Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонь ч, мөнгө ч саадаг бүсгүй

2016-6-20
0
ЖИРГЭХ

- Энэ нь ариун сайхан хөдөлмөр, амьдралын төлөөх оюун билэгт суурилж байна-

 

Хорвоогийн бүх л амьд амьтан тэр дундаа хүмүүн биеийг бурхны ивээлээр олж мэндэлдэг та бид эхийн ариун цагаан ангир уургаа амалж байж амь орж, амьсгал авдаг хувьтай билээ. Түүн дээр Монголчууд бид буянт малынхаа сүүг “хөхөж” амьдарсан түүхтэй ард түмэн. Юу үнэн, энэ үнэн. Тугалаа зэллэж, ишиг хургаа ялгахыг нь ялгаж, хөгнөхийг нь хөгнөөд эхийг нь сааж, дэлгэр зун намрынхаа сард айраг тараг, өрөм ааруулаар бялхаж ирсэн амны хишиг төгс хүмүүс ээ, бидэн. Гэвч амны хишигтэй ард түмний минь арвин эрдэнэт сүргээс гаралтай аливаа бүтээгдэхүүнүүд үнэгүйдэж, энэ хэрээр түмэн олон маань гонсгор байгаа нь нууцгүй. Харин саяхан хонио саана, хотлоороо мөнгөтэй болно гэсэн утга бүхий нэгэн мэдээлэл нийгэмд цацагдаж, энэ нь ихээхэн дуулиан болов. “Хонь саах аа...?” хэмээн нүдээ том болгоцгоож, энэ санаа сэдлийг хэлж, нийгмийг, ялангуяа малчид, тариаланчдыг сэрээсэн, сэргээсэн эмэгтэйн тухай “Хонь саадаг хүүхэн” хэмээн бичигдэв дээ. Хонь саана гэдэг энэ үг ийнхүү нийгэмд нухацтай,  гайхшрал, эргэлзээ, бас ялимгүй хошигнол үнэртүүлсэн өнгөтэй үлэмж тархсаны эзэн нь  хатагтай Тэрбишийн Энхсайхан байв. Энэ бүсгүй бол эдүгээ энэхэн өгүүллийг уншиж суугаа таны нутаг, УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт нэр дэвшсэн юм.

 

 

Т.Энхсайхан яагаад тийн хонь саадаг хүүхэн хэмээн хэлэгдэх болов. Тэр ердөө л, эдийн засгаар дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнүүд, тухайлбал малынхаа сүүгээр үндэстнээ хангах боломжтойг хэлсэн. Гаднаас импортоор сүү авалгүй, үндэстний хэрэглээний наян хувийг гаднаас мөнгө төлж хангаж байгаа тэр их гадагшаах эдийн засгийн урсгалыг дотоодоосоо авч үлдэх боломж буйг учирласан. Тавин зургаан сая малынхаа тал хувь  эх малаа, саалгах боломжит малаа саагаад сүүгээ гаднаас авахгүй байж болохыг л хэлсэн юм. Үүнийг зөв төлөвлөж, малчдадаа ойлгуулаад, нийтээрээ тэмцвэл ийм бүрэн боломжтойг, хамгийн гол нь ингэж амжуулахад эдийн засаг, санхүүгийн үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхийг тэр бүрэн мэдэж байгаагаа танилцуулсан юм. Ямар ч зүйлийг хийхэд, хөдөлгөхөд, үйлдвэрлэл болгоход мөнгө үнэхээр нэгдүгээр асуудал аа. Т.Энхсайхан мөнгийг хэрхэн босгож, буй болгож, хөрөнгө оруулахаа мэддэг хүн юм. Тэр юуны өмнө Төв аймгийн малчдын хотон дахь эрдэнэт сүргээс сүүг нь үйлдвэрлэл болгох, малчдыг хавар намартаа хэдэн зоос олдог биш харин хотноосоо өдөр болгон мөнгө ургуулах бололцоог олж харсан байна.

 

Монголын мал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт үлэмж хэрэгтэй. Хамгийн чухал нь монголчууд малаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Эрүүл малаас эрүүл бүтээгдэхүүн авна. Ингэхээр малдаа хүлээн зөвшөөрөгдсөн стандарт эм тариаг цаг улирал бүрт нь хийлгэж, элдэв шимэгчээс хамгаалах ёстой. Мөнгө болох бүтээгдэхүүн өөрөө мөн чанараараа эв эрүүл, эргэлзээгүй байх учиртай. Эрүүл сүү, эрүүл мах, эрүүл арьс шир. Энэ бүхэн мөнгө бүтээх зам. Гол нь эрүүл байх. Гадаад нэр томъёогоор бол ЭКО бүтээгдэхүүн дэлхийд үнэ нь хадаж байна. Аргагүй хүмүүн өөрөө эрүүл байхын үндэс эрүүл хоол хүнс бүтээгдэхүүн.

 

Т.Энхсайхан яагаад тийн хонь саадаг хүүхэн хэмээн хэлэгдэх болов. Тэр ердөө л, эдийн засгаар дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнүүд, тухайлбал малынхаа сүүгээр үндэстнээ хангах боломжтойг хэлсэн.

 

Монголын малчид, хөдөө аж ахуйд технологи хэрэгтэй. Ингэхдээ өндөр технологи, инновацид тулгуурлах шаардлагатай. Энэ бол ерөөсөө дэлхийн хүн төрөлхтөнд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулахад жишиг болгосон тэр хэм хэмжээ, үйлдвэрлэлийн бүтээц. Энэ өөрөө асар их мөнгө. Үүнийг оруулж ирэх амаргүй. Гэхдээ үүнийг мөнгөтэй, санхүүгийн оюун санаатан бий болгодог. Ялангуяа Төв аймаг шиг тэнүүн өргөн нутагтай, түүн дээр нь тарган сайхан мал сүрэг налайдаг нутгийн хүн бий болгох нь магад.

 

Монголын малчид, хөдөө аж ахуйд менежмэнт хэрэгтэй. Үлгэрлэвэл, малынхаа гаралтай бүтээгдэхүүнээ үнэ хүргэхийн тулд зохион байгуулалтын олон асуудал байна. Хүмүүс юуны өмнө ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй. Хамтаараа хөдөлмөрлөх, нийтээрээ урагшлах, үүний тул малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шим бүхий малтай болох, бэлчээрээ зөв хувиарлах, эвсэг байх гээд олон асуудал бий. Хамгийн наад  зах нь сүргийн бүтцээ зөв тэнцүүлэх, хоёр малыг орлох үс ноос, мах, сүү бүхий нэг чанартай мал бий болгох гээд олон ажил бий.

 

Монголын малчид, хөдөө аж ахуйд гадаад зах зээлийн гарц үүд хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, бий болгосон бүтээгдэхүүнийг дээр өгүүлсэн өндөр технологиор, менежментээр зохион байгуулсан ч, хамгийн гол нь гадагш зарж валют болгох гудамж хэрэгтэй. Бидний бий болгосон бүтээгдэхүүнийг дэлхийн ариун цэвэр, технологийн дамжлагаар хөдөлбөргүй баталгаажсаныг батлан гадагш гаргана гэдэг  өөрөө өндөр түвшний чадамж юм. Энэ нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежерийн ажил.

 

Тэрбишийн Энхсайхан нэр дэвшигчийн оюун санаа, уураг тархинд энэ л дарааллууд, ингэж малчидаа дэмжих, тэдний малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг эхлээд өөрсдийгөө, Монголоо хангаад, дараа нь гадаад зах зээлд гаргахын төлөөх шат дараатай төлөвлөлт, бодлогууд байгаа юм. Энэ нь түүний өөрийн мөнгөн капиталаас гадна, ингэж бий болгож чадах чадвар чадамж хэмээх үргэлж мөнгө ундруулагч, “үйлдвэрлэгч” эх булагт нь байна. Төрийн бодлоготны, төрийн сайн менежерийн үүрэг бол барьсан загасыг бус, загасыг хэрхэн барих жорыг заахад л оршдог. Тэгвэл Тэрбишийн Энхсайхан малаа хэрхэн үнэд оруулах, тэгээд яаж үйлдвэрлэл болгох, яаж зохион байгуулах, яаж мөнгөө гар дээрээ барихыг бүх талаар үлгэрлэн заах, удирдан чиглүүлэх вэ гэдгийг төрийн бодлого болгон хэрэгжүүлье гэдгээ та бүхэндээ ийнхүү уламжилж байна. Тэгээд энэ бүхнийг Төв аймагтаа эхлэн, Төв аймгаа ийм бүтээн байгуулалтын жишиг болгож, шанг татъя гэж байна.

 

Тариаланчдад ч энэ адил. Тарьсан тариаг нь эрүүл өрсөлдөөнт бизнест суурилуулж, айл бүрийг үйлдвэрлэгч, талх баригч, нарийн боовчин байлгахыг чухалчилж байна. Энд мөн нөгөө л дараалал, технологи, бүтээмж, менежмент яригдана. Мал аж ахуйн бүтээгдэхүүнд жишээчлэн хэлэгдсэн ажлын шат дараалал мөрдөгдөнө. Тэрбишийн Энхсайхан сонгогчдодоо, Мөнгөний гачаалаас гаргаж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэсэн бүхэл бүтэн намын дайны уриа дэвшүүлсэн байна. Ингэхдээ тэрбээр Японд эзэмшсэн санхүүгийн боловсрол, үйлдвэрлэлийг буй болгох ухаан, менежментийн ололтоо Төв аймгийнхаа сонгогч ард түмний амьдралын эх болж байгаа мал, тарианы нь хишиг буянтай шүтэлцүүлэн нийтээрээ чинээлэг сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл, ажил хэрэгч бүтээн байгуулалтад уриалан дуудаж байна. Энэ учраас Тэрбишийн Энхсайхан хонио ч саадаг, саах, мөнгөө ч саадаг, саах бүсгүй билээ. Энэ нь ариун сайхан хөдөлмөр, амьдралын төлөөх оюун билэгт суурилж байна. Тийм ч учраас тэрээр үргэлж “Энэ сайхан нутгийнхаа энэ сайхан хүмүүсийн аж, амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэнээ” гэж, амлаж биш ажлаараа харуулахаа батлан, мөнгөн ембүү шиг бодлого зорилгоо хадган дээрээ тавиад сонгогч Тань руу зорьж явна.  Та сайхан тосоод аваарай.     

 

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт нэр дэвшигч Тэрбишийн Энхсайханы сонгуулийн штаб

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (180.149.93.14)
    төсвийнх нь хэдэн төгрөгийг саагаад байвал хэцүү л юм бн даа. нэрээ бодож өгч байгаач дээ
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (165.127.14.19)
    Mungutui hun mungu zarj niitluuljee. Ingesen ch ahii AN d huurtaj amidralaa aldhgui shuu
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (165.127.14.19)
    Яаг үнэндээ.энэ бол.зүгээр л.хошгуурлж
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.41.35)
    Amjilt xysie xarin zalxuu malchdaar xoni baitugai ynee saalgax ch xetsyy bilson tsag shyy
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    Японд дадлагажигч ажилчин гаргана гээд байгаа юм. хамаг эрүүл саруул залуус нь харьд явчихаар охид хүүхнүүд нь хэнтэй гэр бүл болж, ажил амьдрал зохиох вэ ? өмнөд хөршид 400 сая эхнэргүй залуус байдаг.Бид хамаг эрчүүлээ гадаад руу хар ажилд явуулаад байдаг.Хүн экспортлохоос өөр толгойдоо бодсон улсаа аврах төлөвлөгөө байна уу.байхгүй бол дараагийн 4 жил хүртэл бод тэгээд дэвш дээ. тэр үед сонсож бас сонгож болох л юм
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.34)
    ЗА ХҮҮХЭЭ ЧАМАЙГ ГАРГАЛАА ГЭЖ БОДЬЁО. ЧИ НАМАЙГАА ЯАЖ ГИЙГҮҮЛЭХ ХҮҮХЭД ВЭ? ӨВӨӨ НЬ БУУРЛЫН БУЯН ХЭДЭН МАЛ БАЙНА. МИНИЙ МАЛЫН СҮҮГ ЛИТРИЙГ НЬ 5000 Р АВАХ УУ? ЭНЭ ЧУХАЛ БИШ. МИНИЙ ХАЖУУД БАЙГАА ХҮҮ ХҮРГЭН НИЙЛСЭН ХЭДЭН БҮТЭХГҮЙ ГАРУУД АРХИДААД НЭН ЗАЛХУУТАЙ БАЙНАА. ДЭЭР АГСАН ТАВИАД ӨВӨӨ НЬ ХӨГШНӨӨ ДАГУУЛААД ХЭДЭН ТӨЛӨГ БОРЛОНГИЙХОО БӨӨРӨНД НААЛДААД ХОНОСОН. ЭД НАРЫГ ЯАХ ВЭ? МАЛ БОЛ ЗААЗЛАХСАН. ДААН Ч ХҮНИЙ ОРОНЦОГУУД ЮМ ДАА. ХҮҮХЭЭ ЭД НАРЫГ АЧААД ЯВДАА.
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (150.129.140.28)
    Жинхэнэ монгол үнэртэй, сайхан бичигдсэн сурталчилгаа байна. Дэмжих хэрэгтэй шүү мөнайхаан
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.23.79)
    эрчүүлийг саах уу
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
    • Зочин
      чам шиг лалар өөрөө боовоо саа чи муу сдак олигтойхон хүүхэн ч найрч чадакуй сайтаар шүлэнгэтээд л боовоо базаад суужийдаг лалар л байшт үхжийсэн мал
      2016 оны 06 сарын 20
  • Зочин (43.242.243.245)
    Ene bas yun marzan alialagch haanaas devsheed bgan be
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 1 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 28 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 40 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 47 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 54 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 8 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 10 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 33 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 53 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 8 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 16 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 28 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 57 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 9 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 17 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 28 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК