Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орчин үеийн ”Гологдсон хүүхэн”-үүд бие даана

2016-5-12
0
ЖИРГЭХ


Их бичгийн хүмүн Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” зохиол энэ хаврын улс төрийн нэгээхэн сэдэв болж байна. Тодруулбал, намаасаа “Гологдсон” нөхдүүд бие даан нэр дэвших шийдвэрийг гаргаад байгаа нь ийнхүү нэрлэхэд хүрчээ.

 

Бие даан нэр дэвшигчдийг харвал нээрээ л намаасаа “Гологдсон хүүхнүүд” болж ялгарсан нөхдүүд байх аж.

 

ХҮН-ын “Гологдсон хүүхэн” нь Б.Найдалаа

 

Саяхан шав сууриа тавьж залуу сэхээтнүүдээр намаа тэлнэ гэсэн бодлого барьж энд тэндэхийн нүүрээ тахалдаг шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлсэн ХҮН-ын “Гологдсон хүүхэн” нь Б.Найдалаа. Намаа бужигнуулсан “дайснуудын” толгойлогчоор тодорсон түүнд намаас нэр дэвших орон зай даанч байхгүй. Намаасаа нэр дэвшье хэмээн хэлэх ч нүүр байхгүй болсон гэхэд болно.

 

Түүнийг СЭЗДС-д Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад Япон улсад хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Анод банк болон Хаан банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, MCS групп, Юнител ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, MCS Холдинг ХХК Хөрөнгө оруулалтын ахлах менежер, МЭЗФ-ийн Гүйцэтгэх захирал, 2012 оноос Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эдийн засгийн салбарын нэгэн юм. Тэрээр сүүлийн жилүүдэд улстөрийн ажилд идэвхтэй оролцож, ХҮН-ыг бараадсанаар карьер нь дээшлэх боломж олдсон хэдий ч хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчийн үлгэр болсон болж намаасаа хөөгдөж туугдахаа хүрсэн нэгэн. ХҮН-ын даргын байр суурийг булаацалдсан түүний “Баастсан” нэр хүнд эргэн сэргэнэ гэхэд дэндүү богино хугацаа үлджээ. Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй гэж үг бий дээ.

 

ХҮН-ын дарга С.Боргил яах аргагүй орно

 

Тус намыг бужигнуулсан хүмүүсийн тоонд ХҮН-ын дарга С.Боргил яах аргагүй орно. Тэрбээр тус намын гол хөрөнгө оруулагч гэгддэг Т.Ганболдыг хөөсөн гэдгээрээ алдаршсан нөхөр дөө. Намын тамгаа булаацалдсан тэрбээр Ганболд, Одонгуа нарын хүмүүс ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх 90 хувийн ажлыг хийсэн. Тийм учраас бид намын дүрмэнд заасны дагуу хуралдан ХҮН-ын гишүүн Ганболдыг хөөж явуулсан. Ер нь бид эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор, мөн АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гарсныг сонгуульд оролцуулахгүй байх гол шалтаг боллоо гэж үзэж байна” гэсэн хэдий ч энэ асуудал нь түүнийг шоу хийж байна гэж дүгнэхэд хүргэсэн юм.  

 

Дараагийн “Гологдсон хүүхэн” нь Ховдын Ш.Адьшаа

 

 “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа 2012 оны сүүлчээр Ардчилсан намын гишүүн болж сүр дуулиантай гэгч нь аргагүй батлахаа гардан авч байсансан. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж, тойргийн нийт сонгогчдын 33 хувийн санал авсан үүндээ нэлээд эрдэж бардан, бараг л сонгогдчихсон юм шиг хөөрч байсан юм. Үүнийхээ дараа улс төрийн намуудаас санал ирээд л байгаа, би татгалзаад л байгаа ухааны юм ярьж чамгүй сурталчилгаа хийгээд авсан ч түүнд намын төлөөлөл болон нэр дэвших боломж олдсонгүй. Тиймдээ ч бие даан нэр дэвших шийдвэрийг гаргаж. 2012 оны сонгуулийн дараа Ховдын ард түмэнд хандаж хэлсэн үг цаашаа, цаашаа. Уг нь “Надад итгэл хүлээлгэсэн энэ олон мянган сонгогчийн өмнө хариуцлага хүлээж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө энэ сонголтыг хийж Ардчилсан намын гишүүн болж байгаа юм. Монгол Улс, Ховд нутгийн хөгжил дэвшил, Ардчилсан намын эрх ашиг гэж байхаас бус нам доторх фракцуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь зохимжгүй. Тийм учраас би аль нэг бүлэглэл фракцийн эрх ашгийг бодолгүй нийтлэг ард түмний төлөө намын бодлогыг дэмжиж та бүхэнтэй хамтарч ажиллахыг хичээх болно” хэмээн цээжээ дэлдэж байсан нь зүүд байсан байлгүй.

 

Дараагийн “Гологдсон хүүхэн” нь М.Ичинноров

 

Урвасан, шарвасан тухай асуудлыг энд ярихын ч хэрэггүй байх. Тээр жилийн гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдрийг их л мундаг тэмдэглэснийг ард түмэн санаж байгаа байх. Энэ өдөр МАХН-ынхан баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн юм шүү дээ. Энэ өдөр олон залуус тус намд элсэн батлахаа гардан авсны дотор Хүний эрхийн хуульч М.Ичинноров байсан нь цөөнгүй хүний гайхшийг төрүүлээд авсан юм. Ингээд л хүний эрхийг хамгаалагч, ард түмний дуу хоолой гэгдэж байсан нэгэн бүсгүй маань МАХН-ын жигүүр дор хоргодож эхэлсэн түүхтэй. МАХН-ын баярын индэр дээр яралзтал инээж байгаад батлахаа гардан авсан түүнийг “Хайран хүн” хэмээн харууслын шүүрс алдан харж зогссон нь олон гэж байгаа. Үүнээс өмнө бол Иргэний Хөдөлгөөний намаас УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж байсан гээд ярьвал олон юм бий.

 

За тэгээд араас нь жагсаавал эрээвэр хураавар, энд тэндэхийн босогчид, тэмцэгчид зөндөө зөндөө.

 

Дуучин Нара ч аль эрт шийдвэрээ гаргаж нэр дэвшинэ гэдгээ илэн далангүй дэлгэчихсэн. Харин өмгөөлөгч Г.Батбаяр гэж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юм ярьдаг хэмээн шүүмжлүүлж, бусдыг дургүйг хүргэдэг “Сайхан гар” Их Хуралд бие даан нэр дэвшинэ. Ёстой л залуусын хэлдэгээр нэр дэвшинэ л гэнэ шүү.

 

Аа бас Арго багш энэ мөрөөдлийн багт нэмэгдэж байгаа. Түүний араас "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр "Шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа, өмгөөлөгч Ц.Монгол, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар гээд л “Мөрөөдлийн баг”-ийнхан хаяагаа тэлж аваад, хадгаа барьж сонгуулийн ерөнхий хороонд очсон юм байх. Дахиад л залуусын үгийг зээлэн “Мөрөөдлийн баг”-ийнхандаа хэлэхэд дээрх нөхдүүд УИХ-ын гишүүн болно л гэнэ шүү.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (139.5.216.56)
    Ichinnorov yostoi hudlaa shuu. Jinhene show uzuuldeg huvia hicheesen hun. Bas gadaad nuhurtei
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.28)
    Зөв нэр дэвших нь хүний эрхийн асуудал хамгийн гол нь ярсан зөв юмуудаа монгол улсын хөгжилжүүлж байвал боллоо.Одоо УИХ дэндүү их хоорондоо хэрэлдэж байна.Гадаад улс орнууд сардаа нэг л удаа хурал хийгээд ажлуудаа хийдэг гэсэн.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • зөв сонголт хийгээрэй!!! (122.254.126.2)
    Хэн ч нэр дэвшиж болно гагцхүү ард түмэн бид нүдээ олсон сонголт хийх хэрэгтэй одоо та нар улс орон, албан байгууллага ямар болоод байгааг харж байгаа байх эх толгой нь олдохгүй хачин юм л болоод байна.Бичиг үсэг үг хэллэг соёл байхгүй юмнууд дарга болчихоод ажил хийж амьдралаа авч явах гэсэн хэсэг бүлэг хүмүүсээр яаж тоглож байгааг харж л байгаа байх.Яриад бичээд байвал зөндөө юм байна.Сонголтоо зөв хийгээрэй.Цаашдын улс орон ард түмний амьдрал сонголтоо зөв хийснээс шалтгаална гэдгийг ард түмэн бүгд олгоорой.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • ЦЭЦ (202.21.106.161)
    Мөнхбаяр Нара 2 ялнаа
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.112)
    ulsiin ih hurliin ner ingej unah gej dee udahgui banhar nohoi devshih yum bna l daa
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • amjilr (188.64.243.125)
    amjilt hvsie ène hvmvvst . offisher danstai tonuulchdaaas l deer.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
    • kXvrbKwH
      1
      2016 оны 05 сарын 12
  • delhiigees zail (182.160.39.131)
    bugdeeree zailaaaa
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • batmagnai (182.160.39.131)
    ZAZA BUHIMDAAD YAHAV ZARIM 1 HUNIIG HASCHUUL GAIGUI HUN BNA BN
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.131)
    yooyooo yunii tsigluulga boloh ni ene vee tamine ee ene uls oron yu bolohov
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.131)
    эдүүс бүгдээрээ биш бн
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.131)
    саяхан өмгөөлөгч алтангэрэл 25аар гарч байна лээ аймаар баян
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.131)
    сяаран өмгөөлөн алтангэрэл 25аар гарч байналээ аймар баян
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.131)
    ene omgoologchid bol zailaa hudlaa hunii zovlongoor show hiij bayajsan garuud
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
    • Зочин
      тийм бааян юм уу
      2016 оны 05 сарын 12
  • Зочин (182.160.39.131)
    өө тэр алтангэрэл батбаяр юуув дээ зайл зайл
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
    • kXvrbKwH
      1
      2016 оны 05 сарын 12
  • мөрөөдлийн баг (59.153.112.127)
    зайлаасай билээ
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.116.94)
    мөрөөдлийн багт орохгүйгээр Их хурлын өндөр босгоор алхдаггүй юм гэсэн шүү хөө
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 50 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 14 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 17 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 29 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 36 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 43 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 57 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 59 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 22 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 39 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 42 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 57 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 5 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 17 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 46 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 58 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 6 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 17 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК