зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол оффшорын тухай...

2016-5-23
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр бүгдээрээ оффшор гэж яриад жигтэйхэн. Энэ нь ч зөв байх. Гэхдээ энэ явдал саяхан эхэлсэн биш, харин нэлээд эртнээс эхтэй юм. Ярьж буй асуудлынхаа “түүхийг” мэдэхгүйгээр үнэн зөв дүгнэлт хийх боломжгүй. Иймээс монгол оффшорын түүхээс товч өгүүлье…

 

Артур Андерсон явдал


“Arthur Andersen” бол 1913 онд Чикаго хотноо байгуулагдсан аудитын үйлчилгээ явуулдаг АНУ-ын компани юм. 2002 онд жилийн 9,3 млрд доллар эргэлдүүлдэг, 85 мянган ажилтантай аварга компани байсан юм. Тухайн үедээ буюу 2002 онд “Arthur Andersen” аудитаар дэлхийн хамгийн том 5 компанийн нэг болон томорч байв. Гэтэл 2001 оны 12 дугаар сараас эхлэн аварга том “Enron” компани дампуурсантай холбогдож эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтад оржээ.

 

Монголд эрх мэдэлд хүрсэн нь банк дээрэмдэх явдал эдүгээ “ёс заншил” болсон ба энэ балиар явдал Анод, Зоос банкуудаар зузаарч, улмаар шууд дээрэмдэх хэлбэрт орж Хадгаламж, Шуудан банкуудыг залгиснаар одоо болтол үргэлжилж байна. Ухаандаа 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэв. Тухайн үед уг хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон ба тэр нөхөр гав ганцаараа 14 тэрбүм төгрөгөөр казино тоглосон гэх инээдтэй асуудлаар уг хэрэг замхарсан юм.

 


90 жилийн түүхтэй, дэлхийн 84 оронд үйл ажиллагаа явуулдаг “Arthur Andersen” яахаараа эрүүгийн хэрэгт холбогддог байна ? Дөнгөж саяхан нэр төр нь халдашгүй цэвэр ариун гэгдэж гялалзаж байсан компани яахаараа дампуурдаг байна ?


2002 онд болсон америкийн аварга том “Enron” компанийн дампуурал дэлхийн түүхэнд хамгийн том санхүүгийн залилангийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Яасан гэхээр “Enron” хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлсэн санхүүгийн хуурамч тайлан олон жилийн турш гаргаж ирсэнд оршино. Энэ луйвар нь илэрч түүнийг мөрдөн шалгах явцад компанийн дэд ерөнхийлөгч Клиффорд Бакстер амиа хорложээ. Мөрдөн шалгах явцад “Enron” янз бүрийн санхүүгийн болон оффшор бүдүүвч (схем) ашиглаж байсан нь илэрчээ. “Enron” ихэвчлэн оффшор бүсүүдэд байх асар олон хуурамч хуулийн этгээд буюу оффшор компани байгуулж залилан хийдэг байсан нь тодорхой болов. Ухаандаа Кайманы арлуудад байх хуулийн этгээдийн ганцхан хаяг дээр 692 охин компани байгуулах бүдүүн зүрх “Enron” гаргасан байна. Их нарийн заль мэх хэрэглэсэн мэт боловч “Enron”-ын луйвар их энгийн байжээ. Нэг талаас, хуурамч охин компаниудаар дамжуулан цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг болон худалдах үнийг хөөрөгдөнө, нөгөө талд нь алдагдлаа нуух гэсэн компаниуд болон өөрийн өр алдагдлыг оффшорт нууж цайруулна. Өөрөөр хэлбэл “Enron” орлогоо нуух луйврыг ч, алдагдлаа нуух луйврыг ч зэрэг ашиглаж байжээ. Аль аль нь санхүүгийн гэмт хэрэг юм.


АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс “Enron”-ын хэргийг мөрдөн шалгах явцад түүний аудитыг олон жил хийж ирсэн “Arthur Andersen”-ыг хамт шалгасан юм. Асуудал цааш өргөжиж WorldCom, Qwest Communications, Merck, Global Crossing болон ”Baptist Foundation of Arizona” шашны буяны байгууллага хүртэл холбогдсон юм. Ингээд мөрдөн шалгах явцад “Enron”-ын луйвар залиланг сайн мэдэж байсан хэрнээ “Arthur Andersen” олон жил нуун дарагдуулж хуурамч аудит хийж ирсэн байжээ. Түүгээр ч үл барам “Enron”-ын хэрэг эхэлмэгц “Arthur Andersen” санхүүгийн асар их баримтыг устгаж амжсан байна. Иймээс 2002 онд АНУ-ын шүүх “Arthur Andersen”-ны үйл ажиллагааг зогсоожээ.

 

“Enron”-ын улс төр


“Enron” зөвхөн америкийн эрчим хүчийг захираад зогсоогүй, Европын дөрөвний нэгийг хянаж, Энэтхэг, Кувейт, Аргентин, Панам, Филиппин зэрэг нийтдээ 40 гаруй оронд ажиллаж, хөрөнгөжилт нь 80 миллиард доллар болж байв.


“Enron”-ын ийм их амжилтын нууц нь тэрээр америкийн улс төрийн элитийн бүх талын дэмжлэгийг хүлээж байсанд оршино. 2000 оны сонгуулиар “Enron” концерн бүгд найрамдах намын томоохон хандивлагч болж, Бушийн багийн ялалтад 1,7 миллиард доллар зарцуулжээ. “Enron” корпорацийн ерөнхийлөгч Кеннет Лей-г Ерөнхийлөгч Бушийн хувийн найз гэж үздэг байв. Бушийг Ерөнхийлөгч болоход “Enron”-ны олон арван ажилтан Цагаан Ордон, Засгийн Газарт тэр дороо төлөөлөн орж, түүний дотор Холбооны Эрчим хүчний Комиссийн дарга хүртэл болсон ба Бушийн захиргаанаас дор хаяж 35 хүн “Enron” концерний хувь нийлүүлэгч байлаа.


“Enron”-ын удирдлага эрх баригчидтай ойр дотно байдгаа ашиглан олон жилийн турш бүрэн хяналтгүй болж санхүүгийн луйвар хийж байжээ. Ингэснээр “Enron” бүх алдагдлаа оффшор руу хаядаг санхүү-улс төрийн боломж бий болжээ. Үүний дүнд “Enron”-ын санхүүгийн үзүүлэлт бэхжиж, хувьцаа үнэд орж, менежмент нь олон саяын бонустай болсон юм.


Улс төрийн төрийн дэмжлэгээ ашиглан эхэн үедээ цэцэглэн хөгжиж байсан “Enron” татвар төлж байгаагүй юм. Албан ёсны тайланг нь үзвэл корпораци туж алдагдалтай, тэр ч байтугай жил тутам улсын сангаас татварын хөнгөлөлт эдэлж байжээ.


Энэ явдал 2001 онд “Enron” дампуурлаа хүлээн зөвшөөрснөөр дууссан ба харин эрх баригч дээдэс хувьцаагаа яаран “хаяж” амжсан юм. Хэд хэдэн захирлыг нь луйвар хийхээс авахуулаад мөнгө угаасан хүртэлх “хар мянган” гэмт хэргээр торны цаана илгээв.


Тэд Засгийн Газраас тусламж эрсэн боловч Буш хуучин найзуудаасаа болгоомжтойгоор зайлж, дээрээс нь “Enron”-ны ашиг сонирхлыг хэт илэрхий лоббиддог Хууль зүйн яамны сайдаа халав. Ингээд “Enron” хийгээд “Arthur Andersen”-ын адал явдал “дууссан” ба “дэлхийн хамгийн том луйвар” гэсэн тодотголтой үлджээ.


Цагаан Ордонд ирэхээсээ өмнө Дэд Ерөнхийлөгч Дик Чейни “Хэлибуртон” корпорацийг толгойлж байсан ба энэхүү “Хэлибуртон” нь “Энрон”-ын нэгэн адил бүгд найрамдахчуудын томоохон санхүүжүүлэгчдийн нэг байсан. “Хэлибуртон” Иракийн дайны дараа иракийн нефтийн салбарыг сэргээн босгох, Умм-Касрын боомтын 12 миллиард долларын гэрээг олж авсан билээ. Энэ үед иракийн аж үйлдвэр, дэд бүтцийг сэргээн босгох хамгийн ашигтай гэрээнүүдийн ихэнхийг худалдаа, үнэ хаялцуулалгүй томчуудад “зүгээр” л тараан өгсөн байдаг.

 

“Arthur Andersen”-ын Монгол хаялга


Зарим хүн Америкт болсон явдал, дампуурал Монголд ямар хамаа байна ? гэж солиорох нь мэдээж хэрэг. Хамаатай, хамгийн их хамаатай…

Учир нь Монголын улс төрийн удирдагчид Жорж Бушийн засаг захиргаатай “ах дүү” болсон зурвас үеийн өмнөхөн “Enron” болон “Arthur Andersen” Монголд орж ирсэн юм. Хамгийн эхэнд “Arthur Andersen” Монголын банкуудад аудит хийдэг ажилтай болов. Энэ буухиаг “Голомт” банк эхлүүлсэн бөгөөд 1998 онд “Монголд анх удаа хөндлөнгийн аудит хийлгэсэн” гэх “яруу алдрыг” хүртэв.

Учир нь Монголын улс төрийн удирдагчид Жорж Бушийн засаг захиргаатай “ах дүү” болсон зурвас үеийн өмнөхөн “Enron” болон “Arthur Andersen” Монголд орж ирсэн юм. Хамгийн эхэнд “Arthur Andersen” Монголын банкуудад аудит хийдэг ажилтай болов. Энэ буухиаг “Голомт” банк эхлүүлсэн бөгөөд 1998 онд “Монголд анх удаа хөндлөнгийн аудит хийлгэсэн” гэх “яруу алдрыг” хүртэв.


Ер нь ингэхэд монголчууд банкинд аудит хийдэг байгууллагуудыг ор тас мэдэхгүй, тэр тухай ямар ч төсөөлөл байхгүй. Ийм усан тэнэг болохоор нь банк болон аудитын компаниуд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг юм. Ухаандаа манайхан Монгол Улсад 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2001 онд “Эрнст энд Янг монголия аудит” ХХК гэж бүртгүүлээд 2013 оноос EY (И-Уай) нэрээ өөрчилсөн Эрнст Энд Янг аудитын компанийн тухай ор тас мэдэхгүй. Энэ компани Монгол банкинд хүртэл аудит хийдэг юм.


Гол асуудал юунд байдаг гэхээр банкны луйвар дээрмийг илчлэх гэсэн аливаа оролдлогын эсрэг бид “дэлхийд нэр хүндтэй компаниар аудит хийлгэсэн” гэх үгээр аливаа шалгалт, сэжиг цээрийг бүрэн хаадаг байсанд оршино. Нэг хэсэг Монгол банк, Голомт болон бусад банкны удирдлагуудын амнаас “Артур Андерсон”-оор аудит хийлгэсэн гэх бардам үг бүх асуудлыг хааж байлаа.


“Артур Андерсон” гэвэл “хамаг юм” дуусч байгаа бөгөөд Монголбанкыг шалгах бүх боломж шавхагдсан гэсэн хэрэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ энд дурдан буй аудитын компаниуд Монголд орж ирсэн 1998 оны үе бол банкны хамгийн том хулгай дээрмийн үе байсан юм.


Харин АНУ-д Энрон, Артур Андерсоны зальхай луйвар илчлэгдсэнээс хойш Монголын улс төрч, банкирууд Артур Андерсон гэж гайхуулахаа больж, тэдгээртэй нягт холбоотой байсан “түүхээ мартаж” орхисон юм. Гэвч санаатай “мартсан юмыг” сануулах нь монгол судлаачийн үүрэг гэж бодож байна…

 

Банкны адал явдлууд


1996 оны 9 дүгээр сарын 17–нд “Ард”, “Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт “арилаад” өгсөн баримт байдаг.

Энэ үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн ба энэ мөнгө “төөрч төөрч” Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.


1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцров. Сэргээн босголт банк анх байгуулагдахдаа 22,6 тэрбум төгрөгийн актив, 1,8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 800 гаруй ажиллагсадтай 34 салбар, 50 гаруй тооцооны касстай томоохон банк байв. Гэвч нэг жилийн дотор тус банкинд дөрвөн захирал солигдож, активпассивын захирлыг гурав, орлогч захирлыг гурван удаа ойр ойрхон халж, сольсон байдаг. Үүгээр зогсохгүй жилийн дотор тус банкинд Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт 8 удаа оруулсан.


Энэ үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн ба энэ мөнгө “төөрч төөрч” Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.


Сэргээн босголт банкыг сэргээх УИХ-ын шийдвэр гарсан боловч “сэхээх” сонирхол тухайн үеийн эрх баригчдад байгаагүй, харин ч дампууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэв. Үүнийг хялбархан нотолж болно. Сэргээн босголт банк богино хугацаанд эргэн төлөгдөхгүй, чанаргүй, найдваргүй зээл их хэмжээгээр олгож эхэлжээ. Тухайлбал, тус банкнаас тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Болдхэтийн эхнэр Д.Удвал 170 саяын зээл авч байж. Тэрээр энэхүү мөнгөөрөө Экспорт-Импортын банкны дүрмийн санг зузаалж өөрөө тус банкны удирдах зөвлөлийн дарга болжээ. Удалгүй банкнаасаа 500 саяын зээл аваад “алга болсон”. Мөн Сэргээн босголт банкнаас “Ий-Жи-Хайдро Бауэр ХХК” Инвест банкиар баталгаа гаргуулж авсан 200 саяын зээлээ найдваргүй зээлд тооцуулжээ. Мөн “Жи-Эй-Жи” ХХК 200 саяын зээл авч 178,9 саяыг нь найдваргүй зээл болгуулав. Мөн 1997 оны 12 дугаар сарын 31-нд тус банкны захирал н.Ганбат 26 газрын 280,4 сая, 24 аж ахуйн нэгжийн 233,4 сая төгрөгийн зээлийг найдваргүйд тооцож хассан гэх мэт.

Үүнээс гадна Сэргээн босголт банкны гол гол харилцагчдын дансыг “төрийн хүчээр” Улаанбаатар болон Голомт банкинд байрлуулжээ. Хачирхалтай нь Сэргээн босголт банкыг салбар нэгжүүдээ багасга, Голомт банк шиг цомхон бол хэмээн шахаж байсан юм.

Ийнхүү Сэргээн босголт банк жил гаруйхан хугацаанд 7,8 тэрбум төгрөгийн зээл баруун солгойгүй цацсан бөгөөд үүнийгээ чанаргүй зээлд бүртгэж, төлбөрийн чадваргүй гэсэн үнэлэмжид оруулжээ. Гэтэл Сэргээн босголтыг нэг гараараа дампууруулсан эрх баригчид нөгөө гараараа Голомт банкны үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын 4 тэрбум төгрөгийн бонд “зүгээр” олгосон байна. Харин төр өөрийн мэдлийн Сэргээн босголт банкийг “дэмжиж” байгаа хэмээн 2,6 тэрбум төгрөгийн зээлийг бондоор барьцаалан хүүтэй олгосон байдаг. Энэ “ариун явдал” яав ч биш юм…


Үүнийгээ хувийн хэвшлийг дэмжиж байгаа энэ тэр хэмээн “их сайхан” тайлбарласан юм. Үүнээс гадна Сэргээн босголт банкны гол гол харилцагчдын дансыг “төрийн хүчээр” Улаанбаатар болон Голомт банкинд байрлуулжээ. Хачирхалтай нь Сэргээн босголт банкыг салбар нэгжүүдээ багасга, Голомт банк шиг цомхон бол хэмээн шахаж байсан юм.


Ийнхүү сэргээх нэрээр дампуурсан Сэргээн босголт банктай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж буруутай этгээдүүдийг шийтгэсэн гэх ч өнөөдрийг хүртэл жинхэнэ дампууруулсан эзэд нь одоо болтол илрээгүй байгаа…


Тухайн үед Монголбанкны бүрэн эрт төлөөлөгчид ХОТШ, Сэргээн босголтын банкийг сэргээхээр олон сар ажилласан боловч ямар ч үр дүн гараагүй хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийж үйл ажиллагаагаа тайлагнаж байсан. Тэр үед Монголбанкны төлөөлөгч н.Батмөнх: “Бид тус банкийг сэхээхийн тулд 18 салбар, 14 тооцооны кассыг татан буулгаж, үлдсэн хөрөнгийг зарж борлуулан өөд нь татсан” гэж хэлж байсан. Ингээд “өөд нь татсан” гэх Сэргээн босгоолт банкыг 2000 оны 1 дүгээр сарын 10-нд дампууруулжээ. Гэвч уг банкийг дампуурахаас өмнө буюу 1999 оны 12 дугаар сарын 20-нд Монголбанкны ерөнхийлөгч асан Үнэнбат дампууруулах тушаалд гарын үсэг зурчихсан байсан нь хожим “баригдсан” юм.


Монголын эрчим хүчний хувьчлал олон улсын өрсөлдөөний талбар болж, банкны дээрэм ид гаарч байсан 1998 оны 10 сарын 2-нд Дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн нь санамсаргүй явдал биш юм.

 

Дээрмийн мөнгөний эрэлд


Монголд эрх мэдэлд хүрсэн нь банк дээрэмдэх явдал эдүгээ “ёс заншил” болсон ба энэ балиар явдал Анод, Зоос банкуудаар зузаарч, улмаар шууд дээрэмдэх хэлбэрт орж Хадгаламж, Шуудан банкуудыг залгиснаар одоо болтол үргэлжилж байна. Ухаандаа 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэв. Тухайн үед уг хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон ба тэр нөхөр гав ганцаараа 14 тэрбүм төгрөгөөр казино тоглосон гэх инээдтэй асуудлаар уг хэрэг замхарсан юм. Энэ “адал явдлыг” монголчууд бүгдээрээ сайн мэдэх учраас дэлгэрүүлж ярих нь илүүц.

Монголын банкнуудыг дампууруулах нэрийн дор ээлж дараалан дээрэмдсэн ба энэ асар их мөнгө нь “ор сураггүй” алга болсон юм. Монголчууд бид л “ор сураггүй алга болсон” гэж байгаа болохоос биш, банкны мөнгө хэзээ ч ор мөргүй алга болдоггүй юм.


Манай улстөрчид төрийн эрх мэдэл авмагцаа банк дээрэмдэх үндсэн ажилтай болж багцаа тооцоогоор монголын банкууд дахь хөрөнгийн лавтайяа 60-80 хувийг дансны аргаар дээрэмдсэн байдаг. Банкны мөнгө ч гэж дээ, Монголчуудын бүгдээрээ хурааж, бөөгнөрүүлсэн буян байсан юм. Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас удаа дараа ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм.


Энэ үеэр барууны банкинд мөнгө байршуулах, зувчуулах, валютын арилжаа хийх зэргээр Монголоос гарах валютын урсгал ихээхэн нэмэгдсэн байдаг.


Энэ бол мөнгө “баруунд” орсон гэсэн хэрэг биш, харин тэр үед ид цэцэглэж эхэлсэн оффшор бүсүүд руу орсон гэдэг нь бараг тодорхой юм. Өөрөөр хэлбэл Монголын банкнуудыг дампууруулах нэрийн дор ээлж дараалан дээрэмдсэн ба энэ асар их мөнгө нь “ор сураггүй” алга болсон юм. Монголчууд бид л “ор сураггүй алга болсон” гэж байгаа болохоос биш, банкны мөнгө хэзээ ч ор мөргүй алга болдоггүй юм.


Хэрэв дурдан буй энэ үед социалист гэгдэж байсан орнуудын өмч хувьчлалын асар их мөнгө “оргүй алга” болж, дэлхий дахинаа “оффшорын дахин сэргэлт” эхэлснийг харгалзах юм бол Монголын банкуудыг дээрэмдсэн тэр их мөнгө оффшор бүс рүү уусан алга болсон нь хэн бүхэнд тодорхой. Өөрөөр хэлбэл өнөөдөр босч ирээд сүйд болж буй оффшорын асуудал аль эрт буюу 1997-1998 оноос эхэлсэн банкны дээрмээс эхтэй бөгөөд хүйн холбоотой гэдэгт эргэлзэх зүйл байхгүй…


Энэ бүхний эзэн нь өнөөдөр хулгай дээрмээ мартчихаад “элит” хэмээн өөрсдийгөө нэрлэж, эртэй бяртайдаа эд хөрөнгө олсон мэт аархаж, өөрсдийгөө “үүрд төр барих заяатай” гэж нэрлэх болсон МАНАН-гийнхан юм. Өөрөөр хэлбэл Монголын өнөөгийн төр засаг бол банкны дээрэмчид, ингэхлээр бүрэн утгаараа оффшорчид мөн.


Ямар ч гэсэн оффшорын асуудал өнөөдөр эхэлсэн биш, Монголын төр засаг буюу МАНАН аль эрт эхлүүлсэн гэдгийг эхний удаад “ойлгоод” авчих. Тэгээд “ойлгосон бол” цааш нь ярих юм их бий…


Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (203.91.115.45)
    Намсрайноров
    2016 оны 12 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Юм уншихаа больж МАН.ын манкурт болсон амьтад цуурхал бүрийг шүүрэн авч өмхий амаараа талх өгсөн гарын халдаг болжээ
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Тэнэг монголчууд мөн ч сүртэй бна даа. Хөх тэнгэрээс дээдсийн сүнс хараад гутаж бгаа даа. Ийм увайгүй ийм өчүүхэн ийм тэнэг болсонд...
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Элбэгдорж бол зүгээр л 17 оны сонгуульд бэлтгэх мануухай. МАН.ын шидсэн чулуу. Коммунистууд хэн нэгэн хүнийг үгүй болтол гутааж зорилгодоо хүрдэг. АН ч ЭЛБЭГДОРЖ ч аюултай биш. МАН л тусгаар улсын толгойг залгих аюул агуулж бна. Бүү март. Мартвал СӨНӨНӨ.
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    МАН монголын ардчиллыг анхнаас нь санаатайгаар самарсан. Өөр ч биш булчирхай ч биш болгосон. Үүнийгээ ардчилалд тохож улс орныг 27 жил сорж идэж байна. Ядуу гуйлгачин сэтгэлгээтэй нийгэм тэдний хөрс суурь болж бна. Эдний муу заль холын айхтар санааг хэн ч гүйцэхгүй. Үүгээрээ тэд нэгдэж энэ шалгуураар эгнээгээ тэлж одоо бүр ч хүчирхэгжсээр байна. Аль хүн муутай залуучууд тэнд орж бна.
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Занданшатар мэтийн гахай шиг юмнууд МАН.д л хоргодоно. МАН бол ялзарсан бүхний үүр уурхай. Гэмт бүлэглэлийн тогтолцоо. МАН.д итгэдэг хүмүүс бол угаасаа тэнэг бөгөөд харгис хүмүүс. Тэдэнд эх орон байдаггүй.
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • zaluus. (150.129.143.119)
    MAN-iin hulgaichuud ichihgui uursdiiguu uugui undug shig amirad geed l yariad baigaa uym daa. Muusasn gemt heregtenuud. Hulgaich hulgaichaa l gemjeed bas ner devshuulne genee. Odoo ta nar shorondoo l amar saihan jargadaa.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.27.173)
    Офшорын тухайд бол МУ-д татвараа төлчихсөн, эх үүсвэр нь хууль ёсны цэвэр мөнгөө жирийн иргэн офшорт хадгалахыг хориглохгүй. Харин төрийн албан хаагч бол ийм эрх байхгүй, хуулиар хориглосон байдаг. ОХУ-д хүртэл 2013 онд тийм хууль гаргасан байна лээ шдээ!!!!
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.31.52)
    МАН-н бүх үеийн хулгайч нар байх шивдээ.Эд нар баригдана даа баригдана.МАН-с нэг салж амар сайхандаа жаргах юм сан даа.Дандаа хулгайч нар ард түмээн
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.225.147)
    Гоё гоё ингээд сайхан нэгнийхээ булайг дэлгээд байцгаая. Тэгэхлээр Элбэгдорж бүр хамгийн анхны оффшортой хүн байна. Баримт нотолгоог нь олоод дэлгэчихвэл ч янзтай.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    AN-aas angijirtsgaaya humuusee
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (103.242.47.150)
    МАН-ын олон оффшортонгууд ичихгүй нэр дэвшиж намаа навс унагана даа.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Мөнхөө (203.169.50.152)
    Одоо оффшор ингэсгээд намдах байх.За энэ ч одоо дүүрч сүүлийн 4 жил улс орныг минь хөл толгой нь мэдэгдэхгүй болгосон АН бас сандал ширээний хойноос уйлж дуулж гүйгээд байсан МАН хоёроос энэ сонгуулиар нэг салж амаръя ард иргэд минь.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
    • НАЙДВАР
      ОФФШООР ДУСАХГҮЙ . БҮХ МУУ МУУХАЙ ЮМЫГ ЗАЙЛУУЛАХ ЭХЛЭЛ БОЛОХ ЁСТОЙ.
      2016 оны 05 сарын 23
  • Од (203.169.50.152)
    МАН сонгуулийнг удирдах хүн нь нөгөө айхтар Баяр байдаг.Оффшорын загалмайлсан эцэг гэвэл таарна.Охидуудаа гадаадын иргэншилтэй болгож өөрийн буруу гараар олж авсан мөнгөө нэрэн дээр нь нуусан байсан.Ийм л хүн одоо дахин төрд гарах гэж байгаа нь нөгөө ариун явдал уу гэдэг л болж байна.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Лүндэг (203.169.50.152)
    МАНАН-д бол энэ оффшор бол хамаа байхгүй гэдгийг олон түмэн хараад л байж байна.Сонгууль болох гээд байхад ганц нэг данс бол юу ч биш гэдгээ битүүхэн хэлээд л байна.З.Энхболд бас ямар хороо хутгах гээд Баярцогтыг дэвшүүлэхгүй гэж яриад байна.Тохиролцоо хийгдсэн нь тодорхой байна.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • бат (103.10.20.87)
    Миний бодож байсантай яг адил байна. Шудрага ёс ялна гэдэгт итгэж байна.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (203.194.118.62)
    Долларын ханшны зөрүүнээс үүссэн иргэдын хохиролыг офшор данстангуудаар төлүүлэх хэрэгтэй.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.86.150.169)
    ELBEGDORJ YHEJ DALD ORDOGYI YM BHDAA
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.29.224)
    Энэ Мөнхбат Солонгосын казино дотор гуйрамч болсон сууж байсн шүү дээ бас их хуралд дэвшээд байна аа ?? хэхэхэ
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.21.116.108)
    Golomt bank chin ugaasaa ulaan luivaraar bosson bank shuu dee. Zuv zugeer baisan Sergeen bosgoltiin bankiig Lu.Bold deeremdeed uuriihuu Golomt bankiig baiguulj baisan. Bodohoor Golomt bankind durgui hureed baidag yum. Odoogiin udirdlaguud ni ch gesen tomchuudiin mungiig ugaagaa udiig hurtel dampuurchihgui yavj baigaa yum. Lu BOLD AN-ii luivarchin
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    офшор яахав ээ, 4 жилийн дотор улс орныг сүйрүүлсэн АН-аас салах явдал 1 номерийн зорилт шүү, түмэн олон минь
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
    • иргэн
      АНам баяртай
      2016 оны 05 сарын 23
    • Зочин
      Харин тиймээ маш зөв сонголт хийж АН аас салцгаая.
      2016 оны 05 сарын 23
  • зочин (119.40.98.162)
    МАН-хан АН-с үлгэр дууриал авах байлгүй дээ.АН бол зөв шийдвэр гаргасан шүү дээ.Оффшортонгуудаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаа.хэрэв дэвшүүлвэл унах магадлал л өндөр болно биз
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Иргэн (27.123.214.109)
    Мөнч их улс төржиж солиорцгоох юмдаа. Ер нь тэгээд үнэн худал нь үл мэдэгдэх асуудлаар улс төржиж хөлөө жийлцэж байхаар зөвхөн урагш хараад засах юмаа засч залруулаад цаашаа явбал зүгээр юм биш үү! Нарйн ярьвал офшор данс гээд байгаа юм чинь дотооддоо ч байгаа юм бишүү! Ер нь тэгээд яс үзэх юм бол цэвэр хүн наад АН-ынханд чинь байхгүйшдээ! Тулхтайхан л байцгаалдаа. Ард түмэн бид чинь сонголтоо хийдгээрээ л хийж таарна. Шалгагдаад өнгөрсөн зүйлээр яриад байгаа чинь ч сонгуулийн хуулиа зөрчиж байна. Одоо больцгоо л гэмээр байна.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.25)
    ЭРХЭМ МАНЫ ГИШҮҮД МИНЬ ДЭЭ ТА БҮХЭН ЭНЭ МУУХАЙ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ЭНЭ УЛСЫГ ЯАХ Л ГЭЭД БАЙНА ДАА ЭХ ОРОНДОО ТАТВАР ТӨЛӨХ СОНИРХОЛГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ГАДНЫ ХАРЪЯАТ БОЛГООД ХЭЗЭЭ МӨДГҮЙ ГАРААД ЯВАХ УРВАГЧИДЫГ ДАВРУУЛХАА БОЛЬЖ МАХН-АА ДЭМЖИМЭЭР ЮМ ДАА
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      МАХН байхад мөн ч сайхан байж дээ. Энэ сайхан намаа дэмжиж эх орноо аварцгаая. ЭХ ОРНЫ МИНЬ ЭД БАЯЛАГ БҮХ ЮМ БҮРЭН БҮТНЭЭРЭЭ БАЙСАН ШҮҮ МАХН Н ҮЕД
      2016 оны 05 сарын 23
  • Зочин (103.11.194.78)
    Энэ мэтийн баримтаа нотлох баримтаар нь ил гаргах хэрэгтэй.Хэрэг хуучирдаггүй гэж хуучны үгийн утгыг одооноос тэдэнд мэдрүүлэх ёстой.Шударга ёс ялах л ёстой.Дэмжиж байна Ганхуягаа.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (183.12.1.130)
    Энэ асуудалд хамгийн тэргүүн ээлжинд ЦЕГ,ТАГНУУЛ,ПРОКУРОРЫГ эрүүгийн хэрэг үүсгэж Монгол Улсын Эдийн засгийг дампууруулж төрийн өмчийг хувьдаа ашиглах үүд хаалганы чоожийг нь эвдэж дардам замыг нь нээж өгсөнд яллах ёстой. Энэ хэрэгт одоо бидний нэрлээд айхтар лидерүүд цөм оролцсон байгаа.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.26.137)
    АН-н улайм цайм гүтгэлэг агзар авч байгааийн 1 илрэл бол энэ мөнөөс мөн байна.Эдгээр хүмүүс дотроос УИХ-д гарах нь тодорхой хүмүүс байна.Эдгээрийг намнан авах санаархал.Ганхуяг гэдэг нөхөр АН-н гар хөл бологсодын 1 байна.Үндэслэлгүй хүнийг гүтгэж байдагаа боль.Одоо АН-хаан юу гэж хуцаад түй цаашаа болсон.Мөрөөрөө л байж үз.Ахиж төр барина гэж бодож байвал горьд.Зайлдаа.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
    • ЗОЧИН
      жоохон тархитай нам дагаж амьдардаг өчүүхэн амьтан АН сурталчилгаа гэж тэнэгтэн дээ ЯАДАХДАА НОМ СОННИН МЭДЭЭ бүүр болохгүй бол шүүхийн шийдвэр олж унш
      2016 оны 05 сарын 23
    • sss
      Лаларын Фидеструп минь аятайхан л байгаарай
      2016 оны 05 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    7 цаг 57 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    7 цаг 58 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    8 цаг 9 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    10 цаг 51 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    11 цаг 24 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    12 цаг 28 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    13 цаг 52 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    17 цаг 44 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    18 цаг 7 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    18 цаг 21 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    18 цаг 32 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    19 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    21 цаг 6 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Уржигдар 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Уржигдар 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Уржигдар 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    2025-07-10
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    2025-07-10
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК