Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намын дарга нарын “зураг”-ийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн квот

2016-5-30
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тод­руулахаар Төрийн ордонд тов­лосон АН-ын Үндэсний зөвлөл­дөх хорооны хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөжээ. Намын анхан шат байгуул­лагаасаа дэмжлэг хүлээж, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын хамт Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр зэхэж байсан Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн Л.Цандэлэг ҮЗХ-ныхоо дэмжлэгийг хүлээж чадалгүй унасан.

 

Сонирхолтой нь, түүнийг унагааж Сэлэнгээс нэр дэвших квотоо өвөртлөсөн хүн нь дуучин Г.Эрдэнэтунгалаг байв. Үүнд эгдүүцсэн тэрбээр намын дарга З.Энхболд руугаа хатуухан шүүмжлэл дайж, сонгуулиар эсрэг ажиллахаа мэдэгдэв. Намдаа ялангуяа АН-ын даргад гомдолтой байгаа гишүүн дан ганц Л.Цандэлэг биш бололтой. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байсан Б.Батбаатарын зорилго ч бүтэлгүйтэв.

 

Намын эрх барих дээд байгууллагаасаа дэмжлэг хүлээж чадаагүй тэрбээр заалны микрофоноор “АН-ын төлөө олон жил зүтгэсэн. Нэр дэвших ёстой хүн. Гэтэл боломж олгосонгүй” хэмээн З.Энхболд дарга руу орилжээ.

Намын эрх барих дээд байгууллагаасаа дэмжлэг хүлээж чадаагүй тэрбээр заалны микрофоноор “АН-ын төлөө олон жил зүтгэсэн. Нэр дэвших ёстой хүн. Гэтэл боломж олгосонгүй” хэмээн З.Энхболд дарга руу орилжээ.

Улмаар З.Энхболд дарга түүний микрофоныг нь булааж авснаар хурлын танхимыг орхин гарсан байна. Түүний хувьд АН-ын отгон фракц “МоАН”-д харьяалалтай нэгэн. Тиймдээ ч танхимаас гарсан даруйдаа парламентад олон төлөөлөлтэй атлаа ҮЗХ-д дэмжсэнгүй хэмээх үгийг фракцынхаа гишүүд, Г.Батхүү рүү дайсан байна.

 

Орхон аймагт нэр дэвшихээр горилж байсан ч анхан шатны байгууллагаасаа дэмжлэг хүлээж чадаагүй М.Батчимэгт Р.Амаржаргал гишүүн зайгаа тавьж өгөв. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд гаргасан Р.Амаржаргал гишүү­ний шийдвэрийг намынхан нь ёсоор болгож М.Батчимэг гишүүн Сүхбаатар дүүрэг буюу 61 дүгээр тойрогт нэр дэвших эрхээ өвөртлөсөн нь юм.

 

Ингэснээр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг эс тооцвол Сүхбаатар дүүрэгт Х.Тэмүүжин, М.Бат­чимэг, Л.Гантөмөр гэсэн АН-ын “Нэг ардчилал” фракцынхан нэр дэвшихээр болж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад боломж олгож энэ удаагийн сонгуулийг өнжихөөр боллоо.

 

Сонгинохайрхан дүүрэгт Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатар унаж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг түүний оронд нэр дэвшихээр болов. Л.Эрдэнэчимэг ги­шүүний хувьд дүүргийнхээ намын хорооноос дэмжлэг авч чадаагүй ч “МоАХ”-ны квотоор дахин нэр дэвшихээр болсон нь энэ.

 

Уг нь Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт Т.Болдбаатарыг нэр дэвшүүлэх тохироог хэдийнэ хийсэн байжээ. Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүн 73 дугаар тойрогт бүр тодруулбал, Д.Сумъяабазартай өрсөлдөхгүй, өөр хүнтэй өрсөлдөнө хэмээсэн нь эцэстээ Т.Болдбаатарын тойрог дээр буулгахад хүргэсэн байна. Л.Эрдэнэчимэг гишүүний эл үйлдлийг харж суусан Т.Болдбаатар ч нэрээ татахаас аргагүйд хүрсэн байна.

 

З.Энхболд АН-ын дарга болсноос хойш фракцуудынхаа эв нэгдлийг зангидаж чадалгүй сонгуультай золгож байна. Өнгөрсөн баасан гарагт болсон ҮЗХ-ны хурал ч товлосон цагаасаа нэлээд оройтож эхэлсэн. Харин АН-ын дарга З.Энхболд 22.00 цагийн орчимд фракцуудынхаа тэргүүнүүдийг өрөөндөө дуудаж уулзан зургаан мандаттай тойрогт хоёр, гурваас дөрвөн мандаттайд нь нэг эмэгтэй гишүүнээ нэр дэвшүүлэх тухай ярилцаж, тохиролцсон юм.

 

Улмаар ҮЗХ-ны хуралд дээрх саналаа оруулж, Дорнодын намын хорооноос дэмжлэг хүлээгээд байсан бригадын генарал Д.Энхбаатарын нэрийг татуулж, Б.Мөнхцэцэгийг, Увс аймагт Б.Сүрэнжавыг оруулж ирээд байв. Ингэж явсаар Баянхонгорт нэр дэвшүүлсэн олимпийн аварга Н.Түвшинбаярын буцаан татуулах гэсэн ч Х.Баттулга гишүүн манай хоёрыг хөн­дөхгүй гэжээ. З.Энхболд дарга ч түүний саналыг ёсоор болгосноор Баянхонгорт эмэг­тэйчүүдийн төлөөлөл багтаагүй байна.

 

Мөн С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх байсан ч Засгийн газраа унагахад гар бие оролцсон гишүүдэд хариуцлага тооцох Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гарсантай холбогдуулж хэлэлцээгүй байна. Төрийн ордонд хуралд­сан АН-ын ҮЗХ-ны хурал иймэрхүү дүр төрхтэй өрнөсөн бол “Тусгаар тогтнол”-ын ордонд болсон МАН-ын Бага хурал харьцангуй тайван байдалтай өрнөжээ.

 

Ялгаатай нь, энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, Ц.Даш­дорж, Су.Батболд, Ж.Бат­суурь нарын таван гишүүн нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Д.Дэмбэрэл гишүүний хувьд залуустаа боломж олгож нэрээ татсан бол Ё.Отгонбаяр гишүүн МАН-ын сонгуулийн штабыг Ерөнхий сайд асан С.Баярын хамт удирдан оролцох юм. Харин Ц.Дашдорж, Су.Бат­болд, Ж.Батсуурь нарын хувьд сонгуулийг ямар шалтгаанаар нэрээ татсан нь тодорхойгүй байна. Ингэснээр ирэх сонгуулийг МАН-аас тав, АН-аас хоёр гишүүн өнжихөөр болж байна.

 

С.ДӨЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • АН будаа (24.13.76.214)
    Энэ жил АН-с ганцхан Амаржаргал л гишүүн болох байсан одооч бүр өнгөрээ
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    ман-ын яг гарахгүй гэгдсэн хүмүүс нэрээ татсан юм биш үү, харин Амаржаргал гишүүн л нэрээ татдаг онцгүй байна яг гарах байсан дээ гэхдээ УИХ -д хууль чнар байхгүй бол бизнес улсууд хууль ойлгохгүй байна даа
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (27.123.214.95)
    Avargiin ohin hurelbaatariig yaj barahiin be.. hurelbaatar durvud hun. durveduud chutgur bsan ch durvud hundee l sanal ugnu. Ih avarga maani bayad hun.
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.142.98)
    Цандэлэг гэж нудэнд орсон хог шаарыг намаасаа хоогоод, газрыг нь хурааж аваад ял асуух хэрэгтэй. Баянолгиид монгол хун байхгуй болчихсынмуу хаашаа юм, хбаттулга яасан даварчихсан луйварчин бэ, эрдэнэчимэг ч тараа таниулсан илуудэл шуу.....
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (49.0.186.45)
    Эрдэнэтунгалагийг хошгоруулж байгаа юм,түүнд сонгууль хийх мөнгө ч байхгүй,зүгээр наад 2 намын дарга чинь тохиролцоод оруулж байгаа байх л даа,
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (49.0.186.45)
    Эрдэнэтунгалагийг хошгоруулж байгаа юм,түүнд сонгууль хийх мөнгө ч байхгүй,зүгээр наад 2 намын дарга чинь тохиролцоод оруулж байгаа байх л даа,
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (183.177.98.26)
    Бие дааж дэвшиж байгаа яра ч хүнийг хүндэлж байна. Харин намаас нэг дуучин,тамирчин гэх хүмүүсийг оруулж байгаа нь нэг талаар сонгогчдыг доромжилсон шинжтэй гэж бодох юм.Гэхдээ ийм зөөлөн боорцог атмануудын аманд хаяж өгч байгаа нь улс төрийн намуудын айхтар далд тохироо гэж үзэж байна. Хэнийг сонгохоо ард түмэн мэднэ.
    2016 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 51 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 15 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 17 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 29 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 36 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 43 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 58 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 0 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 22 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 39 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 42 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 57 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 6 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 17 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 46 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 58 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 6 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 17 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК