Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХ асуудалд А.Ундраа оролцсон уу

2016-6-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн 67-р тойрог Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 20-р хороо МАН-аас нэр дэвшигч Агваанлувсангийн УНДРАА Монгол цөмийн хаягдал булшлах асуудалд оролцсон байж магадгүй юм. Түүний талаар Японы Майничи сонины сэтгүүлч Харуюуки Айкаватай хийсэн ярилцлагаас уншиж болно. Уг нийтлэлд цөмийн хаягдал хадгалах эмзэг асуудлыг хөндсөн байна. Энэ талаар бодит хариултыг нэр дэвшигч А.Ундраа ард түмэндээ хэлэх цаг болжээ.


 

Монголын цөмийн төслийн тухай Майничи сонины нийтлэл цөмийн хаягдал хадгалах эмзэг асуудлыг хөнджээ

 

Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж  байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Вогнон-Үедагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг харж хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ.  Цунамид өртсөн Фукушимагийн 1-р  АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил болсон юм. 

 

 Аль 2010 оны намраас эхлэн Японы Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Департаментынхан тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголчуудтай нууц яриа хэлэлцээp хийх болсон талаар би 2011 оны 4-р сарын 9-нд АНУ-ын цөмийн асуудлын шинжээчтэй  утсаар ярилцахдаа олж мэдсэн билээ. “Энэ талаар огт мэдэхгүй яваа Монгол иргэдэд та туслаач. Монголчууд Японтой нөхөрсөг харилцаатай байдаг тул Японы хэвлэл ч бас Монголд нилээд нөлөөтэй байх биз” гэж тэр шинжээч надаас гуйсан.

 

Ингээд 4 сарын 22-нд би Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу нисч очоод Гадаад Хэргийн Яамны Элчин Сайд, тус төлөвлөгөөг хэлэлцэх асуудлыг хариуцсан Агваанлувсангийн Ундраатай нэгэн кафены VIP өрөөнд уулзсан билээ. Төлөвлөгөөний нарийн ширийнийг элчин сайд Ундраагаас асуухаасаа өмнө урьдчилан тохирсон ёсоор бид орчуулагчаа явуулсан юм. Намайг дуу хураагчаа унтраагаад англиар асуулт тавихад  элчин сайдын үг  яриа ч чөлөөтэй болсон.  Тэр надад гэрээ хэлэлцээрийн үйл явц , чиг зорилгыг тaнилцуулж, цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар товлож буй газар нутгуудыг нэрлэсэн.

 

 Хоёр цаг гаруй үргэлжилсэн бидний ярилцлага өндөрлөхөд элчин сайд Ундраа надад хандаж Австралид төстэй төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж буй тухай сонсон гээд цөмийн хаягдлын байгууламж нутагтаа барих өрсөлдөөнд Австрали улсаас түрүүлэхийн тулд Монголын засгийн газар бүх талаар чармайж буй  гэдгийг онцлон тэмдэглэж, Австралийн талаар ямар нэг мэдээлэл байвал өгөөч гэж надаас хүссэн юм.

 

 

Дараа нь би Монголын засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газар очиж үзсэн. Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсныг нь шанд Америк, Япончууд цөмийн эрчим хүчний технологоо Монголчуудад өгөхөөр тохирчээ. АЦС барихаар сонгосон газруудад очихоор  өвс ургасан уужим тал дундуур машинаар давхихдаа би байршил тодорхойлогч GPS  ашигласан. Улаанбаатараас зүүн урагш  200 км зайд орших хуучин цэргийн анги байсан газар зэрэг АЦС барихаар сонгосон гурван газар гурвуулаа усгүй хуурай  нутаг байлаа. Цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны эх үүсвэр тэнд байсангүй, нэг газарт нь нуур байсан  нь хатаж ширгэжээ.

 

АЦС-ыг усгүй газар барьж болохгүй гэж шинжээчид үздэг. Цөмийн эрчим хүчний бодлого хариуцсан [Монголын] төрийн түшмэдүүдээс би “усгүй газар АЦС яаж барьж болох вэ?” гэж дахин дахин асуусан. Тэднээс ганц нь л дээрх гурван газар нь Олон Улсын Атомын Энергийн Газраас гаргасан аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн тайлбар өгч билээ. Монголд өрнөж буй үйл хэргийн талаар мэддэг [Японы] Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны  түшмэл хэлэхдээ “Монголчууд ухаалаг ч цөмийн эрчим хүчний тухай бараг мэддэггүй” гэсэн юм.

 

Өөрөөр хэлвэл, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг мэдээлэл хомстoй Монголчуудад Япон болон Америкчууд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг санал болгосон ажээ.

 

2010 онд Ерөнхий Сайд Наото Каны засгийн газраас  Японы өсөлтийн нэгэн шинэ стратеги бодлого боловсруулсан нь АЦС экспортлох асуудлыг онцлон авч үзсэн байсан. Гэвч Япон улсад цөмийн хаягдал түлш хадгалах байгууламж байдаггүй тул АЦС худалдаxдаа реактороос гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авдаг багц үйлчилгээ үзүүлдэг ОХУ, Франц, зэрэг улс орнуудтай [Япон улс] өрсөлдөж чадахгүй нь илт байсан.  Дээрх хэлэлцээрт оролцсон Японы албан тушаалтан “Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барьчихвал бид сул талаа нөхөж, АЦС бусад улсад наймаалах өрсөлдөөнд эрх тэгш өрсөлдөх болно” гэсэн.

 

АНУ -ын хувьд  цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг авч хадгалах улс орныг хайж байсан аж.

 

Япон, Америк аль алиных нь хүсэл зорилго ойлгомжтой. Гэвч Монгол улс ураны уурхайгаа дөнгөж л хөгжүүлж эхэлсэн, атомын эрчим хүч гэдгийн үр шимийг хүртэж үзээгүй байтал  Монголын ард иргэдэээс нууцаар цацраг идэвхт цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг арай л дэндүү санагдаж билээ. Би Монголд байх хугацаандаа 2011 оны 3 сарын 11-нд Японд болсон газар хөдлөлтийн улмаас хохирогсдод зориулан олон хүн нэг өдрийнхөө цалинг хандивласан тухай сонссон. Мияги мужийн дүрвэгсдийг Монголчууд эх орондоо урьж байхад ч би Монголд байсан. Монгол хүмүүсийн сайхан сэтгэлийг үзэж мэдэрсэн би өөрийн эрхгүй нүднээсээ нулимс дуслуулж байсан. Орчуулагч намайг шоолж “Та дэндүү уяхан юм” гэдэг байлаа. 

 

Цөмийн хаягдал байршуулах тухай нууц хэлэлцээрийн нарийн ширийнийг олж мэдээд би баярлаж хөөрөөгүй. Харин энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зүтгэж буй Япон улсын иргэн гэдгээсээ ичиж билээ.  2011 оны 3 сарын 11-ний газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн цөмийн гамшиг  [Японд]  эрчим хүчний бодлогын тухай хэлэлцүүлэг эхлэх суурийг тавьсан. Зарим хүмүүс АЦС-уудыг нэн даруй унтраахыг шаардаж байхад бусад нь АЦС бол Япон улсын эрчим хүч, аж үйлдвэрлэл, аюулгүй байдлын бодлоготой  салшгүй уялдаатай хэмээн зүтгэж байсан.

 

“Асуудал цөмийн эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Бидний үеийнхэн асар их газрын тос, нүүрс хэрэглэсэн,” гэж Финляндын засгийн газрын түшмэл ярьсан юм. Чухамдаа Майничи сонин дээрх нууц төлөвлөгөөг илчилснээр цөмийн хаягдлыг хадгалах байгууламж барих төлөвлөгөөг зогсоож, холбогдох бүх мэдээллийг нийтэд дэлгэхийг шаардсан эсэргүүцэл Монголд өрнөсөн.

 

Тэдний хүслийг хүндэтгэн үзсэн  Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнгөрсөн оны 9-р сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурал дээр Монгол улс цөмийн хаягдлын байгууламж хэзээ ч барихгүй гэж зарласан. Цөмийн асуудлыг  хянагч (watchdog) гэдэг нэртэй Олон Улсын Атомын Энергийн Газрын ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ  “Цацраг идэвхт хаягдлыг бий болгосон хүмүүүс нь хариуцах ёстой. Бусдад тэр хаягдлаа  хариуцуулна гэдэг бол шударга бус явдал” гэсэн. 

 

Гэвч хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа хэрхэхээ өнөөдөр ч шийдвэрлэж чадаагүй хэвээр билээ.

 

Бичсэн Харуюки Айкава

 

Европ дахь Ерөнхий  Товчоо

 

Эх сурвалж:  Майничи сонин 2012 оны 3 сарын 13

 

Энэ нийтлэлийн англи эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү?

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Иргэн (203.91.117.8)
    Тийн шдээ Муулаад байдаг А.Ундраа бол Одончимэгийг бодвол мэдлэг боловсролоороо 3дахин нугалах хэмжээний чадвартай хүн шүү
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • MGL (203.91.117.8)
    Эрдэм номтой хүн харахаараа мглчууд гадаад тагнуул энэ тэр хужаа гээд цоллоод унахымда. Хэдэн мулгуугаа орой дээрээ залаад өөрсдийгөө хулхидуулаад намагтаа бж байвал таарсын.
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (203.91.117.8)
    Сая ээлжит зарлаад цөмийн конвенцууд батлах гээд дайраад байсан нь хэн билээ? АН биш билүү? З.Энхболдын өөрийнх нь ханан дээр а б гүй байж бга.
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Мэргэжлийн үүднээс цөмийн эрчим хүчтэй холбоотой мэдээлэл өгч бснаас биш булшлах тухай хэзээ ч санаачилж ярьж бгагүй хүн шүү дээ. Зохион байгуулалттай дайралт хийж бнда.
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    Yunii umne eh oronch bish um bn. USA Canada irgen bol zailuulaachee. Munge ugj bval MAN heniig ch devshuuleed bh shinjtei. Ter hyatad enee ter ni duurch
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.140.246)
    канадын иргэн биздээ больж үзээч
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Гана (203.91.117.8)
    Хийх ажлаа олж ядсан бэртэгчингүүд мөн ч их цуурах юм. Монголд цөмийн хаягдал хэзээ ч булшлахгүй гэдгээ засаг төр маш ойлгомжтой тайлбарлаж,мэдээлсэн шүүдээ. Хэн нэгнийг буруутгахын тулд эсвэл хужаа, эрлийз гэж гүтгэнэ.Эсвэл ямар нэг баримт нотолгоогүй асуудалтай хүчээр холбож гүтгэнэ. Тамын тогооны Монгол ч мөн дөө
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (103.26.193.253)
    Nalaihiin hujaashdee
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Сонгогч (122.201.22.150)
    МАН ч амилсан шулам дэвшүүлдэг болсон байна! Жирийн ядарсан иргэдийг нь энэ авгайгаар устгуулж аваад газар шороог нь зарах юм байна л даа, коммунистуудын үлдэгдлүүдээ гэж!!!
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.141)
    Гадаадад сурсан ялангуяа Америкад сурсан хүмүүс 2 намд олон байгаа шүү америк биднийг удирдаад байна.Энэ чинь ямарч түүхгүй цагаачдын нутаг шүүдээ
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.201)
    heleh yg alga
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    uneheer oroltsson yum shuu, sain shalgah heregtei. mash muuhaui yum manai ulsad elhuulsen ni unen. ene avgai iree l mongold ene asuudal uussen, ter boltol mongol ene sedvees dandaa toirch hol baisan.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    undor bolovsrol ni eh orond ni uhel daguulval yamar hereg baihiin. Har murtoi baliar avgai shuu ene. Odontuya gishuunii hajuud denduu juldraadnaa, ene avgaig herhevch songoj bolohgui, yasan ch muuhai tsaraita yum.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Монгол (202.9.40.178)
    Өнгөрсөн 26 жил гадаадад сурсан өндөр боловсролтой гэж баг өмсөн хүмүүс Монгол улсын минь ямар хэмжээнд авч явааг бодоорой !!!! Өнөөдөр өртөй, өвчтэй, ядуу олон болсон шүү дээ !!! Монгол ард түмний эрх ашиг тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа төлөө санаа зовдог үндэсний үзэлтэй эх оронч хүмүүсээ сонгоорой !!!
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.178)
    Хар үхэл дагуулсан шулам авгайг яагаад ч улс төрд оруулж болохгүй шүү !!! Түмэн олон минь !!!!!!
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.115.165)
    Odontuyagiin dserged masn ondor bolobsroltoi emegtei bna, bur tohoi ondor,
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • bold (43.242.243.206)
    hudlaa medeelel.gadniihnii oroltsootoi tarhia mun ih ugaalgah yumda.gadniihanii sonirhol bol baigaal baih.mongoliig mongoloor n namnuulah uran arga baihdaa
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.180.216.19)
    ene emegtei USA-n irgen baix yum bish biz de ? Sain shalgasan yum biz ?
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
    • Зочин
      АНУын иргэн болчихсон шүү дээ....
      2016 оны 06 сарын 13
  • zochin (103.26.193.253)
    Mongold tsumiin hutulbur bolovsruulj tsumiin haydliig bulshlah asuudal deer mash idevhtei shuurhai oroltsson hunde. Olon jil gadaad amidarsan mongoloo gh setgelgui hun. Bolohoo bval gadagsha garaad amidrah sanaa tuluvlugutui hun.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (122.201.21.135)
    МАН-ынхан нэг иймэрхүү хүнийг л дэвшүүлнэ дээ
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Chingis (202.21.106.102)
    Tsumiin hayagdal bulshlah baiguulamjiig chin Dornogoviin ergelioin zoond barih, 2017 ony 6-r sard Mongol dampuurahad ter nutgiig Chinad hudalda uruu darna gej Elbegdorj guai Xi Jing nar tohirson gene lee.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    Shunaliin tulam.Mungu ulaan nud tsagaan gej.Edend Mongol uls ex oron xereggui.mungu l xeregtei.Iim shulamuud ix xurald iugaa batlaltsax ium be.Zail aaa.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.225)
    Unen, uneheer bulshlah ajlyn ehleliig tavij huutsuldun ih mungu muruuduj bsn,.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.27.100)
    AH in sait boli boli
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.252.217)
    Цөмийн цахилгаан станц барина гэсэн чинь ийм нөхцөл тавьсан байж болох юм. Эсрэг тохиолдолд эн хүүхэнийн дахиж улс төрд ойртуулахыг хориглох хэрэгтэй.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.179.26.96)
    ene huniig songoj bolohgui.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.115.165)
    mongol uls huuliaraa iim hauagdliig oruulahgui gej huulicnilsan snuu dee, tegeheer ene bol orsdoldogcn nariinh ni uadarsan snou bna, hoorhiidoo,
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Ёки (59.153.112.132)
    Ийм зүйлд нэр нь холбогдож байсан бол төр барилцах эрх өгч болохгүй хүн байна.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 52 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 16 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 18 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 30 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 37 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 44 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 59 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 23 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 40 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 43 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 58 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 18 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 47 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 59 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 7 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 18 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК