буруу аргаар мөнгө олдог бүлэг болсон юм шиг ...
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.107.83)
    МАН- энэнд хамаагүй.Битгий ардын намыг буруутгаад бай.өөрөө захиалгаар бичээд байна уу.Ардчилсан намын нэр унаж харин ман-ын нэр хүнд өссөн шүү.Худлаа бичиж хүмүүсийн толгойг угаахаа болиочээ
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      MANAN bugd adilhan
      2016 оны 05 сарын 04
    • хуульч
      ХЭВЛЭЛЭЭР МАН -ЫН ӨМГӨӨЛӨГЧ БАТБАЯР гэж бичээд байхад намыг төлөөлөх эрхгүй та ХЭН БЭ??? ТИЙМ Л БУРУУ ГЭЭД БАЙВАЛ ТЭР МАН -аас албан мэдэгдлийг гаргаж болно шүү дээ МАН -ыг удирдадаг болчихоод цаадах үгээ хэл ??? ЯАСАН......ХҮН БЭ ???
      2016 оны 05 сарын 04
  • бүү Т1Т (203.169.48.142)
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг солиот вэ. МАН захиалагч биш гэдгээ батлах гэж шүүхэд өгөө л биз тэглээ гээд ийм дайрч давшилсан тэнэг юм бичиж байдаг. Аль намынх нь хэр хүнд жорлонд орчоод байгаа билээ дээ. Амраа юу гэж хэлснийг клипээсээ хардаа . энэ нийтлэл чинь Уянгын захиалга бололтой, клип нь ч гэсэн хэний захиалга гэдэг нь илт байсан даа, лав МАН-ынх биш. бүү Т1Т өөрийгөө судлаач гээд байгаа Ганхуяг гуай.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • хуульч
      МАН энэ АМРААГИЙН ҮГИИГ ЗАХИАЛААГҮЙ ГЭЖ ШҮҮХЭД ХАНДСАН бол ЭНЭ НАМ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИШ ЯДУУРЛЫГ ДЭМЖИЖ МОНГОЛЧУУДАА ДОРОМЖИЛ БАЙГАА гэж ойлгол оо ???
      2016 оны 05 сарын 04
    • Зочин
      Unen ug bna ho chi man-n neg naimaachin uu monhiin hohor monhiin daisan gej baidaggui monhiin erh ashig gej baidag gej yridag uls daa ta nar chamd gej helhed eh oron ard tumnii erh ashig gej baidag umshoo ho
      2016 оны 05 сарын 04
  • АРДЖАВ (183.81.171.135)
    ЭЗЭН ЧИНГИСИЙН БАЙГУУЛСАН МОНГОЛЫН ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ АЙМШИГГҮЙ УНАГААСАН УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮД ТҮҮХИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ТӨР ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРИЙН ГЭСЭН АМЬТАЙ СҮНСТЭЙ ИХ ГҮН ГҮНЗГИЙ ОЙЛГОЛТ, ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ОЙЛГОЛТЫН МӨН ЧАНАРЫГ АЛДАГДУУЛААД МОНГОЛЫН ТӨР ЁСНЫ УЛАМЖЛАЛ, СҮР ХҮЧИЙГ НЬ АЛГА БОЛГОЧИХЛОО. ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙН ӨМНӨ ХЭНБЭГУАЙН Ч ГУДАЙЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. ӨНӨӨДРИЙН МУУСАЙН ЗОЛБИН УЛС ТӨРЧИД БАЙТУГАЙ АЛТАН УРАГ ӨӨРӨӨ ГУДАЙЖ БАЙСАН ЮМ. ЗОЛБИН УЧРААС ОЙЛГОЖ УХААРАХГҮЙ БАЙНА.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.114.105)
    Amaraa vnen vg xelsen tegeed yadagiin vnen vg xelsen xvn buriig shvvxed ugj amjixuu MAHAH. T1T
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ZOCHIN (202.72.245.122)
    ENE BAS UURIIGUU SUDLAACH GECHIHJEE BICHSEN YUMIIN HARAA BOOJ UHEHNEE AMARAA ZUV L YUM UNSHSAN SHUU DEE ALI NAM N HAMAAGUI GOL N UNEN DUR TURH SHUU DEE
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      ynshad yu ch oilgogvi hvn bna ta
      2016 оны 05 сарын 04
  • zochin (220.253.141.53)
    HA HA ,HA HA .....ESTOI UG UNENIIG N HELJ. HA HA......
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.211)
    AN odor bolildoo tvvhee bid vgvisgej boloxgvi ovog deeded maani bvgd l Mongolchuud bid odoo ydarch baina MAH ch gesen nar zvgeer l boli tsaashaa
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (27.123.213.162)
    Энэ нээрээ яасан үнэн юм бэ. Жирийн иргэн би хүртэл заримдаа МАН ийм үед яагаад дуугардаггүй юм бол гэж боддог байсан. Улс төрд бас дуугарч болдоггүй учир шалтгаан байдаг л юм байх даа. МАН дуугараасай гэж их хүсч байсан. МАН нээрээ хаа хаанаа сул байлаа. Ялангуяа Булган аймагт бүр чимээ байхгүй гээч
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.84)
    МАН шүүхдээгүй гэсэн. Сүүлийн үед АН-аас МАН руугаа их дайрах болж. Улсаа элгээр нь хэвтүүлсэн үйлээ АН эдлэх цаг ойртож байна
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Өмгөөлөгч БАТАЯРААСАА АСУУ ????
      2016 оны 05 сарын 04
  • Зочин (103.10.23.100)
    тэртээ тэргүй МАН АН дахин сонгогдохгүй Ард түмэн хууртаж болсон
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Ok ok
      2016 оны 05 сарын 04
  • Зочин (103.10.23.100)
    МАН АН МАНАН тогтолцоог байгаагаар нь үнэнийг нь хэлсэн энэ үнэнийг иргэн бүр мэдэж байгаа
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    АН-ыг яг хэлсэн ш дээ
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    Маш үнэн хэлсэн зөв шүү
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.5.206.13)
    гоё хэлсэн яг үнэн
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • зүгээр бай (124.158.112.79)
    Өмгөөлөгч Б.Батбаяр гэнээ Ийм бууны нохой толгой нь хамуурсан юмдаар амгалан тайван байдлаа сахиулах дээрээ тулаагүй яасан их ард түмний нэр барьдаг юм
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.22.185)
    Судлаач Ганхуяг гуай эхлээд наад Амараагийн клипийг үзчих хэрэгтэй, үзэж хараагүй байжийж хүний амаар будаа идээд яанам бэ, наад клип чинь МАН биш АН-ыг шүүмжилж үнэн шүүр царайг нь хэлсэн юм. та андуураад байна, тэгээд наад Уянга гэдэг хүүхнээс авдаг цалиндаа яасан үнэнч юм бэ, наадах чинь сүүпер орон гаран хүн шдээ. эсвэл та бас ийм болчоо юу
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      МАН намын өмгөөлөгч БАТБАЯР ...АМАРАА.....тэр ардчилал чинь хаабайна гэж ??? МАНАН -гаас АСУУСНААС БОЛСОН ХЭРЭГ БИШ ҮҮ???
      2016 оны 05 сарын 04
    • Зочин
      Erguu ga
      2016 оны 05 сарын 04
  • Зочин (202.21.117.42)
    ene neg nohor hoorhii doo, nogoo erh cnoloo tusgaar togtnol namaa oligtoi uabahgui bolohoor l tal tal tiisn ni booljis tsatsaj uabah um aa, hoorhii doo,
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.119.138)
    ОНЖАВ ЁСТОЙ АЛААД ХАЯСАН БАЙНА. МАН-ЫН НЭР ТӨР ГЭЖ ҮХСЭН ХАТСАН НЬ БАЙХАВ. ХОЁР ӨВГӨН ДАРГААС НЬ БУСАД НЬ БҮГД ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧИД. МИЕЭ БОЛ ГАЗАР ДААХГҮЙ АВИЛГАЧ. ДААНЧ НОМОЙ НУНЖ ДОРОЙ БОЛОХООРОО ЭЛБЭГЭЭД ДЭЭРЭМДҮҮЛЖ, ХОРМОЙ ДООР НЬ ОРЖЭЭ. ХАРИН С.БАЯР ЦАГААНДАА ГАРСАН ЗОРИГТОЙ ХУЛГАЙЧ.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.160)
    ман- ч үнэхээр сул блаа. сөрөг хүчин хийж чадахгүй. улсаа өрөнд орууллаа. хамтарч засаг барьсан хүмүүсийнх нь бүтэц авах юмгүй. ан махн ман-д ямарч ялгаа байхгүй.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.48.131)
    aguulgiin huvid zuv l bichhsen bn, nam turiin zutgeltnuudee umguulj hamgaalj hairlah heregtei gedeg sanaa n talaagdlaaa, sukhbaatar, choi, bodoo nar bol aguu humuus shuuu
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    12 цаг 46 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    13 цаг 35 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    15 цаг 6 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    16 цаг 2 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    17 цаг 29 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    17 цаг 47 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    18 цаг 3 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    18 цаг 6 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    18 цаг 56 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    19 цаг 29 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    19 цаг 56 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    21 цаг 35 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    21 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    22 цаг 14 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Уржигдар 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Уржигдар 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Уржигдар 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Уржигдар 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК