Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Иргэд ”1072 хувьцаагаа зарна, эх орноо зарвал мөнгөтэй болдогийг улс төрчид зааж өгсөн”

2016-5-06
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаатай холбоотой иргэдийн бөөгнөрөл өдгөө ч хэвээр, өргөжин тэлсээр байна. Холбогдох албаны хүмүүс хувьцаа худалдан авч байгаа гэдэг нь худал бөгөөд хувьцаагаа зарсан, түүнийг худалдан авсан тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй гэдгийг хэдэнтээ мэдэгдсэн. Гэвч иргэд бөөгнөрч, хувьцаагаа худалдахыг хүссээр л... хүлээсээр л...

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэх үг бий. Үнэхээр 1072 хувьцааг худалдаж аваад, иргэд худалдаад байна уу гэдгийг сонирхохоор иргэдийн бөөгнөрөл ихээр үүсээд буй “Урт цагаан”-ыг зорилоо.

 

Тус газар ойртох тусам хэд, хэдээрээ цугласан хүмүүс олонтоо харагдах аж. Тэдний нэг хэсэг нь өөр хоорондоо ярилцан зогсох бол нөгөө хэсэг нь хөзөр тоглож, зарим нь бүр халуун савтай цай, сандалтайгаа ирчихсэн хэдийнэ тухалжээ. Хувьцаагаа зарахаар цугларсан иргэд ч цаг хугацааны шалгуураар танилууд болсон бололтой.

 

“...-оо наагуур чинь чимээтэй юу, бид энэ хавийг алдахгүй ээ наад булангаа л сайн манаарай” гэхчлэн хэн нэгнийг ирэхийг хүлээж, бусдаас түрүүлэхийг хүсэмжилж  байгаа нь нүднээ илт. Харин тэнд цугларсан иргэдийн дунд согтуу хүмүүс ч нэлээд харагдаж байсан бөгөөд архи тойруулах нэгэн ч харагдана лээ.

 

Иргэдийн бөөгнөрөлийг дагаад тэнд бяцхан бизнес ч цэцэглэжээ. “Хуушуур, бууз, халуун цай ирсэн шүү аваарай” гэх эмэгтэйчүүд байх бол чихэр, печень зарах хүмүүс ч байлаа.

 

“Монгол-Тайван”-ы төвийн урд очвол нас тогтсон дөрвөн эмэгтэй сууж байв. Тэднээс үнэхээр 1072 хувьцааг худалдан авч байгаа юм уу, та бүхэн авч байхыг нь харсан уу гэгчлэнгээр зарим нэгэн зүйлийг тодруулахыг хүссэн боловч “Та нарт ямар хамаатай юм. Элдэв юм бичиж, мэдээлж байж хувьцаа авч байгаа хүмүүсийг үргээгээд явуулчихна. Бид авч байгаа болоод л энд сууж байна. Түүнээс худлаа бол юу гэж ингээд суух юм” хэмээн ярилцлага өгөхөөс татгалзав.

 

Ямартай ч авч байгаа гэдгийг иргэд хэлж байгаа болохоор цааш явж, дахин хэсэг хүмүүс дээр очлоо. Тэднээс мөн л дээрх асуултаа асуувал нэгэн эмэгтэй “Зураг, хөргөө авахуулахгүй шүү. Харин мэдэх зүйл байвал хэлж өгье” гэснээр бидний яриа эхэллээ.

 

Цагдаа нараас айгаад нууцаар хэзээ л бол хэзээ ирдэг

 

Хувьцаагаа зарахаар зогсож буй иргэн Н:

 

-Та энд хэд хоног зогсож байна вэ?

 

-Би түрүүчийн 7 хоногоос л зогсож байна. Хүмүүс хувьцаагаа 800-1.5 сая төгрөгөөр зарж байна гэдгийг сонсоод ирсэн.    

 

-Энэ олон хоног зогсож байхад зарах боломж байсангүй юу. Үнэхээр 1072 хувьцааг авч байгааг нь харав уу?

 

-Цагдаа нар хориглоод байгаа болохоор авч байгаа хүмүүс нь нууцаар ирж авдаг юм билээ. Авч байгаа нь цөөхөн зарах гэж байгаа нь олон болохоор зарж чадахгүй л байна. Харин хувьцаа авахаар машинтай хүмүүс ирдэгийг нь нүдээрээ харсан. Би хоёр хоногийн өмнө машинд суух гээд чадалгүй хоцорсон.

 

-Яагаад хоцорчихсон юм бэ. Ер нь ямар машинтай хүмүүс өдөрт хэдэн удаа ирдэг юм бол?

 

-Янз бүрийн л машинтай ирдэг юм гэсэн. Миний суух гэж байсан машин бол хар өнгөтэй жийп байсан. Өдөрт хэдэн удаа ирнэ гэсэн тоо байхгүй. Цагдаа нараас айгаад нууцаар хэзээ л бол хэзээ ирдэг юм шиг байна лээ.  

 

-Албаны хүмүүс энэ бол худал. Авсан, зарсан хүн бүртгэгдээгүй гээд байгаа. Тэгэхээр тэр машинтай хүмүүс үнэхээр хувьцаа авч байгааг мэдэх боломж бий гэж үү?

 

-Бид нар шиг л хувьцаагаа зарах гэж байсан хүмүүс сууж яваад эргэж ирэхгүй байгаа болохоор зарсан л гэсэн үг биз дээ. Тиймгүй бол буцаад л ирнэ ш дээ.

 

-Тэгвэл 800-1.5 сая төгрөгөөр зарж байгааг нь яаж мэдэж байгаа юм бэ?

 

-Энд байгаа хүмүүсийн найз нөхөд, цуг зогсож байсан хүмүүс нь ийм үнээр зарсан байсан. Надад ч худал хэлэхээргүй хүн хэлсэн. Гэхдээ янз бүрийн үнэхээр аваад байгаа юм билээ. Тэр ч байтугай хувьцааг зуучилж зардаг хүмүүс бий болчихсон байна лээ.

 

-Нууц биш бол таны хувьцааг үзэж болох уу. Та хэдэн хувьцаа зарахаар зогсож байгаа юм бэ?

 

-Болноо /хувьцаагаа үзүүлэв/. Эгч нь 8 хувьцаа зарна. Бага хүүхдүүдийнхээ хувьцааг зарахгүй гэж үзсэн. Харин томчуудынхыг нь зарах бодолтой байна. Өмнөх хувьцаа шиг авдарны ёроолд хэвтэх цаас болох вий гэж бодсон.

 

-Та хувьцаагаа хэдэн төгрөгөөр хаанаас авсан бэ?

 

-5000 төгрөгөөр авсан. Хаанаас гэдгийг нь хэлмээргүй байна.

 

-Хувьцаагаа зарж буй хүмүүсийг олон нийт “Эх орныхоо баялаг, газар шороог гадныханд зарж байна” хэмээн шүүмжилж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна?

 

-Эх орноо зарж, мөнгөтэй болдогийг улс төрчид л бидэнд зааж өгсөн шүү дээ. 1072 хувьцаа битгий хэл эх орноо худалдчихсан улс шүү дээ улс төрчид. Тэгээд биднийг болохоор зарлаа гээд шүүмжлээд, бас хориглоод байгаа нь хачирхалтай юм. Ийнхүү бидний ярилцаж байхыг харсан хувьцаагаа зарах гэж байсан иргэд “Юугаа яриад байгаа юм. Ингээд байхаар хувьцаагаа зарж чадахгүй цагдаа нар ирээд хамаг хүн үргээчихнэ болиочээ” хэмээн бухимдаж,  ноёрхолоо тогтоосон “Урт цагаан”-аас хөөж орхисон юм.

 

Харин машинд сууж хөдлөх гэтэл хэсэг хүмүүс гүйлдэн ирж, суугаарай суугаарай хэмээн шуугилдаж машинд суухаар дайрав. Айж, гайхах зэрэгцэн юу болж байгааг тодруулбал “Хувьцаа авч байгаа хүмүүс биз дээ сууя л даа” гэцгээх нь үнэхээр аймшигтай байсныг нуух юун. Ер нь Урт цагаан орчмоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд ч хувьцаа авахаар бөөгнөрсөн иргэдээс айж, эмээх болсон гэдгийг хэлэх хүн олон байсан юм.

 

Ямартай ч “Урт цагаан” орчмын нөхцөл байдал ийм байна. Харин энэ талаар албаныхан юу гэж ярьсаныг хүргэе.

 

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс худалд мэдээлэл тараасан гэдгээ хүлээжээ

 

Идэвхжээгүй, зах зээл дээр арилжаалагдаж эхлээгүй хувьцааг хэн гэгч зарж, борлуулах яриа үүсгэснийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тухайлбал, эл хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлсэн. Тэд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлаа идэвхжүүлэх үүднээс хувьцаа худалдаж авна гэх худал мэдээллийг тарааснаа хүлээн зөвшөөрчээ.

 

“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ  тогтоолын дагуу тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа юм.

 

Хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байна

 

1072 хувьцаатай холбоотой үйл явдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос албан ёсны мэдээлэл хийсэн. 

 

Т.Жамбаажамц: Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж эсэх нь одоогоор тодорхойгүй байна

 

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, Т.Жамбаажамц “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 хувьцааг арилжиж байна, худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 5, 6-наас эхлэн олон нийтийг хамарсан шинжтэй болоод, хүмүүсийг тодорхой нэр бүхий газарт маш олноор нь цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар өөр этгээдэд худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй гэсэн үг. Худалдаж авсан этгээдэд энэ хувьцаа эмзэмших эрхгүй.

 

Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж үрж болдог болох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Засгийн газар, Эрдэнэс тавантолгой зэрэг эрх бүхий, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын шийдэх хэрэг. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд худлаа, хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж хэлж болохоор зарим нэг брокерийн компаниудад, мэргэжилтнүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс захиргааны арга хэмжээ аваад, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан. Бас нэг зүйлийг хэлэхэд иргэдээс 5000 төгрөг хурааж байгаа асуудлыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Иргэд хувьцаа эзэмших данс нээлгэж байгаа мөнгө юм шүү. Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн байдлаар арилжаалагдахгүй хувьцаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрдэнэс тавантолгой ХХК-ны хувьцаа эзэмшигчдын ээлжит хурал хуралдсан. 83 хувийг нь төр эзэмшиж байгаа бол үлдсэн 17 хувийг нь 2 сая 500 мянган иргэн эзэмшиж байгаа, 0,6 орчим хувийг 500 гаруй аж ахуй нэгж, компаниуд эзэмшиж байгаа” гэлээ.

 

Б.Баатархүү: Шалгалтын явцад нэг ч иргэн хувьцаагаа зарсан нь тогтоогдоогүй

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэдэг асуудалд холбогдох шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, ямарваа нэг хүн худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй. Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа. Цагдаагийн байгууллагаас энэхүү шалгалтыг үргэлжлүүлээд энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна.

 

Тодорхой үр дүн гарсны дараа эргэн мэдээллэх болно. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол санал ирж байгаа. Амгалан тайван байдал алдагдуулах, тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж байсан иргэний өмч хөрөнгөд халдсан тохиолдол хүртэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ мэтчилэн нийгмийн дэг журам зөрчигдөх асуудал ихсэх хандлагатай байна. Энэ хувьцаа иргэдийн гар дээрээс худалдагдах, худалдан авах боломжгүй хувьцаа гэдгийг та бүхэн сайн ойлгож мэдэж авлаа. Тэгэхээр хувьцааг худалдаж авч байна гэх мэтээр худал мэдээлэл тарааж байгаа иргэдийн талаар цагдаагийн 102 утсанд мэдээлэл авна" гэв.

24tsag.mn      Б.Энхжин             

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Энгийн иргэд нэмэлт орлоготой болцгооё (202.9.40.112)
    Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай арга байна. Би нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудын реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цугларсан боловч мөнгөө авах гэхээр худлаа байдаг юм. Хайран цаг, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний нээлгэсэн олон улсын виза картны дугаар, нууц үгийг ашиглан чиний дансыг хакерууд ашиглаад үлдэгдэл хэдэн доллар байвал сар сар суутгаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргээд суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин үүний оронд Монголдоо ажиллаж найдвартай нэмэлт орлого олох боломж байнаа. Хийсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      20-ны өдөр доллараар бэлнээр нь авна. Энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир таны цалингаас 10хувийн татварыг суутгаж таны нэр дээр татварын бичилт хийхээс гадна НӨАТ-ын буцаан олголтын баримт ч өгдөг. Сардаа 100-300 түүнээс ч илүү доллараар нэмэлт цалин авч байгаа хүмүүс их байна. Би бүтэн жил гаран энд ажиллаж одоо сарын цалин 180-280 доллар болоод байна. Энэ компани нь олон улсын төслийн байгууллага бөгөөд санхүүжүүлэгч нь хятадын нэр хүндтэй томоохон тэрбумтан юм байна лээ.Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол amoura_1001yahoo.com хаягаар харьцаарай
      2016 оны 05 сарын 13
  • Зочин (139.5.217.238)
    Tsagdaa shalgana ch geh shig tedend yamar erh bna ve.tgd ch chadvargvi nuhdvvd shvv dee.hajuud n alag mashindaa untaad l bj bdag kk.buruu oilgood bh um huvitsaagaa zaraagvi shvv dee.harin huvitsaaniihaa erhiig l zaraad bfa um vvniig l oilgohgui ter huuli tsagdaagiinhan ergvvteed l bh um.erhee hen negend shiljvvleh n ter irgenii erhiin asuudal shvv dee...huuli sahiulagch nertei turiin huvtsasnii goluudaa oilgoh heregtei sh dee.
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Zzz (183.177.109.36)
    дарханд бас аваад эхэлсэн гэсэн.
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.23.108)
    ХУВЦАА АВАХ ХҮНИЙГ НААД БИРЖИЙН ХОЁР ДАВХАРААС ЗААЖ ӨГСӨН ГЭХ ҮГ ҮНЭН ҮГ
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.108)
    ЗАРААД ДЭЛГҮҮРЭЭС ГЭРИЙН ТАВИЛ АВСАН ХҮН БАЙНА АВААД БАЙГАА ХҮМҮҮС ЭРХ МЭДЭЛТЭН НАРТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛОХ ЮМ ХЭРЭГҮЙ ЗҮҮЛИЙГ АВДАГ ТЭНЭГ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ БАС НОТРООДЫН БАТАЛГААГ МАШИНДАА ХИЙГЭЭД БАЙНА ГЭХ ЮМ ЭРХ МЭДЭЛТЭН НАР ЦАГДААД ЮУ ГЭЖ БАРИГДАХ ЮМ ЦАГДААГИЙН ТОМЧУУД ТЭДГИЙ ГАР ХӨЛ ЮМ ЧИНЬ ХУСРАН БООС НЬ ХОЖУУ МЭДЭГДЭНЭ ГЭЖ МЭДЭГДЭХ ӨДӨР ИРНЭ ЗАРАХААС НЬ УРИАЖ АВААД ЗАРАХ ЦАГ НЬ БОЛХООР АВСАН ӨДӨРИЙГ НЬ ӨӨРЧЛӨӨД БОЛОО ӨНӨӨДӨР Л АВСАН ГЭХ ЮМ БАЙГАА БИЗ АВАХ ХҮНИЙГ НЬ УРТ ЦАГААНЫ ТЭНД БАЙДАГ ХУВЬЦААНЫ ГАЗАРЫН 2 ДАВХАРААС НЬ ЗААЖ ӨГСӨН ГЭЖ ХҮН ХЭЛСЭН
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.155)
    25 TELVIZIIN DERGED IIM IH MEDEELEL BAIHAD YUUCH MEDEHGUI MEDEELHGUI MALUUD BAINAA YAAGV NUGE ALTAN TURUU AILD HONJ BAIHAAR END NEG HONOOD MEDEELEL AVAACHEE
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.155)
    TENEG MAL CAGDA NARAA ARD TUMEN DANDAAL UNEN BAIDAG.HUDALDAJ AVAAGUI BOL IIM IH HUN CULAHUU. IIM OLON HONJ BAIHAD AVSAN GEDGIIGNE BATALJ CHADAHGUI CAGDAA MANUUHAINUUD BAIGAD YAADIIN
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.93.200)
    Хоосон гудамжны зураг тавьчихаад худлаа юм битгий бичээд бай! Тэр их бөөгнөрсөн цугласан хүмүүс чинь хаана байна.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.228)
    Mongoliin turiig ul toogood hudaldaad awaad baigaa um bishuu urd shunu ardiin erhiin hoid zam daguu zunduu humuus baisan tur ch tur l boljdee
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Сулгуу Монгол (202.179.31.75)
    Хувьцаа буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг биржээр дамжуулж худалддаг бас худалдаж авдаг. Энийг мэдэхгүй тэ1тээд байгаа бол яая гэх вэ дээ. Мулгуу миний монголчууд мулгуутаад л байж байхаас.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    11 цаг 56 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    11 цаг 57 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    11 цаг 58 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    12 цаг 40 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    13 цаг 20 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    13 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    13 цаг 44 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    14 цаг 27 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    15 цаг 31 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    16 цаг 8 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    16 цаг 14 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    16 цаг 20 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    16 цаг 40 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    17 цаг 5 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    17 цаг 35 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    17 цаг 42 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    18 цаг 35 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    18 цаг 54 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    18 цаг 58 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    19 цаг 10 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК